Номын сан
Бүлэг 3: Есүс Христ, дэлхийн бурханлиг Гэтэлгэгч


Бүлэг 3

Есүс Христ, дэлхийн бурханлиг Гэтэлгэгч

“Есүс Христийн зуучлалгүйгээр дэлхий аврагдах боломжгүй.”

Иосеф Смитийн амьдралаас

Иосеф Смитийг төрөхөөс олон жилийн өмнө аавынх нь талын өвөг эцэг “дэлхийг үндсээр нь өөрчлөх”1 ямар нэг зүйл гэр бүлд нь тохиолдох талаар сүнслэгээр нөлөөлөгдсөн ажээ. Иосеф Смитийн түүхэнд: “Миний өвөг эцэг Асаел Смит гэр бүлд нь нэгэн бошиглогч төрж, өсөх болно гэдгийг дээр үед угтан хэлсэн гэдэг. Харин түүний энэ үг над дээр бүрэн биелэгдсэнд эмээ минь итгэн үнэмшсэн юм. Өвөг эцэг Асаел Нью-Йоркийн Сейнт Лауренс дүүргийн Зүүн Стоккольмд Мормоны Номыг хүлээн авсныхаа дараахан өөд болжээ. Тэр номыг бараг уншиж дуусгаад байжээ. Гэр бүлдээ төрж өсөх болно гэж дээр үед хэлж байсан нөгөөх бошиглогч нь намайг мөн хэмээн тэр хэлсэн юм”2 гэж тэмдэглэжээ.

Сэргээлтийн Бошиглогч Иосеф Смитийн хамгийн чухал зорилго бол Есүс Христийн тухай гэрчлэх явдал байлаа. Тэрээр Есүс Христийн бурханлиг мөн чанарын тухай өөрийн биеэр мэдэж, дэлхийн Гэтэлгэгчийн үүргийг нь ойлгох хувийн ойлголтоор адислагдсан билээ. Идэр залуу Иосеф Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг харж, “Энэ бол миний хайртай Хүү. Түүнийг сонс!” (Иосеф Смит-Түүх 1:17) гэж Эцэгийн хэлэхийг сонссон Анхны Үзэгдлээр энэхүү мэдлэг эхэлсэн юм. Энэхүү ариун үйл явдлын үеэр дэлхийн Аврагчаас заавар авах онцгой боломж Иосефт тохиосон билээ.

Бараг арванхоёр жилийн дараа 1832 оны хоёрдугаар сарын 16-нд Бошиглогч, Сидней Ригдонг бичээч болгон Огайогийн Хайрам дахь Жон Жонсоны гэрт Библийг орчуулж байлаа. Сайн болон муу хүмүүсийн амилуулалтыг дүрсэлдэг Иохан 5:29-ийг Бошиглогч орчуулж дууссаны дараа, Иосеф, Сидней хоёрт нэгэн үзэгдэл нээгдэхэд тэр хоёр Аврагчийг харж түүнтэй ярилцсан ажээ:

“Сүнсний хүчээр бидний нүд нээгдэж, мөн бидний ойлголт гэгээрсэн бөлгөө. Тийнхүү Бурханы зүйлүүдийг харж мөн ойлгоход хүрсэн буюу. Бүр эхлэлээс Эцэгийн цээжинд байсан Түүний Төрсөн Ганц Хүүгээр дамжуулан Эцэгийн томилсон бүр дэлхий байхаас өмнө эхлэлээс байсан тэдгээр зүйлүүдийг буюу. Түүний тухай бид гэрчилдэг. Мөн бидний гэрчлэх тэрхүү гэрчлэл нь Хүү болох түүнийг бид харж мөн тэнгэрлэг үзэгдэлд бид түүнтэй ярилцсан Есүс Христийн сайн мэдээний бүрэн байдал бөлгөө.…

“Мөн Эцэгийн баруун гар дахь Хүүгийн алдар сууг бид болгоож, мөн түүний бүрэн байдлыг хүлээн авсан буюу;

“Бурханыг мөн Хургыг сэнтийнийх нь өмнө шүтэн биширч буй мөн түүнийг үүрд хийгээд мөнхөд шүтэн биширдэг ариун тэнгэр элчүүдийг мөн ариусгагдсан хүмүүсийг харав. Мөн эдүгээ түүний талаар өгөгдсөн олон гэрчлэлийн дараа, энэ бол түүний талаар өгөх, бидний хамгийн сүүлчийн гэрчлэл юм: Тэр амьд бөлгөө!

