Бүлэг 26
Христ нифайчуудад тохинуулах болно—Нифай өөрийн ард түмний устгалыг угтан харав—Тэд газар шорооноос ярих болно—Харийнхан хуурамч сүмүүд мөн нууц хуйвалдаанууд байгуулах болно—Их Эзэн санваарын байр суурийг урвуулан ашиглахыг хүмүүст хориглов. Ойролцоогоор МЭӨ 559–545 он.
1 Мөн Христ үхлээс боссоныхоо дараа өөрийгөө та нарт үзүүлэх болно, хүүхдүүд минь, мөн хайрт ах дүү нар минь; мөн түүний та нарт ярих үгс нь та нарын дагах тэрхүү хууль байх болно.
2 Учир нь болгоогтун, олон үе улиран өнгөрч, мөн миний ард түмний дунд их дайн мөн зөрчилдөөн болохыг би болгоосон хэмээн би та нарт хэлнэ.
3 Мөн Мессиаг ирсний дараа миний ард түмэнд түүний төрөлтийн, мөн түүнчлэн түүний үхлийн мөн амилалтын тэмдгүүд өгөгдөх болно; мөн тэр өдөр ёс бусыг үйлдэгчдэд агуу болоод аймшигт байх болно, учир нь тэд эрсдэх болно; мөн тэд бошиглогчдыг, мөн гэгээнтнүүдийг зайлуулж мөн тэдний зүг чулуу нүүлгэж, мөн тэднийг хөнөөдгийн учир тэд мөхөх болно; иймийн тул гэгээнтнүүдийн цусны хашхирах дуу тэдний эсрэг газар шорооноос дээш Бурханд хүрэх болно.
4 Иймийн тул, ирэх тэр өдөр бардам, мөн ёс бусаар үйлдэгч тэд бүгдийг, Түмний Их Эзэний хэлдэгчлэн, тэднийг шатаах болно, учир нь тэд тарианы ёзоор адил байх болно.
5 Мөн бошиглогчдыг болон гэгээнтнүүдийг хөнөөдөг тэднийг, газрын гүн нь залгих болно хэмээн Түмний Их Эзэн хэлдэг болой; мөн уулс тэднийг бүрхэнэ, мөн хар салхи тэднийг хийсгэн одно, мөн барилгууд тэдний дээр унаж мөн тэднийг жижиг хэсгүүд болгон буталж мөн нунтаг болгон няцлах болно.
6 Мөн аянга, цахилгаан, газар хөдлөлт, мөн бүх төрлийн устгалаар тэд айлчлагдах болно, учир нь Их Эзэний хилэнгийн гал тэдний эсрэг ноцох болно, мөн тэд тарианы ёзоор мэт байх болно, мөн ирэх тэр өдөр тэднийг шатаах болно хэмээн Түмний Их Эзэн хэлдэг болой.
7 Өөрийн ард түмний амь үрэгдэгчдийг алдсаны төлөө сүнсний минь тарчлал бас, ай шаналал! Учир нь Нифай би, үүнийг харсан, мөн энэ нь Их Эзэний оршихуйд намайг бараг л сүйтгэх шахав; гэвч өөрийн Бурханд би: Таны замууд шударга хэмээн залбирах ёстой.
8 Гэвч болгоогтун, бошиглогчдын үгсийг анхааран сонсох, мөн тэднийг үл устгах, харин бүх хавчлагыг үл хайхран, өгөгдсөн тэмдгүүдийн учир гуйвшгүйгээр Христийг харуулдан хүлээх зөв шударгыг үйлдэгчид—болгоогтун, тэд бол мөхөх нь үгүй тэд болой.
9 Харин Зөв Шударгын Хүү тэдэнд үзэгдэх болно; мөн тэрээр тэднийг анагаах болно, мөн тэд түүнтэй гурван үе улиран өнгөртөл амар амгалан байх болно, мөн дөрөв дэх үеийнхнээс олон нь зөв шударгаар улирч одох болно.
10 Мөн эдгээр зүйл улирч өнгөрсний дараа миний ард түмний дээр устгал хурдан ирнэ; өөрөөр хэлбэл, сүнс минь шаналах хэдий ч, би үүнийг харсан; иймийн тул, энэ нь улиран тохиох болно гэдгийг би мэднэ; мөн тэд өөрсдийгөө хоосон зүйлээр арилжина; өөрөөр хэлбэл, өөрсдийн бардам зан мөн өөрсдийн мунхаглалын шагнал болгож тэд устгалыг хадаж авах болно; өөрөөр хэлбэл тэд чөтгөрт бууж өгөн мөн гэрлээс илүүгээр харанхуйн ажлуудыг сонгодог учир, тиймийн тул тэд доош тамд очих ёстой ажгуу.
