Ерөнхийлөгчдийн сургаал
Бүлэг 14: Нас барах үе дэх найдвар, тайтгарлын үгс


Бүлэг 14

Нас барах үе дэх найдвар, тайтгарлын үгс

“Хүн нас барахад тайтгарлыг олох юу бидэнд байдаг билээ? Дэлхий дээрх алъ ч хүмүүсийг бодвол нас барагсдынхаа тухайд бидэнд хамгийн агуу найдвар, тайтгарлын шалтгаан бий.”

Иосеф Смитийн амьдралаас

Мах цусныхаа тасархай өөдсийн чинээхэн үрсээ удаа дараалан алдсан нь Бошиглогч Иосеф Смитийн амьдралд гүнзгий нөлөөлсөн юм. 1828 оны зургадугаар сарын 15-нд, Пеннсильваний Хармонид Иосеф, Эмма хоёрын ууган хүү Алвин төрснөөсөө хойш удалгүй энджээ. Иосеф Эмма хоёр Нью-Йоркоос Огайогийн Көртланд уруу 1831 оны хоёрдугаар сард шилжих үед Эмма дахин жирэмсэн байв. Энэ удаа ихэр хүүхэд төрүүлсэн аж. Иосеф Эмма хоёр Көртландад ирснээсээ хойш удалгүй, Сүмийн гишүүн Айзик Морлигийн ферм дээрх жижиг байшинд нүүж очив. Тэнд дөрөвдүгээр сарын 30-нд бяцхан Тадеус, Люиза хоёр төрснөөсөө хойш удалгүй, хэдхэн цагийн дараа эндсэн аж.

Мөн энэ үед ойролцоох Огайогийн Уорренсвилл хотод Жон Мюрдок ахын эхнэр Жюли эрүүл чийрэг ихэр хүүхэд төрүүлээд өөрөө нас барсан ажээ. Таван хүүхэдтэй гэр бүлтэй болсон Мюрдок ах саяхан төрсөн ихэр хоёрыг өсгөх боломжгүйгээ мэдээд тэднийг үрчилж аваач гэж Иосеф, Эмма хоёроос хүсчээ. Иосеф, Эмма хоёр ихрүүдийг дуртайяа үрчилж аван Жозеф, Жюли гэсэн нэр өгч халуун ам бүлдээ авчээ. Гэвч арваннэгэн сарын дараа 1932 онд танхайрагч бүлэг Бошиглогчийн биед давирхай түрхэж, өд наасан үеэр салхин цэцэг хүрсэн бяцхан Жозефыг хүйтэн шөнө гадаа байлгаснаас эмгэнэлтэйгээр эндсэн аж. Бяцхан Жозеф эндсэнээр тэд эхний таван хүүхдийнхээ дөрвийг нь алдаж, ганцхан Жюли л амьд үлджээ.

Иосеф, Эмма хоёрын арваннэгэн хүүхдээс ес нь төрсөн хүүхэд нь, хоёр нь өргөмөл хүүхэд байснаас ердөө тав нь л насанд хүрсэн ажээ. Үүнд: Жюли 1831 онд; Жозеф III, 1832 онд; Фредерик 1836 онд; Александр 1838 онд; Давид 1844 оны арваннэгдүгээр сард эцгийнхээ нас барснаас хойш таван сарын дараа төржээ. Иосеф Эмма хоёрын 14 сартай хүү Дон Карлос 1841 онд нас барсан бол, 1842 онд төрсөн нэг хүү нь төрсөн өдрөө эндсэн аж.

Иосеф Смит амьд сэрүүн ахуйдаа хоёр ах, нэг эрэгтэй дүүгээ зуурдаар алдсан юм. Ефрейм 1810 онд төрснийхөө дараахан эндсэн аж. Иосефын ах Алвин 1823 онд 25-тайдаа, эрэгтэй дүү Дон Карлос нь 1841 онд бас 25-тайдаа нас баржээ.

