Ерөнхийлөгчдийн сургаал
бүлэг 41: Сионы Уулан дээр аврагчид болох нь


бүлэг 41

Сионы Уулан дээр аврагчид болох нь

“Хүмүүс хэрхэн Сионы Уулан дээр аврагчид болох ёстой вэ? Ариун сүм, баптисмын усан сангууд баръж, нас барсан бүх өвөг дээдсийнхээ төлөө… ариун сүмд орж, бүх ёслолуудыг хүлээн авснаар.”

Иосеф Смитийн амьдралаас

1840-өөд онд Наувуд амьдарч байсан Сүмийн гишүүд нас барсан өвөг дээдсийнхээ өмнөөс төлөөлөх ёслолуудыг хийлгэхэд гол анхаарлаа төвлөрүүлж байжээ. Энэ эрин үе дэх анхны төлөөлөх баптисмууд 1840 онд гүйцэтгэгдсэн тэр үеэс хойш Гэгээнтнүүд өвөг дээдсийнхээ ургийн судалгааг хийж, талийгаач болсон хайртай хүмүүсийнхээ өмнөөс төлөөлөх баптисм хийлгэх болжээ.

Нас барагсдын төлөөх баптисмыг эхлээд Миссиппи мөрөн дээр бас нутгийн бусад гол горхиудад хийдэг байв. Гэвч 1841 оны нэгдүгээр сард Гэгээнтнүүд Наувугийн Ариун сүмийг барих төлөвлөгөө хийж байсан үед Их Эзэн: “Миний Гэгээнтнүүд нас барсан тэдний өмнөөс баптисм хүртэж болох баптисмын сан дэлхий дээр байхгүй байна. Учир нь энэхүү ёслол миний өргөөнд хамаардаг билээ, та нар надад өргөө барьж чадахааргүй ядуу зүдүүгийн чинь өдрүүдээс бусад үед миний хувьд хүлээн авагдахуйц байж чадахгүй болой” (С ба Г 124:29-30) хэмээн мэдэгдсэн билээ.

Гол мөрөн дээр хийдэг байсан төлөөлөх баптисмыг Бошиглогч 1841 оны аравдугаар сарын 3-нд зогсоож: “Нас барагсдын өмнөөс хийх ёслолыг Их Эзэний Өргөөнд гүйцэтгэх хүртэл дахиад баптисм хийгдэхгүй.…Учир нъ Их Эзэн ийнхүү айлдлаа!1 хэмээн мэдэгджээ. Гэгээнтнүүд Наувугийн Ариун сүмийн шинээр ухсан газар давхарт түр хугацаагаар хэрэглэх модон санг тэр даруй барьсан байна. Висконсинд ургадаг нарсаар хийсэн баптисмын санг 12 шарын нуруун дээр байрлуулсан байв. Уг санг “Ариун сүм дуусч, илүү удаан ашиглах боломжтой өөр сан оронд нь баригдах хүртэл”2 ашиглахаар арваннэгдүгээр сарын 8-нд онцгойлон адисалжээ. 1841 оны арваннэгдүгээр сарын 21-нд Арванхоёрын Чуулгын зургаан гишүүн нас барсан 40 хүний өмнөөс анхны баптисмуудыг уг санд гүйцэтгэжээ.

Нас барагсдын өмнөөс баптисм хийлгэсэн Гэгээнтнүүдийн эхэн үеийн туршлага нь Их Эзэний Сүмд цэдэг хөтлөхийн ач холбогдлыг тэдэнд ойлгуулсан ажээ. Нутгийн гол мөрнүүдэд санваартны зохих эрх мэдлээр төлөөлөх баптисмыг гүйцэтгэж байсан ч үүнийг албан ёсоор бүртгэдэггүй байжээ. Иймээс эдгээр баптисмуудыг дахин гүйцэтгэх хэрэгтэй байв. Бошиглогч 1842 оны 8-р сарын 31-нд хэлсэн үгэндээ тайлбарласан нь: “Нас барагсдын өмнөөс баптисм хийлгэж байгаа бүх хүмүүсийн дэргэд бүртгэгч байж, бүртгэлийг нүдээр гэрчлэхийн хамт түүний бүртгэл үнэн бөгөөд хүчин төгөлдөр гэдгийг гэрчлэх ёстой.… Тиймээс үүнээс хойш нас барагсдын өмнөөс хийгдэх баптисмыг нягт нямбайгаар бүртгэхийн хамт гэрчилж байг.”3 Бошиглогч маргааш нь Гэгээнтнүүдэд бичсэн захидалдаа мөн 9-р сарын 6-нд бичсэн өөр нэг захидалдаа энэ асуудлыг дэлгэрэнгүй авч үзсэн байна. Энэ хоёр захидал бол эдүгээ Сургаал ба Гэрээний 127, 128 дугаар хэсгүүд юм.