11 Учир нь Их Эзэний Сүнс хүмүүнд нөлөөлөхөөр үргэлж хичээх нь үгүй. Мөн Сүнс хүмүүнд нөлөөлөхөө хичээхээ болиход, тэгээд устгал хурдан ирдэг болой, мөн энэ нь бодгалийг минь гашуудуулна.
12 Мөн иудейчүүд Есүс бол туйлын Христ гэдэгт үнэмшүүлэгдэх талаар миний ярьсанчлан, харийнхан түүнчлэн Есүс бол Христ, Мөнхийн Бурхан гэдэгт үнэмшүүлэгдэх нь гарцаагүй буюу;
13 Мөн тэрчлэн Ариун Сүнсний хүчээр тэрээр өөрийгөө түүнд итгэх тэд бүгдэд үзүүлнэ гэдэгт; тийм ээ, үндэстэн, ястан, хэлтэн, мөн ард түмэн болгонд, хүчит гайхамшгууд, тэмдгүүд мөн ер бусын явдлуудыг хүмүүсийн үрсийн дунд тэдний итгэлийн дагуу үйлдэнэ гэдэгт бөлгөө.
14 Гэвч болгоогтун, би та нарт эцсийн өдрүүдийн талаар бошиглоё; Их Эзэн Бурхан эдгээр зүйлийг хүмүүсийн үрсэд авчрах тэр өдрүүдийн талаар буюу.
15 Миний үр удам болон ах нарын маань үр удам итгэлээ алдан доройтож, мөн харийнхнаар цохигдсоны дараа; тийм ээ, Их Эзэн Бурхан тэдний эсрэг эргэн тойрон байрлаж, мөн тэдний эсрэг овоо босгон бүслэн сууж, мөн тэдний эсрэг бэхлэлт босгосны дараа; мөн тэд бүр үгүй болтлоо доош, дорд шороонд авчрагдсаны дараа ч зөв шударгыг үйлдэгчдийн үгс бичигдэх болно, мөн итгэгчдийн залбирлууд сонсогдох болно, мөн итгэлээ алдан доройтсон тэд мартагдах нь үгүй болой.
16 Өөрөөр хэлбэл устгагдах тэд газар шорооноос тэдэнд ярих болно, мөн тэдний үгс шорооноос шивнэх болно, мөн тэдний дуу хоолой сүнс дуудагч адил байх болно; өөрөөр хэлбэл тэрээр тэдний талаар шивнэж болохын тулд Их Эзэн Бурхан түүнд хүчийг өгөх болно, бүр газрын дороос байсан адил буюу; мөн тэдний үгс газар шорооноос шивнэх болно.
17 Өөрөөр хэлбэл Их Эзэн Бурхан ийн хэлдэг: Тэдний дунд хийгдэх зүйлсийг тэд бичих болно, мөн тэдгээр нь номд бичигдэн мөн лацдагдах болно, мөн тэдгээрийг итгэлээ алдан доройтсон тэд эзэмшихгүй, учир нь тэд Бурханы зүйлсийг устгахыг эрэлхийлдэг болой.
18 Иймийн тул, устгагдсан тэд хурднаар устгагдсан лугаа юм; мөн аймшигт тэдний хүмүүс гээгдэн үгүй болох буудайн хальс мэт байх болно—тийм ээ, Их Эзэн Бурхан ийн хэлдэг: Энэ нь агшин зуур, гэнэтхэн байх болно—
19 Мөнхүү улиран тохиох дор, итгэлээ алдан доройтсон тэд нь харийнхны гарт цохигдох болно.
20 Мөн харийнхан өөрсдийнхөө нүдний бардамналд хөөрч, мөн тэдний тээглэх чулууны ихийн учир бүдэрсэн, тиймээс тэд олон сүм босгосон буюу; гэсэн хэдий ч тэд Бурханы хүч мөн гайхамшгийг дорд үзэн, мөн тэд хөрөнгө хурааж мөн ядуугийн нүүр дээр няцалж болохын тулд өөрсдөдөө өөрсдийн мэргэн ухаан мөн өөрсдийн суралцсанаа номлодог болой.
21 Мөн атаа жөтөө, мөн хэрүүл маргаан, мөн өшөө хорсол үүсгэх тэдгээр олон сүм босгогдсон билээ.
22 Мөн түүнчлэн бүр хуучин цагт байсны адил, чөтгөрийн хуйвалдаануудын дагуу нууц хуйвалдаанууд байна, өөрөөр хэлбэл чөтгөр бол эдгээр бүх зүйлийн үндэслэгч юм; тийм ээ, аллагын мөн харанхуйн ажлуудын үндэслэгч бөлгөө; тийм ээ, мөн тэрээр тэднийг бөх олсоор үүрд хүлэх хүртлээ, тэднийг маалинган оосроор хүзүүгээр нь оосорлон удирдах бөлгөө.
