Ерөнхийлөгчдийн сургаал
Бүлэг 4: Мормоны Ном: Манай шашны тулгуур чулуу


Бүлэг 4

Мормоны Ном: Манай шашны тулгуур чулуу

“Би ах нарт хэлсэнчлэн Мормоны Ном бол энэ дэлхий дээрх бусад бүх номноос хамгийн зөв нъ мөн манай шашны тулгуурын чулуу болой.”

Иосеф Смитийн амьдралаас

Иосеф Смит аль сүмд элсэхийг мэдэхийн тулд 1820 оны тэр нэгэн өглөө залбирснаас хойш гурван жил гаруй хугацаа өнгөрөөд байлаа. Залуу бошиглогч 17 нас хүрээд байлаа. Ингээд тэр Бурханы өмнө ямар байгаагаа мэдэх, өршөөл хүлээн авахыг хүсч байв. Иосеф 1823 оны есдүгээр сарын 21ний орой Нью-Йоркийн Палмира дахь гэр бүлийнхээ дүнзэн байшингийн дээврийн өрөөнд унтахаар хэвтсэн ч, гэрийнхнээ унттал, өөрийнх нь талаар Бурхан ямар зорилготой байгааг бүр тодорхой мэдэхийн тулд чин сэтгэлээсээ залбирах гэж сэрүүн байжээ. “Миний бүх нүглүүд хийгээд тэнэглэлүүдийг өршөөнө үү хэмээн, мөн тэрчлэн өөрийн байдал хийгээд түүний өмнө хэрхэн зогсож байгаагаа мэдэхийн тулд би Бүхнийг Чадагч Бурханд хандсан залбирал, даруухан залбиралд өөрийгөө зориулсан бөлгөө. Учир нь, өмнө нь би нэгийг хүлээн авсны адилаар, бурханлиг тунхаглал хүлээж авна гэдэгт би бүрэн дүүрэн итгэлтэй байв” (Иосеф Смит-Түүх 1:29) гэж тэрээр хэлсэн юм.

Иосеф залбирлынхаа хариуд “үд дундынхаас илүү гэрэлтэй” мэт нэгэн хурц гэрэл өрөөнд нь улам тодрон гэрэлтэхийг харав. “Үлэмж цагаан” орхимжтой тэнгэрийн нэгэн элч орных нь хажууд хүрч ирэн, агаарт зогсож байлаа (Иосеф Смит-Түүх 1:30-31). Энэ элч бол Мормоны Ном бичигдсэн ялтсуудыг олон зууны тэртээ газарт булсан, эдүгээ энэхүү ариун цэдэгт хамаарах түлхүүрүүдийг эзэмшиж буй нифайчуудын сүүлчийн бошиглогч Моронай байсан аж (С ба Г 27:5-ыг үз).1 Тэрээр Бурхан Иосефын нүглийг өршөөснийг бас хийх нэгэн агуу ажил түүнд байгааг Иосефт хэлэхээр иржээ. Энэ ажлын нэг хэсэг нь Иосеф алтан ялтсууд дээр бичигдсэн ариун цэдгийг булсан ойролцоох гүвээ уруу очих явдал байв. Эл цэдгийг эрт үед Америк тивд аж төрж асан бошиглогчид бичсэн ажээ. Иосеф Бурханы бэлэг болон хүчээр цэдгийг орчуулж, дэлхийд авчрах ёстой байв.

Маргааш нь Иосеф Мормоны Номын ялтсуудыг булсан гүвээ уруу очив. Тэнд тэр Моронайтай уулзаж, ялтсуудыг харсан ч, ялтсуудыг авахын тулд дахиад дөрвөн жил хүлээх хэрэгтэй гэдгийг түүнд хэлжээ. Тэрээр Мормоны Номыг орчуулах тэрхүү ариун ажлыг хийх боломжтой болохын тулд бэлтгэлийн чухал үеийг эхэлсэн юм. Иосеф Моронайгаас цаашид заавар хүлээж авахын тулд дараагийн дөрвөн жил сайхь гүвээ уруу жил бүрийн есдүгээр сарын 22-нд очсон байна. (Иосеф Смит-Түүх 1:33-54-ийг үз.) “Эцсийн өдрүүдэд тохиох аугаа, алдар суут үйл явдлуудыг илчилсэн Бурханы тэнгэр элчүүд”2 тэр дөрвөн жил түүн дээр олон удаа хүрч ирсэн ажээ.

