Багшийн хөгжлийн нэмэлт тусламж
Суралцах туршлага 3: Сүнсээр зааж, суралцах нь


Суралцах туршлага 3

Сүнсээр зааж, суралцах нь

Тойм

Энэ суралцах туршлага нь дараах ойлголтыг агуулдаг. Үүнд:

  • Зааж, судлах үедээ Ариун Сүнсний гүйцэтгэх үүргийг ойлгох

  • Суралцагчдын ил, далд хэрэгцээнд нийцүүлэх

  • Ариун Сүнсний нөлөөг урих

Үндсэн ойлголтууд

Зааж, судлахад Ариун Сүнсний гүйцэтгэх үүрэг

“Сайн мэдээг зааж, судлах нь Ариун Сүнсний хүчээр хийгддэг. … Зөвхөн Сүнсээр зааж, судлах үед л суралцагчид Есүс Христийн Цагаатгалыг мөнх амьдралд тэнцэхүйц байхаар ойлгож, үүнд найдах болно (Сайн мэдээг заах ба судлах нь: Шашны семинар ба институтийн багш, удирдагчдад зориулсан гарын авлага [2012], 10).

Яагаад Сүнсээр зааж, судлах ёстой вэ?

видео бичлэг шигтгээ зурагКристин Парк эгч Калифорнийн Рэддингт өдөр тутмын семинар заагаад, таван жил болж байгаа бөгөөд одоо ч гэсэн суралцагчдынхаа онцгой хэрэгцээ, нөхцөл байдлуудад нийцүүлэхийг хичээдэг. churchofjesuschrist.org вэбсайт дээрх “Students’ Needs” (1:35) видео бичлэгийг үзнэ үү. Энэ видео бичлэг дээр Парк эгч Есүс Христийн сайн мэдээнд илүү гүн хөрвөгдөхөд нь суралцагчдадаа туслахыг хичээхдээ тэднээс хүлээдэг хүлээлт, санаа зовдог зүйлсийнхээ тухай хуваалцсан.

1:31
семинарын анги

Парк эгчид олон хэрэгцээ шаардлага, бэрхшээл бүхий суралцагчид байдаг шиг танд ч гэсэн байх болно. Дараах жишээнүүд нь суралцагчдад тохиолддог зарим нөхцөл байдлыг төлөөлнө. Таны зааж буй хичээлийг Сүнс хэрхэн удирдаж байгаад суралцагчдын тань нөхцөл байдал хэрхэн нөлөөлж болох талаар бодож үз.

  • “Заримдаа сургуулийн ажил маш их байдаг. Надад бусад хичээл дээр хийх зүйл маш их байна.”

  • “Би өнөөдөр хичээл дээрээ төвлөрч чадна гэж найдаж байна. Би сайн уншдаггүй. Надад анхаарлаа төвлөрүүлэхэд хэцүү байдаг.”

  • “Би олон хүнээр хүрээлүүлдэг ч ганцаардсаар л байна.”

  • “Би семинарын ангидаа байх дуртай. Би энд байхдаа л бусад хүн намайг хүлээн зөвшөөрдгийг мэдэрдэг.”

  • “Би өнөөдөр энд байх нь зөв эсэхийг мэдэхгүй байна. Би ичгүүртэй юм хийсэн.”

  • “Би гэр бүлийнхнээсээ ганцаараа гэрчлэлгүй нь юм шиг надад санагддаг.”

Хэрэв бид зөвхөн өөрийнхөө чадварт найдах юм бол суралцагчдынхаа бүх онцгой хэрэгцээг мэдэх боломжгүй. Гэвч бид бэлтгэлтэй байж, Ариун Сүнсний өдөөлтүүдийг дагавал, суралцагчдынхаа хөрвөлтийг гүнзгийрүүлж, тэдний ил, далд хэрэгцээнд нийцүүлэн туслахаар заахад удирдагдах болно.

видео бичлэг шигтгээ зурагchurchofjesuschrist.org вэбсайт дээрх “Teaching by the Spirit” (1:39) видео бичлэгийг үзнэ үү. Энэ видео бичлэг дээр Парк эгч, зааж байхдаа өөрийгөө Сүнсээр удирдуулахын ач холбогдлыг хуваалцсан.