“Учир нь бид түүнийг бүр Бурханы баруун гар талд харсан билээ. Түүнчлэн тэрээр Эцэгийн Төрсөн Ганц болой хэмээн гэрчлэх дуу хоолойг бид сонссон билээ. Ийнхүү түүгээр, мөн түүгээр дамжин, мөн түүнээс дэлхийнүүд бүтээгдсэн мөн бүтээгддэг ажгуу. Мөн тэдгээрийн оршин суугчид нь Бурханы төрсөн хөвгүүд хийгээд охид нь бөлгөө” (С ба Г 76:12-14, 20-24).

Иосеф Смит Аврагчийг 1836 оны дөрөвдүгээр сарын 3-нд дахин харсан юм. Бошиглогч, Оливер Каудери хоёр Көртландын Ариун сүмийн баруун индэр уруу очиж, хүндэтгэлтэйгээр өвдөг сөгдөн залбирсны дараа Аврагч тэдний өмнө хүрч иржээ. Бошиглогч энэ тухай өгүүлсэн нь:

“Хөшиг нь бидний оюунаас авагдаж, мөн бидний ойлголтын мэлмий нээгдсэн байлаа. Индрийн хашлага дээр, бидний өмнө зогсч буй Их Эзэнийг бид харав. Мөн түүний хөлөн дор хув шиг өнгөтөй шижир алтаар бүрсэн тавцан байлаа. Түүний мэлмий галын дөл лүгээ адил байв. Тэргүүнийх нь үс цэвэрхэн цас мэт цав цагаан байв. Түүний төрх байдал нарны гэрлээс ч илүү хурцаар гялалзаж байлаа. Мөн дуу хоолой нь агуу их ус хуйлрах мэт байв. Бүр Иеховагийн дуу хоолой өгүүлэн; Бибээр эхнийх мөн эцсийнх болой. Бибээр амьдардаг тэрээр болой. Би бол алагдсан тэрбээр бөлгөө. Бибээр Эцэгийн өмнө та нарын өмгөөлөгч билээ.” (С ба Г 110:1-4).

Энэхүү үйл явдлаар Бошиглогч мэдлэгийг жинхэнэ эх сурвалжаас нь хүлээн авч, Аврагчийн бурханлиг мөн чанарын тусгай гэрч болсон юм.

Иосеф Смитийн сургаалаас

Бүх эрин үед Бурханы хүмүүс нүглээсээ ангижрахын тулд Христийн Цагаатгалд найдлага тавьсаар ирсэн билээ.

“Есүс Христийн зуучлалгүйгээр дэлхий аврагдах боломжгүй.”3

“Бурхан … замыг бэлтгэхийн тулд, эсвээс нэгэн цагт хүмүүн дуулгаваргүй байдлынхаа улмаас хөөгдсөн Их Эзэний оршихуйд эргэн очих үүд хаалгыг нээхийн тулд цаг нь болоход Хүүгээ илгээж бэлэг барих золиослолыг бэлтгэсэн билээ. Энэхүү баярт мэдээ Мессиагийн үеэс нааш дэлхийн олон эрин зуунд хүмүүний сонорт үе үе дуулдсаар ирсэн юм.

“Абел энэхүү цагаатгал буюу гэтэлгэлийн төлөвлөгөөнд итгэх итгэлээр Бурханд хүлээн авагдсан тахил өргөдөг байлаа. Энэ бол сүргийнх нь ууган төл байв. Каин газрын үр жимсийг өргөл болгоход үүнийг нь хүлээн аваагүй юм. Учир нь тэр өргөлийг итгэлээр үйлдсэнгүй ажээ. Түүнд итгэл байсангүй, эсвээс тэрээр тэнгэрийн төлөвлөгөөний эсрэг итгэлтэй байж болохгүй байв. Хүмүүнийг гэтэлгэхийн төлөө Төрсөн Ганц цусаа урсгах ёстой байлаа. Учир нь энэ бол гэтэлгэлийн төлөвлөгөө байсан юм. Мөн цус урсгахгүйгээр нүглээс ангижрахгүй байв. Бурханы бэлтгэсэн агуу золиослолыг хүмүүн ялган таних загвараар золиослолыг бий болгосон учраас үүний эсрэгээр өргөл өргөх нь итгэл үл шаардана. Учир нь гэтэлгэлийг ийм байдлаар худалдан авах боломжгүй, бас цагаатгалын хүч ч ийм байдлаар үндэслэгдэн бий болоогүй юм. Чухам иймээс Каин итгэлтэй байж чадсангүй. Мөн итгэл дээр тулгуурлаагүй юу ч гэсэн нүгэл байдаг. Харин Абел хүлээн авагдаж болохуйц өргөлийг өргөсөн билээ. Үүгээр тэр зөв шударга байсныг нь нотолсон гэрчлэлтэй болсон юм. Бурхан Өөрөө түүний бэлгийг гэрчилсэн юм [Еврей 11:4-ийг үз].