Уул мэт өмөг түшиг болсон, зөвлөгөө, хүч чадлыг олж авдаг байсан эцэг нь 1840 онд Иллинойн Наувуд нас барсан нь бошиглогчид том гарз хохирол болсон юм. Хорвоог орхиж, хадан гэртээ очих нь гарцаагүй болсныг эцэг Смит мэдээд гэрийнхнээ дууджээ. “Би хүүхдүүдээ хараад, тэд Их Эзэний ажлын төлөө төрж өссөн ч, дэлхий дээр амьдрах бүх үеийнхээ туршид түмэн зовлон үзэх учиртайг мэдээд, зүрх шимшрэн өвдөх юм. Бас та нарыг дайсны бүслэлтэнд орхиж байгаадаа айж байна”1 гэж тэрээр эхнэртээ ярьсан ажээ.

Дараа нь тэрээр хөвгүүд охидоо бүгдийг нь ээлжлэн дуудаж, тэдэнд сүүлчийн адислалаа өгсөн гэдэг. Бошиглогчийн ээжийн тэмдэглэснээр итгэл найдвар төрүүлсэн дараах үгсийг тэрээр Бошиглогч Иосефт хэлсэн ажээ:

‘Иосеф, миний хүү, чи бол эрхэм дээд, ариун дуудлагад дуудагдсан хүн шүү. Чи бол Их Эзэний ажлыг хийхээр дуудагдсан хүн. Итгэлтэй бай, тэгвэл чи өөрөө бас чиний хойч үр удам чинь адислагдана. Чи бүх ажлаа хийж дуустал амьд явна.’

“Тэгэхэд нь Иосеф уйлж, ‘Ай, аав минь, би юү тэгээд?’ гэхэд ‘Тийм ээ, Бурхан чамаар хийлгэхээр өгсөн бүх ажлыг төлөвлөсөн ёсоор биелүүлэх хүртэл чи амьд явна. Энэ бол амьсгал хураахаасаа өмнө Есүсийн нэрээр чамд өгч байгаа миний сүүлчийн адислал гэж аав нь хэлжээ.’ ”2

Бошиглогч Иосеф Смит амьдралынхаа туршлагаас ухаарал авсны хамт Аврагчийн Цагаатгалыг ойлгох сүнслэг ойлголтынхоо улмаас уй гашуу тохиолдсон олон Гэгээнтэнд хэрэгтэй тайтгарлыг өгч чаддаг байжээ.

Иосеф Смитийн сургаапаас

Гэр бүчийн хайртай гишүүд эсвэч найз нар нас барсан ч, ирэх дэчхийд дахин тэдэнтэй уучзана гэдгийг мэддэг бочохоор агуу тайтгарач бидэнд байдаг.

Бошиглогч 1844 оны дөрөвдүгээр сарын 7-нд Наувуд болсон Сүмийн чуулган дээр үг хэлжээ. Тэрээр өмнөхөн нь нас барсан найз Кинг Фоллеттынхаа талаар үг хэлсэн аж: “Хайрт Гэгээнтнүүд ээ: Би энэхүү цугларагсдад хандаж үг хэлэхдээ та бүхнийг анхаарлаа нас барагсдын сэдэвт хандуулахыг хүсч байна. Бидний хайрт ах Ахлагч Кинг Фоллетт худагт унасан том чулуун хувинд няц цохигдож талийгаач болсон нь энэ сэдэвт намайг тэр даруй хөтлөх шалтгаан болсон билээ. Түүний найз нар, төрөл төрөгсөд үг хэлэхийг надаас хүссэн ч бас энэ хотод аж төрдөг бөгөөд цугларалтад хүрч ирсэн, найз нараа алдсан өөр олон хүн намайг энэ сэдвээр ерөнхийд нь ярихыг хүсч байгаа болов уу гэж бодно. Иймээс би чадлынхаа хэрээр бас Ариун Сүнсээр нөлөөлөгдсөнийхөө хэрээр энэ сэдвээрх өөрийн санаа бодлыг та нарт ярья. Бүхнийг Чадагч Бурханы заавар болон Ариун Сүнсний бэлэг надад байхын төлөө, үнэн бөгөөд та нарын амархан ойлгож чадах зүйлсийг миний бие ярихын төлөө, мөн миний гэрчлэл ярих зүйлийн минь үнэнийг та бүхний зүрх сэтгэл, оюун ухаанд итгэл үнэмшлийг төрүүлэхийн төлөө би та нарын залбирлыг хүсч байна. …

