Ерөнхийлөгчдийн сургаал
бүлэг 40: Итгэлтэй, үнэнч шударга найз нар хэчнээн түшигтэй билээ


бүлэг 40

Итгэлтэй, үнэнч шударга найз нар хэчнээн түшигтэй билээ

“Нөхөрлөл бол ‘Мормоны шашны’ үндсэн тулгуур зарчмуудын нэг мөн … Нөхөрлөл нь хүмүүний гэр бүлд аз жаргалын нөлөө үзүүлэн нэгтгэдэг билээ.”

Иосеф Смитийн амьдралаас

1842 оны наймдугаар сард, Миссурийн иргэний эрх баригчид Бошиглогч Иосеф Смитийг барьж авах гэсэн оролдлогыг удаа дараа хийв. Хэрэв тэр баригдаж Миссурид аваачигдах юм бол алагдаж мэднэ гэдгээс айж, Бошиглогч нуугджээ. Тэрээр наймдугаар сарын 11-нд гэр бүлийнхээ зарим гишүүд болон итгэлтэй найз нартаа хэл хүргүүлж, гишүүд Наувугаас холгүй Миссиппи мөрний нэг арал дээр өөрийгөө тосч уулзана уу гэжээ. Тэр шөнө Эмма Смит, Хайрум Смит, Ньюел К.Витней болон бусад хэдэн хүн мөрний эргийн ойролцоо цугларч, товлосон уулзах газар уруугаа жижигхэн завиар хүрч очив. Бошиглогч баярлан хүн бүрийн гарыг барьж, жинхэнэ анд нөхдийн ёсоор тусалж, сэтгэл санааны дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлжээ. Хожим нь тэрээр гэр бүлийн гишүүд болон найз нартаа зориулж талархлын урт үгсийг тэмдэглэлдээ бичсэн ажээ. Тэр тэмдэглэлийн зарим хэсгийг энэ бүлэгт оруулсан байна. Бошиглогч хэдэн долоо хоногийн дараа Гэгээнтнүүдэд бичсэн захидлаа тэдэнд илэрхийлсэн дараах талархлын үгсээр төгсгөжээ: “Бибээр үүрд та нарын даруухан үйлчлэгч мөн хэзээ ч үл хувирах найз билээ” (С ба Г 128:25).

Гэгээнтнүүд түүнийг зөвхөн өөрсдийнхөө бошиглогч төдийгүй бас анд нөхрөө хэмээн үзэж хариулсан юм. Иосеф Смитийн дотны найз бөгөөд хувийн нарийн бичгийн дарга нь байсан Бенжамин Ф.Жонсон дурссан нь: “ ‘Бошиглогч’ Иосеф бол туйлын итгэлтэй, тэвчээртэй, уужуу сэтгэлтэй, чин үнэнч анд найз юм.… Хамтрагчийн хувьд тэрээр эв нийцтэй, авьяас билэгтэй, эелдэг найрсаг, өгөөмөр, инээж баясаж байх дуртай нэгэн байлаа.… Тэрээр заримдаа наргиан болгож аль нэг найзтайгаа барилддаг байсан ч, шалан дээр тавхайгаа нийлүүлэн сууж саваа татан хүчээ илүү олонтаа үздэг байжээ. Гэвч түүнтэй эн тэнцүү хүчтэн хэзээ ч гараагүй билээ. Онигоо ярих, үгийн таавар тоглох [зураг ашиглаж үг бүтээх], хослол айзамд ая тохируулж тоглох нь цөөнгүй байлаа. Гэвч тэрээр өөрийнхөө дуртай дууллуудаас нэг хоёрыг эсвэл илүү олныг нь дуулуулахаар олонтаа хүсдэг байв.… Гэхдээ олон нийтийн арга хэмжээ болон баяр ёслолын үед ч гэсэн ихэмсэг зан гаргах, үйл ажиллагаа, үг яриандаа хэт задгай байхыг зөвшөөрдөггүй байлаа.”1