“Хэрэв Их Эзэнд өргөх өргөлийг Бурханы Өөрийнх нь бэлгийн дагуу дуурайлгах буюу өгөгдсөн загвараар, эсвэл юуг өргөх ёстойг тайлбарласны дагуу хийхгүй бол, бидний нүглийн төлөө хийгдсэн агуу Золиослолын хүч өөд итгэлээр, чин сэтгэлээсээ ширтэн харж үйлдэхгүй аваас, өргөл нь Түүнд хүлээн авагдах боломжгүй нь мэдээжийн юм.…

“… Бүх эрин зуунд эртний хүмүүс бусад олон магадлалын адил, цагаатгалын агуу төлөвлөгөөний хүчээр дамжуулан Христийн ирэлтийн өмнө ч, бас дараа нь ч бүгд аврагдах болно, хэрэв тийм биш аваас, хүмүүнийг Өөртэйгөө хамт амьдруулахын тулд будааж аваачих үйл ажиллагааны олон өөр төлөвлөгөө Бурханд байх байсан (хэрэв бид ийн илэрхийлж болох аваас) гэж олон хүн бодож, тэнгэрийн жаягт тоомжиргүй хандсаар ирсэн юм. Үүнд бид итгэж болохгүй. Адамын уналтаас хойш хүмүүний бие махбодод өөрчлөлт гараагүй учраас мөн Христ өргөлд өргөгдөж, Түүний цус урсах хүртэл зөвхөн цус урсгаж тахил өргөх хууль эсвэл ёслол гүйцэтгэх ёстой байсан тэр үеэс хойш бид үүнд итгээгүй юм. Өмнө нь хэлсэнчлэн, хүмүүн итгэлээр тэр цагийг, тийм ээ, Христийн цагийг харж болно.…

“Тахил өргөх нь гагцхүү хүмүүсийн анхаарлыг Христэд хандуулах зорилготой байсан болохоор, бид иудейчүүдэд хандсан Есүсийн дараах гайхамшигт үгсээс дүгнэлт хийж болно: ‘Та нарын эцэг Абрахам Миний өдрийг харна гээд баясаж байсан. Үүнийг тэр хараад баяртай байсан’ [Иохан 8:56]. Тэгэхлээр эртний хүмүүс тахил өргөж байсан нь Сайн мэдээг сонсоход тэдэнд саад болоогүй юм. Харин ч бид өмнө дурдсанчлан, нүдээ нээх хүсэл эрмэлзлийг тэдэнд төрүүлж, Аврагчийн ирэх цагийг ширтэн хүлээх, Түүний гэтэлгэлд баясах боломжийг тэдэнд олгосон билээ. … Эрт үед Их Эзэн Өөрийгөө хүмүүст илчилж, Өөртөө тахил өргөхийг тэдэнд зарлиг болгосон үед тэд Түүний ирэх цагийг итгэлээр ширтэн хүлээж, нүглээс нь ангижруулах цагаатгалын тэрхүү хүчинд найдан тахил өргөдөг байсан юм. Бидний өмнө хорвоогоос хальсан, өмсгөл нь толботоогүй, мянга мянган хүмүүс дэлхий дээр хожмын өдөр бүр махан биеэрээ Түүнийг харна хэмээн Иовын нэгэн адил, бүр түүнийх шиг бат итгэлээр хүсэн хүлээж байлаа [Иов 19:25-26-г үз].

“Янз бүрийн эрин үе байсан ч, Бурханаас Өөрийн хүмүүстэй харилцсан бүх зүйл нь тэдний оюун ухааныг агуу зорилго уруу хандуулах, Түүний хуулинд агуулагддаг өөрсдийнх нь авралын зохиогч Бурханд л гагцхүү найдлага тавихыг заах зорилготой байсан гэсэн дүгнэлтийг бид хийж болно.”4

Есүс Христ үхэгсдээс амилсан учир бүх хүн төрөлхтөн амилуулагдана.