Бошиглогч 127 дугаар хэсэгт Их Эзэний дараах зааврыг цэдэглэжээ: “Та нарын хэн нэгэн нь нас барагсдынхаа төлөө баптисм хүртэх үед цэдэг үйлдэгч байг, мөн тэрбээр та нарын баптисмуудын тухай нүдээр гэрчлэгч байг; тэрбээр үнэнээр гэрчилж болохын тулд чихээрээ сонсог хэмээн Их Эзэн хэлж байна. Та нарын бүх цэдэгт энэ нь тэнгэрт цэдэглэгдэж болохын тулд буюу.… Мөн дахин, бүх цэдэг миний ариун сүмийн архивуудад тавигдан нэг үеэс нөгөө үеийнхэнд дурсамжид хадгалагдаж болохын тулд тэдгээр нь эмх цэгцэд байг” (С ба Г 127:6-7, 9).

Гэгээнтнүүд энэхүү ариун ажилд ахиц дэвшил гаргахын хэрээр “зарим хүмүүс нас барагсдынхаа урт жагсаалттай болж, тэр даруйд тэднийг адислахыг хүсч байв” хэмээн Арванхоёрын Чуулгын гишүүн Ахлагч Жорж А.Смит дурсчээ. “Энэ бол өргөн цар хүрээтэй ажлын зөвхөн эхлэл бөгөөд Сайн мэдээний бүх ёслолыг үй олон нас барагсдын өмнөөс гүйцэтгэх нь амар хялбар ажил биш юм. Ийм олон хүний төлөө ёслол гүйцэтгэх илүү богинохон арга байж болохгүй юү хэмээн Арванхоёрын зарим нь Иосефоос асуудаг байжээ. Иосеф хариуд нь: ‘Их Эзэний хуулийг өөрчилж болохгүй. Бид өөрсдөдөө илчлэгдсэн зүйлийг төгс баримтлан үйлдэх ёстой. Бид нас барагсдын төлөө гүйцэтгэх өргөн цар хүрээтэй ажлыг богинохон цагт багтаах гэж хүсэх хэрэггүй.’ ”4

Иосеф Смитийн сургаалаас

Нас барагсдын авралын сургаал нь Бурханы аугаа мэргэн ухаан, өрөвч сэтгэлийг харуулдаг.

“Сайн мэдээг сонсох боломж олдоогүй бөгөөд маханбодод сүнсээр нөлөөлөгдсөн хүнээр ёслол гүйцэтгүүлсэн бүх хүмүүс, эцэст шүүгдэхийн өмнө сайн мэдээг сонсох боломжтой байх ёстой.”5

Бурхан нас барагсдыг босгохоос илүүгээр тэднийг аврах ёстой гэдэг нь итгэмээргүй зүйл байхаа нэгэнт больжээ.

“Сүнс Бурханд очиход хэт хөгшдөх нь хэзээ ч байдаггүй. Энэ дэлхийд ч, ирэх дэлхийд ч уучлагдашгүй нүгэл үйлдээгүй бүх хүмүүс нигүүлсэнгүйгээр уучлагдах боломжтой юм. Нас барагсдын сүнсийг чөлөөлөх (сүнсний шоронгоос) арга зам байдаг. Энэ нь дэлхий дээрх холбох болон тайлах санваарын эрх мэдэл болон хүчээр гүйцэтгэгддэг. Энэ сургаал хүмүүний авралын төлөвлөгөөний хүрээнд бурханлиг нигүүлсэнгүй сэтгэл, ач буянаараа агуу юм.

