Суралцах туршлага 9
Хичээлээ бэлдэх нь: Юу заахаа шийдэх нь
Тойм
Тэмдэглэл: Дараах таван суралцах туршлага нь танд хичээлдээ бэлтгэж сурахад туслах зориулалттай. Суралцах туршлага 9–10 нь юу заахаа шийдэхэд, харин 11–13 нь хэрхэн заахаа шийдэхэд төвлөрсөн.
Энэхүү суралцах туршлагад дараах ойлголтуудыг авч үздэг. Үүнд:
-
Судруудыг дэс дараалалтай заах
-
Юу заах, хэрхэн заах хоёроо тэнцвэртэй байлгах
-
Юу заахаа шийдэх
Үндсэн ойлголтууд
Шинээр дуудагдсан багш нарт ихэвчлэн дараах асуултуудтай төстэй асуултууд байдаг. Үүнд:
-
Семинарт заах нь Сайн мэдээний сургаалын анги, Халамжийн нийгэмлэг, ахлагчдын чуулга болон бусад ангид заахаас юугаараа өөр вэ?
-
Би хичээлээ хэрхэн бэлтгэх вэ?
-
Би юуг хэрхэн заахаа сонгохдоо ямар хугацаа зарцуулах ёстой вэ?
-
Би юу заахаа хэрхэн шийдэх вэ?
Эдгээр суралцах туршлага нь энэ асуултуудын заримд хариулахад тусална.
Судруудыг дэс дараалалтай судалж, заах
Жишиг ажлууд дээр төвлөрдөг семинар, институтийн ангиудад судрын ном, бүлгүүдийг судар дээр гардаг дарааллаар заадаг болно. Хичээлүүдийг сэдвээр биш, харин судрын хэсгээр зохион байгуулсан байдаг. Судрын хэсэг бүрд таны онцолж болох олон бүлэг, зарчим, сэдэв орсон байна. Энэ арга барил нь сэдэвчлэн заадаг институтийн ангийн арга барилаас өөр юм.
churchofjesuschrist.org вэбсайт дээрх “Studying the Scriptures Sequentially” (0:46) видео бичлэгийг үзнэ үү. Энэ видео бичлэгт Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид A.Бэднар судраас дэс дараалан судлахын ач тусыг тайлбарладаг.
Та судрын хэсгийг дэс дараалан заахдаа нэг хичээлийн цагт хэд хэдэн зарчим зааж болно. Зарчим бүрийг өөр түвшинд онцлон авч үзэж болно.
churchofjesuschrist.org вэбсайт дээрх “Teaching the Scriptures Sequentially” (4:28) видео бичлэгийг үзнэ үү. Энэ видео бичлэг нь судрын хэсгийг дэс дараалан заах төлөвлөгөөгөө гаргаж байхдаа анхаарах хэд хэдэн чухал ойлголтыг харуулдаг.
Юуг мөн хэрхэн: Бэлтгэл ажлаа тэнцвэртэй байлгах
Хичээлд бэлтгэх явцдаа юуг, хэрхэн заах вэ гэдгээ шийдэхдээ хичээл зүтгэлээ тэнцүү хуваарилах ёстой. Тухайлбал:
Тэнцвэртэй бус хийгдсэн бэлтгэл
-
Юу
Багш юу заах дээр хэт их цаг зарцуулан, илүү их хичээж зүтгэвэл суралцагчдаа хичээлд хэрхэн идэвхтэй оролцуулах вэ гэдэгт анхаарал хандуулах цаггүй болж мэднэ. Үүний үр дүнд хичээл уйтгартай, багш дээр хэт төвлөрсөн болдог.
-
Хэрхэн
Харин багш хэрхэн заах дээр илүү их цаг зарцуулан, үүнд хичээл зүтгэл гаргавал хичээл нь зорилгогүй, сул болох хандлагатай байдаг. Ийм нөхцөлд суралцагчид сүнслэгээр өдөөгдсөн судрын захиасын оронд, заах арга барилыг илүү санах магадлалтай.
Тэнцвэртэй хийгдсэн бэлтгэл
“Хичээлд бэлтгэж байхдаа багш бүр ‘Юу заах вэ?’ мөн ‘Хэрхэн заах вэ?’ гэдгийг шийдэх ёстой” (Сайн мэдээг заах ба судлах нь, 52). Та хичээлийнхээ бэлтгэлийг хийж байхдаа юу заахаа болон хэрхэн заахаа тэнцвэртэй байлгахгүй бол үр дүн нь ямар байхыг сая олж мэдлээ. Одоо дараах хэсгүүдийг уншаад, юу заах, хэрхэн заах хоёрыг тэнцвэртэй байлгасан бэлтгэл ажлын шинж чанаруудыг олж харна уу.