Иосеф Смит бол уян зөөлөн сэтгэлтэй, эв нийцтэй хүн байсан тухай нэг залуу хүн дурссан нь: “Би Иосефынд байлаа. Тэр ч бас гэртээ байсан. Бас хэдэн хүн хашаан дээр сууж байв. Иосеф гарч ирэн бидэнтэй бүгдтэй нь ярилцлаа. Удалгүй нэг хүн хүрч ирээд, хотоос зайдуу амьдардаг нэг хөөрхий ахын байшин урьд шөнө шатсан тухай ярив. Бараг хүн бүр л тэр залууг өрөвдөж байв. Иосеф гараа халаасандаа хийснээ таван доллар гаргаж ирээд, ‘Би энэ ахыг таван доллартой тэнцүү хэмжээгээр өрөвдөж байна. Харин та нар хэдийн хэмжээгээр түүнийг өрөвдөж байна вэ?’ гэж асуув.”2

Иосеф Смит найз нараа үлэмж хайрладаг байснаас тэдний зарим нь түүнээс урвахад тэсэхүйеэ бэрх байсан биз ээ. Наувуд, Бошиглогчийн итгэл хүлээлгэсэн найз нар нь түүний эсрэг эргэсэн билээ. Гэвч олон найз нь эцсийг хүртэл Бошиглогчид чин үнэнч хэвээр үлдсэн юм.

Ийм нэг найз нь Иллинойн Картейжид Иосеф Смит, Хайрум Смит, Жон Тейлор нартай хамт шоронд хоригдож байсан, Арванхоёрын Чуулгын гишүүн Виллард Ричардс байлаа. Эдгээр эрчүүдийг шоронд хоригдож байхад нэгдүгээр давхар дахь гяндангаас шоронгийн хоёрдугаар давхар дахь илүү тохилог унтлагын өрөөнд шилжин орохыг зөвшөөрсөн ажээ. Аллага үйлдэгдэхээс өмнөхөн, унтлагын өрөөний хажуу дахь төмөр сараалжин хаалттай гяндан илүү аюулгүй шүү гэж шоронгийн хуяг хоригдлуудад сануулж байжээ. Ахлагч Ричардс эмнэлгийн салбарт ажиллаж байсан учир найз нар нь түүнийг “эмч” гэдэг байжээ. “ ‘Биднийг гянданд орвол чи бидэнтэй хамт орох уу?’ гэж Иосефыг асуухад, ‘Иосеф ах аа, та намайг өөртэйгөө хамт мөрнийг гатлах уу гэж надаас асуугаагүй, бас Картейж шорон уруу хамт явах уу гэж асуугаагүй шүү дээ. Ингэхлээр одоо би таныг орхино гэж бодож байна уу? Харин би яахаа танд хэлье. Хэрэв та урвалтын улмаас дүүжлэгдэхээр зүхэгдвэл, би таны оронд дүүжлүүлж, та суллагдах болно’ гэж эмч хариулсан гэдэг. ‘Чи тэгж болохгүй’ гэж Иосефыг хэлэхэд,’Би тэгнэ’ гэж эмч хариулжээ.”3

Иосеф Смитийн сургаалаас

Жинхэнэ найз нар бие биенийхээ уй гашууг хуваалцаж, бэрхшээл тохиолдсон үед ч итгэдтэй хэвээр үлддэг.

Түүнийг нуугдаж байхад эргэж очсон гэр Өүлийн гишүүд, найз нарынхаа тухай Иосеф Смит дараах зүйлийг 1842 оны наймдугаар сарын 11-нд бичжээ: “Итгэлтэй, үнэнч шударга, эрэлхэг зоригт, цэвэр ариун санаатай, гуйвшгүй тууштай, үйл хэрэгтээ Их Эзэнд найддаг, шаардлага гарсан үед миний дайснуудын хилэгнэл юүлэгдсэн үед ч надад үйлчилдэг найз нарыг олж нөхөрлөнө гэдэг хэчнээн сайхан билээ.…

