Багшийн хөгжлийн нэмэлт тусламж
Суралцах туршлага 6: Хам сэдэв, агуулгыг ойлгох нь


Суралцах туршлага 6

Хам сэдэв, агуулгыг ойлгох нь

Тойм

Энэ суралцах туршлага нь дараах ойлголтуудыг агуулдаг. Үүнд:

  • Хам сэдэв, агуулгын утгыг ойлгох

  • Хам сэдэв, агуулгын ач холбогдлыг ойлгох

  • Судар дээрх хам сэдэв, агуулгыг гаргаж ирэх

Үндсэн ойлголтууд

Бид дараагийн хэдэн суралцах туршлагаар суралцах загварын бие даасан бүрэлдэхүүн хэсгүүдийг нэг нэгээр нь илүү дэлгэрэнгүй авч үзнэ. Суралцах загвар нь сайн мэдээг бидний оюунд болон зүрх сэтгэлд суулгахад тусалдаг суурь тогтолцоогоор хангадаг. Бид энэ суралцах туршлагаар хам сэдэв, агуулгын тухай суралцах болно.

Энэ суралцах туршлагын зорилго нь энэхүү суралцах загварын хүчин зүйлсийг товч танилцуулах явдал юм. Та институт, семинарын багшаар үйлчлэх хугацаандаа эдгээр чадварын тухай мэдэж, дадлага хийх олон боломжтой байх болно.

Судраас суралцах нь: Хам сэдэв, агуулгыг ойлгох

гар

Эрдэнийн чулууны сургаалт зүйрлэлд залуу эмэгтэй элснээс эрдэнийн чулуу хайж байна гэж зүүдэлдэг. Залуу эмэгтэйн эрэл хайгуул судраас мөнхийн үнэнүүдийг хайж буй суралцагчийг төлөөлдөг. Элс нь хүмүүс, газар, үйл явдал, түүхэн явдал, сургаалууд гэх мэт сайн мэдээний үнэнүүдийг олж болдог судрын хам сэдэв, агуулгыг төлөөлдөг.

судрууд

Бид судруудаас мөнхийн үнэнүүдийг хайж байхдаа уншиж буй хэсгүүдийнхээ нөхцөл байдлыг болон үндсэн нарийн хэсгийг ойлгохоор хичээж эхлэх хэрэгтэй. Судрын хам сэдэв, агуулгыг ойлгохоор эрэлхийлэх нь бидэнд сайн мэдээний чухал үнэнүүдийг илүү сайн олж мэдэх боломжийг олгоно.

Сайн мэдээг заах ба судлах нь гарын авлагын үйл ажиллагаа

гарын авлагын хавтас

Сайн мэдээг заах ба судлах нь гарын авлагынхаа 24–25-р хуудсан дээрх 2.4.1 (“Хам сэдэв”) ба 2.4.2 (“Агуулга”) хэсгүүдийг уншина уу. Эдгээр хэсэгт байгаа судрын хам сэдэв ба агуулга гэж юу гэсэн үг болохыг, эдгээр нь судар судлахад яагаад бидэнд хэрэгтэй байдгийг ойлгоход тусалж байгаа үг, хэллэгийг тодруул.

Хуваалцах шигтгээ зурагХам сэдэв, агуулгыг ойлгохын ач холбогдлын талаар сайн мэдээг судлах үед төрсөн бодол, сэтгэгдлээ судар судлах тэмдэглэл дээрээ эсвэл тэдгээрийг харж байх өөр газарт бичиж, сургалтын удирдагчтайгаа эсвэл бүлгийнхэнтэйгээ хуваалц.

Хам сэдэв, агуулгын утга учир ба ач холбогдол

Хам сэдэв, агуулгыг илүү сайн ойлгохын тулд дараах хүснэгтийг харна уу. Тухайлбал:

Хам сэдэв

Агуулга

Хам сэдэв гэж юу вэ?