Бэлтгэлийн энэ үе бошиглогчийн амьдралд гэрлэлтийн адислалыг авчирчээ. 1827 оны нэгдүгээр сард тэр Пеннсильваний Хармонид ажиллаж байхдаа танилцсан Эмма Хейлтэй гэрлэв. Эмма Бошиглогчид бүх үйлчлэлийнх нь туршид маш их тусалсан юм. 1827 оны есдүгээр сарын 22-нд тэр Иосефтой хамт Кумора гүвээ уруу очиж, Моронай ялтсуудыг бошиглогчид гардуулж өгөх үед ойрхон хүлээж байжээ.

Моронай ялтсуудыг хамгаалах тухай яагаад түүнд сэрэмжлүүлснийг Иосеф ариун цэдгийг эзэмшилдээ авснаас хойш удалгүй ойлгожээ (Иосеф Смит-Түүх 1:59-60-ыг үз). Нутгийн танхайрагч нэг бүлэг ялтсуудыг хулгайлах гэж удаа дараа оролдон бошиглогчид амар заяа үзүүлэхгүй байв. Иосеф, Эмма хоёр ажлаа амар тайван хийх газар олохын тулд Смитийнхний гэр бүлийн байшинг орхин, 1827 оны арванхоёрдугаар сарын нэгэн хүйтэн өдөр Хармони дахь Эммагийн эцэг эх дээр хүрч ирэв. Энд бошиглогч орчуулгын ажлаа эхэллээ. Смитийнхний Палмира дахь найз Мартин Харрис бошиглогчид туслахаар сүнсээр нөлөөлөгдөн дараа оны хоёрдугаар сард Хармонид хүрч ирэв. Иосеф Мартиныг бичээчээ болгон ариун цэдгийн орчуулгыг урагш ахиулж чаджээ.

Бошиглогчийн ажлын үр дүнд хожим нь Мормоны Ном хэвлэгдсэн юм. Сайн мэдээний бүрэн байдлыг агуулсан энэхүү гайхамшигт ном Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн үүрэг зорилгын тухай, Иосеф Смитийн бошиглол үнэн болох тухай гэрчлэл болж байна.

Иосеф Смитийн сургаалаас

Мормоны Ном Бурханы бэлэг болон хүчээр орчуулагдсан юм.

“Та Мормоны Номыг хаанаас, яаж олж авсан 6э?” гэсэн асуултанд Иосеф Смит хариулсан нъ: “Нью-Йоркийн Онтарио дүүргийн Манчестерт нэгэн гүвээнд ялтсуудыг булсныхаа дараа нас нөгчөөд, нойрсогсдоос амилан босч ирсэн Моронай над дээр хүрч ирэн, ялтсууд хаана байгааг хэлж, тэдгээрийг хэрхэн гаргаж авах зааврыг надад өгсөн юм. Би ялтсуудыг бас тэдгээрийг орчуулах зэмсэг Урим ба Туммимтай хамт олж авсан. Ингээд л Мормоны Ном ирсэн юм даа.”3

“Энэ тивд амьдарч байсан эртний бошиглогчдын ялтсууд дээр сийлбэрлэсэн хураангуй цэдэг хаана булаастай байгааг надад [Моронай] хэлсэн юм. … Эдгээр цэдгүүдийг алт шиг харагдах ялтсууд дээр сийлбэрлэсэн байлаа. Ялтас бүр нь 15 см өргөн, 20 см урт, зузаан нь ердийн тугалганаас төдийлөн их биш байв. Ялтсуудыг египет үсэгтэй сийлбэрээр бүрж, хуудсуудыг ном болгон үдэж, гурван бөгжөөр бүхэлд нь тойруулан бөгжилсөн байлаа. Эл ном зузаанаараа 15 см орчим, нэг хэсгийг нь лацадсан байв. Лацдаагүй хэсгийн үсгүүд нь жижиг, гоёмсгоор сийлбэрлэн чимсэн байв. Сайхь ном их эртнийх гэдэг нь олон талаар илт тодорхой харагдаж байлаа. Сийлбэр нь хосгүй уран ажээ. Эртний хүмүүс ‘Урим ба Туммим’ хэмээн нэрлэдэг байсан нэгэн сонин зэмсэг цэдэгтэй хамт байлаа. Энэ нь цээжний хуягт бэхэлсэн нумны хөвчинд суулгасан хоёр тунгалаг чулуу юм. Би Урим ба Туммимыг ашиглан Бурханы бэлэг болоод хүчээр тэрхүү цэдгийг °рчуулсаи билээ.”4