“Арваннэгний пүрэв гарагийн шөнө Зарахемла, Наувугийн хоорондох [намгийн] бэлчир дээрх арал дээр итгэлтэй анд найзуудтайгаа нүүр тулан уулзах үед, хайрт гэргий, бүр залуу зандан наснаас зүрх сэтгэлийг минь эзэмдсэн Эммагийнхаа гарыг атгахад өгүүлшгүй баяр хөөрөөр зүрх минь бялхан, санаа сэтгэл хэчнээн сайхан байсан гээч! Туулж өнгөрүүлэхээр бидний дуудагдсан олон үйл явдлыг хормын төдийд тунгаан бодоход амьдралын туршид тохиолдсон бөгөөд бидний амьдралыг адисалсан олон үйл явдал, сэтгэлийн зовиур ба шаналгаа, уй гашуу ба гай зовлон, баяр хөөр ба тайтгарал оюун санаанд минь үе үе хурган байлаа. Ай хөөрхий, олон янзын бодол оюун санааг минь эзэмдэх тэрхэн агшинд авхаалж сэргэлэн, гуйвшгүй бат бөх, хайрыг минь булаасан Эмма минь дахиад л бодогдоно!

Дараа нь би өрөвч зөөлөн сэтгэлт ах Хайрумынхаа гарыг атгалаа. Ах Хайрум минь, зүрх сэтгэл тань юутай гандан бууршгүй итгэлтэй юм бэ! хэмээн би дотроо бодлоо! Ай, ах минь, миний төлөө анхаарал халамж тавьсны тань төлөө Мөнхийн Иехова тэргүүн дээр тань үүрдийн адислалуудаа юүлэх болтугай! Хамтдаа туулсан бидний гай зовлон, уй гашуу хэчнээн их билээ. Бид дахиад л дарлалын өршөөлгүй гарт өртөж эхэллээ. Ах минь, таны дараа ирэгчид ажил үйлсийн тань загварыг дагахын тулд нэр тань ЭЗЭНий Хуулийн номонд бичигдэх болно.

Ньюел К.Витней ах бас ирсэн байгаа шүү дээ. Бидний амьдралын хамтын замналд хэчнээн олон гунигт үйл явдал тохиолдсон билээ. Гэтэл одоо дахиад л тийм үйл явдлыг хамтдаа туулах болж байна. Та бол зовж зүдэрсэн хүмүүний үрсийн итгэл хүлээсэн, төгс найдвартай анд найз мөн. Мөнхийн Иеховагийн адислалууд түүний тэргүүн дээр юүлэгдэх болтугай. Тэр бол нэн өрөвч уяхан сэтгэлтэй хүн! Түүний зүрх ямагт хэн нэгний төлөө, ад шоо үзэгдэн хөөгдөж, бараг л хүн бүхнээр үзэн ядагдсан хэн нэгний төлөө цохилж байдаг! Витней ах аа, миний оюун санаа, зүрх сэтгэл тантай хэр зэрэг бат бөх холбогдсоныг та мэднэ гэж үү.…

Надад үүрд дурсагдаж явах тэрхүү ариун шөнө болсон онцгой үйл явдлуудыг бүгдийг нь дурдах хэрэггүй гэж би бодно. Гэвч итгэлтэй хүмүүсийн нэрсийг энэ газарт цэдэглэн үлдээхийг хүснэ. Эдгээр хүмүүстэй би сайн явсан үедээ танилцаж, тэд анд найзууд минь болсон юм. Эдүгээ би тэдэнтэй зовлон бэрхшээлийн үед хамт байна. Тэд миний үнэнч андууд хэвээр байна. Тэд миний үйлчилдэг Бурханыг бас миний заадаг үнэнүүдийг хайрладаг юм. Зүрх сэтгэлийнхээ угт миний нандигнан тээж явдаг эрхэм дээд, ариун сургаалуудыг тэд няцаах аргагүй оргилуун хүсэл эрмэлзлээр хайрладаг билээ.…