Энэхүү алдар суут үнэн нь ойлголтыг өргөжүүлж, гай завлон, асуудал, бэрхшээлийн үед сэтгэл санааг өргөн дэмжихэд тусалдаг билээ. Жишээ болгож, ах дүү хоёр эрэгтэйг энд авч үзье. Тэр хоёр адил тэнцүү оюун билэг, эрдэм боловсрол, ариун журамтай, хайраар дүүрэн, зөв шударгаар амьдардаг, бүх талаараа сайн сайхан хүмүүс байжээ. Гэвч буруу үзэл санаа агуулдаг уламжлалт ёс заншлыг болон юуг хийх нь зөв бөгөөд зохимжтой болохыг зөвхөн хүмүүний хязгаарлагдмал оюун ухаанаар ялган таньдаг байжээ.

Ах дүү хоёрын нэг нь эвлэрлийн Сайн мэдээний тухай огт сонсолгүйгээр нас барж, оршуулагдсан аж. Нөгөөхөд нь авралын захиас илгээгдсэнд тэрээр үүнийг баяртай хүлээн авч, сонссон гэнэ. Ингээд тэрээр мөнх амьдралыг өвлөгч болов. Ингэхлээр ах дүү хоёрын нэг нь алдар сууг хүртэгч болж, нөгөөх нь ямар ч найдваргүй мөхөлд хүргэгдсэн хэрэг үү? Үүнээс зайлсхийх боломж байхгүй юү? Христийн шашны янз бүрийн бүлгүүд ‘ямар ч боломж байхгүй’ гэж хариулдаг .…

“Энэ сургаал төлөөлөх баптисмаар гүйцэтгэгддэг нас барагсдын авралын ёслолыг бэлтгэхэд Бурханы мэргэн ухаан болон нигүүлслийн гэрэлд тод томруунаар харагддаг. Итгэмжлэгдсэн хүнээр нас барагсад баптисм хүртсэнээр, тздний нэрс тэнгэрт цэдэглэгдэж, тэд зуурдын биед байхдаа хийсэн үйлүүдийнхээ дагуу шүүгдэнэ. Энэ сургаал судруудад олонтаа давтагддаг. Нас барсан төрөл төрөгсдийнхөө авралын ажлыг үл тоомсорлодог Гэгээнтнүүд өөрсдийн авралыг алдах аюулд унадаг.”6

Иосеф Смит 1840 оны арванхоёрдугаар сард Их Британид номлолд үйлчилж байсан Арөанхоёрын Чуулгын гишүүд болон санваартны бусад удирдагчдад бичсэн нъ: “ ‘Нас барагсдын төлөөх баптисмын’ тухай сургаал энэ захидлыг хүлээн авахаас өмнө та нарын сонорт хүрсэн гэж би бодож байна. Иймээс энэ сургаалын талаар асуултууд та нарт байгаа биз ээ. Энэ сэдвээр та нарын хүсч байгаа бүх мэдээллийг захидлаар өгөх боломжгүй юм. Гэвч … нас барагсдын төлөөх баптисмыг эртний сүмүүд гүйцэтгэж байсан нь тодорхой юм гэдгийг хэлье. Гэгээнтэн Паул энэ сургаалтай холбогдуулан амилуулалтын сургаалыг нотлохыг хичээж хэлэхдээ, ‘Тийм биш бол үхэгсдийн төлөө баптисм хүртэгч нь юу хийж байгаа хэрэг вэ? Хзрэв үхэгсэд амилуулагдахгүй юм бол юунд тэдний төлөө хүмүүс баптисм хүртдзг вз?’ [1 Коринт 15:29.]

“Энз сургаалыг би Сеймоур ахын оршуулга дззр номлож үг хэлэхдээ анх дурдсан билээ. Түүнээс хойш энэ сэдвээр Сүмд ерөнхий зааврууд өгсөн байгаа. Нас барсан төрөл төрөгсдийнхөө төлөө баптисм хүртзх онцгой боломж Гэгээнтнүүдэд байдаг .… Та нар энэ сздвийг илүү тайлбаргүйгээр түүний мөн чанар, учир үндэслэлийг эргзлзээгүйгээр ойлгоно. Энз нь Христийн Сайн мэдээг зарим хүмүүсийн төсөөлдгөөс илүү өргөн цар хүрээгээр танилцуулах боломжийг олгодог.”7

Бид нас барагсдын төлөө ариун ёслолуудыг гүйцэтгэснээр Сионы Уулан дээрх аврагчид болно.