1:39

видео бичлэг шигтгээ зурагДараа нь churchofjesuschrist.org дээрх “The Lord Knows Every Need” (0:45) видео бичлэгийг үзнэ үү. Энэ видео бичлэг дээр Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Ричард Г.Скотт (1928–2015) суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагад нийцүүлэхэд Ариун Сүнс таныг хэрхэн удирдаж чадах талаар тайлбарладаг.

0:45

Сайн мэдээг заах ба судлах нь гарын авлагын үйл ажиллагаа

гарын авлагын хавтас

“Ариун Сүнс үүргээ гүйцэтгэж байхад буюу Сүнс багштай болон суралцагчтай эсвэл хоёулантай нь байх үед Сүнсээр заалгаж, суралцаж байна гэж ойлгож болох юм” (Сайн мэдээг заах ба судлах нь, 10).

Сайн мэдээг заах ба судлах нь гарын авлага нь багш, суралцагчид яагаад Ариун Сүнсний хүчээр зааж, судлах ёстой талаарх ойлголтыг илүү тодруулж, гүнзгийрүүлэхэд тусалдаг. 10-р хуудсан дээрх 2.1 (“Сүнсээр заах ба судлах нь”) хэсгээс 11-р хуудсан дээрх жагсаалтыг дуустал судал.

Танд дараах зүйлсийг хийхэд туслах чухал зарчим, дасгалуудыг гарын авлага дээрээ тэмдэглэ. Үүнд:

  • Зөвхөн Ариун Сүнсний хүчээр сайн мэдээг зааж, судалдаг гэдгийг ойлго.

  • Сайн мэдээг зааж, судлахад Ариун Сүнсний гүйцэтгэдэг үүрэг, үйл ажиллагааны талаарх ойлголтоо гүнзгийрүүл.

Та Ариун Сүнсний гүйцэтгэх үүргийг ойлгож, үүнд итгэх нь хичээлээ бэлдэж, суралцагчдадаа заах арга замд тань хэрхэн нөлөөлөх тухай хувийн тэмдэглэлдээ тайлбарлан бич.

Сүнсийг үүргээ гүйцэтгэхэд урих нь

Бид сайн мэдээг зааж, судлах үедээ Ариун Сүнсний гүйцэтгэдэг үүргийг ойлговол, өөрсдийнхөө болон суралцагчдынхаа амьдралд Түүнийг үүргээ гүйцэтгэхэд урихын тулд чадах бүхнээ хийх болно (Сайн мэдээг заах ба судлах нь, 2.1 [“Сүнсээр заах ба судлах нь”] хэсэг, 12-р хуудсыг үзнэ үү).

Багш нар Сүнсийг үүргээ гүйцэтгэхэд урихын тулд дараах зүйлсийг хийж болно. Үүнд:

  • Хувийн зохистой байдлаа хадгалах

  • “Итгэлийн залбирлаар” (С ба Г 42:14) залбирах

  • Хичээл бүрд сайтар бэлтгэхийг хичээх

  • Суралцагчдынхаа суралцах үйл явцад анхаарах

  • Аливаа бусад зүйлд санаа зовохгүй, зүрх сэтгэлдээ тайван байхыг эрмэлзэх

  • Эрэлхийлэх даруухан сүнстэй байх

  • Суралцагчдыг суралцах явцдаа Ариун Сүнсийг урихад нь урамшуулан дэмжих

видео бичлэг шигтгээ зурагchurchofjesuschrist.org вэбсайт дээрх “Inviting the Spirit: Teachers” (2:47) видео бичлэгийг үзнэ үү. Энэ видео бичлэг дээр багш нар зүрх сэтгэлдээ болон ангидаа Сүнсийг урихын тулд юу хийж чадах талаараа хуваалцсан. Энэ видео бичлэгийг үзсэнийхээ дараа Сайн мэдээг заах ба судлах нь гарын авлага дээрээ санахыг хүсэж байгаа чухал дасгалуудынхаа тухай тэмдэглэ.

