Багшийн хөгжлийн нэмэлт тусламж
Суралцах туршлага 2: Шашны институт, семинарын зорилго


Суралцах туршлага 2

Шашны институт, семинарын зорилго

Тойм

Энэ суралцах туршлага нь дараах ойлголтыг агуулдаг. Үүнд:

  • Шашны институт, семинарын зорилгыг ойлгох

  • Багшийн хувьд зорилгоо ойлгох

  • Суралцагчдадаа жинхэнээсээ хөрвөгдөхөд туслах

Үндсэн ойлголтууд

Зорилгоо ойлгох нь

И ба С-ын багш нарт Их Эзэний ажилд тусалж байхдаа хүч чармайлтаа төвлөрүүлэх нэг тодорхой зорилго өгөгддөг. Энэ зорилгыг Шашны институт, семинарын зорилго гэж нэрлэдэг. Та багшийн хувьд энэ зорилгын талаар болон энэ нь таны өдөр тутмын ажлыг хэрхэн удирдаж болох талаар гүн гүнзгий ойлгож авах нь чухал юм.

Бидний зорилго юу вэ?

“Бидний зорилго бол өсвөр үеийнхэн болон залуучуудыг Есүс Христийн сургаал, Цагаатгалыг ойлгон, үүнд найдаж, ариун сүмийн адислалуудыг хүлээн авахад зохистой байж, өөрсдийгөө болон гэр бүлээ түүнчлэн бусдыг Тэнгэр дэх Эцэгтэйгээ хамт байх мөнх амьдралд бэлтгэхэд нь туслахад оршдог” (Сайн мэдээг заах ба судлах нь: Шашны институт ба семинарын багш, удирдагчдад зориулсан гарын авлага [2012], x).

видео бичлэг шигтгээ зурагchurchofjesuschrist.org вэбсайт дээрх “Our Purpose” (1:32) видео бичлэгийг үзнэ үү. Энэ видео бичлэг дээр хэд хэдэн багш шашны институт, семинарын зорилгыг хэлж байгаа нь гардаг.

NaN:NaN

Хуваалцах шигтгээ зурагВидео бичлэгийг үзсэнийхээ дараа өөрт төрсөн бодол, сэтгэгдлийг судар судлах тэмдэглэлдээ эсвэл тэднийг харж байх өөр газарт бичиж, сургалтын удирдагчтайгаа эсвэл бүлгийнхэнтэйгээ хуваалц.

Сайн мэдээг суралцагчдынхаа зүрх сэтгэлд хүргэх нь

2012 онд болсон семинарын 100 жилийн ойн шууд нэвтрүүлгийн үеэр Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Хэнри Б.Айринг семинарын үүсэл гарал, зорилгын тухай сэтгэгдлээ хуваалцсан юм.

видео бичлэг шигтгээ зурагchurchofjesuschrist.org вэбсайт дээрх ерөнхийлөгч Айрингийн хэлсэн үгээс эш татсан “A Foundation of Faith: 100 Years of Seminary” (7:36) видео бичлэгийг үзнэ үү. Үзэж байхдаа семинар нь сайн мэдээг суралцагчдын зүрх сэтгэлд хүргэхэд хэрхэн тусалж байгаа талаарх нотолгоог олж мэд.

NaN:NaN

Хуваалцах шигтгээ зурагВидео бичлэгийг үзсэнийхээ дараа өөрт төрсөн бодол, сэтгэгдлийг судар судлах тэмдэглэлдээ эсвэл тэднийг харж байх өөр газарт бичиж, сургалтын удирдагчтайгаа эсвэл бүлгийнхэнтэйгээ хуваалц.

Сайн мэдээг заах ба судлах нь гарын авлагын үйл ажиллагаа

Гарын авлагын хавтас

Сайн мэдээг заах ба судлах нь гарын авлагын 1-2-р хуудсан дээрх 1.1 (“Бидний зорилго”) хэсгийг унш. Шашны институт, семинарын багшийн хувьд зорилгоо ойлгоход тань тусалж байгаа үг, хэллэгийн доогуур зур.

Хуваалцах шигтгээ зурагУншиж дууссаныхаа дараа өөрт төрсөн бодол, сэтгэгдлийг судар судлах тэмдэглэлдээ эсвэл тэднийг харж байх өөр газарт бичиж, сургалтын удирдагчтайгаа эсвэл бүлгийнхэнтэйгээ хуваалц.

Дүгнэлт ба хэрэгжүүлэлт

Санах зарчмууд

  • Шашны институт, семинарын зорилгыг тодорхой ойлгох нь багш нарын хувьд биднийг өдөр тутмын ажилд удирдан чиглүүлэх болно.

  • Үр дүнтэй заах нь сайн мэдээг суралцагчдын зүрх сэтгэлд гүн гүнзгий хүргэхэд тусалж чадна.

  • Бидний зорилго бол сайн мэдээнд жинхэнээсээ хөрвөгдөхөд нь суралцагчдадаа туслах явдал юм.

Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф

“Бид залуучуудад Аврагч Есүс Христийг хайрлахыг заах аваас, тэд Есүс Багшийн жинхэнэ дагалдагчид болох болно. Энэ үйл явц нь тэднийг мөнхийн гэр бүлийн удирдагчид болоход бэлтгэнэ. Ариун сүм тэдний амьдралын илүү бодит, чухал хэсэг нь байх болно. Дийтр Ф.Угдорф, “A Teacher of God’s Children” Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфтой хамт нэгэн үдэш, 2011оны 1-р сарын 28, 5 si.churchofjesuschrist.org)

“Тэгээд, яах вэ?”

Энэ суралцах туршлагыг дүгнэхдээ өнөөдөр сурсан зарчмууд дээрээ үндэслэн хийх гэж байгаа зарим зүйлээ бичнэ үү.