“Хэрэв бид Бурханы Хүүгийн санваарын эрх мэдлээр Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр, нүгэл нь уучлагдахын төлөө хүнд баптисм хүртээх юм бол, энэ нь Сайн мэдээг эсвэл үүний бүрэн байдлыг сонсолгүйгээр нас барсан хайртай хүмүүсийнхээ нүглийн уучлалын төлөө тзднийг төлөөлөн баптисм хүртэх бидний нэн чухал онцгой боломж юм.”8

‘ЭЗЭНий аугаа, аймшигт өдөр ирзхззс өмнө Би зш үзүүлзгч Елиаг та нар уруу илгззнз. Тзрззр зцгүүдийн зүрхийг хүүхдүүд уруу нь, хүүхдүүдийн зүрхийг зцгүүд уруу нь зргүүлнз. Эс бөгөөс Би ирж, знз нутгийг хараалаар цохино’ [Малахи 4:5-6] хзмззн Библид өгүүлжзз.

Эргүүлэх гэдэг үгийг энд холбох эсвзл лайдах гэж орчуулах ёстой. Харин Елиагийн энэхүү агуу үйл хзргийн зорилго юу вэ? Эсвээс энэ нь хэрхэн хэрэгжих ёстой вэ? Түлхүүрүүдийг хүргзж өгөх ёстой, Елиагийн сүнс ирж, Сайн мэдээ үндэслэгдэн, Бурханы Гэгээнтнүүд цугларан, Сион байгуулагдаж, Гэгээнтнүүд Сионы Уулан дээр аврагчид болон гарч ирэх ёстой [Обадиа Обадиа 1:21-ийг үз].

Харин тэд Сионы Уулан дээр хэрхэн аврагчид болох вэ? Өөрсдийнхөө Ариун сүмүүдийг барьж, баптисмын сангуудыг босгосноор, нас барсан бүх өвөг дээдэс нь эхний амилуулалтаар босч ирзхийн тулд тэднийг гэтэлгэн, алдар суугийн сэнтийд тэд өөрсөдтэй нь хамт өргөмжлөгдөхийн төлөө тэдний өмнөөс бүх ёслолууд, баптисм, гишүүний баталгаа, угаалгын болон тослолтын ёслолууд, лацдалтын хүчийг өөрсөд дэрээ хүлээн авснаар; мөн Елиагийн үүрэг зорилгыг хэрэгжүүлж, эцгүүдийн зүрх сэтгэлийг хүүхдүүдтэй нь, хүүхдүүдийг эцгүүдтэй нь холбох гинжин хэлхээг бий болгосноор.…

Газар дэлхий арчигдаж, Бурханы тогтоосон устгал түүн дээр ирэхээс өмнө нас барсан өвөг дзздсзз авран гзтзлгзх, амьд байгаа төрөл төрөгсөд нь аврагдахын төлөө тзднийг цуглуулах цаг зав Гзгззнтнүүдзд хомсхон байгаа билээ.

“Амьд байгаа бүх төрөл төрөгсөд нь лацдан холбуулж, аврагдахын төлөө, устгагч тэнгэр элч урагш гарч ирэх тэр өдөрт бэлтгэгдсэн байхын тулд бүх хүч боломжоо ашиглан тэднийг [Ариун сүмд] цуглуулахыг би нийт Гэгээнтнүүдэд зөвлөж байна. Сүм даяар нас барагсдаа аварч, тэднийг үр удамтай нь холбуулах, амьд байгаа найз нөхдийг нь цуглуулахын төлөө, мөн дэлхийн төлөө бүх хүч боломжоо ашиглахын тулд цаг заваа огтхон ч зориулахгүй бол, хүмүүн ажиллаж үл чадах шөнө ирэхээс өмнө тэсэн үлдэх нь хэцүү байх болно.”9

Амьд хүмүүсийн баптисм гэж байдаг. Мөн Сайн мэдээний тухай мэдлэггүйгээр нас барсан хүмүүст зориулсан баптисм бий.… Та нар зөвхөн нас барагсдын төлөө баптисм хүртэх төдийгүй бас өөрсдийгөө аврахын төлөө хийлгэдэг бүх ёслолуудыг тэдний өмнөөс хийлгэх ёстой.…