“… Би тэдний төлөө хөдөлмөрлөн, тэднийг тайтгаруулахаар үйлчлэхийн тулд [найзуудтайгаа] дахин уулзана гэдэгт итгэлтэй байна. Намайг амьд байгаа цагт тэд найзаар дутахгүй. Би бүхий л зүрх сэтгэлээрээ тэднийг хайрлах болно. Миний төлөө ажилладаг хүмүүсийн төлөө гар минь цуцалтгүй хөдөлмөрлөж, бие сэтгэл минь анд найзууддаа үүрд үнэнч итгэлтэй байх болно. Талархах сэтгэлээ умартана гэж үү, би? Огтхон ч үгүй! Бурхан үүнийг хориглосон юм!”4

1842 оны 8-р сарьт 23-нд Бошиглогч цааш нь бичсэн нь: “Аюул тохиолдсон хором бүрд миний дэргэд ямагг байдаг итгэлтэй андуудынхаа ариун журам, сайн чанар, сайхан зан төлөвийн тухай бясалган бодох үед зүрх сэтгэлийн минь бодол … тэдэн дээр тогтдог билээ. Би эдүгээ тэдний нэрсийг Эзэний Хуулийн Номонд цэдэглэж байна. Жишээ нь, Их Эзэний ажлыг тохиолгон авчрахаар, мөн Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн суурийг тавихаар хөдөлмөрлөж байсан өнгөрсөн арван таван жилийн туршид насан өндөр болсон, хайрт ах, ахмад Жозеф Найт маань надад хэрэгтэй бүх зүйлд хамгийн түрүүнд үйлчилж байсан билээ. Тэрээр арвантаван жилийн турш итгэлтэй, бүх талаараа шударга үнэнч, үлгэр жишээч, эелдэг найрсаг, ариун журамтай, чигч шулуун, баруун тийш ч, зүүн тийш ч хазайдаггүй байлаа. Харагтун тэр бол зөв шударга хүн, Бүхнийг Чадагч Бурхан настай энэ ахад минь урт нас хайрлах болтугай. Сульдан доройтож, тамирдаж цуцаж, суларсан бие нь шинэ эрч хүчийг олох болтугай. Ай Бурхан минь, хэрэв энэ нь Таны хүсэл байх аваас, эрч хүч, эрүүл мэндээр түүнийг байнга адислаач. Мөн Сионы хөвгүүд түүний тухай, энэ хүн бол удаан хугацаанд Израилын итгэлтэй нэгэн байсан юм хэмээн хэлэх болно. Тиймээс түүний нэр хэзээ ч мартагдахгүй.…

… Эдүгээ амьд байгаа итгэлтэй цөөхөн хүнийг санахын хамт би нас барсан итгэлтэй найз нараа бас дурсан санадаг. Учир нь тийм найз нар маань олон билээ. Надад үзүүлсэн тэдний эцэг ёсны, ах дүүсэг ёсны энэрэнгүй найрсаг үйлс үй олон билээ. Миссуричүүд миний хойноос ангуучилж эхэлснээс хойш тэдний нинжин сэтгэлийн олон үйлдэл ой ухаанд минь хоногшин үлдсэн юм.…

“Өөрийн өчүүхэн аминаас илүү хайрладаг хүмүүс надад олон бий. Тэдэнд би үнэнч итгэлтэйгээ харуулсан юм. Бурхан намайг амьсгалаа хураахаар дуудах хүртэл би тэдэнд үнэнч итгэлтэй хэвээр байх шийдвэр төгс байна.”5

Найрамдал хүмүүний гэр бүлийг нэгтгэж, үзэн ядалт, буруу ойлголтыг зайлуулдаг.

“Хүний зан төлөв ямар байхыг би анхаардаггүй. Хзрэв хэн нэгэн нь миний найз-үнзнч анд минь байх юм бол би түүний найз байж, авралын сайн мздззг түүнд зааж, сайн зөвлөгөөг өгөн, хүндрзл бзрхшззлззс гарахад нь туслах болно.