… Гэрчлэл минь үнэнийг би мэднэ. Иймээс, би уй гашуу тохиолдсон эдгээр хүмүүсийн талаар ярихын ялдамд, тэд юу алдсан юм бэ? гэж асууя. Тэдний төрөл төрөгсөд, найз нар махбодоосоо зүгээр л түр зуур салж байгаа юм шүү дээ. Бурхантай хамт байсан тэдний сүнс зүйрлүүлж хэлбэл, махбодын асраа түр зуур орхиж, эдүгээ газар дээр бидний хийж байгаа тэр зүйлд тэнгэрт хамтдаа хөрвөж байгаа юм. …

… Хүн нас барахад тайтгарлыг олох юу бидэнд байдаг билээ? Дэлхий дээрх аль ч хүмүүсийг бодвол нас барагсдынхаа тухайд бидэнд хамгийн агуу найдвар болон тайтгарлын шалтгаан бий. Учир нь бид тэднийг өөрсдийнхөө дунд зохистойгоор алхалж мөн Есүсийн мутарт амгалан нойрсож буйг нь хардаг билээ . …

Ахлагч Кинг Фоллеттын нас барсан тухайд бол гашуудагчид та нарт баясах шалтгаан бий. Учир нь таны нөхөр, та нарын эцэг нас барагсдын амилуулалт хүртэл, тэрээр төгс болгогдох хүртлээ хүлээхээр явсан юм. Учир нь амилуулалтаар найз тань төгс аз жаргалд босч ирэн, селестиел алдар сууг хүртэнэ. …

Би Ариун Сүнсний эрх мэдлээр та нарт айх явдал байхгүй гэдгийг хэлж байна. Учир нь тэрээр зөв шударгыг үйлдэгчдийн гэр орон уруу одсон билээ. Бүү гашууд, бүү уйл. Би үүнийг Ариун Сүнсний гэрчлэлээр миний дотоод сэтгэлд буйг мэдэж байна. Иймээс та нар селестиел дэлхийн эхлэлд найз нар тань та нарыг угтахаар гарч ирэхийг хүлээж болно. …

“Миний эцэг, ах дүү нар, хүүхдүүд, олон найз нар сүнсний дэлхий уруу одсон. Тэд ердөө түр зуур л эзгүй байгаа юм. Тэд сүнсээрээ байгаа. Удахгүй бид дахин уулзана. Тэр цаг бүрээ дуугармагц ирнэ. Бид хорвоог орхисон үедээ ээж, аав, найз нар, Есүс дотор нойрсож байгаа хайртай бүх хүмүүстэйгээ мэндчилэх болно. Тэнд танхайрагчдаас, мөрдлөг хавчлагаас, эсвэл хорон санаатай зарга болон баривчлахаас айх явдал байхгүй, харин үүрд мөнхийн аз жаргал байх болно.”3

Ахлагч Лорензо Д.Барнес Англид номлогчоор үйлчилж байхдаа нас баржээ. Бошиглогч Наувугийн дуусаагүй Ариун сүм дээр болсон цуглаан дээр түүнийг талийгаач болсонтой холбогдуулан үг хэлсэн аж: “Би хэлэхийг хүссэн зүйлээ та нарт ярья. Хэрэв би маргааш хадан гэртээ очихоор дуудагдлаа гэхэд амилуулалтын өглөө, биднийг булшнаасаа гарч ирэхээс өмнө булш нээгдэнгүүт аав минь ‘Миний хүү, миний хүү’ гэсээр дуу алдан гарч ирэхэд би ‘Аав минь, аав минь!’ гэж дуу алдсаар тэврэлдэх боломжтой болох нь тэр.

“Бид үхэл, амилуулалтын тухай ийм зүйлсийг бясалган бодож болох уу? Тийм ээ, болно. Гэхдээ бид хэрхэн амьдрахыг бас хэрхэн үхэхийг мэдцэг байвал тэр шүү дээ. Бид унтахаар хэвтэхдээ маргааш өглөө хэрхэн босохоо боццог. Найз нар хайрын гараар тэврэлдэн хамтдаа унтаад, бие биеэ тэвэрсэн хэвээр сэрж, яриа хөөрөөгөө сэргээх нь аягайхан байдаг шүү дээ.