“Манай шашны тулгуур зарчмууд бол Есүс Христийн талаарх, тухайлбал Тэрбээр егүүтгэгдэж, оршуулагдаад, гурав дахь өдрөө дахин босч ирэн, тэнгэрт дээшлэн одсон тухай Төлөөлөгчид, Бошиглогчдын гэрчлэл юм. Иймд манай шашинд хамаатай бусад бүх зүйл нь зөвхөн уг гэрчлэлийн хавсралт төдий юм. Харин бид эдгээр бүх зүйлтэй холбоотойгоор Ариун Сүнсний бэлэг, итгэлийн хүч тэрчлэн Бурханы тааллын дагуу сүнсний бэлгүүдийг хэрэглэх, Израилын угсааг сэргээх болон үнэний эцсийн аугаа ялалтад итгэдэг билзз.”5

“ ‘Адам дотор бүгд үхдэгчлэн Христ дотор бүгд амьдруулагдах болно [1 Коринт 15:22]. Бурханы Хурга амилуулалтыг тохиолгон авчирсан юм, иймээс бүх хүмүүс нойрсогсдоос босч ирэх болно.”6

“Бурхан дэлхийг шүүх өдрийг товлон тогтоосон юм. Тэрбээр Өөрийн Хүү Есүс Христийг нойрсогсдоос босгосноор ирээдүйнх нь аз жаргал, баяр баясгалангийн суурийг тавьсан сүнслэг нөлөө бүхий цэдэгт итгэдэг хүн бүхний итгэл найдварын баталгааг бий болгосон билээ. Учир нь, ‘Хэрэв Христ амилуулагдаагүй бол, та нарын итгзл хэрэггүй ажээ. Та нар ч нүгэл дотроо байсаар байна. Тэгвэл Христ дотор нойрсогсод ч мөн мөхсөн болно’ [1 Коринт 15:17-18] гэж Паул коринтчуудад хэлсэн шүү дээ.…

“Христ Өөрөө нойрсогсдоос баталгаатайгаар босч ирсэн юм. Тэрээр нойрсогсдоос босч ирсэн юм чинь Өөрийн хүчээр бүх хүмүүнийг Өөрийнхөө өмнө зогсохоор авчрах болно: Тэрбээр нойрсогсдоос босч ирсэн юм чинь зуурдын үхлийн хүлээс тасчигдана, булшинд ялалт гэж үгүй болно. Хэрэв булшинд ялалт гэж үгүй юм бол Есүсийн айлдваруудыг сахиж, Түүний сургаалуудыг дуулгавартай дагадаг хүмүүст зөвхөн нойрсогсдоос амилуулагдах амлалт төдийгүй, Түүний алдар суут хаант улсад очих баталгаа байх болно. Учир нь, ‘Хаана би байна, тэнд бас миний зарц байх болно’ ”7 [Иохан 12:26] хэмээн Тэр Өөрөө хэлсэн билээ.

“Есүс Христ дотор нас барагчид амилуулагдахдаа энэ амьдралд эдэлж байсан буюу хүсэн хүлээж байсан бүхнийхээ үр өгөөжийг баяр баясгалантайгаар эргүүлэн авах болно. … Хэрэв сайтар ухааран ойлгох юм бол газар хөдлөн, үүлс хуралдаж, цахилгаан цахилж, аянга нүргэлэх лугаа адил хуй салхи нүүр нүдгүй балбаж эхлэхэд та нарт туслах зарим зүйлийг би та нартай хуваалцах онцгой боломжтой байгаадаа баяртай байна. Хэрэв та нар эдгээр зүйлсийг өндөрт өргөн, өвдөг болоод үе мөч чинь салгалан чичрэхгүй, зүрх алдан хулчийхгүй байх аваас газар хөдлөлт, дайн дажин, хар салхи та нарт ямар аюул учруулж чадах юм бэ? Яаж ч чадахгүй. Алдсан бүх юмныхаа оронд та нар амилуулалтыг олж аван, итгэл чинь үргэлжлэх болно. Би үүнийг Бүхнийг Чадагчийн тухай үзэгдлээр харсан хүн.…

“Бурхан Өөрийн Хүүг мөн амилуулалтын сургаалыг тэнгэрээс илчилсэн юм. Иймээс Бурхан энэ амьдралд бидний оршуулсан хүмүүсийг аугаа Бурханы Сүнсээр хувцаслан, амьдруулж дахин авчрах болно. Ингэхлээр бид тэднийг оршуулж эсвээс тэдэнтэй хамт нойрслоо ч, тэднийг нэгэнт л алдахаас хойш энэ ямар хамаа байна? Бид ирэх амьдралд бүрэн дүүрэн байх баяр баяслыг эдүгээ энэ амьдралд эхлэхийн тулд эдгээр үнэнийг зүрх сэтгэлдээ бат бөх шингээцгээе.”8

Бид Христийн Цагаатгалаар дамжуулан, сайн мэдээнд дуулгавартай байснаар Есүс Христтэй хамт өв залгамжлагчид болж чадна.