“Нөхөрлөл бол ‘Мормоны шашны’ агуу тулгуур зарчмуудын нзг юм. [Энз нь] дзлхийг хувьсган, иргзншүүлж, дайн дажин, зөрчил сөргөлдөөнийг зогсоож, хүмүүсийг анд нөхөд, ахан дүүс болгох зорилготой юм.…

… Нөхөрлөл бол [Теодор] Төөрли ах дархныхаа газарт нзг төмрийг нөгөөтзй нь нийлүүлзн гагнадагтай адил юм. Нөхөрлөл нь хүн төрөлхтний гзр бүлийг аз жаргалын нөлөөгөөрөө нзгтгздзг.”6

“Оюун ухаант хүмүүс знзхүү нөхөрлөл хайраас үүдзлтзй, хайр нь ариун журмаас зх ундаргатайг чин сзтгзлззсзз хүлззн зөвшөөрдөг билзз. Ариун журам бол гзрзл Иеховагийн хзсзг байдаг лугаа адил шашны салшгүй хзсзг юм. Чухам иймззс, ‘Нөхдийнхөө төлөө амиа зориулахаас өөр агуу хайр байхгүй’[Иохан 15:13.] хзмззн Есүс хзлжзз.”7

Бошигмогч Иосеф Смит хэдэн хамтрагчтайгаа Миссурийн Либерти шоронд хоригдож байх үед тэрээр 1839 оны гуравдугаар сард Сүмийн гишүүдэд бичсэн нъ: “Өнгөрсөн орой бид Эммагаас нзг, Дон К.Смитззс [Иосефын дүү] нзг, мөн бишоп [Эдвард] Партрижаас нзг-бүгд гурван захидал хүлззж авлаа. Захидлууд бүгдззрзз зелдзг найрсаг, тайтгаруулсан үгсззр дүүрзн ажзз. Бид захидлуудын агуулганд сзтгзл ихзд ханамжтай байлаа. Бид мздззлзлгүй удсан байлаа. Эдгззр захидлуудыг уншихад сзвзлзүүр салхи лугаа адил сзтгзл сзргззж, хийморь бадраамаар байсан ч хөөрхий Гзгззнтнүүдзд учирсан гай зовлонгийн улмаас баяр хөөр маань уй гашуугаар солигдов. Бид мзлмий дүүрзн нулимстайгаар зүрх сзтгзлийнхзз талархлыг та нартаа өргөж буйг хзлзх хзрзггүй биз зз. Гзвч шалтгаангүйгззр зсвззс өдөөн хатгалгаар шоронд хоригдож үзззгүй хүмүүс найзын дуу хоолой гзгч хзчнззн сайхан байдгийг үнзхззр мздзж чадна гзж үү дзз. Ямар ч эх сурвалжаас байлаа гэсэн нөхөрлөлийн нэг шинж чанар нь талархлын мэдрэмжийг өдөөн сэрээж, бий болгодог. Энэхүү мэдрэмж нь өнгөрсөн юм бүхнийг хурдан эргэн санадаг. Энэ нь одоогийн юмыг гэрлээр гийгүүлэх эгээрэл бас ирээдүйг гал халуун сэтгэлээр угтан харах явдал мөн. Энэ нь эцэстээ аливаа дайсагнал, хорсол хийгээд үзэн ядалт, өнгөрсөн юмсын ялгаа, буруу ойлголт болон удирдлагыг итгэл найдвараар үгүй болгох хүртэл оюун санааг нэг зүйлээс нөгөө уруу шилжүүлэн хөдөлгөдөг билээ.”8

Бурханы Гэгээнтнүүд бие хүнд үнэнч анд найзууд байдаг.

Бошигмогч 1835 оны наймдугаар сард дараах зурвасыг Сүмийн нэг гишүүнд бичжээ: “Бид танай гэр бүлийг үнэнийг анх баяртайгаар хүлээн авсан Сүмийн анхны гэр бүлүүдийн хамт санаж байна. Та нарын үхэл хагацал, уй гашууг бид санаж байна. Бидний анхны хэлхээ холбоо тасраагүй байна. Бид та нартай хамт сайныг ч, мууг ч, уй гашууг ч, баяр баяслыг ч биеэр үзэж туулсан билээ. Бидний эв нэгдэл үхлээс илүү хүчтэй бөгөөд хэзээ ч сулрахгүй юм.”9