Хам сэдэв нь судрын аль нэг хэсэг, үйл явдал юм уу түүхийг тодорхойлж, үндэслэлийг харуулж буй учир шалтгаануудаас бүрддэг. Хам сэдэв нь түүхийн болон соёлын мөн газар зүйн байрлал, судрын үйл явдлуудыг сануулсан асуулт гэх мэт зүйлсийг багтаадаг.

Агуулга гэж юу вэ?

Агуулга гэдэг нь судрын бичвэрийг бүрдүүлдэг түүх, хүмүүс, үйл явдал, ёслол, сүнслэгээр өдөөгдөн бичигдсэн тайлбар зэргийг агуулдаг. Агуулгыг олж мэднэ гэдэг нь хэцүү үг, хэллэгийн, түүнчлэн сургаалт зүйрлэлийн тайлбар, бэлгэдэл зэргийн утгыг сурч ойлгохыг багтаадаг.

Хам сэдэв яагаад чухал вэ?

Хам сэдэв нь судрын бичвэр дээрх түүх, сургаал, зарчмын тухай ойлголтыг тодорхой болгож, гүнзгийрүүлдэг.

Агуулга яагаад чухал вэ?

Агуулга нь судрын хэсгүүд дэх сургаал, зарчмуудыг амьд бөгөөд бие биетэйгээ хамааралтай болгодог.

Судар судалж буй багш

Асуулт тавих нь

Судрын хам сэдэв, агуулгыг ойлгохын тулд эхлээд судрын хэсгийнхээ үндсэн хэсгийг сайн мэддэг болж, дараа нь илүү сайн ойлгохын тулд эдгээр дэлгэрэнгүй хэсгийг судлахыг эрэлхийл. Та уншиж байгаа судрын хэсэг дээрээ гарч буй хүмүүс, газар, үйл явдал гэх мэт зүйлсийн тухай асууж сурснаар мөн тус болохуйц, найдвартай эх сурвалжийг ашиглан эдгээр асуултад хариулт эрэлхийлснээр үүнийг хийж чадна.

Дараахтай адил асуултууд нь судалж байгаа судрын хэсгүүдийн хам сэдэв, агуулгыг илүү сайн ойлгоход танд тусалж чадна:

  • Энэ хэсгийн үндэслэл юу вэ?

  • Түүх, соёлын болон газар зүйн байрлал нь юу вэ?

  • Үүнийг хэн бичсэн бэ?

  • Энэ хэсэг дээр ямар хүмүүс гарч байна вэ? Тэд юу хийж эсвэл хэлж байна вэ? Яагаад?

  • Ямар үйл явдал болж байна вэ? Түүхийн үйл явдал нь юу вэ?

  • Танил бус үг, хэллэг, илэрхийллүүд нь юу байсан бэ?

  • Дүрслэгдсэн ёс заншил, дадал хэвшлүүд ямар ач холбогдолтой байсан бэ?

Судруудыг судлах нь

Хариултаа эрэлхийлэх нь

Дараах зүйлс нь асуултууддаа хариулт олоход туслах, таны ашиглаж болох хамгийн найдвартай бөгөөд сайн зарим эх сурвалж юм:

  • Бүлэг ба хэсгийн гарчиг хэсэг, зүүлт тайлбар, Bible Dictionary, Сэдэвчилсэн удирдамж, Судруудын удирдамж, Гурамсан судрын индекс, газрын зураг гэх мэт.

  • Холбогдолтой судрын хэсгүүд

  • Амьд бошиглогч, төлөөлөгчдийн үгс (эдгээрийг Ерөнхий чуулган дээр хэлсэн үгсээс олж авч болно)

  • Институт, семинарын судрын сургалтын материал (багш, суралцагчийн гарын авлагууд гэх мэт)

  • Толь бичгүүд

Та судруудын хам сэдэв, агуулгыг ойлгосноор, уншиж байгаа хүмүүс ба газар, үйл явдал, сургаалын ертөнцөд илүү бүрэн дүүрэн алхан орж, зохиогчийн тэдгээрийг харсантай адил арга замаар тэднийг олж харах боломжтой болно. Энэ нь сайн мэдээний чухал үнэнүүдийг олж мэдэх үүд хаалгыг нээхэд туслах юм.