“Би Есүс Христийн бурханлиг шинж чанарт, Тэрбээр Адамын улмаас унасан бүх хүмүүний нүглийн уучлалын төлөө амь насаа өргөсөнд итгэдэг.”9

Итгэлийн Тунхаг 1:3: “Христийн Цагаатгалаар дамжин Сайн мэдээний хуулиуд хийгээд ёслолуудад дуулгавартай байснаар бүх төрөлхтөн аврагдана гэдэгт бид итгэдэг.”10

“Бурхан тэнгэр, газрыг бүтээсний дараа доош бууж ирэн, ‘Өөрсдийнхөө дүр төрхөөр хүнийг хийцгээе’ хэмээн зургаа дахь өдөр хэлсэн билээ. Хэний дүр төрхөөр гэв ээ? Бурхадын дүр төрхөөр гэнэн цайлган, хорон санаагүй, буртаг толбогүй, Бурхадын зан чанар, дүр төрхийг өвлөн авсан эрэгтэй эмэгтэй хүнийг тэд бүтээсэн юм [Эхлэл 1:26-27-г үз]. Хүн унахдаа түүний дүр төрхийг алдаагүй бас өөрийг нь Бүтээгчийн зан чанарыг ч хадгалан үлдсэн юм. Хүмүүний дүр төрхтэй Христ бас л Эцэгийнхээ дүр төрхийн бодит илрэл мөн [Еврей 1:3-ыг үз]. … Бид Христийн цагаатгал болон амилалтаар түүнчлэн сайн мэдээнд дуулгавартай байхаар дамжуулан түүний Хүү Есүс Христийн дүр төрхийг өөрсөд дээрээ дахин нотлон харуулах болно [Ром 8:29-ийг үз]. Ингэснээр бид Бурханы дүр төрх, алдар суу, зан чанарыг өөрсдөдөө бий болгоно.”11

“Бидний сүнсний Эцэг Өөрийнхөө бүтээлүүдэд зориулан золиослол, гэтэлгэлийн төлөвлөгөө, цагаатгалын хүч, агуу зорилго бүхий авралын төлөвлөгөөг [бий болгон], хүмүүнийг тэнгэрийн Хааны оршихуйд будаан аваачиж тэдэнд селестиел алдар суугийн титэм өмсгөн, ялзардаггүй, бузарлагддаггүй, онгож гандаад алга болдоггүй өвийг Хүүтэй хамт залгамжлагчид болгох нөхцөлийг хангасан юм.”12

“Зарлигуудыг дуулгавартай дагадаг хүмүүс Есүс Христтэй хамт Бурханы өв залгамжлагчид болно хэмээн судруудад өгүүлдэг билээ. … Биднийг Бурханы хүүхдүүд гэдгийг Сүнс Өөрөө бидний сүнстэй хамт гэрчилдэг. Хэрэв бид хүүхдүүд нь юм бол, өв залгамжлагчид нь бас мөн. Христтэй хамт алдаршихын тулд, хэрэв бид үнэхээр Түүнтэй хамт зовдог юм бол бид Бурханы өв залгамжлагчид бөгөөд Есүс Христтэй хамтран залгамжлагчид юм.’ [Ром 8:16-17-г үз.]”13

“Нөхөр, эхнэр, эцэг, эх, үр хүүхдээ эсвэл хайртай төрөл төрөгсдөө алдаад уй гашуу болж байгаа хүмүүс, хайртай хүмүүсийнх нь мөнх бус бие оршуулагдаж, оршин байхаа больсон ч, тэд үхэшгүй байдлын мөнхийн алдар суунд дахин босч ирэхийг эсвэл, үүрдийн дүрэлзэгч гал дотор тарчлан зовж, уй гашуу болохгүй, эсвээс үхэхгүй, харин Бурханы өв залгамжлагчид, Есүс Христтэй хамт өв залгамжлагчид болохыг мэдэх нь хэчнээн таатай сайхан байх билзз.”14

Есүс Христ бол төгс төгөлдөр, цэвэр ариун юи. Иймээс Тэрээр биднийг Өөртэйгөө адилхан байхад уриалан дууддаг.