NaN:NaN

Багш, суралцагчид Сүнсийг үүргээ гүйцэтгэхэд урихын тулд дараах зүйлсийг хийж чадна. Үүнд:

  • Судраас болон бошиглогчдын үгсээс уншиж, заах

  • Аврагчийн жишээнд төвлөрч, Түүний тухай ярилцаж, гэрчлэлээ хуваалцах

  • Сайн мэдээний сургаал, зарчмуудыг энгийн бөгөөд тодорхой арга замаар заах

  • Илэрхийлэлт хүлээн авахуйц чимээгүй агшинд тунгаан бодох цаг гаргах

  • Тохирох зохистой туршлагуудаасаа хуваалцаж, сургаал, зарчмуудыг гэрчлэх

  • Нэг нэгэндээ болон Их Эзэнд хайр, талархлаа илэрхийлэх

видео бичлэг шигтгээ зурагchurchofjesuschrist.org вэбсайт дээрх “Inviting the Spirit: Teachers and Students” (2:23) видео бичлэгийг үзнэ үү. Энэ видео бичлэг дээр багш, суралцагчид зүрх сэтгэлдээ болон ангидаа Сүнсийг урихын тулд юу хийж чадах талаараа хуваалцдаг. Энэ видео бичлэгийг үзсэнийхээ дараа Сайн мэдээг заах ба судлах нь гарын авлага дээрээ санахыг хүсэж байгаа чухал дасгалуудынхаа тухай тэмдэглэ.

2:23

Та болон таны суралцагчид сайн мэдээг заах, судлах үүргээ гүйцэтгэхэд нь Ариун Сүнсийг хэрхэн урьж болох талаар тунгаах үед бодогдсон цөөн зүйлийг хувийн тэмдэглэлдээ бич.

Тараах материал шигтгээ зурагСүнсийг үүргээ гүйцэтгэхэд багш суралцагчдын урьж болох арга замуудыг жагсаасан “Сайн мэдээг заах ба судлахдаа Ариун Сүнсийг үүргээ биелүүлэхэд урих нь” гарчигтай тараах материалыг үзье гэвэл, энэ гарын авлагын хавсралтыг үзнэ үү.

Дүгнэлт ба хэрэгжүүлэлт

Санах зарчмууд

  • “Ариун Сүнс үүргээ гүйцэтгэж байхад буюу Сүнс багштай болон суралцагчтай эсвэл хоёулантай нь байх үед Сүнсээр заалгаж, суралцаж байна гэж ойлгож болох юм” (Сайн мэдээг заах ба судлах нь, 10).

  • Та Сүнсний нам гүм өдөөлтүүдэд анхаарлаа хандуулснаар, суралцагчдынхаа ил, далд хэрэгцээнд нийцүүлэн туслахаар удирдагдах болно.

  • Нэгэнт тэд сүнслэгээр суралцахад Ариун Сүнсний гүйцэтгэдэг чухал үүргийг ойлгосон бол эдгээр үүргийг бүрэн гүйцэлдүүлэхийн тулд багш нар Сүнсийг урих бүх зүйлийг хийх шаардлагатай.

Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф

“Мөнхийн сурах үйл явц нь тэнгэрээс ирэх Сүнсний хүчгүйгээр улиран тохиох боломжгүй юм. … Ийм учраас та ‘үнэнийг заахаар урагш илгээгдсэн, бүр Тайтгаруулагч болох Сүнсээр’ сайн мэдээг заах үүрэг хүлээсэн билээ [С ба Г 50:14]” (Дийтр Ф.Угдорф, “A Teacher of God’s Children” [Ерөнхийлөгч Угдорфтой хамт нэгэн үдэш, 2011 оны 1-р сарын 28], 7, si.churchofjesuschrist.org).

“Тэгээд, яах вэ?”

Энэ суралцах туршлагыг дүгнэхдээ, өнөөдөр сурсан зарчмууд дээрээ үндэслэн хийх гэж байгаа зарим зүйлээ бичнэ үү.