Энэхүү сонирхолтой сэдэвтэй холбоотой үзэгдэлд харсан зүйлээ яривал хачирхалтай юм шиг та нарт санагдахгүй биз ээ? Есүс Христ дотор нас барагсад булшнаас босч ирэхдээ мөнх бус байдалд биеэр амсаж байсан эсвэл хүсэн хүлээж байсан баяр баяслын охь манлайг хүсэн хүлээж болно.

Хүмүүсийг харсан миний тэр үзэгдэл маш энгийн байлаа. Тэд булшнаасаа аажуухан дээшилсээр босч ирж байв. Тэд бие биенийхээ гараас барьж, ‘Аав минь, хүү минь, ээж минь, охин минь, ах минь, эгч минь’ гэж бие биедэээлж байлаа. Нэгэн дуу хоолой нас барагчдыг босохыг дуудах үед би аавынхаа дэргэд байгаагаа мэдвэл зүрх сэтгэлийн минь баясал ямар агуу байхсан бол? Аавтайгаа, ээжтэйгээ, ахтайгаа, эмэгтэй дүүтэйгээ учран золгож, тэд миний хажууд байж, би тэднийг, тэд намайг тэвэрвэл ямар байхсан бол. …

Миний хувьд үхлийн тухай биш харин устгалын тухай бодол л илүү аймшигтай зүйл. Хэрэв надад аавтайгаа, ээжтэйгээ, ах эгч дүүс, найз нартайгаа дахин уулзах найдвар байхгүй бол зүрх минь агшин зуурын төдийд дэлбэрч, булшиндаа доош орох биз ээ. Амилуулалтын өглөө найз нартайгаа уулзах найдвар бодгалийг минь баясгаж, амьдралд тохиолддог муу муухай бүхний эсрэг намайг тэсэн зогсоход зоригжуулдаг билээ. Энэ бол найз нар маань алс холын аянд яваад эргэж ирэхэд нь бид тэдэнтэй ихэд баяр хөөр болон уулздагтай адил юм. …

“Марселлус Бейтест [эхнэр нь нас барсан Сүмийн гишүүн] тайтгарлыг хүсч байгааг минь хүлээн авна уу. Та алдар суугийн ертөнцөд хайрт ханьтайгаа удахгүй хамт байх болно. Мөн Барнес ахын найз нар болон эдүгээ гашуудаж байгаа бүх Гэгээнтнүүдэд ч мөн энэ нь тохиох болно гэдгийг би мэдэгдэж байна. Буурь суурьтай, шаргуу хичээнгүй байж, дуу шуугиантай цэнгээн, хоосон, мунхаг зүйлсийг хойш тавьж, маргааш хорвоог орхин одоход бэлтгэлтэй байх нь бид бүгдэд хандсан сэрэмжлүүлгийн дуу хоолой юм.”4

Үр хүүхдээ ачдаж оршуучсаы эцэг эхчүүд амичуучачтаар тэднийгээ эргүүлэн олж авна.

Хоёр настай Мариан Лайоны оршуулга дээр Бошиглогч хэлсэн нъ: “Сэрэмжлүүлгийн дуу хоолой дахиад бидний дунд сонсогдлоо. Энэ нь хүмүүний амьдрал тодорхой биш гэдгийг харуулж байна. Иймээс би чөлөөт цагаараа эл сэдвийг бясалган бодож, яагаад эдгээр гэм зэмгүй, балчирхан үрсийг, ялангуяа сод оюун билэгтэй, өхөөрдөм бяцхан хүүхдүүдийг биднээс салган авдаг юм бэ? гэсэн асуултыг асуулаа. Оюун ухаанд минь орж ирсэн хамгийн үнэмшилтэй шалтгаан гэвэл: Энэ дэлхий туйлын ёс бус юм. Тэгээд энэ дэлхий … улам ёс бус, завхарсан шинжтэй болж байна. … Их Эзэн олон хүнийг, бүр нялх балчраар нь, тэднийг хүмүүний атаа жөтөөнөөс, өнөөгийн энэ дэлхийн гай зовлон, нүгэл хилэнцээс холдуулахын тулд өөртөө авч байна. Тэд дэлхий дээр амьдрахад хэтэрхий цэвэр ариун, энхрий хонгорхон ажээ. Тиймээс зөвөөр тунгаан бодох аваас, тэд хилэнцээс чөлөөлөгдөж байгаа болохоор гашуудахын оронд баярлах шалтгаан бидэнд буй. Учир нь бид тэднийг удахгүй эргүүлж авна. …