“… Бүх үндэстнүүд өөрсдийн хишгийг тогтмол хүлээн авдаг газар байх ёстой. Энэ бол нас барагсдын төлөө баптисм хийдэг газар байх ёстой гэж Их Эзэн айлдсан билээ. Баптисм хийлгэсэн бөгөөд хаант улсад харьяалагддаг хүн бүр нас барсан хүмүүсийн төлөө баптисм хийлгэх эрхтэй бөгөөд тэдний өмнөөс төлөөлөх ёслол хийлгэдэг найз нөхөд нь Сайн мэдээний хуулийг сахьдаг. Нас барсан хүмүүсийг чөлөөлөх зохион байгуулагчид Их Эзэнд байдаг. Хүн өөрийнхөө төрөл төрөгсдийн өмнөөс төлөөлөх ёслолыг хийлгэж болно. Тийнхүү дэлхийн сууринаас өмнө бий болсон Сайн мэдээний ёслолуудыг тэд гүйцэтгэдэг юм. Мөн бид нөхөрлөдөг хүмүүсийнхээ төлөө баптисм хүртэж болно.”10

“Итгэлтэй хэвээр нас барсан бүх хүмүүс бие махбодоороо үхсэн боловч сүнсээрээ амьд байгаа хүмүүст номлохоор сүнсний ертөнцөд очдог бөгөөд эдгээр сүнснүүд нь [шоронд байгаа] Бурхантай нийцэн амьдрахын тулд тэдэнд номлодог. Хүмүүс тэдэнд махан биенд үйлчилдэг … бөгөөд тэд үүгээр аз жаргалтай болдог [1 Петр 4:6-г үз]. Тиймээс нас барсан төрөл төрөгсдийнхөө төлөө баптисм хүртэгчид нь Сионы Уулан дээрх аврагчид болдог бөгөөд тэд угаалга, тослолтын ёслолуудыг өөрсдийнхөө төлөө хүлээн авдгийн адилаар нас барагсдынхаа төлөө хүлээн авдаг.”11

Нас барагсдынхаа төлөө хүлээх агуу хариуцлагыг Бурхан бидэнд оногдуулсан юи.

Нас барагсдын талаар би та нарын мэлмийг нээх болно. Биднийг мөнх бус байдалд оршиж байгаа үед бидэнд илчлэх нь тохиромжтой бөгөөд зүйтэй хэмээн Бурхан зуурдын биеийн талаар хязгааргүй мэргэн ухаанаараа болгоосон бүх зүйл юуг боловч хийсвэрээр, энэхүү зуурдын асар болох бие махбодоос тусгаар байдалтайгаар илчилдэг билээ. Харин бие махбод байхгүй болсон үед сүнсэнд илчилдэг бөгөөд сүнсийг аврах илчлэлтүүд бидний биеийг бас аврах болно. Бие буюу бие махбодын асар үүрд алга болдоггүйг мэдүүлэхийн тулд Бурхан юмсыг бидэнд илчилдэг. Үүнээс үүдэлтэйгээр нас барагсдын талаар хүлээх нэгэн үүрэг бидэнд байдаг. Учир нь бие махбодтой байхдаа Сайн мэдээг дуулгавартай дагаагүй сүнснүүд үүнийг сүнс байхдаа сонсож болно. Эс бөгөөс хараагдах ёстой. Айн сүрдмээр санаа! Аймаар санаа байгаа биз! Хүний Хүүгийн хууль тогтоомжуудыг дуулгавартай дагах боломж олдоогүй нас барсан өвөг дээдэс, найз нөхдөө аврахын тулд, тэднийг аврахад бэлтгэхийн тулд хийх юм юу ч байхгүй юү? …

Нас барагсдын авралтай холбоотой ямар амлалтууд хийгдсэн билээ? Мөн бие нь булшинд хүүршиж, ялзарсан ч аврагдаж болох тэр хүмүүс ямархуу маягийн хүмүүс байдаг вэ? Түүний зарлигууд энэ асуудлыг бидэнд үүрд мөнхийн үзэл санаанаас заадаг. Учир нь Бурхан дээрээс биднийг үүрд мөнхөд байгаа юм шиг харж байдаг. Бурхан үүрд мөнхөд оршиж, бидний хардаггүй юмсыг хардаг билээ.

