Ерөнхийлөгчдийн сургаал
Бүлэг 30: Христийн зорилгыг хэрэгжүүлэх зориг


Бүлэг 30

Христийн зорилгыг хэрэгжүүлэх зориг

“Би бол Христийн зорилгыг хайрлагч хүн.”

Иосеф Смитийн амьдралаас

1838 оны 10-р сард хойд Миссурид амьдарч байсан Гэгээнтнүүд болон орон нутгийн танхайрагчид, сайн дурын цагдаагийнхны хоорондын зөрчил туйлдаа хүрчээ. Мөн сарын 27-нд Миссурийн захирагч Лилбөрн В.Боггс муж улсын сайн дурын цагдаагийн командлагчид доорх шившигт тушаалыг өгсөн аж: “Олон түмний сайн сайхан байдлын төлөө шаардлага гарвал мормончуудыг дайсан гэж үзэн, хүйс тэмтрэн устгах буюу муж улсаас хөөн гаргах ёстой. Тэдний жишүүрт хэрэг явдал хэрээс хэтэрлээ.”1 Гурав хоногийн дараа Сүмийн төв байр оршиж байсан Миссурийн Фар Вестийн ойролцоо сайн дурын цагдаагийн зэвсэглэсэн том бүлэг байрлаж, хотыг дайрахад бэлтгэж эхэлжээ.

Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн аюулгүй байдлын төлөө сэтгэл ихэд түгшсэн Иосеф Смит болон Сүмийн бусад удирдагчид энхийн хэлэлцээр хийхийн тулд сайн дурын цагдаагийн офицеруудтай 10-р сарын 31-нд уулзахыг зөвшөөрчээ. Гэвч тэднийг сайн дурын цагдаагийн хуаранд дөхөж иртэл Бошиглогч болон түүний хамтрагчдыг гэнэт баривчлав. Тэгээд тэднийг хуаран уруу оруулж, яс янгинам хүйтэн борооноор шөнөжингөө хүйтэн газар дээр албадан хэвтүүлж, харгалзагчид тэднийг чангаар зандран, харааж байлаа. Цагдаагийн офицерууд хоригдлуудыг Миссурийн Индепенденс уруу аваачихаар шийдэхэд, Иосеф болон түүний хамтрагчид гэрийнхэнтэйгээ уулзуулж өгөхийг хүсчээ.

“Бидний амь насыг бүрэлгэхээр тангараг тавьсан хүмүүс биднийг буудан хороож дахиад надтай уулзахгүй байх гэж айснаас усан нүдэлсэн эхнэр, хүүхдүүдтэйгээ уулзлаа. … Хань ижлээсээ хагацаж, түүнийг хүн дүрстэй мангасуудын дунд орхих болоод байсан тэр үед надад төрсөн мэдрэмжийг хэн ч төсөөлж чадна. Дайснууд маань намайг устгахын тулд хүүхдүүдээс минь хол аваачсан болохоор, тэд миний бодийг хөтлөх нь зүй ёсны хэрэг гэж бодож байсан үед хүүхдүүд маань цаашид хэрхэн гэдэс цатгалан, мөр бүтэн явахыг мөн л мэдэхгүй байлаа. Харгалзагчид тэднийг жадаараа надаас холдуулан салгах хүртэл эхнэр минь уйлж, хүүхдүүд минь надад наалдсаар байлаа.”2