“Би эртний Египетийн зурган бичгээс Мормоны Номыг Бурханы хүчээр орчуулсан. Энэ бичгийн мэдлэг дэлхийгээс алга болсон ажээ. Сургууль соёлын мөр хөөгөөгүй, залуу хүн миний бие ганцаараа ийм гайхалтай нөхцөлд арван есдүгээр зууны мэргэн ухаантнууд бүх нийтээрээ намайг үл тоомсорлож байсантай шинэ илчлэлтээр сөрөн зогсохоос аргагүй болсон юм.”5

“Мормоны Номын эхний хуудас бол ялгсуудын номын эмхтгэлийн зүүн тал дахь хамгийн сүүлчийн хуудсаас авсан үгчилсэн орчуулга гэдгийг би дурдахыг хүсч байна. Орчуулагдсан цэдгийг агуулдаг нийт эмхтгэлийн бичлэг нь ерөнхийдөө еврей хэлний бичлэгтэй [баруунаас зүүн тийш бичдэг] адил байлаа. Түүнчлэн энд өгүүлж байгаа эхний хуудас бол аль ч талаараа миний, эсвэл өнөө үед амьдарч байсан буюу амьдарч байгаа хэн нэгний найруулан зохиож бичсэн зүйл биш. … Би Мормоны Номын англи хэл дээрх эхний хуудсын тэр хэсгийг доор харуулъя. Энэ бол ялтсууд дээр цэдэглэсэн Мормоны Номын эх хувийн эхний хуудсын жинхэнэ, үгчилсэн орчуулга юм:

“ ‘Мормоны Ном.

‘Мормоны гараар ялтсууд дээр бичигдэн, Нифайн ялтсуудаас авсан шастир бөлгөө.

“ ‘Иймийн тул, энэ нь Нифайн хүмүүсийн мөн түүнчлэн леменчүүдийн цэдгийн хураангуйлал юм. Израилын угсааны үлдэгдэл болох леменчүүдэд, мөн түүнчлэн Иудей болон Харийнханд бичигдсэн болой-Зарлигийн замаар, мөн түүнчлэн бошиглолын мөн илчлэлтийн суу билгээр бичигдсэн бөлгөө-Мөн тэдгээр нь устгагдахгүй байж болохын тулд бичигдэн, лацдагдаж, мөн Их Эзэний тул далд хадгалагдсан бөлгөө-Бурханы бэлэг болон хүчээр энэ нь орчуулагдахын тулд ирэх болно-Моронайн гараар лацдагдан, мөн зохих цагтаа Харийнханаар дамжин улиран ирэхийн тул, Их Эзэний тул далд хадгалагдсан буюу-Үүний орчуулга нь Бурханы бэлгээр болой.

Тэднийг тэнгэрт хүрэх цамхаг барьж байхад, Их Эзэн хүмүүсийн хэл яриаг будлиулсан тэр цагт тараагдсан тэдгээр, Жаредын хүмүүсийн цэдэг болох, Иферийн номоос түүнчлэн авагдсан хураангуйлал бөлгөө-мөн Их Эзэний гэрээнүүдийг тэд мэдэж болохын тул, тэд үүрд зайлуулагдахгүй байхын тул Их Эзэн тэдний өвөг дээдэст ямар агуу зүйлүүдийг хийж өгснийг Израилын угсааны үлдэгдэлд үзүүлэх тэрхүү; мөн түүнчлэн өөрийгөө бүх үндэстнүүдэд үзүүлэх Есүс бол Христ, Мөнхийн Бурхан хэмээн Иудей болон Харийнханд итгүүлж-Мөн эдүгээ, хэрэв буруу буй бөгөөс тэдгээр нь хүмүүний алдаа бөлгөө; иймийн тул, та нар Христийн шүүлтийн суудлын өмнө толбогүй байж болохын тулд, Бурханы зүйлүүдийг бүү буруушаа.’ ”6

Их Эзэний мэргэн ухаан чөтгөрийн заль мэхээс илүү агуу.