“… Хорвоог орхиж буй настай хүн, залуу хүн хоёрын цорын ганц ялгаа нь нэг нь тэнгэрт, мөнхийн гэрэл болон алдар сууд нөгөөгөөсөө илүү удаан хугацаанд амьдрахын тулд энэхүү зовлонт, ёс бус дэлхийгээс илүү хурдан хугацаанд чөлөөлөгддөг явдал юм. Энэхүү бүх алдар суу байдаг ч, бид түр хугацаанд үүнийг хараанаасаа алддаг. Гэвч бид найдваргүй хүмүүсийн адилаар гашууддаггүй билээ.”5

“ ‘Эхчүүд үр хүүхэдтэйгээ үүрд хамт байх уу?’ хэмээн асууж болно. Тийм ээ! Тэгэлгүй яахав! Эхчүүд ээ, та нар хүүхдүүдтэйгээ байх болно. Учир нь тэд мөнх амьдарна. Яагаад гэвэл тэдний төлөөс төлөгдсөн юм.”6

“Хүүхдүүд … ямар байдалтай эндсэн тэр байдлаараа босч ирэх ёстой. Бид селестиел алдар сууд байдаг тийм алдар сууг олсон хайртай бяцхан үрстэйгээ тэнд учран золгож чадна.”7

Сүмийн зургаа дахъ Ерөнхийлөгч Жозеф Ф.Смит өгүүл сэн нъ: “Үхлээр эндсэн балчирхан хүүхэд амилуулалтанд балчирхан хүүхэд хэвээрээ босч ирнэ гэсэн сургаалыг Иосеф Смит заадаг байв. Тэрээр амьгүй төрсөн хүүхдийн эхийг зааж, түүнд: ‘Энэ хүүхдийг амилуулсны дараа, сүнснийхээ бүрэн хөгжилд хүрсэн үед түүнийг өсгөн хүмүүжүүлсний баяр баясгалан, аз жаргал, сэтгэл ханамж танд ирэх болно.’ …

“1854 онд би авга ах Дон Карлос Смитийн эхнэртэй [Агнес Смит] танилцав. Тэр бол [Софрони] хэмээх бяцхан охины ээж байсан бөгөөд охиныг сүнслэг байдлынхаа бүрэн хөгжилд хүрсэн үед түүнийг өсгөн хүмүүжүүлсний баяр баясгалан, аз жаргал, сэтгэл ханамж танд ирнэ. Энэ нь мөнх бус байдалд охинтой байснаас хавьгүй илүү баяр баясгалан байх болно. Учир нь тэр мөнх бус амьдрал дахь уй гашуу, айдас хүйдэс, хөгжлийн бэрхшээлээс ангид байж, энэ амьдралд мэдэж чадахаас илүү ихийг мэдэх болно хэмээн Бошиглогч Иосеф Смит ээжид нь хэлж байсан тэр охин байлаа. Би тэрхүү бяцхан хүүхдийн эх, бэлэвсэн эмэгтэйтэй уулзсан. Тэр надад энэхүү нөхцөлийн тухай ярьж, Бошиглогч Иосеф Смит бяцхан охиных нь оршуулга дээр энэ тухай ярьсан хэмээн гэрчлэлээ надад хэлж билээ.”8

