Судрууд
2 Нифай 15


Бүлэг 15

Их Эзэний жимсний талбай (Израил) зэлүүд болж, мөн Түүний хүмүүс тараагдах болно—Тэдний урвасан мөн тараагдсан байдалд, тэдний дээр халаг ирэх болно—Их Эзэн далбаа өргөж мөн Израилыг цуглуулах болно—Исаиа 5-тай харьцуул. Ойролцоогоор МЭӨ 559–545 он.

1 Мөн тэгээд би өөрийн ихэд хайрлах түүнд, өөрийн хайртын жимсний талбайнх нь тухай Мөн тэгээд би өөрийн ихэд хайрлах түүнд, өөрийн хайртын жимсний талбайнх нь тухай дууг дуулах буюу. Миний ихэд хайрлах түүнд их үржил шимт гүвээнд жимсний талбай буй.

2 Мөн тэрээр үүнийг хүрээлэн хашаа барьж, мөн чулуунуудыг нь цуглуулан зайлуулж, мөн үүнд хамгийн шилмэл усан үзмийн ороонгыг тариалсан, мөн үүний голд нь цамхаг барьж, мөн түүнчлэн тэнд усан үзэм шахагчийг хийсэн; мөн энэ нь усан үзмийг өгөх байх хэмээн тэрээр хүлээсэн, мөн энэ нь зэрлэг усан үзмийг ургуулсан болой.

3 Мөн эдүгээ, ай Иерусалимын оршин суугчид, мөн Иудагийн эрчүүд, би болон миний жимсний талбайн хооронд шүүгээч, би та нараас гуйя.

4 Би өөрийн жимсний талбайд юуг илүүгээр хийж болох байсныг би эс хийсэн билээ? Иймийн тул, энэ нь усан үзэм өгнө хэмээн намайг хүлээж байхад зэрлэг усан үзэм өгсөн билээ.

5 Мөн эдүгээ яв; би жимсний талбайгаа яахыг та нарт хэлье—би үүний хашаа хүрээг зайлуулна, мөн энэ нь дуустлаа идэгдэх болно; мөн би үүний ханыг эвдлэн буулгана, мөн энэ нь хөл доор гишгэгдэх болно;

6 Мөн би үүнийг сүйтгэх болой; энэ нь тайрагдаж бас сийрүүлэгдэхгүй болой; харин тэнд өргөст мөчир мөн хатгуурт бутнууд ургах болно; түүнчлэн би үүлсэд үүний дээр хур бороо оруулахгүй байхыг зарлиглах болно.

7 Өөрөөр хэлбэл Түмний Их Эзэний жимсний талбай нь Израилын угсаа бөлгөө, мөн Иудагийн эрчүүд түүний тааламжит ургамал буюу; мөн тэрээр зөв шударга шийдвэрийг найдан хүлээсэн боловч, харин түрэмгийллийг болгоов; зөв шударгыг хүлээсэн боловч, болгоогтун, гаслан уйлааныг сонсов.

8 Энэ хорвоогийн дунд ганцаар байрлуулагдаж болохын тулд, зайгүй болтол, байр байрыг нэгтгэх тэдэнд халаг!

9 Миний чихэнд Түмний Их Эзэн ийн хэлэв, үнэхээр олон байшин орхигдож, мөн агуу болоод үзэсгэлэнт хотууд оршин суугчидгүй болно хэмээв.

10 Тийм ээ, арван акр жимсний талбай нэг баф ургац өгөх бөлгөө, мөн хомер дүүрэн үрээс ганц эфа ургац авах болно.

11 Хүчит ундааг хайхын тулд, өглөө эртлэн босох мөн шөнө болтол үргэлжлүүлэх тэдэнд, түүнчлэн дарс тэднийг мансууруулах тэдэнд халаг!

12 Мөн босоо ятга, мөн пийпаа, хэц хэнгэрэг, мөн цоор хөгжим бас дарс тэдний найран дээр байдаг; харин тэд Их Эзэний үйлийг үл хүндлэн, бас түүний мутраар үйлдэгдсэнийг анхаарах нь үгүй болой.

13 Тиймийн тул, миний хүмүүс мэдлэггүйнхээ учир дарангуйлалд орсон болой; мөн тэдний хүндэт иргэд ч өлсөж гуринхлан, мөн тэдний ардууд цангаснаас сульдсан буюу.

