Өсвөр үеийнхэн
Сонголт ба хариуцлага


“Сонголт ба хариуцлага,” Залуу эмэгтэйчүүдийн хувийн хөгжил дэвшил (2009), 45–52

“Сонголт ба хариуцлага,” Залуу эмэгтэйчүүдийн хувийн хөгжил дэвшил, 45–52

Сонголт ба хариуцлага

Хэнд нь үйлчлэх вэ гэдгээ өнөөдөр өөрөө сонгог. … Харин би болон манай гэрийнхэн бид Эзэнд үйлчилнэ (Иошуа 24:15).

Би муугаас илүүтэй сайныг сонгох бөгөөд сонголтууддаа хариуцлага хүлээх болно.

Шаардлагатай эрхэмлэх чанарын туршлага

Шаардлагатай эрхэмлэх чанарын дараах гурван туршлагыг биелүүл. Та туршлага бүрийг гүйцэтгэж дуусаад, эцэг эхээрээ эсвэл удирдагчаараа огноог тавиулж, гарын үсгийг зуруул.

  1. Бурханы охин ухаалаг шийдвэрүүдийг гаргаж, асуудлуудаа шийдэж чаддаг. 1 Нифай 15:8; 2 Нифай 32:3; Aлмa 34:19–27; Ифер 2–3; Сургаал ба Гэрээ 9:7–9-ийг унш. Сайн найз нөхдийг сонгох, бусдад эелдэг хандах, өглөө цагтаа босох эсвэл бусад шийдвэрийг гаргахад тусламж авахын тулд тогтмол судраас судалж, залбирах загварыг дага. Тогтмол судраас судалж, залбирах нь зөв шийдвэр гаргахад тань хэрхэн тусалсан талаар эцэг эх эсвэл удирдагчтайгаа ярилц.

  2. Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө товхимлыг уншина уу. Товхимолд тоймлосон шударга зан төлөвийн жишиг бүрийг тэмдэглэлдээ жагсаан бичээд, тэдгээр жишгийн дагуу амьдрах нь яагаад чухал болохыг бич. Та өөрийн сайжруулах шаардлагатай гурван жишгийг сонгон, зөв шударгын жишгүүдээр амьдрах дадлага хий. Та зурагт, хөгжим, ном эсвэл бусад мэдээллийн хэрэгслийг илүү нарийн шалгуураар сонгох эсвэл өөрийн даруу байдал, хэл яриа эсвэл шударга байдлаа сайжруулахаар сонгож болно. Гурван долоо хоногийн дараа гаргасан хөгжил дэвшлээ гэр бүл, ангийнхантайгаа эсвэл удирдагчтайгаа хуваалц.

  3. Сонголт эсвэл сонгох чадвар нь Бурханы хүүхдүүддээ өгсөн агуу бэлгүүдийн нэг юм. Иошуа 24:15; 2 Нифай 2; Сургаал ба Гэрээ 82:2–10-аас сонголтын тухай унш. Эцэг эхтэйгээ эсвэл удирдагчтайгаа сонголтын адислал, үүрэг хариуцлагуудын талаар ярилц. Тэмдэглэлдээ сонголтын тухай болон үүний үр дагавруудын талаарх ойлголтоо бич.

Эрхэмлэх чанарыг хөгжүүлэх нэмэлт туршлага

Эрхэмлэх чанарыг хөгжүүлэх нэмэлт гурван туршлагыг биелүүл. Та дараах сонголтуудаас сонго эсвэл өөрийн хоёр туршлагыг бич. Та эхлэхээсээ өмнө, өөрийн бичсэн туршлагыг эцэг эх, удирдагчаараа батлуулах ёстой. Та туршлага бүрийг гүйцэтгэж дуусаад, эцэг эхээрээ эсвэл удирдагчаараа огноог тавиулж, гарын үсгийг зуруул.

  1. Наманчлалын тухай Исаиа 1:18; Aлмa 26:22; 34:30–35; Moронай 8:25–26; Сургаал ба Гэрээ 19:15–20; 58:42–43-ыг унш. Наманчлал нь таны хувьд ямар учир утгатай болохыг тэмдэглэлдээ бич. Наманчлалын үйл явцыг судалж, удирдамж авахын төлөө залбирч, наманчлалын зарчмуудыг амьдралдаа хэрэгжүүл.

  2. Ариун Сүнс танд зөв сонголт хийхэд туслах болно. Эцэг эх, удирдагчтайгаа эсвэл найз нөхөдтэйгөө Eзекиел 36:26–27; Иохан 14:26; 16:13; Галат 5:22–25; 2 Нифай 32:5; Moронай 10:4–5; Сургаал ба Гэрээ 11:12–14-ийг уншиж, Ариун Сүнсний талаар илүү ихийг судал. Өдөр болгон зөв шийдвэрүүдийг гаргахад Ариун Сүнс хэрхэн тусалж болох талаар тэмдэглэлдээ бич. Ариун Сүнстэй байнга нөхөрлөхийн төлөө залбирч, түүнд зохистой байхуйц амьдар.