Мэри Изабелла Хорн, Леонора Каннон Тейлор нарын нэг нэг хүүхэд нъ энджээ. Бошиглогч Иосеф Смит энэ хоёр эгчид дараах тайтгарлын үгсийг хэлснийг Хорн эгч дурсчээ: “Бид эндсэн хүүхдүүдээ нялх балчир, цэвэр ариухан чигээр нь оршуулсан шигээ амилуулалтын өглөө эргүүлэн авч, ээж нар нь өсгөн хүмүүжүүлэх болно гэж тэр ярьсан. Амилуулалтаар хүүхдүүд оршуулагдсан тэр байдлаараа босч ирэн, хаан ширээ, ноёрхол, эрх мэдлийн төлөө шаардлагатай бүх оюун билгийг олж авна гэж тэр хэлж билээ.”9

Хайртай хүмүүс маань хорвоог орхисон үед бид гашуудахдаа “бүх дэчхийн Бурхан зөвийг үйчдсэнд” итгэж бочно.

24 настай Ефрейм Марксын оршуулга дээр Бошиглогч хэл сэн нъ: “Энэ бол нэн хүндтэй атлаа аймаар үе юм. Энэ удаагийнхаас илүү хүндтэй байсан үеийг би мэдэхгүй байна. Нью-Йоркт нас барсан ах Алвин минь, бас Наувуд нас барсан эрэгтэй дүү Дон Карлос минь санаанд орж ирлээ. Тайтгарал, дэмжлэгийг авдаг байсан тэднийг цэл залуугаар нь биднээс салган авсныг хараад энэ дэлхий дээр амьд явах нь надад бэрхтэй байдаг билээ. Тийм ээ, ийм зүйлсийг хүлээн зөвшөөрнө гэдэг хэцүү юм. Харин би өөрөө хорвоог орхих нь Бурханы хүсэл байх аваас үүнийг хүлээн зөвшөөрөх нь бүр ч амархан юм шиг надад заримдаа санагддаг. Гэвч бид чимээгүй байх ёстойгоо мэднэ. Энэ бол Бурханы мэдэх хэрэг бөгөөд Түүний хүслийг хүлээн зөвшөөрөх ёстойг би мэднэ. Тэгвэл бүх юм сайн байх болно. Бид бүгд ийм байдлаар хорвоог орхих хүртэл богинохон хугацаа үлдээд байна. Би ч гэсэн та нарын нэгэн адил удахгүй хорвоог орхихоор дуудагдах байх аа.”10

1832 оны зургадугаар сарын 6-нд Иосеф Смит Эмма Смитэд бичсэн нъ: “Би Хайрумын бяцхан хүүхэд эндсэнийг сонсоод гашуудаж байлаа. Бид ямар нэг хэмжээгээр уй гашууг нь хуваалцаж болно гэж бодно. Гэвч бид бүгд хувь заяатайгаа эвлэрч, Их Эзэний хүсэл биелэг хэмээн хэлдэг байх ёстой.”11

1840 оны нэгдүгээр сарын 20-нд Иосеф Смит Эмма Смитэд бичсэн нъ: “Гэрийнхэн маань бүгдээрээ сайн байгааг мэдэгдэж, сэтгэл сэргээн баярлуулсан захидлыг Хайрумаас хүлээж авлаа. Үхэл биднээс салган авч одсон хүмүүсийн төлөө сэтгэл зүрх минь уяран хайлах юм. Гэвч тэд найдваргүй биш билээ. Учир нь би тэдэнтэй дахин учран золгож, хамт байх болно. Тиймээс, бид Бурханы үйл хэргийг бүр илүү ихээр хүлээн зөвшөөрөх хэрэггэй.”12

“Сионд нас барсан хүмүүсийн тухайд бид тэдний хамт гашуудах хэдий ч, бүх дэлхийн Бурхан зөвийг үйлддэгийг санах ёстой.”13

“Бидэнд гунигт бодлыг үлдээдэг олон үхэл хагацал байдаг л даа. Гэвч бид үхлээс ямар зайлж чадах биш. Бурхан биднийг мөнх бус байдлаас дуудахад бид Түүний таалалд захирагдах ёстой.”14