Бошиглогч болон Сүмийн өөр хэдэн удирдагчийг Индепенденст түр хугацаагаар байлгасны дараа Миссурийн Ричмондод аваачиж, хуучин дүнзэн байшинд хорьж, хооронд нь гинжээр холбон, олон харгалзагч чандлан манах болжээ. Бошиглогчийг Миссурийн Либерти дэх шоронд шилжүүлэхийн өмнө Ричмондод гурван долоо хоног орчим хорьжээ. Нөхцөл байдал тун хэцүүхэн байсан ч Бошиглогч Ричмондод ирснийхээ дараахан Эммад: “Бид өөр аливаа шалтгаанаар бус Христийн төлөө чанд харуулын дор гинжлүүлээд байна. … [Жорж В.] Робинсон ахыг надтай гинжээр холболоо. Тэр бол сайхан санаатай, сэтгэлийн хат суусан хүн. Дараа нь [Лайман] Вайт ах, [Сидней] Ригдон ах, Хайрум [Смит], Парли [П. Пратт], Амаза [Лайман] нар гинжлүүллээ. Тийнхүү бид хоорондоо гинжээр бас үүрдийн хайрын шижмээр холбогдлоо. Бидний санаа сэтгэл өөдрөг байна, мөн Христийн төлөө мөрдөгдөн хавчигдаж байгаадаа баяртай байна”3 гэж бичжээ.

Нэгэн хүйтэн, ядаргаатай урт шөнө эрчүүд шөнө дунд өнгөртөл унтаж чадалгүй шалан дээр хөрвөсөөр байжээ. Учир нь харгалзагчид саяхан Гэгээнтнүүдийг дайрч, дээрэм тонуул, хүчирхийлэл, аллага үйлдсэнээ сайрхан ярьж байлаа. Ахлагч Парли П.Пратт дурссан нь: “Би сонссоор байгаад бүр жигшин зэвүүцэж, мэл гайхан цочирдож, айдас төрөхийн хамт босч, харгалзагчдыг зэмлэн буруутгах хүслээ арай ядан барьж, шударга ёсны эгдүүцлийн сүнсээр дүүрээд байлаа. Би Иосефын хажууд хэвтэж байсан болохоор түүнийг сэрүүн байгааг мэдэж байлаа. Гэвч түүнд ч, бас өөр хэнд ч юу ч хэлсэнгүй. Тэр гэнэт ухасхийн босч, аянгын эсвээс хүрхрэх арслангийнх лугаа адил дуугаар дараах үгсийг хэлснийг би тун тодхоноор санаж байна:

‘ЧИМЭЭГҮИ БАЙ. … Би Есүс Христийн нэрээр та нарыг зэмлэн буруутгаж, чимээгүй байхыг тушааж байна. Би ийм яриаг дахиад ганц хором ч сонсож, амьд явж тэвчишгүй нь. Ийм яриагаа зогсоо. Эс бөгөөс та нар эсвэл би ЯГ ОДОО үхнэ шүү!’

“Тэр тэгээд юу ч хэлсэнгүй. Айн сүрдмээр байдалтай зогсож байв. Гинжлүүлсэн, гартаа зэвсэггүй тэрээр, сүнс сүлд нь зайлж, үхээнц царайлан, өвдгөө нийлүүлж, буланд шигдэн бөөгнөрч, зэвсгээ газарт хаян, хөлд нь унаж, түүнээс уучлал гуйгаад, ээлж солигдох хүртэл нам гүм болсон харгалзагчдыг тэнгэр элч лүгээ адил сүрдэн бишрэм байдалтайгаар, тайван гэгч нь харж байлаа.”4

Иосеф Смитийн сургаалаас

Зоригт хүмүүс гай зовлонгийн үед ч чадах бүхнээ айлгүй хийдэг.

1839 оны есдүгээр сард Гэгээнтнүүд Иллинойн Науву хотыг барих хүнд ажлыг эхэлсэн үед, Бошиглогч Огайогийн Көртландад байсан Сүмийн нэг гишүүнд бичсэн нъ: “Сүмийн нөхцөл байдлын тухайд гэвэл ажил хэрэг бидний хүсэн хүлээж байсны дагуу сайн байна. … Энд аль хэдийн олон айл цугларсан. Цаашид бидний хүсэлтийн дагуу улам олон хүн ирэх болно гэж бодож байна. Өвчлөлтийн тоо [ердийнхөөсөө] өссөнгүй, гэвч хүнд сорилт, зовлон бэрхшээл бидэнд тохиолдсоор байна. Бид ямар байхаас хамааралтайгаар, бидний төлөө байдаг Бурханы нигүүлсэл, хүчинд тулгуурлан, сайн бөгөөд ашигтай ажил болгоныг бүр эцсийг хүртэл цөхрөлтгүй шаргуу хийснээр биднийг жинлүүр дээр хэмжих үед хэмжээнд хүрэхгүй байхын зовлон байхгүй болно.”5