1828 оны зургадугаар сарын 14 гэхэд Мормоны Номын ялтсуудыг орчуулах Иосеф Смитийн ажил гар бичмэлийн 116 хуудас боялоо. Тэгтэл энэхүү ариун цэдгийг авчрахад Бурханы удирдан чиглүүлэгч мутрын талаар Бошиглогчид чухал сургамж өгсөн нэг үйл явдал 6олов. Энэ тухай Бошиглогч цэдэглэсэн нъ: “Ноён Харрис надад зориулан бичиж эхэлснээс хойш хэсэг хугацааны дараа гар бичмэлийн хуудсуудыг гэртээ аваачиж, хүмүүст үзүүлэх зөвшөөрөл өгөөч гэж надаас шалж гуйгаад салахгүй болов. Мөн би гар бичмэлийн хуудсуудыг түүнд өгч явуулж болох эсэхийг Урим ба Туммимаар дамжуулан Их Эзэнээс асууж өгөхийг тэр хүслээ. Би асуулаа. Гэтэл тэр хуудсуудыг авч явах ёсгүй гэсэн хариу ирэв. Гэвч Харрис эл хариунд сэтгэл нь ханасангүй. Тэгээд намайг дахин асууж өгөөч гэж хүслээ. Би асуулаа. Хариу нь урьдын адил байв. Тэр мөн л сэтгэл нь ханасангүй, дахиад нэг асууж өгөөч гэж намайг шалсаар байлаа.

“Намайг шалаад амар заяа үзүүлэхгүй болохоор нь би Их Эзэнээс дахин асуусанд тэрээр хуудсуудыг зөвхөн өөрийн эрэгтэй дүү Презервед Харрис, аав, ээж, эхнэр, эмэгтэй дүү, түүний эгч хатагтай Кобб нарт үзүүлэх болзолтойгоор түүнд өгөхийг зөвшөөрөв. Энэхүү сүүлчийн хариуны дагуу, эл зааврыг зөрчихгүй байхыг ихэд чандлан дагах ёстой гэрээг надтай хийхийг би түүнээс шаардсан юм. Харрис ч гэрээ хийв. Тэр миний шаардсаны дагуу үүрэг хүлээж хуудсуудыг авч явлаа. Гэсэн ч, тэр надтай хийсэн чанд гэрээнийхээ хатуу хязгаарлалтыг зөрчин хуудсуудыг өөр хүмүүст үзүүлжээ. Тэгээд тэд хуудсуудыг санаатайгаар эсвэл заль мэхээр түүнээс салган авсан бөгөөд хуудсууд өнөөг хүртэл олдоогүй билээ.”7

Бошиглогч Мормоны Номын анхны хэөлэлийн өмнөх үгэнд, 116 хуудас алдагдсанаар Бурханы зорилго хясагдахгүй гэж мэдэгджээ: “[Мормоны Номын] талаар олон худал хуурмаг үгс тархсаны нэгэн адил хорон санаат хүмүүс намайг бас уг ажлыг устгахын тулд хууль бус олон ажиллагааг хэрэгжүүлсэн юм. Мормоны гараар хураангуйлагдсан Лихайн ялтсуудын товч шастир болох Лихайн номноос авч, Бурханы бэлэг хийгээд хүчээр миний орчуулж, бичүүлсэн зуун арванзургаан хуудсын тухай би та нарт мэдээлэхийг хүсч байна. Зарим нэг хүн буюу хүмүүс эл цэдгийг хулгайлж, надаас нууж байна. Би цэдгийг олох гэж хэчнээн ч мэрийгээд нэмэр болсонгүй. Ингээд цэдгийг дахин орчуулах хэрэггүй гэж Их Эзэн надад зарлиг болголоо. Учир нь Сатан цэдгийг хулгайлсан хүмүүсийн зүрх сэтгэлийг Их Эзэн Бурханаа сорих алдаст өдөөн хатгасан юм. Тэд үгсийг өөрчлөн, миний орчуулж, хэлж бичүүлснээс зөрүү гарган, хэрэв би үгсийг хэвээр нь дахин авчрах юм бол, өөрөөр хэлбэл, би хуудсуудыг дахин орчуулах юм бол, тэд нөгөөх хулгайлсан цэдгээ хэвлүүлж, энэ үеийнхэн энэ ажлыг хүлээн авахгүйн тулд Сатан тэдний зүрх сэтгэлийг хутган үймүүлэх байсан биз ээ. Гэвч болгоогтун, Сатан энэ зүйлд хилэнцэт төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхийг Би хүлцэхгүй: тиймээс чи орчуулсан хэсгээсээ цааш өөрт чинь байгаа тэр хэсэгт хүртэл Нифайн ялтсуудаас орчуулах ёстой; мөн болгоогтун чи үүнийг Нифайн цэдэг гэж нэрлэн хэвлэх хэрэгтэй; ийнхүү Би, миний үгсийг өөрчилсөн тэднийг шившиглэх болно. Тэд миний ажлыг устгахыг Би хүлцэхгүй; тийм ээ, Миний мэргэн ухаан Чөтгөрийн заль мэхнээс илүү агууг Би тэдэнд харуулах болно хэмээн Их Эзэн надад хэллээ. [С ба Г 10:38-43-ыг үз.]