“Энэхүү хожмын өдрүүдэд бүх Гэгээнтнүүдийн дундаас хэн нэгэн нь өөрийгөө бидний Их Эзэн лүгээ адил сайн хэмээн бодож чадна гэж үү? Хэн төгс төгөлдөр вэ? Хэн цэвэр ариун бэ? Хэн Түүн лүгээ адил ариун юм бэ? Тийм хүмүүс бий гэж үү? Их Эзэн зарлиг буюу тэнгэрийн хуулийг хэзээ ч зөрчөөгүй, Түүний аманд ямар ч худал хуурмаг юм байгаагүй, зүрх сэтгэлд нь ч заль мэх байгаагүй. … Христтэй адилхан хүн хаана байна? Тийм хүн дэлхий дээр байхгүй.”15

“Эгэл хүн хоосон зүйлийн эрхшээлд байхаар өөрийн дураар бүтээгдээгүй ч, Христ түүнд итгэл найдварыг авчирсан юм [Ром 8:20-ийг үз]. Бүх хүмүүс муруй хазгай замаар аялан, өөрсдөд нь учирдаг бэрхшээл зовлонгийн дундуур туулахдаа хоосон зүйлийн эрхшээлд байдаг. Хоосон зүйлээс ангид хүн хаана байна вэ? Есүсээс өөр хэн ч хэзээ ч төгс байгаагүй юм. Яагаад Тэр төгс байсан юм бэ? Учир нь Тэр бол Бурханы Хүү. Мөн Сүнсний бүрэн байдал, аль ч хүнийхээс илүү агуу хүч Түүнд бий.”16

“Есүс Христийг бүр хөвгүүн байх үед Иудейчүүдийн хаант улсыг удирдан захирахад шаардлагатай бүхий л оюун билэг түүнд байсан билээ. Тийм ч учраас тэр мэргэн цэцэн, нэрд гарсан шашны хуулийн багш нартай мэтгэлцэн, тэдний онол туршлага Өөрийнх нь мэргэн ухаантай харьцуулахад тэнэглэл болохыг харуулж чадсан юм.”17

“Итгэл найдвараа тавьдаг Их Эзэнийхээ зарлигуудыг бид зүрх сэтгэлдээ байнга тунгаан боддог бөгөөд эдгээр нь Түүний сайн мэдээгээр дамжуулан түүний хүсэл бас ёс бус, садар самуун үеийнхэн Түүнийг харгис хэрцгийгээр мөрдөн хавчиж, зүй бусаар харьцаж байсан үед ч, Тэрээр номхон дөлгөөн байж, бүхний өмнө төгс амьдарч байсныг та нарт заадаг билээ. Ах нар аа, Тэрбээр та нарыг ариусалд дуудсаныг санагтун. Иймээс цэвэр ариун байдлаараа Түүнтэй адилхан бай гэж бид хэлэх хэрэгтэй гэж үү? Тэгэхээр та нар Түүний мэлмийд өөрсдийгөө ухаалаг, ариун, ариун явдалтай, төгс төгөлдөр байлгах ёстойгоо санагтун. Бас Түүний мэлмий та нарыг үргэлж ажиглан харж байдгийг санагтун.”18

“Бид Түүн уруу очиж болох арга замыг, бүр өөрийгөө золиосолсноор нээж өгсөн, аугаа Их Эзэнийхээ ариуссан байдал, төгөлдөржилтийг тунгаан бодох үед бидний зүрх сэтгэл түүний нигүүлсэнгүй хүлцлийн төлөө уяран хайлдаг билээ. Мөн тэрээр биднийг бүх зүйлд төгс байхад дуудсан юм. Түүнийг алдраа дуурсган бүх ариун тэнгэр элчүүдтэйгээ хүрч ирэх үед амар амгалан угтахын тулд, ах нарыгаа даруу, залбиралтай байхад, цаг үеийнхээ хэрэгт гэрлийн хөвгүүд болж амьдрахыг, уруу таталт бүрийг тэсэн гарах, улмаар Их Эзэн Есүс Христийн зохистой нэрээр хилэнц бүхнийг даван туулах хүчтэй байхыг бид ухуулан сэнхрүүлж байна. Ах нар аа, гэрийн Эзэн босч ирэн, хаалгаа хааж, хуримын хувцас өмсөөгүй л бол хэнийг ч хуримын зоогийн суудалд суухыг эс зөвшөөрөх тэр өдөр үнэхээр ойртож байгаад итгэлтэй байгтун! [Матай 22:1-14-ийг үз.]”19

Судлах болон заах зөвлөмж

Энэ бүлгийг судлахдаа эсвэл заахаар бэлтгэхдээ доорх санаануудыг ашигла. Нэмэлт тусламж хэрэгтэй бол хуудас vii-xii-ыг үз.