1842 оны есдүгээр сард Бошиглогч хожим нъ Сургаал ба Гэрээний 128:19, 22-т цэдэглэгдсэн доорх үгсийг Сүмд хандсан нэг захидалд бичжээ: “Эдүгээ, бид өөрсдийн хүлээн авсан Сайн мэдээнд юуг сонсдог вэ? Баяр баясгалангийн дуу хоолойг! Тэнгэрээс нигүүлслийн дуу хоолойг, мөн газраас үнэний дуу хоолойг; мөн нас барагсдын талаарх баярт мэдээний дуу хоолойг; агуу их баяслын баярт мэдээг буюу. … Ах дүүс минь, ийм агуу учир шалтгааны төлөө би урагш явахгүй гэж үү? Арагшаа биш харин урагшаа явагтун. Зориглогтун, ах дүүс минь, тэгээд ялалт өөд ахь, ахь! Зүрх сэтгэл чинь баясаг, мөн үлэмжийн баяртай байг.”6

Бошиглогч Сүмийн өсөлт дэөшлийн талаар 1831 онд хэлсэн нь: “Их Эзэн бидний хийх ёстой ажлын хэмжээнд, бас гүйх замд тохирсон хүч чадлыг, бидний хэрэгцээнд шаардлагатай нигүүлсэл хийгээд тусламжийг бидэнд өгдөг нь тодорхой нотлогдсон юм.”7

Зоригт хүмүүс Христийн зорилгыг хайрлаж, Христийнхтэй адил зан чаыарыг хөгжүүлэхийг хичээдэг.

“Би бол ариун журам, ариун явдал, биеэ зохистойгоор авч явах болон ариун амьдралын хэв маягийн талаарх Христийн зорилгыг хайрлагч хүн.”8

“Би Бурханы өмнө ариун журамтай, зөв шударга, цэвэр ариунаар амьдрахад итгэдэг бөгөөд ийнхүү үйлдэхийг бүх хүмүүст эрх мэдлийнхээ хүрээнд сэнхрүүлэн итгүүлэхийг өөрийн үүрэг гэж үзнэ. Ингэснээр тэд нүгэл хилэнцийг орхиж, сайныг үйлдэж суран, зөв шударгыг үйлдсэнээр нүглээсээ салж чадна.”9

Бид адислагдсан Есүсийн хүүхдүүдийг гоён чимдэг аливаа сайн чанар бүрийг нэмж итгэлээ бэхжүүлэн, үүний шагнал тэнгэрийн хаант улсад илүү агуу байна гэдгийг мэдсэнээр залбирлын цаг болоход залбирч, хөршөө өөрийнхөө адил хайрлан, гай зовлон тохиолдоход итгэлтэй байж чадна. Ямар агуу тайтгарал билээ! Ямар агуу баяр баясал билээ! Зөв шударгыг үйлдэгчдийн амьдрал надад байх болтугай, бас миний шагнал түүнийх шиг байх болтугай!

“… Зөв шударга байдал бүх зүйлд Гэгээнтнүүдийн зорилго байх ёстой. [Сургаал ба Гэрээ] хэвлэгдэхэд тэд өөрсдөөс нь агуу зүйлс хүсэн хүлээгдэх ёстойг мэдэх болно. Та нар Бурханы алдар суугийн төлөө бүхнээ зориулахын тулд сайныг үйлдэж, зөв шударга байдлыг бий болго. Тэгвэл Их Эзэн хүн бүрд ажлынх нь дагуу нөхөн төлөхөд та нар шагналаа хадаж авна. … Их гай зовлонгийн дараа ирэх адислалуудыг хүлээн авахуйц зохистой байж, итгэлтнүүдийг эцсийг хүртэл тэвчихэд хүргэдэг сүнсэнд нь бүрэн нийцэхээр амьдрахыг бид та бүхнээс хичээнгүйлэн хүсч байна.”10

