Судрууд
2 Нифай 17


Бүлэг 17

Ефраим болон Сири, Иудагийн эсрэг дайн өдөөв—Христ онгон бүсгүйгээс төрөх болно—Исаиа 7-той харьцуул. Ойролцоогоор МЭӨ 559–545 он.

1 Мөнхүү улиран тохиох дор Уззиагийн хүү Иофамын хүү болох Иудагийн хаан Ахазын өдрүүдэд, Сирийн хаан болох тэр Резин, мөн Ремалиагийн хүү болох Израилын хаан Пека, Иерусалимын эсрэг дайтахаар түүний зүг одов, гэвч үүнийг ялж эс чадав.

2 Мөн энэ нь Давидын угсаанд хэлэгдсэн бөлгөө, хэлрүүн: Сири нь Ефраимтай хуйвалдах болой. Мөн түүний зүрх сэтгэл, мөн түүний ард түмний зүрх сэтгэл хөдөлсөн, ургаа мод салхинд хөдөлдөг адил бөлгөө.

3 Чингээд Их Эзэн Исаиад хэлэв: Ахазтай уулзахаар эдүгээ урагш од, чи болон чиний хүү Шиержашуб, угаагчийн талбайн дардан замд байх дээд усан сангийн сувгийн төгсгөл тийш буюу.

4 Мөн түүнд хэл: Сэрэмжтэй бай, мөн нам гүм бай, эдгээр утаа манарах бамбаруудын хоёр үзүүрээс бүү эмээгтүн, бас битгий зүрх алд, Сирийн Резин мөн Ремалиагийн хүү хоёрын догшин хилэнгийн учир бөлгөө.

5 Учир нь Сири, Ефраим мөн Ремалиагийн хүү таны эсрэг хилэнцтээр хуйвалдав, хэлрүүн:

6 Бүгдээр Иудагийн өөд эсрэг явж, мөн түүнийг зовооё, мөн үүнд өөрсдөө эвдэлж оръё, мөн үүний дунд хаан тохооё, тийм ээ, Табиелын хүүг буюу.

7 Их Эзэн Бурхан ийн хэлэв: Энэ нь бүтэхгүй, мөн улиран тохиох нь ч үгүй болой.

8 Өөрөөр хэлбэл Сирийн тэргүүн Дамаск, мөн Дамаскийн тэргүүн Резин; мөн жаран таван жилийн дотор Ефраим үндэстэн байхаа больж эвдлэгдэх бөлгөө.

9 Мөн Ефраимын тэргүүн Самари, мөн Самарийн тэргүүн нь Ремалиагийн хүү билээ. Хэрэв та нар итгэхгүй аваас, та нар тогтнохгүй нь баттай.

10 Үүнээс гадна, Их Эзэн Ахазад дахин ярьж, хэлсэн нь:

11 Их Эзэн, Бурханаасаа нэгэн тэмдэг гуй; гүн гүнзгийд, эсвээс дээр өндөрт үүнийг гуй.

12 Харин Ахаз хэлэв: Би гуйх нь үгүй, бас Их Эзэнийг би сорих нь үгүй.

13 Мөнхүү тэрээр хэлэв: Эдүгээ та нар сонс, ай Давидын угсаа; хүмүүнийг ядраах нь та нарт бага зүйл үү, харин та нар түүнчлэн Бурханыг минь ядраах уу?

14 Тиймийн тул, Их Эзэн өөрөө та нарт тэмдэг өгөх болно—Болгоогтун, онгон бүсгүй хөл хүндтэй болно, мөн хүү төрүүлж, мөн түүний нэрийг Иммануел гэж дуудах болно.

15 Тэрээр цөцгийн тос, бал иднэ, тэр хилэнцтээс татгалзаж мөн сайныг сонгохыг мэдэж болохын тулд буюу.

16 Өөрөөр хэлбэл уг хүүхэд хилэнцтээс татгалзаж мөн сайныг сонгож мэдэхээс урьд, таны жигшдэг тэр нутаг, хоёр хаанд хоёуланд нь хаягдах болно.

17 Их Эзэн таны дээр, мөн таны ард түмний дээр, мөн таны эцгийн отгийн дээр Ефраим Иудагаас явсан тэр өдрөөс хойш ирээгүй тэр өдрүүдийг, Ассирийн хааныг авчрах болно.

18 Мөнхүү улиран тохиох дор Их Эзэн Египетийн хамгийн алс хэсэг дэх ялааг, мөн Ассирийн нутаг дахь зөгийг исгэрэн дуудах болно.

19 Мөн тэд ирэх болно, мөн тэд бүгд зэлүүд хөндийн дээр, мөн хадны хонгилд, мөн бүх өргөс, мөн бүх бутны дээр суух болно.

20 Мөн тэрхүү өдөр Их Эзэн голын цаадах тэднээр, Ассирийн хаанаар хөлслөгдсөн сахлын хутгаар толгойг, мөн хөлийн үсийг хусуулах болно; мөн энэ нь түүнчлэн сахлыг ч хусах болно.

21 Мөнхүү улиран тохиох дор тэр өдөр, нэгэн хүн залуу үнээ мөн хоёр хонийг тэжээх болно.

22 Мөнхүү улиран тохиох дор, тэдгээрийн өгөх элбэг их сүүний тул тэрээр цөцгийн тос идэх болно; өөрөөр хэлбэл цөцгийн тосыг болон балыг уг нутагт үлдсэн хүн бүр идэх болно.

23 Мөнхүү улиран тохиох дор тэр өдөр, мянган мөнгөн зоосны үнэ бүхий, мянган усан үзмийн ороонго байсан тэнд, газар бүрд өргөст мөчир мөн хатгуурт бут байх болно.

24 Хүмүүс нь нум сум агсан тэнд ирэх болно, бүх нутаг өргөст мөчир мөн хатгуурт бут болохын учир болой.

25 Мөн зээтүүнд сэндийлэгдэх бүх толгодод, тэнд өргөст мөчир мөн хатгуурт бутнаас айх айдас байх нь үгүй; харин энэ нь шар үхэр туух газар, мөн бог малын бэлчээр байх болно.