“Ийм учраас, Бурханы зарлигуудад дуулгавартай байгтун. Энэ асуудлын талаар надад түүний зарлиг болгосон зүйлийг би ач ивээл, нигүүлслээр нь дамжуулан ёсоор болголоо.”8

Мормоны Ном бол Бурханы үг мөн.

“Би ах нарт хэлсэнчлзн Мормоны Ном бол энэ дэлхий дээрх бусаЪ бүх номноос хамгийн зөв нь, мөн манай шашныы тулгуурын чулуу болой.”9

Итгэлийн Тунхаг 1:8: “Библи зөв орчуулагдсан байхын хэрээр Бурханы үг мөн гэдэгт бид итгэдэг; тэрчлэн Мормоны Ном бол Бурханы үг мөн гэдэгт бид итгэдэг.”10

“Аврагч Амилалтынхаа дараа энэ тивд хүрч ирснийг, сайн мэдээг бүрэн байдлаар нь, баялаг агуулгаар, хүч болон адислалыг нь үндэслэн бий болгосныг, тэндхийн хүмүүст Хуучин Тивд байсантай адилхан Төлөөлөгчид, Бошиглогчид, пасторууд, багш нар, евангелистүүд, мөн нэг адил жаяг, адилхан санваар, ёслол, бэлгүүд, адил хүч байсныг, тэндхийн хүмүүс зөрчлийнхөө улмаас тусгаарлагдсаныг; тэдний дунд амьдарч асан бошиглогчдын сүүлчийнхэд нь, өөрсдийнхөө бошиглолууд болон түүхийн хураангуйг бичиж, газарт булж нуухыг зарлиг болгосныг, мөн энэ нь эцсийн өдрүүдэд Бурханы зорилгыг гүйцэлдүүлэхийн тулд ил гарч ирэн, Библитэй нэгдэх болно гэдгийг [Мормоны Ном] бидэнд өгүүлдэг.”11

Иосеф Смитийг Миссурийн Фар Вестэд 1837 онд номлоход Цаөид Осборн тэнд байжээ. Тэрээр Бошиглогчийн дараах үгсийг дурсчээ: “Мормоны Ном тунхагладаг зүйлийнхээ нэгэн адил үнэн юм. Иймээс би шүүлтийн өдөр энэ гэрчлэлийнхээ төлөө тайлан тавих болно.”12

Судрууд бидэнд урам хайрлан, биднийг тайтгаруулж, авралд хүргэх мэргэн ухааныг өгдөг.

“Мормоны Ном, Сургаал ба Гэрээ, … түүнчлэн шинэ орчуулгыг [Библийн] хэвлэж, тараах нь Хаант улсыг байгуулахтай зайлшгүй холбоотой байв. Эдгээр бүтээлийн талаар бүхнийг тоочих аргагүй юм. Эдгээрийг уншсан мөн дамжуулдаг мэдлэгийн ундаргаас шимтэн хүртсэн хүмүүс хэрхэн талархвал зохихыг мэдэх болно. Харин мунхаг хүмүүс шоолон инээж мэднэ. Гэвч эдгээр бүтээлүүд авралд хүргэх мэргэн ухааныг хүмүүнд өгч, зуун зууны туршид оршсоор ирсэн мухар сүсгийн төөрөгдлийг халан, аль хэдийн гүйцэлдсэн Иеховагийн үүрэг зорилгыг таниулж, ирээдүйг бүхий л аймшигтай, алдар суутай үнэн бодит байдалд нь дүрслэн харуулах зорилготой юм. Эдгээр бүтээлүүдийг судалснаас олж авсан ашиг тусыг мэдэрсэн хүмүүс судруудыг дэлхий даяар илгээхийн тулд, Адамын хүүхэд бүр ийм онцгой боломжтой байхын тулд, мөн тэрхүү үнэнүүдээс баяр баяслыг олохын тулд оргилуун хүсэл эрмэлзлээр бие биетэйгээ өрсөлдөх нь эргэлзээгүй.”13

“Зүрх сэтгэлээрээ шударга хүмүүс урам зориг, тайтгарал авч, баяр баясалтайгаар замд гаран, өнгөрсөн үеийн өвөг дээдсээсээ хүлээн авсан Бурханы ажлын тухай мэдлэг бодгальд нь илчлэгдэж, ойлголт нь гэгээрч, тэрчлэн хожмын өдрүүдэд Түүний хийх зүйл нь эцгүүдийнхээ үгсийг гүйцэлдүүлэхийн тулд Хожмын Үеийн судрууд хэвлэгдэх болно.”14