Бошиглогч 1836 оны нэгдүгээр сард Көртландад оролцсон нэг найрын тухай өгүүжэн нь: “Бишоп Ньюел К.Витнейн гэрт би нэгэн тансаг найранд оролцлоо. Энэ найр Бурханы Хүүгийн жаягаар болж, Аврагчийн зааврын дагуу хазгар доголон, хараагүй хүмүүсийг урьсан байлаа [Лук 14:12-13-ыг үз].… Уригдсан хүмүүс олон байв. Бид найранд оролцохоосоо өмнө Сионы тухай хэдэн дуу дууллаа. Гэгээнтнүүд Сионы Уулан дээр цугла рах үед үргэлж хамтдаа байж, тэдний тэргүүн дээр юүлэгдэх тэнгэрийн бүх адислалыг эдлэх үед биднийг гоочлох буюу айлгах хэн ч байхгүй болох тэрхүү баяр баяслыг бид зүрх сэтгэлээрээ урьдчилан мэдэрч, сэтгэлийн цэнгэл эдэлж байна.”10

Презенди Хантингтон эгч Иосеф Смитийг 1839 онд Либерти шоронд хоригдож байх үед түүнтэй уулзах гэж очсон ч шоронгийн хуяг уулзуулахаас татгалзжээ. Бошиглоогч хожим нь түүнд бичсэн нь: “Нөхөдтэйгөө уулзах нь бидэнд хэчнээн агуу баяр байдаг билээ! Тантай уулзаж ярилцах онцгой боломж надад тохиосон бол зүрх сэтгэл минь догдлон баярлах байсан биз ээ. Гэвч бид дарангуйллын саварт атгаастай байлаа.… Би бол та нарын үнэнч анд шүү гэдгийг [таны нөхөр] та хоёрыг мэдээсэй гэж хүсдэг билээ.… Шоронд таван сар хоригдсоны эцэст анд найзтайгаа нүүр тулан уулзана гэдэг хүнд ямар агуу баяр хөөр байдгийг илэрхийлэх үг олдохгүй байна. Ийнхүү анд найзтайгаа уулзсаны дараа зүрх сэтгэл минь хэзээ ч байгаагүйгээр уяран хайлдаг юм шиг надад санагддаг. Сүмд учирч байгаа гай зовлонг эргэцүүлэн бодох үед зүрх сэтгэл минь шархиран өвдсөөр байна. Ай хөөрхий, би гэдэг хүн Сүмийн гишүүдтэйгээ хамт байсан ч болоосой! Тэднийг тайтгаруулахын төлөө гай зовлон, хүнд бэрхийг биеэр туулахаас би айхгүйсэн. Гэгээнтнүүдийн дунд дуу хоолойгоо дахин өргөж, тэднийг адислахыг би хүснэ. Тэдэнд заавар өгөөч ээ хэмээн би Бурханд хандан сэтгэл санаагаа уудлах болно.”11

Иллинойн Наувуд дэлхийн багаахан эд юмстай ирсэн Сүмийн гишүүдэд хандаж Бошигмогч үг хэлэхдээ заасан нъ: “Бид өөрсдийнхөө дундах зовж зүдрэгсдэд өрөвч энэрэнгүй сэтгэлээр хандахыг өөрсдөдөө төлөвшүүлэх ёстой. Хэрэв зовж зүдрэгсдийн шарханд нь хүмүүс тос, дарс түрхэж боодог газар дэлхий дээр байдаг бол, энэ сүм тийм газар нь мөн. Ийм сүнс энд харагддаг. [Хүн] гадных бөгөөд зовж эүдэрсэн байлаа ч, хэрэгцээг нь хангахын төлөө үйлчлзхзд бэлэн ах дүүс буюу анд нөхрийг эндээс олдог билээ.