  3. Залуу эмэгтэйчүүдийн амлалт нь таны хэн болох, юу хийх мөн яагаад үүнийг хийдэг талаар танд юу зааж байгааг судал. Тэмдэглэлдээ даруу байдал, болзоо, ёс суртахууны хувьд цэвэр мэдээллийн хэрэгслүүдийг болон ариун сүмд ороход зохистой байхыг эрхэмлэхийн тулд өдөр бүр юу хийхээ жагсаан бич. Тэмдэглэлдээ эдгээр сонголт таныг эрх чөлөөтэй, аз жаргалтай байхад хэрхэн тусалж болох талаар бич.

  4. Тэнгэрлэг Эцэгийн бидэнд зориулсан төлөвлөгөөний нэг хэсэг бол сонголт хийх явдал юм. Moсe 4:1–4; 7:32; 2 Нифай 9:51-ийг унш. Аравны нэгээ төлөхийн зэрэгцээ мөнгөө хадгалж, зарцуулахад зориулсан төсөв зохиож, мөнгөө ухаалаг зарцуулах загварыг бий болго. Доод тал нь гурван сар төсөвтөө тааруулан амьдар. Энэ нь өөрийн хүссэн зүйлийн оронд хамгийн чухал хэрэгцээтэй зүйлээ эн тэргүүнд тавих чадварт таныг сургах болно. Таны ойлгож мэдсэн зүйл болон эдгээр загварыг дагах нь таны амьдралыг хэрхэн цаашид үргэлжлүүлэн адислах талаар тэмдэглэлдээ бич.

Хувийн эрхэмлэх чанарыг хөгжүүлэх туршлага

Эрхэмлэх чанарыг хөгжүүлэх төсөл

Сонголт ба хариуцлага эрхэмлэх чанарыг хөгжүүлэх зургаан туршлагаа биелүүлсний дараа ойлгож мэдсэнээ амьдралдаа хэрэгжүүлэх төсөл боловсруул. Үүнийг биелүүлэхийн тулд хичээл зүтгэл гарган, доод тал нь арван цаг зарцуулсан байх ёстой. Үр дүнтэй төсөл сонгохын тулд залбирч, Ариун Сүнсний удирдамжийг эрэлхийл.

Та эхлэхээсээ өмнө эрхэмлэх чанарыг хөгжүүлэх төслөө эцэг эхээрээ эсвэл удирдагчаараа батлуул. Дууссаныхаа дараа үнэлгээг бич. Эрхэмлэх чанарыг хөгжүүлэх төсөлд зориулсан зарим санааг доор дурдсан болно.

  • Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө товхимлыг ашиглан, Их Эзэний жишгүүдээр амьдрахыг сонгоход нь танд болон бусад өсвөр насныханд туслах хэлэлцүүлэг хийх бүлэг, хувцас загварын үзүүлбэр, бусад үйл ажиллагааг эцэг эх эсвэл удирдагчийнхаа удирдлаган доор зохион байгуулах юм уу түүнд оролц.

  • Эцэг эхийнхээ эсвэл удирдагчийнхаа удирдлаган доор зохистой бүжгийн хөдөлгөөн, сүнслэгээр урамшуулан дэмжих хөгжим, гэрэлтүүлэг, орчин бүхий өсвөр үеийнхний бүжиг эсвэл бусад үйл ажиллагааг төлөвлөхөд нь тусал.

  • Өөрийн ашиглаж буй мэдээллийн хэрэгсэл, технологидоо үнэлгээ хий. Зохисгүй медиаг орон гэртээ оруулахаас зайлсхийх төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүл. Таны төлөвлөгөө гэр оронд тань байгаа зурагт, кино, хөгжим, компьютер, интернэт, гар утас болон бусад мэдээллийн хэрэгслийн эрүүл хэрэглээг урамшуулан дэмжиж буйг батал. Гэр бүлийнхэнтэйгээ болон бусадтай санал бодлоо хуваалц.

  • Төлөв даруу хувцаслалтын жишигт хувцсаа тохируулахдаа хувцас засварлан өөрчлөх үндсэн арга барилд суралц.

  • Цэвэрлэгээ хийх, зохион байгуулах ажлыг хийж, гэр орондоо эмх цэгцтэй, цэвэр байхыг сонго. Эдгээрийг хийснээр амьдралын тань бусад зүйлд хэрхэн тусалсан тухай тэмдэглэлдээ бич.

Миний төсөл:

Төслөө биелүүлэх миний төлөвлөгөө:

Баталсан

Дуусгахаар төлөвлөсөн огноо

Төслийн талаарх миний үнэлгээ (та ямар сэтгэгдэлтэй байгаагаа мөн сонголт ба хариуцлагын тухай ойлголт тань хэрхэн өссөнийг багтаа):

Эцэг эхийн эсвэл удирдагчийн гарын үсэг

Огноо

Зарцуулсан цаг

Хэвлэх