“Бид тэрхүү ариун бичээсүүдийг гартаа оруулж аваад, тэдгээр нь хүмүүний сайн сайхны төлөө сүнсний шууд нөлөөгөөр бичигдсэнийг хүлээн зөвшөөрсөн билээ. Бурхан хүмүүний гэр бүлийн талаарх хүсэл тааллаа тунхаглан, тэдний биеэ авч явах байдлыг зохицуулах шударга, ариун хуулийг соёрхож, зөв цаг нь болоход Тэрбээр тэднийг Өөртөө эргүүлэн авахын тулд шулуун замаар удирдан, зохих цаг нь ирэхэд Өөрийнхөө Хүүтэй хамт өв залгамжлагчид болгохын тулд тэнгэрээс баяртайгаар айлдсанд бид итгэдэг.

“Харин энэхүү үйл явдал буюу судруудад агуулагддаг тэнгэрийн таалал тэр даруйд тохиоход, ухаалаг бүтээл бид үүний бүхий л зааварт нийцүүлэн амьдрах үүрэг хүлээх бус уу? Хзрэв бид тэнгэрийн бүх сургаалыг дагаж мөрдөхгүй зүгээр л энэ бол тэнгэрийн таалал юм гэдгийг хүлээн зөвшөөрөх нь бидэнд ашиг тусаа өгнө гэж үү? Бид тэнгэрийн сургаалууд үнэнийг хүлээн зөвшөөрчихөөд, сургаалуудыг дагахгүй, үүний Дээд Оюун билгийн эсрэг үйлдэж болно гэж үү? Бид ийм байдлаар ажиллаж, амьдарснаар мэдлэгийнхээ дагуу, тэнгэр бидэнд соёрхсон илүү сайн мэргэн ухаанаар үйлдэхгүй байгаа бус уу? Эдгээр шалтгааны улмаас, илчлэлтүүд тэнгэрээс бидэнд шууд ирдэг байхад, тэдгээрт хэзээ ч хөнгөн хуумгай хандах ёсгүй. Тэнгэрт шударга ёс байдаг л бол хөнгөн хуумгай хандагч өөр дээрээ гай зовлон, өс хонзон авчрахгүй байж чадахгүй. Мөн тэнгэрт шударга ёс байдаг учраас ариун судруудад агуулагддаг Бурханы сургаалын үнэн болон хүч чадлыг, Түүний адислалууд хийгээд зүхлийг хүлээн зөвшөөрдөг хувь хүн бүрд энэ нь хамаатай байх ёстой. …

“… Тэнгэрт байдаг Бүхнийг Чадагч Хүчийг хүлээн зөвшөөрч чаддаг хүн ариун судар Бурханы өөрийнх нь гараар бичигдсэнийг харж чаддаг. Судрыг уншдаг хүн үүнийг хамгаас илүүгээр үргэлж хайрлах болно. Судрыг мэддэг болсон хүн хаана ч Бурханы мутрыг мэдэрч чадна. Хүн Бурханы мутрыг нээн илрүүлсэн л бол үүнийг зөвхөн хүлээн зөвшөөрөх төдийгүй, тэнгэрийн бүх зааврыг дуулгавартай дагах болно.”15

“Ай Арванхоёр болоод бүх Гэгээнтнүүд та нар минь! Та нар өөрсдийн бүхий л хүнд сорилт, бэрхшээл, уруу таталт, гай зовлон, боолчлолд, шорон гянданд орж, амь насаа алдлаа ч гэсэн тэнгэрээс мөн Есүс Христээс урван тэрслэхгүй; ах дүүсээсээ урвахгүй; Библид ч, Мормоны Номонд ч, Сургаал ба Гэрээнд ч, ялгаагүй энэ дэлхийд хүмүүнд илчлэгдэж байсан, илчлэгдэж байгаа, эсвэл ирэх дэлхийд илчлэгдэж, өгөгдөх Бурханы илчлэлтүүдээс урван тэрслэхгүй байж, энэхүү амин чухал түлхүүрээс ашиг тусыг олохоо мэдэгтүн.”16

Судлах болон заах зөвлөмж

Энэ бүлгийг судлахдаа эсвэл заахаар бэлтгэхдээ доорх санаануудыг ашигла. Нэмэлт тусламж хэрэгтэй бол хуудас vii-xii-ыг үз.