“Үүнийг би агуу адислалуудын нэг хэмээн үзнэ. Би энэ дзлхийд зовох хувь тавилантай ч, ахан дүүс, анд нөхдийг хаа сайгүй эргэн тойрноосоо олж чадна.”12

Бошиглогчийн үеэл Жорж А.Смит дурссан нъ: “Иосеф ярилцсаныхаа эцэст гараа алдлан намайг цээжиндээ чанга тэвэрч, хэлсэн нь, ‘Жорж А.Смит, би чамайг амин гол шигээ хайрладаг шүү’ гэхэд миний сэтгэл ихэд догдолж, дуугарч ч чадсангүй.”13

Судлах болон заах зөвлөмж

Энз бүлгийг судлах буюу заахаар бэлтгэхдээ доорх санаануудыг ашигла. Нэмэлт тусламжийг хуудас vii-xii-оос үз.

  • Хуудас 519 дээрх зхний догол мөрийг нэгтгэн дүгнэ. Дараа нь хуудас 522-524 дээрээс Эмма Смит, Хайрум Смит, Ньюел К.Витней, ахмад Жозеф Найт нарын ямар зан чанарыг Иосеф Смит өндрөөр үнэлснийг ажигла. Тэдний нөхөрлөл хүнд үед нь түүнд яагаад тийм их тайтгарал болсон гэж та нар бодож байна вэ? Бэрхшээл тохиолдсон үед найз нар чинь ямар арга замаар чамайг дэмждэг вэ? Бусад хүмүүст хүнд сорилт тулгарсан тэднийг дэмжихийн тулд бид юу хийж болох вэ?

  • Энэ бүлэг дэх түүхүүдийн ихэнх нь хүнд цаг үе дэх нөхөрлөлийн үнэ цэнийн тухай юм. Гэвч Хуудас 521-ын эхний догол мөрөнд Бенжамин Ф.Жонсон энх амгалан цагт Иосеф Смит жинхэнэ сайн нөхөр байдаг тухай өгүүлжээ. Энэ дүрслэлээс та нар юу мздзж авав? Бид хамтдаа инээлдэж, тоглох цаг гаргаснаар нөхөрлөл болон гэр бүлийн харилцаандаа юу хождог вэ?

  • Хуудас 525 дээрх хоёр дахь догол мөрийг судал. Иосеф Смит яагаад нөхөрлөлийг “ ‘Мормоны шашны’ агуу тулгуур зарчмуудын нэг” хэмээн хэлсэн гэж та нар бодож байна вэ? Хүмүүс бие биеэ найз нөхөд гэж үзэхэд сэргээгдсэн сайн мэдээ ямар арга замаар тусалж болох вэ? Сүмийн бусад Ерөнхийлөгчид бүх хүмүүстэй нөхөрлөх талаар хэрхэн үлгэр дуурайл үзүүлж байна вэ?

  • Хуудас 525 дээрх гурав дахь догол мөрийг бүтнээр нь нэгтгэн дүгнэ. Нөхөрлөл нэг төмрийг нөгөөтэй нь нийлүүлэн гагнахтай хэрхэн төстэй вэ?

  • Хуудас 528-ын доод талаас эхэлсэн догол мөр болон дараагийнх нь догол мөрийг унш. Сайн самари хүний тухай сургаалт зүйрлэлээс “тос ба дарсны” тухай эшлэлийг ажигла (Лук 10:34). Бошиглогчийн зөвлөгөөг, тэрчлэн сайн самари хүний үлгэр жишээг дагахын тулд бид тодорхой ямар зүйлсийг хийж болох вэ?

Холбогдох судрууд: 1 Самуел 18:1; Сургаалт Үгс 17:17; 2 Нифай 1:30; Мозая 18:8-10; Алма 17:2; С ба Г 84:77; 88:133

Эшлэл

  1. Бенжамин Ф.Жонсоноос Жорж Ф.Гиббст бичсэн захидал, 1903 он, х. 6-8; Benjamin Franklin Johnson, Papers, 1852-1911 он, Сүмийн Архив, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм, Солт Лейк хот, Юта.

  2. Andrew J. Workman, “Recollections of the Prophet Joseph Smith,” Juvenile Instructor, 1892 оны 1-р сарын 15, x. 641.

  3. History of the Church, 6:616; цэг тэмдэг шинэчлэгдсэн; Виллард Ричардсын тэмдэглэлээс, 1844 оны 6-р сарын 27, Иллинойн Картейж.