Жеймс Адамсын оршуулга дээр Бошиглогч хэлсэн нъ: “Би түүнтэй анх Спрингфиелдэд Миссуригээс Вашингтон уруу явж байх замдаа уулзсан юм. Тэрээр намайг танихгүй атлаа гэртээ дагуулан очиж, урам хайрлан, мөнгө өгч билээ. Тэр цагаас хойш тэр миний хамгийн дотны найз байлаа. … Тэрээр талийгаач болох талаараа олон илчлэлт авсан бөгөөд бүр илүү чухал ажил гүйцэтгэхээр одсон билээ. Хүмүүс бэлтгэгдсэн байвал мөнх бус байдлаас илүү сайн байдалтайгаар явах болно. Адамс ах нас барагсдын дунд сайн мэдээг номлох ажлыг урагш ахиулахад туслахын тулд хорвоог орхисон юм. Зөвийг үйлдэгчдийн сүнс илүү агуу, чухал ажлын төлөө өргөмжлөгддөг билээ. Иймээс тэд сүнсний ертөнцөд очсоноороо адислагддаг юм.”15

Судпах бопон заах зөвпөмж

Энэ бүлгийг судалж, заахаар бэлтгэхдээ доорх санаануудыг ашигла. Нэмэлт тусламжийг хуудас vii-xii-оос үз.

  • Хуудас 195-196 дээрх шастируудыг уншихад та нарт ямар бодол төрж байна вэ? Эдгээр туршлагууд үхэл болон амилуулалтын талаар Бошиглогч Иосефын заасан зүйлд хэрхэн нөлөөлж болох вэ?

  • Энэ бүлэг хайртай хүмүүсээ алдсан хүмүүстэй Иосеф Смитийн хуваалцсан захиасуудыг агуулдаг (хуудас 197-199). Эдгээр захиасуудад Бошиглогч сайн мэдээний сургаалуудыг зааж, сонсогчид нь эдгээр сургаалуудыг амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэхийг харуулснаараа “найдвар болон тайтгарлыг” санал болгосон байна. Нас барсан буюу удахгүй нас барах гэж байгаа хайртай хүмүүсийнхээ тухай бодоход сайн мэдээний ямар үнэнүүд та нарт тайтгарлыг авчирдаг вэ? Эдгээр үнэнүүд яагаад өөрт чинь чухал вэ?

  • Ахлагч Барнесын үхлийн талаар Иосеф Смитийн өгсөн зөвлөгөө, түүний дотор “хэрхэн амьд явах болон хэрхэн хорвоог орхих” тухай зөвлөгөөг унш (хуудас 198-199). Энэ зөвлөгөө өөрт чинь ямар учир холбогдолтой вэ? Та нар түүний зөвлөгөөг санаснаар амьдрал чинь хэрхэн өөрчлөгдөж болох тухай бод.

  • Бяцхан хүүхдүүд нь эндсэн эцэг эхчүүдэд хандан хэлсэн Бошиглогчийн үгсийг нэгтгэн дүгнэ (хуудас 200-202). Эдгээр сургаалууд уй гашуу тохиолдсон эцэг эхчүүдэд хэрхэн найдвар төрүүлж болох вэ?

  • Хайртай хүмүүс нь нас барсан үед бид Бурханы хүслийг хэрхэн хүлээн авах тухай Иосеф Смитийн зөвлөгөөг судал (хуудас 202-203). Бурханы хүслийг хүлээн авах бидний шийдвэр бидний сэтгэл хөдлөл, үг яриа, үйл хэрэгт хэрхэн нөлөөлдөг вэ? Бидний шийдвэр ямар арга замаар бусдад тусалж болох вэ?

Холбогдох судрууд: Иохан 20:1-29; Мозая 16:7-8; Нифай 40:11-12; Моронай 8:11-20; С ба Г 42:45-46

Эшлэл

  1. Эцэг Иосеф Смит Lucy Mack Smith, “The History of Lucy Smith, Mother of the Prophet’’-д эш татжээ, 1844-1845 оны гар бичмэл, book 18, х. 5, Сүмийн Архив, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм, Солт Лейк хот, Юта.

  2. Эцэг Иосеф Смит 1840 оны 9-р сарын 14-нд нас барахаасаа өмнөхөн Иллинойн Наувуд Иосеф Смитэд өгсөн адислал; Lucy Mack Smith, “The History of Lucy Смит, Mother of the Prophet’’-ээс эш татжээ, 1845 оны гар бичмэл, х. 298, Сүмийн Архив.