  • 1823 оны есдүгээр сарын 21-нээс 1827 оны есдүгээр сар 22-ны хооронд Иосеф Смитэд тохиолдсон үйл явдлуудыг нэгтгэн дүгнэ (хуудас 69-70). Эдгээр үйл явдлууд алтан ялтсуудыг орчуулахад түүнийг хэрхэн бэлтгэсэн гэж та нар бодож байна? Та нар Их Эзэний дуудлагуудад ямар арга замаар бэлтгэгдсэн бэ?

  • Хуудас 73 дээрх эхний догол мөрийг бүхэлд нь нэгтгэн дүгнэхдээ, Мормоны Номын зорилгуудыг ажигла. Өөрийн чинь амьдралд, бас бусад хүмүүсийн амьдралд эдгээр зорилгууд ямар арга замаар хэрэгжсэнийг харсан бэ?

  • Та нар алга болсон гар бичмэлийн 116 хуудсыг дахин орчуулахгүй байх зарлиг хүлээн авсан тухай Бошиглогчийн шастирыг (хуудас 74-75) тунгаан бодсоноор Бурханы тухай юу мэдсэн бэ? Энэ шастирыг ойлгох нь бидний гаргадаг шийдвэрт хэрхэн нөлөөлж болох вэ?

  • Хуудас 75 дээрх гурав дахь догол мөрийг нэгтгэн дүгнэ. Чулуун нуман хаалганы тулгуурын чулуу нь бусад бүх чулууг байранд нь хөдөлгөөнгүй барьж байхын тулд орой дээр нь байдгийг ажигла. Мормоны Ном ямар замаар “манай шашны тулгуурын чулуу байдаг вэ”? “Бурхантай илүү адилхан болоход” Мормоны Ном та нарт хэрхэн тусалдаг вэ?

  • Бид судрууд дахь “мэдлэгийн ундаргаас шимтэн хүртэхэд,” мөн Бурханы үгийн “ашиг тусыг мэдрэхэд” (хуудас 76) ирдэг адислалуудын тухай Иосеф Смит өгүүлжээ. Эдгээр үгс судар судлах тухай та нарт юуг зөвлөмж болгож байна вэ? Бид судар судлахаа илүү үр өгөөжтэй болгохын тулд юу хийж болох вэ?

  • Хуудас 76-ийн хоёр дахь догол мөрийг унш. Судруудыг судалдаг хүмүүс яагаад тэдгээрийг бусад хүмүүстэй хуваалцах оргилуун хүсэл эрмэлзэлтэй байдаг гэж та нар боддог вэ? Мормоны Номыг хуваалцахын тулд бид юу хийж болох вэ? Мормоны Номыг хуваалцах буюу хэн нэгэн нь энэ номыг өөртэй чинь хуваалцахад танд ямар бодол санаа, мэдрэмж төрж байсан бэ?

  • Хуудас 76 дахь сүүлчийн догол мөрийг унш. Мормоны Номын ямар хэсгүүд танд “урам хайрлаж, тайтгаруулсан бэ”? Мормоны Ном ямар арга замаар ойлголтыг чинь гэгээрүүлсэн бэ?

Холбогдох судрууд: Езекиел 37:15-17; Мормоны Номын Удиртгал; 1 Нифай 13:31-42; 2 Нифай 27:6-26; С ба Г 20:6-15; Иосеф Смит-Түүх 1:29-54

Эшлэл

  1. Иосеф Смит, History 1832, h. 4; Letter Book 1, 1829-1835 он, Joseph Smith, Collection, Сүмийн Архив, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм, Солт Лейк хот, Юта.

  2. History of the Church, 4:537; Жон Вентвөрт, Жорж Барстөү нарын хүсэлтээр Иосеф Смитийн бичсэн захидлаас, Науву, Иллиной, Times and Seasons-нд 1842 оны 3-р сарын 1-нд нийтлэгджээ, х. 707.

  3. History of the Church, 3:28; 1838 оны долдугаар сард Elders’Journal-д нийтлэгдсэн редакцийн өгүүллээс, х. 42-43; Иосеф Смит энэ тогтмол сэтгүүлийн редактор байв.

  4. History of the Church, 4:537; цэг тэмдэг шинэчлэгдсэн; догол мөрүүд өөрчлөгдсөн; Жон Вентвөрт, Жорж Барстөү нарын хүсэлтээр Иосеф Смитийн бичсэн захидлаас, Науву, Иллиной, Times and Seasons-нд 1842 оны 3-р сарын 1-нд нийтлэгджээ, х. 707.