“Энэ цагаас хойш та нарын дунд үнэн ба шударга ёс давамгайлан, элбэг дэлбэг байг. Архидан согтуурах, хараалын болон аливаа бүдүүлэг үгс хэлэх, зөв шударга бус буюу ариун биш аливаа бүхнээс, бас өс хонзон, үзэн ядалт, шунаг сэтгэл, ариун бус аливаа хүслээс татгалзаж, бүх зүйлд хашир хянуур бай. Бие биедээ шударга хандаж бай. Учир нь зарим хүмүүст эдгээр чанар байхгүй байхад, зарим нь энэрэнгүй биш, сувдаг шунахай байна. … Бурхан ийм хүмүүст дургүй. Тэд Бурханы төлөвлөгөө өөд цааш ахих тусам харамсан гашуудах болно. Учир нь эл төлөвлөгөө урагшлан ахихад хэн ч саад учруулахгүй. Сион мөхсөн юм шиг санагдавч, тэр дахин амьдрах болно.”11

“Хүмүүний авралыг агуу ихээр хүсдэг хүний хувьд би, ариун журам, цэвэр ариун байдал, Их Эзэний зарлигуудыг дагахын төлөө бурханлиг хичээл зүтгэлээр чармайн ажиллахыг та бүгдэд сануулж байна. Сайн санаатай, ухаан сийрэг, үнэнч шударга, чөлөөтэй бай. Бүхнээс илүүгээр энэрэнгүй байж, сайн үйлсээр үргэлж бялхаж яв. Ийнхүү эрүүл мэнд, амар амгалан, бидний Эцэг Бурханыг хайрлах хайр, Их Эзэн Есүс Христийн нигүүлсэл та бүгдэд байх болтугай хэмээн үүрдийн сайн мэдээнд бие сэтгэл юүгээ зориулсан ах тань бас найз тань чин сэтгэлээсээ залбирч байна.”12

“Номхон дөлгөөн, шулуун шударга, цэвэр ариун байгтун. Хилэнцийг сайн үйлсээр хариул. … Амьдралын бүх нөхцөл байдалд тэвчээртэй, даруухан бай. Тэгвэл бид бүр ч цог жавхлантайгаар ялалтад хүрэх болно.”13

“Бид ах нарыгаа даруухан бөгөөд залбиралтай байж, энэ үеийнхээ гэрлийн хүүхдүүд шиг явахыг зоригтойгоор уриалан дуудаж байна. Ингэснээр бидний Их Эзэн Есүс Христийн зохистой нэрээр аливаа уруу таталтыг тэсвэрлэн, нүгэл хилэнц бүрийг даван туулах ач ивээл тэдэнд байх болно.”14

Зоригтой хүмүүс энэ амьдралд өөрсдийгөө төгөлдөржүүлэхийг хичээдэг.

“Хүн бүр жимсний цэцэрлэгт хичээл зүтгэл гарган, шаргуу хөдөлмөрлөснийхөө дагуу хүлээн авах ёстойг тунгаан бодох нь баярт мэдээний үйлчлэгч хэмээн нэрлэгддэг хүн бүрд авьяасаа хөгжүүлж, улмаар авьяас чадвартай болоход нь бусдад сүнслэгээр нөлөөлөх ёстой. Ийнхүү, Эзэн үйлчлэгчдийнхээ ажил үйлсийн тайланг авахаар суух үед, Сайн байна, итгэмжит сайн боол минь! Чи цөөн юманд итгэмжтэй байсан тул чамд ихийг хариуцуулъя. Эзэнийхээ баяр баясгаланд ор [Матай 25:21] хэмээн хэлэх биз ээ.