-
Юу
Юу заахаа бэлтгэх нь дараах хэсгээс бүрдэнэ. Үүнд:
-
Хам сэдвийг ойлгох (нөхцөл байдал, ёс заншил, орчин ахуй)
-
Агуулгыг ойлгох ( түүх, хүмүүс, үйл явдал, номлол, сүнслэгээр өдөөгдөн бичигдсэн тайлбарууд)
-
Чухал сургаал, зарчмуудыг олж тогтоох
-
-
Хэрхэн
Хэрхэн заахдаа бэлтгэх гэдэгт суралцагчдын судлахад туслах арга барил, хандлага, үйл ажиллагаанууд орно (ангийн хэлэлцүүлэг, асуулт, аудио, видео эх сурвалж, бичих дасгал, жижиг бүлгийн ажил гэх мэт).
Дэлгэрэнгүй мэдээллийг Сайн мэдээг заах ба судлах нь гарын авлагын 52-р хуудсан дээрх (“Юуг, хэрхэн заахаа шийдэх нь”) хэсгээс үзнэ үү.
Шинэ багшийн санааг зовоодог асуудлууд
churchofjesuschrist.org вэбсайт дээрх “Obtain the Word” (8:54) видео бичлэгийг үзнэ үү. Энэ видео бичлэг дээр завгүй эх Лиа Мөрри саяхан семинарын багшаар дуудагдсан байв. Шинээр дуудагдсан олон багшийн адил хичээлдээ бэлтгэж, өдөр бүр заахад цаг зав гаргах талаар санаа нь зовж байлаа. Тэр хаанаас эхлэхээ ч мэдэхгүй байв. Та видео бичлэгийг үзэж байхдаа дуудлагынхаа талаар тусламж хэрэгтэй үед тэрээр хэнд хандаж байгааг олж мэд. Түүнчлэн, хичээлийнхээ бэлтгэлийг эхлэх хамгийн чухал газрын талаар түүнд ямар зөвлөгөө өгсөн болохыг олж мэд.
Хэрхэн заахаа шийдэх нь: Дөрвөн үе шат
Та хичээлээ бэлтгэж байхдаа юу заахаа шийдэхэд тань туслах дөрвөн үе шатыг дага. Эдгээр үе шатыг Сайн мэдээг заах ба судлах нь гарын авлагын 52–55-р хуудсан дээрх 4.3.3-р хэсэгт (“Юу заахаа шийдэх нь”) тайлбарласан болно.
-
Судрын хэсгүүдийн хам сэдэв, агуулгыг ойлгохын тулд сударт бүх анхаарлаа төвлөрүүл.
-
Судрын хэсэг дэх сургаал, зарчмуудыг тодорхойлж, ойлгохыг эрэлхийл.
-
Суралцагчдад тань чухам аль зарчим, сургаалыг сурч, хэрэгжүүлэх нь хамгийн чухал вэ гэдгийг шийд.
-
Судрын хэсэг дэх шүлгийн хэсэг бүрийг ямар хэмжээнд онцлон авч үзэхээ шийд.
Дараах үйл ажиллагаа нь юу заахаа шийдэхэд төвлөрнө. Үйл ажиллагааны хэсэг бүр дэх үе шат бүрийг хэрхэн гүйцээхийг харуулсан видео бичлэгийг үзнэ үү. Дараа нь Мозая 27-г тоймлох үедээ сурсан зүйлээрээ дадлага хий.
Дүгнэлт ба хэрэгжүүлэлт
Санах зарчмууд
-
Жишиг ажлууд дээр төвлөрдөг институт, семинарын ангиудад сургаал, зарчмуудыг судар дээр гардаг дарааллаар заах ёстой.
-
Хичээлд бэлдэж байхдаа юуг, хэрхэн заахаа тэнцвэртэй байлгах нь илүү хүчтэй бөгөөд зорилготой суралцах туршлагыг бий болгодог.
-
Юуг заахаа шийдэхдээ:
-
Судрын хэсгүүдийн хам сэдэв, агуулгыг ойлгохын тулд сударт бүх анхаарлаа төвлөрүүл.
-
Судрын хэсэг дэх сургаал, зарчмуудыг тодорхойлж, ойлгохыг хичээ.
-
Суралцагчдад тань ямар зарчим, сургаалуудыг сурч, хэрэгжүүлэх нь хамгийн чухал вэ гэдгийг шийд.
-
Судрын хэсэг дэх шүлгийн хэсэг бүрийг ямар хэмжээнд онцлон авч үзэхийг шийд.
-
“Юу хамгийн чухал вэ гэдгийг суралцагчдынхаа хэрэгцээ, чадварт тохируулан шийд. Хэрэв үндсэн зарчмыг ойлгуулж, хэрэгжүүлэн, суралцагчдын амьдрал дахь удирдамжийн нэг хэсэг болгосон бол хамгийн чухал зорилго биелсэн гэсэн үг юм” (Ричард Ж.Скотт, “To Understand and Live Truth” [Ахлагч Ричард Ж.Скоттой хамт нэгэн үдэш, 2005 оны 2-р сарын 4], 2–3, si.churchofjesuschrist.org).
“Тиймээс, яах вэ?”
Энэхүү суралцах туршлагын төгсгөлд өнөөдөр сурсан зарчмууд дээр үндэслэн хийхээр төлөвлөж байгаа зарим зүйлээ бичнэ үү.