  • Аврагчийг харсан тухай Иосеф Смитийн шастируудыг нэгтгэн дүгнэ (хуудас 45-47). Эдгээр туршлагуудыг тунгаан бодох үед та нарт ямар бодол, мэдрэмж төрсөн бэ?

  • Эрт үед малаар тахил өргөдөг байсан нь “нүдзз нээж, … Аврагчийн ирэх цагийг болон Түүний гэтэлгэлд баясан цэнгэх цагийг хүсэн хүлээхэд нь Их Эзэний хүмүүст тусалдаг байлаа” (хуудас 49). Өнөөдөр Аврагчийн үлгэр жишээг дагахад тань туслах зарим зүйл юу вэ?

  • Хуудас 49-ийн доод талаас эхэлсэн догол мөрийг унш. Энд хавсралт гэдэг нь модны гол ишинд мөчир нь холбогддог лугаа адил ямар нэг юм илүү чухал зүйлд холбогддогийг ажигла. Аврагчийн Цагаатгал болон Амилалтын тухай Төлөөлөгчид, Бошиглогчдын гэрчлэл яагаад “манай шашны тулгуур зарчим” байдаг гэж та нар боддог вэ? Хэрэв та нар бусад бүх зүйлс уг зарчмын хавсралт байдгийг санавал гэр орон, Сүм дээрх үйлчлэлдээ хэрхэн хандаж болох вэ?

  • Амилуулалтын тухай Бошиглогч Иосефын сургаалуудыг нзгтгэн дүгнэ (хуудас 49-51). “Та нар алдсан бүх юмныхаа оронд амилуулалтыг олж аван, итгэл чинь үргэлжлэх болно” гздгийг мэдсэнээр ямар тайтгарал та нарт ирэх вэ? Амилуулалтын тухай мэдлэг “ирэх амьдралд бүрэн дүүрэн байх баяр баяслыг эдэлж эхлэхэд” ямар арга замаар бидэнд тусалж чадах вэ?

  • Хуудас 52-53-ыг нэгтгэн дүгнэхдээ бид Түүнтэй хамт өв залгамжлагчид болж чадахын тулд Аврагч юу хийснийг тунгаан бод. Түүний цагаатгагч золиослолын төлөө талархлаа харуулж болох арга замуудын талаар бод.

  • Хуудас 53-54 дээр Бошиглогч Иосеф Смит Аврагчийн зан чанаруудаас олныг нь дурджээ. Та нар Аврагчийн амьдрал, үүрэг зорилгын талаар тунгаан бодох үед Түүний өөр ямар зан чанаруудын тухай мэдсэн бэ? Түүнтэй илүү адилхан болохын тулд хийж болох ямар нэг зүйлийн тухай бод.

Холбогдох судрууд: Исаиа 53:1-12; 2 Нифай 9:5-26; С ба Г 20:21-29

Эшлэл

  1. George A. Smith, Deseret News, 1857 оны 8-р сарын 12-нд нийтлэгджээ, х. 183.

  2. History of the Church, 2:443; “History of the Church” (гар бичмэл), book B-1-ээс авчээ, нэмэлт, x. 5, Сүмийн Архив, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм, Солт Лейк хот, Юта.

  3. History of the Church, 5:555; Иллинойн Наувуд 1843 оны 8-р сарын 27-нд 11-нд Иосеф Смитийн уншсан лекцээс, Вилфорд Вудрафф, Виллард Ричардс нар тэмдэглэжээ.

  4. History of the Church, 2:15-17; цэг тэмдгийг шинэчилж, догол мөрүүдийг өөрчилсөн; “The Elders of the Church in Kirtland, to Their Brethren Abroad” захидлаас, 1834 оны 1-р сарын 22, Evening and Morning Star-д, 1834 оны 3-р сард нийтлэгджээ, х. 143.

  5. History of the Church, 3:30; 1838 оын долдугаар сард Elders’ Journal-д нийтлэгдсэн редакцийн өгүүллээс, х. 44; Иосеф Смит энэ тогтмол сэтгүүлийн эрхлэгч байв.