  3. History of the Church, 6:302-303, 310-311, 315-316; хаалтан дахь үг эх баримт бичигт байгаа болно; догол мөр өөрчлөгдсөн; 1844 оны 4-р сарын 7-нд Иллиной Наувуд Иосеф Смитийн уншсан лекцээс тэмдэглэлийг хийсэн Вилфорд Вудрафф, Виллард Ричардс, Томас Буллок, Виллям Клейтон нар; мөн хавсралт, хуудас 562, зүйл 3-ыг үз.

  4. History of the Church, 5:361-363; догол мөр өөрчлөгдсөн; 1843 оны 4-р сарын 16-нд Иллинойн Наувуд Иосеф Смитийн уншсан лекцээс тэмдэглэлийг хийсэн Вилфорд Вудрафф,Виллард Ричардс.

  5. History of the Church, 4:553-554; 1842 оны 3-p сарын 20-нд Иллинойн Наувуд Иосеф Смитийн уншсан лекцээс тэмдэглэлийг хийсэн Вилфорд Вудрафф.

  6. History of the Church, 6:316; 1844 оны 4-p сарын 7-нд Иллиной Наувуд Иосеф Смитийн уншсан тэмдэглэлийг хийсэн Вилфорд Вудрафф, Виллард Ричардс, Томас Буллок, Виллям Клейтон нар; мөн хавсралт, хуудас 562, зүйл 3-ыг үз.

  7. History of the Church, 6:366; 1844 оны 5-р сарын 12-нд Иллинойн Наувуд Иосеф Смитийн уншсан тэмдэглэлийг хийсэн Томас Буллок.

  8. Joseph F. Smith, “Status of Children in the Resurrection,” Improvement Era, 1918 оны 5-р сар, x. 571.

  9. Mary Isabella Horne, History of the Church, 4:556, зүүвэр тайлбарт эш татжээ; 1896 оны 11-р сарын 19-нд хэлсэн үгнээс, Солт Лейк хот, Юта.

  10. History of the Church, 4:587; 1842 оны 4-р сарын 9-нд Иосеф Смитийн уншсан Науву, Иллиной; тэмдэглэлийг хийсэн Вилфорд Вудрафф.

  11. Иосеф Смитээс Эмма Смитэд бичсэн захидал, 1832 оны зургадугаар сарын 6, Грийнвилл, Индиана; Chicago Historical Society, Чикаго, Иллиной.

  12. Иосеф Смитээс Эмма Смитэд бичсэн захидал, Jan. 20, 1840 оны 1-р сарын 20, Честер дүүрэг, Пеннсильвани; Chicago Historical Society, Чикаго, Иллиной.

  13. History of the Church, 1:341; Иосеф Смитээс Миссури дэх ах нарт бичсэн захидал, 1833 оны 4-р сарын 21, Огайогийн Көртланд.

  14. History of the Church, 4:432; Иосеф Смитээс Смит Таттлд бичсэн захидлаас, 1841 оны 10-р сарын 9, Науву, Иллиной.

  15. History of the Church, 6:51-52; 1843 оны 10-р сарын 9-нд Иллинойн Наувуд Иосеф Смитийн уншсан тэмдэглэлийг хийсэн Виллард Ричардс, Times and Seasons-д нийтлэгдсэн байна, 1843 оны 9-р сарын 15, х. 331; энэ дугаар Times and Seasons-д хожим нь нийтлэгджээ.

Joseph and Emma with twins

Иосеф Смит, Эмма Смит хоёр өөрсдийнх нь ихэр хүухэд эндсэний дараа өргөж авсан ихрүүЪтэйгээ. Иосеф, Эмма нар Жозеф Жюли хоёрыг гэр бүлЪээ баяртайгаар хүлээн авсан ч бяцхан Жозеф 1832 оны 3-р сард энджээ.

mother with daughter

‘Бяцхан хуухдууд ямар байЪалтай энЪсэн тэр чигээрээ босч ирэх ёстой” мөн эцэг эхчүүЪ “селестиел алдар сууд байдаг тийм хайраар” бяцхан үрстэйгээ учран зогох болно хэмээн Иосеф Смит сургажээ.