14 Тиймийн тул, там өөрийгөө томсгож, мөн амаа хэмжээгүй ихээр ангайсан буюу; мөн тэдний язгуур, мөн тэдний ард олон, мөн тэдний сүр жавхлан, мөн баясах тэрээр үүнд доош орох болно.

15 Мөн ерийн хүн унагагдаж, мөн хүчит хүн даруусгагдах болно, мөн ихэмсэг нэгний харц даруусгагдах болно.

16 Гэвч Түмний Их Эзэн шүүлтэд өргөмжлөгдөх болно, түүнчлэн ариун Бурхан зөв шударга ёсонд ариусгагдах болно.

17 Тэгэхэд хурганууд ердийн байдлаараа тэжээгдэн, мөн тэжээгдэж бордогдсон тэдний орхисон нутгуудад гадныхан идээшлэх болно.

18 Дэмий хоосны оосроор алдсыг, мөн ачааны олсоор мэт нүглийг чирэх тэдэнд халаг;

19 Бид үүнийг харж болохын тулд, тэр яараг, ажлаа амжуулаг; мөн бид үүнийг мэдэж болохын тулд Израилын Ариун Нэгэний зөвлөгөө ойртож мөн ирэг хэмээн хэлэх тэдэнд буюу.

20 Сайныг муу гэх, мууг сайн гэх тэдэнд, мөн гэрлийг харанхуйгаар, мөн харанхуйг гэрлээр орлуулах, амттайг гашуунаар, мөн гашууныг амттайгаар орлуулах тэдэнд халаг!

21 Өөрсдийнхөө нүдэнд ухаалаг болох тэдэнд мөн өөрсдийн нүдэнд хашир болох тэдэнд халаг!

22 Дарс уухдаа хүчтэй, мөн хүчит ундааг холихдоо чадалтай хүмүүст халаг;

23 Ёс бусыг үйлдэгчдийг шагнуулахын тулд зөвтгөх, мөн зөв шударга хүмүүний зөв шударга байдлыг түүнээс үгүйсгэх тэдэнд буюу!

24 Тиймийн тул, тарианы ёзоорт гал авалцахын, мөн буудайн хальсанд дөл тархахын адилаар, тэдний үндэс өмхрөх болно, мөн тэдний дэлбээ тоос адил замхрах буюу; учир юун хэмээвээс тэд Түмний Их Эзэний хуулийг хаяж, мөн Израилын Ариун Нэгэний үгийг ад үзсэн болой.

25 Тиймийн тул, Их Эзэний уур өөрийн хүмүүсийн эсрэг дүрэлзэж, мөн тэрээр мутраа тэдний эсрэг сунгаж, мөн тэднийг цохисон бөлгөө; мөн толгод чичирч, мөн тэдний цогцсууд гудамжнуудын голд урж тасдагдсан буюу. Энэ бүгд байсан ч, түүний уур хилэн зайлуулагдаагүй, харин ч түүний мутар сунгагдсан хэвээр бөлгөө.

26 Мөн тэрээр алс холын үндэстнүүдэд далбаа өргөж, мөн тэдэнд дэлхийн хязгаараас исгэрэх болно; мөн болгоогтун, тэд хурдлан яарч ирэх болно; тэдний дунд ядрах, бүдрэх нэгээхэн ч үгүй байх болно.

27 Нэгээхэн ч болов нойрмог унтамхай байхгүй; басхүү тэдний хэвлийдээ бүсэлсэн нь алдуурахгүй, тэдний шаахайн сур нь ч тасрахгүй;

28 Тэдний сум нь хурц мөн бүх нум нь хөвчлөөстэй, мөн тэдний морьдын туурай цахиур чулуу адил тооцогдох болно, мөн тэдний тэрэг нь хар салхи мэт, тэдний архиралт нь арслан адил байх бөлгөө.

29 Тэд залуу арслан адил архирах болно; тийм ээ, тэд архиран, мөн олзыг барьж, тэгээд аюулгүйгээр зайлуулан зөөх болно, мөн хэн ч чөлөөлөхгүй.

30 Мөн тэр өдөр тэд хүрхрэх далай мэт тэдний эсрэг архирах болно; мөн хэрэв тэд газрыг харах аваас, болгоогтун, харанхуйлал бас гуниглал, мөн гэрэл нь тэнгэртээ харласан байх болно.