Сайн мэдээг заахдаа тэнгэрлэг тусламж хүлээн авах нь

видео бичлэг шигтгээ зурагchurchofjesuschrist.org вэбсайт дээрх “Understanding Context and Content” (7:39) видео бичлэгийг үзнэ үү. Энэ видео бичлэгт гурван багш хам сэдэв, агуулгыг ойлгохыг хичээж, чармайсан тухай ярилцдаг.

NaN:NaN

Хуваалцах шигтгээ зурагЭнэ видео бичлэгээс сурсан хоёр юм уу гурван санаагаа судар судлах тэмдэглэлдээ эсвэл тэдгээрийг харж байх өөр газарт бичиж, сургалтын удирдагчтайгаа эсвэл бүлгийнхэнтэйгээ хуваалц.

Судрын үйл ажиллагаа

Одоо судрууд дээрх хам сэдэв, агуулгыг гаргах дасгал ажиллацгаая.

“Хам сэдэв, агуулгыг ойлгох нь” видео бичлэг дээр багш нарын хуваалцсан Лук 5:12–26 хэсгээс эхлэн унш. Танд эдгээр шүлгийн хам сэдэв, агуулгыг илүү сайн ойлгоход тусалж болох хүмүүс, газар, үйл явдлууд, бусад хэсгийн тухай асуултуудын жагсаалт гарга. Дараа нь асуултуудынхаа хариултыг хайхад хэдэн минут зарцуул.

Хуваалцах шигтгээ зурагЭнэ үйл ажиллагааг хийж дуусгаад, туршлагынхаа тухай ямар нэгэн дүгнэлтийг судар судлах тэмдэглэлдээ эсвэл тэдгээрийг харж байх өөр газарт бичиж, сургалтын удирдагчтайгаа эсвэл бүлгийнхэнтэйгээ хуваалц. Үүнд (1) судар судлахад хам сэдэв, агуулгыг ойлгохын ач холбогдлын тухай сурсан зарим зүйлээ (2) Лук 5:12–26 дээр гардаг хүмүүс, газар, үйл явдлуудын тухай шинээр олж авсан зарим ойлголтоо багтаа.

Дүгнэлт ба хэрэгжүүлэлт

Санах зарчмууд

  • Хам сэдэв нь судрын бичвэр дээрх түүх, сургаал, зарчмын тухай бидний ойлголтыг тодорхой болгож, гүнзгийрүүлдэг.

  • Агуулга нь судар дээрх сургаал, зарчмуудыг амьд бөгөөд бие биетэйгээ хамааралтай болгодог.

  • Судруудын хам сэдэв, агуулгыг ойлгох нь сайн мэдээний олон чухал үнэнийг олж мэдэхэд туслах болно.

  • Бид судруудын хам сэдэв, агуулгыг ойлгохын тулд асуултууд тавьж, хариулт авахдаа найдвартай эх сурвалжаас хайх ёстой.

Ерөнхийлөгч Томас С.Монсон

“Судруудын заадаг сургамжуудыг сайн мэддэг бол. Эзэний сургаалт зүйрлэл ба бошиглогчдын сэрэмжлүүлгүүд хаана, яагаад өгөгддөгийг судалж мэд. Тэдгээр нь танд хандан ярьж байгаа мэтээр суралц, чухамдаа бидэнд хандсан байдаг шүү дээ” (Томас С.Монсон, “Чадахынхаа хэрээр сайн бай,” Ensign эсвэл 2009 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 79).

“Тэгээд, яах вэ?”

Энэ суралцах туршлагыг дүгнэхдээ, өнөөдөр сурсан зарчмууд дээрээ үндэслэн, хийх гэж байгаа зарим зүйлээ бичнэ үү.