“… Бид Түүний тэнгэрлэг шаардлагын дагуу Бурханы мэлмийд өөрсдийгөө сайнаар харуулахад юу ч бидэнд саад учруулах ёсгүй. Хүмүүс хүлээн авах боломжтой болсон адислал өөрсдөд нь соёрхогдсон боломж бүрийн төлөө тэнгэрээс хамааралтайгаа бас үүний төлөө хариудлага хүлээх ёстойгоо олонтаа мартдаг. Ах нар аа, эзэн ба боолуудын тухай Аврагчийн сургаалт зүйрлэлд, нэг эзэн хэсэг хугацаагаар холын аянд явахаасаа өмнө боолуудаа дуудаж, тэдэнд чадварт нь тохируулан, хэдэн талант өгч, будаж ирээд тооцоо хийснийг та нар мэднэ шүү дээ [Матай 25:14-30-ийг үз]. Одоо ч мөн адил юм. Бидний Эзэн зөвхөн түр хугацаагаар эзгүй байгаа бөгөөд эцэстээ эргэн ирж, тооцоогоо хий хэмээн хүн бүрийг дуудах болно. Тэр үед таван талант авснаас нь арав шаардагдана. Харин талантаа өсгөөгүй түүнийг зохисгүй боол гэж үзэн хөөхөд, итгэлтнүүд үүрдийн алдар хүндэтгэл хүлээх болно. Иймээс уруу таталтын үед та нарыг бүү бүдрээсэй, мөрдлөг хавчлагын үед бүү дийлдээсэй, та нар дээр бидний Тэнгэрлэг Эцэгийн нигүүлсэл байгаасай хэмээн Түүний Хүү Есүс Христээр дамжуулан бид залбирч байна.”15

“Энэхүү заавраас хойш та нар өөрсдийнхөө нүглийн төлөө өөрсдөө хариуцлага хүлээх болно. Та нар өөрсдийгөө аврахын тулд Тэнгэрлэг Эцэгийнхээ өмнө ийм байдлаар амьдрах нь эрхэмлэвэл зохих сайн үйлс юм. Өөрсдийгөө аврахыг бидэнд боломжтой болгосон, Их Эзэнийхээ өгсөн гэрэл болоод мэргэн ухааныг өсгөн нэмэгдүүлэхийн төлөө бид бүгдээрээ Бурханы өмнө хариуцлага хүлээх ёстой.”16

Зоригтой хүмүүс эцсийг хүртэл итгэлтэйгээр тэвчсэнээр селестиел алдар суугийы титэм хүлээн авна.

“Бидний итгэл Бурханд оршдог бөгөөд бид селестиел алдар суугийн титмээр титэмлэгдэж, Бурханы хүүхдүүдэд бэлтгэсэн амралтанд орохын тулд, итгэлтнүүд төгсгөлийг хүртэл тэвчиж, зорилгоо хадгалан үлдэхэд Түүний нигүүлсэл бидэнд тусална гэдэгт бат итгэдэг билээ.”17

“Та нар итгэлийн сайн тэмцлээр тэмцсэнээр сорилтынхоо төгсгөлийг хүртэл тэвчсэн итгэлтнүүдэд нөөцлөгдсөн титмийг олж авах болно [2 Тимот 4:7-8-ыг үз]. Тиймээс сэргээх цаг ирэхэд та нар дэмий хөдөлмөрлөсөн байхгүйн тулд, харин бүх хөдөлмөрөөсөө амарч, Бурханы хаант улсад бүрэн баясалтай байхын тулд Бурханы мутраас үлэмж чөлөөтэйгөөр хүлээн авсан зүйлдээ итгэлтэй бай.”18

“Та нар арван хуруу тэгш байж чадахгүй. Тэвчээр бол тэнгэрлэг, дуулгавартай байдал эрхэмлүүштэй, уучлал нигүүлсэнгүй, өргөмжлөл бол бурханлаг юм. Иймээс эцсийг хүртэл итгэлтэйгээр тэвчсэн хүн шагналаа алдахгүй. Сайн хүн бодгалиа аврахын тулд бүхэл дэлхийг, түүн дээрх бүх юмстай нь алдлаа ч, Христийн төлөө бүх зүйлийг тэвчих болно.”19

Судпах бопон заах зөвпөмж

Энэ бүлгийг судлах буюу заахаар бэлтгэхдээ доорх санаануудыг ашигла. Нэмэлт тусламжийг хуудас vii-xii-оос үз.