  4. History of the Church, 5:107-109; зөв бичгийн дүрэм, цэг тэмдэг, том үсгийн дүрэм шинэчлэгдсэн; Иосеф Смитийн хувийн тэмдэглэлээс, 1842 оны 8-р сарын 16, Иллинойн Наувугийн ойролцоо.

  5. History of the Church, 5:124-125, 127; Иосеф Смитийн тэмдэглэлээс, 1842 оны 8-р сарын 23, Иллинойн Наувугийн ойролцоо; History of the Church-д энэ тэмдэглэлийн он сар өдрийг 1842 оны 8-р сарын 22 гэж буруу бичжээ.

  6. History of the Church, 5:517; хаалтан дахь үгс эх баримт бичигт байгаа болно; Иосеф Смитийн уншсан лекцээс 1843 оны 7-р сарын 23, Иллинойн Науву; тэмдэглэлийг хийсэн Виллард Ричардс; мөн appendix, хуудас 562, зүйл 3-ыг үз.

  7. History of the Church, 6:73; Иосеф Смитээс Жеймс Арлингтон Беннетэд бичсэн захидлаас, 1843 оны 11-р сарын 13, Иллинойн Науву; Жеймс Беннетийн сүүлчийн нэрийг “Беннетт” хэмээн History of the Church-д буруу бичжээ.

  8. History of the Church, 3:293; зөв бичгийн дүрэм шинэчлэгдсэн; Иосеф Смит болон бусад хүмүүсээс Эдвард Партриж болон Сүмд бичсэн захидлаас, 1839 оны 3-р сарын 20, Либерти шорон, Миссурийн Либерти.

  9. Иосеф Смит болон бусад хүмүүсээс Хезеки Пекд бичсэн захидлын эцэст Иосеф Смит гарын үсэг зуржээ, 1835 оны 8-р сарын 31, Огайогийн Көртланд, “The Book of John Whitmer,” x. 80-81, Христийн Архивын Нийгэмлэг, Индепенденс, Миссури; “The Book of John Whitmer’’-ийн хувь нь Сүмийн Архивт байгаа болно.

  10. History of the Church, 2:362-363; Иосеф Смитийн тэмдэглэлээс, 1836 оны 1-р сарын 7, Огайогийн Көртланд.

  11. History of the Church,3:285-286; зөв бичгийн дүрэм шинэчлэгдсэн; Иосеф Смитээс Дрезенди Хантингтон Буеллд бичсэн захидлаас, 1839 оны 3-р сарын 15, Либерти шорон, Liberty, Миссурийн Либерти; Буелл эгчийн сүүлчийн нэрийг History of the Church-д “Булл” хэмээн буруу бичжээ.

  12. History of the Church, 5:360-361; цэг тэмдэг шинэчлэгдсэн; Иллинойн Наувуд 1843 оны 4-р сарын 16-нд Иосеф Смитийн уншсан лекцээс тэмдэглэлийг хийсэн Вилфорд Вудрафф, Виллард Ричардс нар.

  13. History of the Church, 5:391-д Жорж А.Смит эш татжээ; Жорж А.Смит, “History of George Albert Смит by Himself’’-ээс, x. 1, George Albert Smith, Papers, 1834-1875, Сүмийн Архив.

Joseph and Hyrum

Хайрум Смит дуу Иосефтоо хүч чадал, дэмжлэгийн байнгын эх сурвалж болдог байв. “Ах Хайрум минь, зурх сэтгэл тань юутай гандан бууршгуй итгэлтэй юм бэ!” хэмээн Бошиглогч хэлжээ.

Joseph greeting member

Наувугийн онгоцны зогсоол дээр хүрч ирсэн олон Гэгээнтэн усан онгоцноос буухад нь Бошиглогч Иосеф Смит тэднийг угтаж, шинэ нутагтаа тавтай морилно уу хэмээн баяр хүргэж байсныг санадаг байжээ.