“Энэ дэлхий дээр Бурхан бидэнд хүлээлгэсэн хамгийн агуу үүрэг бол нас барсан хайртай хүмүүсийнхээ төлөө ажиллах явдал мөн. ‘Тэд бидэнгүйгээр төгс болгогдож чадахгүй’ [Еврей 11:40-ийг үз] хэмээн төлөөлөгч хэлжээ. Учир нь хүүхдүүд болон нас барсан хайртай хүмүүсээ цаг хугацааны бүрэн байдлын эрин үе-дэлхийн сууринаас өмнө хүмүүний авралын төлөө Есүс Христийн хийсэн амлалтуудыг хэрэгжүүлэх эрин үед лацдан холбох хүч бидэнд байх нь зайлшгүй чухал юм.

“… Биднээс өмнө байсан болон бидний дараа ирэх хүмүүс бидэнтэй хамт авралыг хүртэх нь зайлшгүй чухал юм. Иймээс Бурхан үүнийг хүмүүнд үүрэг болгон өгсөн билээ. ‘ЭЗЭНий аугаа, аймшигт өдөр ирэхээс өмнө Би эш үзүүлэгч Елиаг та нар уруу илгээнэ. Тэрээр эцгүүдийн зүрхийг хүүхдүүд уруу нь, хүүхдүүдийн зүрхийг эцгүүд уруу нь эргүүлнэ. Эс бөгөөс Би ирж, энэ нутгийг хараалаар цохино’ [Малахи 4:5-6] хэмээн Бурхан айлджээ.”12

Бошиглогч Иосеф Смит дараах зүйлийг Гэгээнтнүүдэд бичсэн захидалдаа өгүүлжээ. Энэ нь хожим нь Сургаал ба Гэрээний 128:15-18, 22, 24- хэсэгт цэдэглэгджээ: “Мөн эдүгээ, эрхэм хайрт ах эгч нар минь, эдгээр нь бидний авралд хамааралтайн хувьд нас барагсад хийгээд амьд байгаа хүмүүстэй холбогдсон зарчмуудад хөнгөмсөг хандах ёсгүйг би баттайгаар хэлж байна. Учир нь тэдний аврал шаардлагатай бөгөөд бидний авралд зайлшгүй чухал бөлгөө. Эцгүүдийн талаар Паулын хэлсэнчлэн-бидэнгүйгээр тэд төгс болгогдож чадах нь үгүй-мөн өөрсдийн нас барагсадгүйгээр бид төгс болгогдож чадах нь үгүй болой.

“Мөн эдүгээ, нас барагсдын төлөөх баптисмд холбогдуулан би Паулын өөр нэг эшлэл, 1 Коринт 15:29-ийг дурдъя: Тийм биш бол үхэгсдийн төлөө баптисм хүртэгч нъ юу хийж байгаа хэрэг вэ? Хэрэв үхэгсэд амилуулагдахгүй юм бол юунд тэдний төлөө хүмүүс баптисм хүртдэг вэ?

Мөн дахин, энэ эшлэлтэй холбогдуулан, санваарын сэргээлт, эцсийн өдрүүдэд илчлэгдэх ёстой алдар суунууд, мөн үүрдийн сайн мэдээнд хамаарах бүх сэдвээс хамгийн алдартай нь, нэрлэвэл нас барагсдын төлөөх баптисмд өвөрмөц маягаар мэлмийгээ тогтоосон бошиглогчдын нэгнээс нь би та нарт эш татъя; учир нь Малахи, сүүлчийн бүлэг 5-6-р шүлэгт: Харагтун, ЭЗЭНий аугаа, аймшигт өдөр ирэхээс өмнө Би эш үзүүлэгч Елиаг та нар уруу илгээнэ. Тэрээр эцгүүдийн зүрхийг хүүхдүүд уруу нъ, хүүхдүүдийн зүрхийг эцгүүд уруу нъ эргүүлнэ. Эс бөгөөс Би ирж, энэ нутгийг хараалаар цохино хэмээн хэлсэн байдаг.