  6. History of the Church, 6:366; Иллинойн Наувуд 1844 оны тавдугаар сарын 12-нд Иосеф Смитийн уншсан лекцээс, Томас Буллок тэмдэглэлийг хийжээ.

  7. History of the Church, 2:18-19; догол мөрүүдийг өөрчилсөн; “The Elders of the Church in Kirtland, to Their Brethren Abroad” захидлаас, 1834 оны 1-р сарын 22, Evening and Morning Star-д, 1834 оны 3-р сард нийтлэгджээ, х. 144.

  8. History of the Church, 5:361-362; догол мөрүүдийг өөрчилсөн; Иллинойн Наувуд 1843 оны дөрөвдүгээр сарын 16-нд Иосеф Смигийн уншсан лекцээс; Вилфорд Вудрафф, Виллард Ричардс нар тэмдэглэлийг хийжээ.

  9. History of the Church, 4:78; 1840 оны хоёрдугаар сарын 5-нд Колумб дүүргийн Вашингтонд Иосеф Смитийн уншсан лекцийн тэмдэглэлийг хийсэн Маттью Л.Дависаас Мэри Давист 1840 оны хоёрдугаар сарын 6-нд бичсэн захидлаас.

  10. Итгэлийн Тунхаг 1:3.

  11. Иосеф Смитийн лекцүүдээс түүвэрлэн эмхтгэсэн Жеймс Бургесс, James Burgess, Journals-д эш татжээ, 1841-1848 он, боть 2, СүмийнАрхив.

  12. History of the Church, 2:5; “The Elders of the Church in Kirtland, to Their Brethren Abroad” захидлаас, 1834 оны 1-р сарын 22, Evening and Morning Star-д, 1834 оны 2-р сард нийтлэгджээ, х. 135.

  13. Иосеф Смитийн лекцүүдээс түүвэрлэн эмхтгэсэн Жорж Лауб 1845 оны орчим George Laub, Reminiscences and Journal-д нэгдүгээр сард эш татжээ; 1845 оны дөрөвдүгээр сараас 1857 он, х. 31, Сүмийн Архив.

  14. History of the Church, 6:306; Иллинойн Наувуд 1843 оны дөрөвдүгээр сарын 7-нд Иосеф Смитгийн уншсан лекцээс; Вилфорд Вудрафф, Виллард Ричардс, Томас Буллок, Виллям Клейтон нар тэмдэглэлийг хийжээ.

  15. History of the Church, 2:23; “The Elders of the Church in Kirtland, to Their Brethren Abroad” захидлаас, 1834 оны 1-р сарын 22, Evening and Morning Star-д, 1834 оны 4-р сард нийтлэгджээ, х. 152.

  16. History of the Church, 4:358; Иллинойн Наувуд 1844 оны тавдугаар сарын 16-нд Иосеф Смитийн уншсан лекцээс, Times and Seasons-д 1841 оны зургадугаар сарын 1-нд нийтлэгджээ, х. 429-430.

  17. History of the Church, 6:608; 1844 оны зургадугаар сарын 27-нд Картейж шоронд Иосеф Смитийн өгсөн заавраас, Картейж, Иллиной; Сирус Х.Вилок тэмдэглэлийг хийжээ.

  18. History of the Church, 2:13; “The Elders of the Church in Kirtland, to Their Brethren Abroad” захидлаас, 1834 оны 1-р сарын 22, Evening and Morning Star-д, 1834 оны 3-р сард нийтлэгджээ, х. 142.

  19. 19. Иосеф Смит болон даэд санваартнуудаас Нью-Йоркийн Женесео дахь ах нартбичсэн захидал, 1833 оны арваннэгдүгээр сарын 23, Огайогийн Көртланд, Сүмийн Архив.

Jospeh and Oliver

Аврагч Көртландын Ариун сүмд Иосеф Смит, Оливер Каудери хоёр дээр хүрч ирэв. “Хөшиг бидний оюунаас авагдаж, мөн бидний ойлголтын мэлмий нээгдсэн байлаа. Индрийн хашлага дээр, бидний өмнө зогсч буй Их Эзэнийг бид харав” хэмээн Иосеф өгуулжээ.

resurrected Lord

“Бурханы Хурга амилуулалтыг тохиолгон авчирсан юм, иймээс бүх хүмүүс нойрсогсдоос босч ирэх болно.”

Christ with children

“Бид агуу Эзэнийхээ эрхэм ариун, төгс төгөлдөр чанарыг тунгаан бодоход, … түүний нигүүлсэнгүйн улмаас зурх сэтгэл уяран хайлна.”