  • Хуудас 397-398 дээрх шоронгийн харгалзагчдыг зэмлэн буруутгасан Иосеф Смитийн түүхийг унш. Энэ түүх Иосеф Смитийн тухай санаа бодолд чинь хэрхэн нөлөөлсөн бэ?

  • Иосеф Смит Сайн мэдээ бол “баяслын дуу хоолой” мөн хэмээн хэлж, “Зүрх сэтгэл чинь баясаг, тэгээд үлэмж баяртай байг” гэж тунхаглажээ (хуудас 399). Сайн мэдээний тухай бидний мэдлэг бэрхшээлийн үед баясаж, “үлэмж баяртай” байхад хэрхэн тусалж чадах вэ?

  • Хуудас 399 дээрх хоёр дахь догол мөрийг унш. “Хийх ёстой ажлынхаа хэмжээнд тохирсон хүчийг” хүлээн авах гэдэг нь юу гэсэн утгатай гэж та нар бодож байна вэ? Энэ үнэнийг дүрслэх ямар жишээнүүдийг та нар санаж чадах вэ?

  • Хуудас 399 дээрх дөрөв дэх догол мөрийг нэгтгэн дүгнэ. Тэр бол “Христийн зорилгыг хайрлагч” хэмээн өөрийнхөө талаар хэлсэн хүнээс чи ямар шинж чанаруудыг хүсэн хүлээх вэ? (Зарим жишээг, хуудас 399-402-өөс үз.)

  • Хуудас 401-402 дээрх Бошиглогч Иосефын зөвлөгөөг судлахдаа өөрийнхөө амьдрал дахь сайжруулах хэрэгтэй ямар нэг зүйлийн тухай бод. Энэхүү сайжралтын төлөө хариуцлага хүлээхийн тулд юу хийхээ шийд.

  • Бүлгийн сүүлчийн хоёр догол мөрийг нэгтгэн дүгнэ (хуудас 403). “Итгэлийн сайн тэмцлээр тэмцдэг” хүмүүст ирдэг зарим шагнал юу вэ? Зарим хүмүүс “арван хуруу тэгш” байх хэрэггүйг бидэнд итгүүлэх гэж хэрхэн оролддог вэ? Ийм шахалтанд бид хэрхэн хариулж болох вэ?

Холбогдох судрууд: Дэд Хууль 31:6; 2 Тимот 1:7-8; 2 Нифай 31:19-20; Мозая 5:15; С ба Г 59:23

Эшлэл

  1. Лилбурн В.Вогсс History of the Church, 3:175-д эш татжээ; Жон Б.Кларкт өгсөн тушаалуудаас, 1838 оны 10-р сарын 27, Жефферсон хот, Миссури.

  2. History of the Church, 3:193; “Extract, Private Journal of Joseph Smith Jr.’’-аас, Times and Seasons, 1839 оны 11-р сар, x. 6.

  3. Иосеф Смитээс Эмма Смитэд бичсэн захидал, 1838 оны 11-р сарын 12, Ричмонд, Миссури; Community of Christ Archives, Индепенденс, Миссури.

  4. Parley P Pratt, Autobiography of Parley P Pratt, хянан тохиолдуулсан. Parley P Pratt Jr. (1938), x. 210-211; налуу бичлэгийг арилгасан.

  5. History of the Church, 4:8-9; хаалтан дахь үгс эх баримт бичигт байгаа; хэлзүйн дүрэм шинэчлэгдсэн; догол мөр өөрчлөгдсөн; Иосеф Смитээс Айзик Галландад бичсэн захидлаас, 1839 оны 9-р сарын 11, Коммерс, Иллиной.

  6. Сургаал ба Гэрээ 128:19, 22; Иосеф Смитээс Гэгээнтнүүдэд бичсэн захидал, 1842 оны 9-р сарын 6, Науву, Иллиной.