Би үүнд арай энгийн орчуулга хийж болох байсан, гэвч энэ нь миний зорилго хэрэгжсэн байхад хангалттай энгийн ажгуу. Энэ тохиолдолд, хэрэв эцгүүд хийгээд хүүхдүүдийн хооронд ямар нэгэн зүйлээр ямар нэгэн төрлийн гагнагч холбоо эс байх аваас дэлхий зүхлээр цохигдох болно гэдгийг мэдэх нь хангалттай юм-мөн энэ юу вэ гэдгийг болгоогтун. Энэ бол нас барагсдын төлөөх баптисм бөлгөө. Учир нь бид тэдэнгүйгээр төгс болгогдож чадахгүй; мөн тэд ч бидэнгүйгээр төгс болгогдож чадахгүй. Тэд ч, бас бид ч сайн мэдээнд тэрчлэн нас нөгчсөн тэдэнгүйгээр төгс болгогдож чадах нь үгүй.…

“… Зүрх сэтгэл чинь баясаг, мөн үлэмжийн баяртай байг. Дэлхий гэнэт дуу дуулж эхлэг. Дэлхий байхаас өмнө тэднийг шоронгоос гэтэлгэх боломжийг бидэнд олгосон тэр зүйлийг тогтоосон Иммануел Хаанд мөнхийн магтаалын сүлд дууллыг нас барагсад урагш өргөг; учир нь хоригдлууд чөлөөтэйгөөр явах болно.…

… Тиймийн тул, бид сүм болон хүмүүсийн хувьд, мөн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн хувьд, Их Эзэнд зөв шударга байдалд өргөл өргөцгөөе; мөн Түүний Ариун сүмийг дуусахад хүлээн зөвшөөрөх бүх зүйлээс зохистой нь болох бидний нас барагсдын цэдгүүдийг агуулагч номыг тэнд байлгацгаая.”13

Судпах бопон заах зөвпөмж

Энэ бүлгийг судлах буюу заахаар бэлтгэхдээ доорх санаануудыг ашигла. Нэмэлт тусламжийг хуудас vii-xii-оос үз.

  • Хуудас 531-533-ыг нэгтгэн дүгнэхдээ Иосеф Смит болон анхны Гэгээнтнүүд нас барагсдын төлөөх баптисмын сургаалыг ойлгоход хэрхэн өсч хөгжиж байсныг ажигла. Гэгээнтнүүд нас барагсдын авралын тухай анх мэдэхэд тэдэнд ямар санагдсан байж болох тухай бод. Нас барагсдын төлөө хийх ёслолуудад анх оролцоход та нарт ямар санагдаж байсан бэ?

  • Хуудас 534 дээрх дөрөв, тав дахь догол мөрүүдийг унш. Нас барагсдын авралын сургаал Бурханы өрөвч сэтгэл, нигүүлслийг хэрхэн харуулдаг вэ? Энэ сургаал ямар арга замаар “ойлголтыг өргөжүүлж,” “сэтгэл санааг өргөн дэмждэг” вэ?

  • Сионы Уулан дээрх аврагч гэдэг нь юу гэсэн утгатай вэ? (Зарим жишээг хуудас 536-537-өөс үз.) Нас барсан өвөг дээдэс маань яагаад бидэнгүйгээр төгөлдөржих боломжгүй гэж та нар бодож байна? Тэдэнгүйгээр яагаад бид төгөлдөржих боломжгүй гэж та нар бодож байна вэ?

  • “Нас барагсдынхаа төлөө ажиллах” (хуудас 538-540) бидний агуу үүргийн тухай Бошиглогч Иосеф Смитийн сургаалуудыг нэгтгэн дүгнэ. Өвөг дээдсээ мэдэх талаар та нарт ямар туршлага тохиолдсон бэ? Гэр бүлээ хайрлах таны хайр болон Бурханд итгэх итгэл тань өвөг дээдсийнхээ тухай мэдсэн үед хэрхэн бэхэжсэн бэ? Өвөг дээдэстээ зориулж Ариун сүмийн ёслолуудыг гүйцэтгэсэн нь тэдний талаарх санаа бодолд тань хэрхэн нөлөөлсөн бэ?

  • Гэр бүлийнхээ өв уламжлалыг өндрөөр үнэлж сурахад нь хүүхдүүдэд туслахын тулд бид юу хийж болох вэ? Ариун сүмийн болон гэр бүлийн түүхийн ажилд оролцоход нь хүүхдүүдэд туслахын тулд бид юу хийж болох вэ?