  5. History of the Church, 6:74; Иосеф Смитээс Жеймс Арлингтон Беннетэд бичсэн захидлаас, 1843 оны арваннэгдүгээр сарын 13, Науву, Иллиной; Жеймс Беннетийн сүүлчийн нэрийг History of the Church-д “Беннетт” гэж буруу бичсэн байдаг.

  6. History of the Church, 1:71-72; хаалтан дахь үгс анхны эхээрээ байгаа болно; “History of the Church’’-өөс (гар бичмэл), book A-1, х. 34-35, Сүмийн Архив.

  7. History of the Church, 1:21; цэг тэмдэг шинэчлэгдсэн; догол мөр өөрчлөгдсөн; “History of the Church’’-өөс (гар бичмэл), book A-1, х. 9-10, Сүмийн Архив.

  8. Мормоны Номын анхны хэвлэлийн (1830) өмнөх үг; догол мөрийг өөрчилсөн.

  9. History of the Church, 4:461; Иллинойн Наувуд 1841 оны арваннэгдүгээр сарын 28-нд Иосеф Смитийн өгсөн заавраас; Вилфорд Вудрафф тэмдэглэлийг хийжээ.

  10. Итгэлийн Тунхаг 1:8.

  11. History of the Church, 4:538; цэг таслалыг шинэчилсэн; Жон Вентвөрт, Жорж Барстөү нарын хүсэлтээр Иосеф Смитийн бичсэн захидлаас, Науву, Иллиной, Times and Seasons-нд 1842 оны 3-р сарын 1-нд нийтлэгджээ, х. 707-708.

  12. “Recollections of the Prophet Joseph Smith’’-эд Давид Осборн эш татжээ, Juvenile Instructor, 1892 оны гуравдугаар сарын 15, х. 173.

  13. History of the Church, 4:187; Иосеф Смит болон Тэргүүн Зөвлөл дэх түүний зөвлөхүүдээс Гэгээнтнүүдэд бичсэн захидлаас, 1840 оны 9-р сар, Иллинойн Науву, Times and Seasons-д нийтлэгджээ, 1840 оны 10-р сар, х. 179.

  14. 1842 оны гуравдугаар сар орчимд Иосеф Смитээс Times and Seasons-д бичсэн захидал, Иллинойн Науву; Miscellany, Joseph Smith, Collection, Сүмийн Архив; захидлыг явуулаагүй бололтой.

  15. History of the Church, 2:11, 14; “The Elders of the Church in Kirtland, to Their Brethren Abroad-”аас, 1834 оны 1-р сарын 22, Evening and Morning Star-д нийтлэгджээ, 1834 оны 2-р сар, х.136; 1834 оны 3-р сар, х.142.

  16. History of the Church, 3:385; 1839 оны долдугаарын сарын 2-нд Айовагийн Монтрөүзэд Иосеф Смитийн уншсан лекцээс; Вилфорд Вудрафф, Виллард Ричардс нар тэмдэглэлийг хийжээ. Ахлагч Ричардс лекцийн энэ тэмдэглэлийг бусад хүмүүсийн хийсэн тэмдэглэл дээр үндэслэн хийсэн ажээ. Ахлагч Ричардс 1839 оны зургадугаар сарын 27-нд Бошиглогчийн уншсан лекцийн тэмдэглэлийг хийсэн бусад хүмүүсийн тэмдэглэл, түүнчлэн “1839 оны долдугаар сарын орчимд” хэмээн он сарыг нь тэмдэглэсэн өөр хоёр лекцийн тэмдэглэлийг ашигласан байна. Эдгээр лекцүүдийг энэ номын эхнээс дуустал эш татан заах болно.

Joseph receiving gold plates

Иосеф Смит алтан ялтсуудыг Моронайгаас 1827 оны есдүгээр сарын 22-нд хулээн авчээ. “Би ялтсуудыг, бас тэдгээрийг орчуулах зэмсэг Урим ба Туммимын хамт олж авсан. Ингээд л Мормоны Ном ирсэн юм даа” гэж Бошиглогч гэрчилсэн ажээ.

first edition of Book of Mormon

Зүүн талд, Мормоны Номын анхны хэвлэлийн эхний хуудас.

couple reading scriptures

“Зүрх сэтгэлээрээ шударга хүмүүс урам зориг, тайтгарал авч, баяр баясалтайгаар замд гарахын тулд Хожмын Үеийн судрууд хэвлэгдэх болно.”