  7. History of the Church, 1:176; “History of the Church” (гар бичмэл)-ээс, book A-1, х. 118, Сүмийн Архив, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм, Солт Лейк хот, Юта.

  8. Иосеф Смитээс Виллям В.Фелпст бичсэн захидлаас, 1832 оны 7-р сарын 31, Хайрам, Огайо; Joseph Smith, Collection, Сүмийн Архив.

  9. Иосеф Смитээс Chester County Register and Examiner-ийн эрхлэгчид бичсэн захидлаас, 1840 оны 1-р сарын 22, Брандивайн, Пеннсильвани; эх баримт бичиг хувийн эзэмшилд байгаа; энэ захидал 1840 оны 2-р сарын 11-нд дээрх сонинд нийтлэгджээ.

  10. History of the Church, 2:229-230, зүүвэр тайлбар; “To the Saints Scattered Abroad’’-аас; Messenger and Advocate, 1835 оны 6-р сар, x. 137-38.

  11. History of the Church, 3:233; Иосеф Смитээс Миссурийн Калдвелл дүүрэг дэх Сүмийн гишүүдэд бичсэн захидлаас, 1838 оны 12-р сарын 16, Либерти шорон, Либерти, Миссури.

  12. History of the Church, 5:417; Иосеф Смитээс Бригам Янгд олгосон итгэмжлэлийн захидлаас, 1843 оны 6-р сарын 1, Науву, Иллиной.

  13. History of the Church, 6:411; Иллинойн Наувуд 1844 оны 5-р сарын 26-нд Иосеф Смитийн уншсан тэмдэглэлийг хийсэн Томас Буллок.

  14. Иосеф Смит болон дээд санваартнуудаас Нью-Йоркийн Генесео дахь ах нарт бичсэн захидал, 1833 оны 11-р сарын 23, Көртланд, Огайо, Сүмийн Архив.

  15. History of the Church, 2:6, 23-24; “The Elders of the Church in Kirtland, to Their Brethren Abroad,” 1834 оны 1-р сарын 22, Evening and Morning Star-д нийтлэгджээ, 1834 оны 2-р сар, х. 135; 1834 оны 4-р сар, х. 152.

  16. History of the Church, 4:606; Иллинойн Наувуд 1842 оны 4-р сарын 28-нд Иосеф Смитийн уншсан тэмдэглэлийг хийсэн Элиза Р.Снөү; хавсралт, хуудас 562, зүйл 3-ыг мөн үз.

  17. History of the Church, 1:450; Иосеф Смитээс Эдвард Партриж болон бусад хүмүүст бичсэн захидлаас, 1833 оны 12-р сарын 5, Көртланд, Огайо.

  18. Иосеф Смит, Жон Витмер нараас Нью-Иоркийн Колесвилл дахь Гэгээнтнүүдэд бичсэн захидал, 1830 оны 8-р сарын 20, Хармони, Пеннсильвани; Newel Knight, Autobiography and Journal, ойролцоогоор 1846-1847 он, x. 129-130, Сүмийн Архив.

  19. History of the Church, 6:427; Иосеф Смит, Хайрум Смит нараас Абижа Тьюксбөрид бичсэн захидлаас, 1844 оны 6-р сарын 4, Науву, Иллиной; Абижа Тьюксбөрийн сүүлчийн нэрийг History of the Church-д “Тьюкесбөри” гэж буруу бичжээ.

Joseph rebuking guards

Миссурийн Ричмондод шоронд хоригдсон Сүмийн хэсэг удирдагчид харгалзагчид нь Гэгээнтнүүдийг хэрхэн дайрсан тухайгаа сагсууран ярихыг хэдэн цагийн турш сонссон ажээ. Иосеф Смит гэнэт босч, ‘Би Есүс Христийн нэрээр та нарыг зэмлэн буруутгаж, чимээгүй байхыг тушааж байна” гэлээ.

servant burying talent

“Талантаа өсгөөгүй түүнийг зохисгүй боол гэж үзэн хөөхөд, итгэлтнүүЪ үүрЪийн алдар хундэтгэл хулээх болно.”