Холбогдох судрууд: Ром 14:9; С ба Г 128:8-11

Эшлэл 41

  1. History of the Church, 4:426; 1841 оны 10-p сарын 3-нд Иллинойн Наувуд болсон Сүмийн чуулганы хурлын тэмдэглэлээс, Times and Seasons-д нийтлэгджээ, 1841 оны 10-р сарын 15, х. 578.

  2. History of the Church, 4:446-447; “History of the Church” (гар бичмэл)-ээс, book C-1, addenda, x. 44, Сүмийн Архив, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм, Солт Лейк хот, Юта.

  3. History of the Church, 5:141; Иллинойн Наувуд 1842 оны 8-р сарын 31-нд Иосеф Смитийн уншсан лекцээс тэмдэглэлийг хийсэн Элиза Р.Снөү; мөн хавсралт, хуудас 562, зүйл 3-ыг үз.

  4. Жорж А.Смит, discourse given on Dec. 25, 1874 оны 12-р сарын 25-нд, Сейнт Жоржид уншсан лекц, Юта; St. George Stake, General Minutes, боть 4, Сүмийн Архив.

  5. History of the Church, 3:29; Elders’ Journal-д нийтлэгдсэн редакцийн өгүүллээс, 1838 оны 7-р сар, х. 43; Иосеф Смит энэ тогтмол хэвлэлийн эрхлэгч байв.

  6. History of the Church, 4:425-426; Иллинойн Наувуд 1841 оны 10-р сарын 3-нд болсон Сүмийн чуулганы хурлын тэмдэглэлээс, Times and Seasons-д нийтлэгджээ, 1841 оны 10-р сарын 15, х. 577-578.

  7. History of the Church, 4:231; догол мөр өөрчлөгдсөн; Арванхоёрт бичсэн Иосеф Смитийн захидлаас, 1840 оны 12-р сарын 15, Науву, Иллиной; History of the Church-д энэ захидлын огноог 1840 оны 10-р сарын 19 гэж буруу бичжээ.

  8. History of the Church, 4:569; Иллинойн Наувуд 1842 оны 3-р сарын 27-нд Иосеф Смитийн уншсан лекцээс тэмдэглэлийг хийсэн Вилфорд Вудрафф; мөн xaвсpалт, хуудас 562, зүйл 3-ыг үз.

  9. History of the Church, 6:183-184; Иллинойн Наувуд 1844 оны 1-р сарын 21-нд Иосеф Смитийн уншсан лекцээс тэмдэглэлийг хийсэн Вилфорд Вудрафф.

  10. History of the Church, 6:365-366; догол мөр өөрчлөгдсөн; Иллинойн Наувуд 1844 оны 5-р сарын 12-нд Иосеф Смитийн уншсан лекцээс тэмдэглэлийг хийсэн Томас Буллок.

  11. Иосеф Смитийн лекцүүдийн түүвэрт Жорж Лауб эш татжээ, ойролцоогоор 1845 он; George Laub, Reminiscences and Journal 1845 оны 1-р сараас 1857 оны 4-р сар, х. 21, Сүмийн Архив.

  12. History of the Church, 6:312-313; зөв бичгийн дүрэм шинэчлэгдсэн; Иллинойн Наувуд 1844 оны 4-р сарын 7-нд Иосеф Смитийн уншсан лекцээс тэмдэглэлийг хийсэн Вилфорд Вудрафф, Виллард Ричардс, Томас Буллок, Виллям Клейтон нар.

  13. Сургаал ба Гэрээ 128:15-18, 22, 24; Гэгээнтнүүдэд бичсэн Иосеф Смитийн захидлаас, 1842 оны 9-р сарын 6, Иллинойн Науву.

Nauvoo Temple baptistry

Шинэчлэн барьсан Наувугийн Ариун сум дэх баптисмын сан. Яг үүн шиг баптисмын сангуудад Гэгээнтнүуд нас барагсдын төлөөх баптисмын ёслолыг хулээн авдаг.

family doing genealogy

“Энэ дэлхий дээр Бурхан бидэнд хулээлгэсэн хамгийн агуу үурэг бол нас барсан хайртай хүмүүсийнхээ төлөө ажиллах явдал мөн.”