23 Учир нь болгоогтун, хайрт ах дүү нар минь, Их Эзэн Бурхан харанхуйд ажилладаггүйг би та нарт хэлье.
24 Тэрээр энэ дэлхийн ашиг тусын төлөө бус аваас ямар ч зүйлийг эс хийдэг авай; учир нь тэрээр дэлхийг хайрладаг, бүр тэрээр бүх хүнийг өөртөө ойртуулж болохын тулд тэр амиа өгдөг болой. Иймийн тул, тэрээр хэнд ч өөрийн авралыг бүү хүрт хэмээн үл зарлигладаг билээ.
25 Болгоогтун, тэрээр нэгээхэнд ч болов: Надаас холд хэмээн айлдах уу? Болгоогтун, би та нарт хэлнэ, Үгүй; харин тэр хэлдэг: Дэлхийн хязгаарууд та нар бүгд надад ирэгтүн, мөнгөгүйгээр мөн үнэгүйгээр, сүү болон бал худалдаж авцгаа.
26 Болгоогтун, тэд синагогоос гарч холдохыг, эсвээс шүтлэгийн өргөөнөөс гарахыг нэгээхэнд боловч тэрээр зарлигласан уу? Болгоогтун, би та нарт хэлнэ, Үгүй.
27 Тэрээр өөрийн авралаас тэд хүртэх ёсгүй хэмээн нэгээхэнд боловч зарлигласан уу? Болгоогтун би та нарт хэлнэ, Үгүй; харин тэрээр үүнийг бүх хүний тулд үнэгүйгээр өгсөн билээ; мөн тэд наманчлахыг бүх хүнд ятгах ёстойг тэрээр өөрийн хүмүүст зарлигласан билээ.
28 Болгоогтун, тэд өөрийнх нь сайн сайхнаас хүртэх ёсгүй хэмээн нэгээхэнд боловч Их Эзэн зарлигласан уу? Болгоогтун би та нарт хэлнэ, Үгүй; харин бүх хүн нэг нь нөгөөгийнхөө адил эрх бүхий бөгөөд нэг нь ч үл хориглогдсон болой.
29 Тэрээр санваарын байр суурийг урвуулан ашиглах нь байх ёсгүй хэмээн зарлигладаг; тодруулбал, болгоогтун, тэд дэлхийн баялаг мөн магтаалыг хурааж болохын тулд номлож, өөрсдийгөө хорвоогийн гэрэл болгох нь санваарын байр суурийг урвуулан ашиглах явдал болой; харин тэд Сионы сайн сайхныг үл эрэлхийлдэг бөлгөө.
30 Болгоогтун, Их Эзэн энэ зүйлийг хориглосон билээ; иймийн тул, Их Эзэн Бурхан бүх хүнд төгс хайр, хайр гэгдэх тэрхүү төгс хайр байх ёстой хэмээх зарлиг өгсөн билээ. Мөн тэдэнд төгс хайр байхгүй бол тэд юу ч биш болой. Иймийн тул, хэрэв тэдэнд төгс хайр буй аваас тэд Сионд хөдөлмөрлөгч эрсдэхийг үл зөвшөөрөх буйза.
31 Гэвч Сионы хөдөлмөрлөгч Сионы төлөө хөдөлмөрлөх болно; учир нь хэрэв тэд мөнгөний төлөө хөдөлмөрлөх аваас тэд эрсдэх болно.
32 Мөн түүнчлэн, хүмүүс нь алах ёсгүй; тэд худал хэлэх ёсгүй; тэд хулгайлах ёсгүй; тэд Их Эзэн Бурханыхаа нэрийг хоосон хэрэглэх ёсгүй; тэд атаархах ёсгүй; тэд хонзогнох ёсгүй; тэд өөр хоорондоо зөрчилдөх ёсгүй; тэд садар самууныг үйлдэх ёсгүй; мөн тэд эдгээр зүйлийн алийг нь ч гэсэн хийх ёсгүй хэмээн Их Эзэн Бурхан зарлигласан ажгуу; учир нь эдгээрийг хийх хэн ч гэсэн эрсдэх болно.
33 Учир нь эдгээр алдсын нэгээхэн нь ч Их Эзэнээс ирдэггүй; учир нь тэрээр хүмүүсийн үрсийн дунд сайн болох түүнийг хийдэг; мөн тэрээр хүмүүсийн үрсэд тодорхойгоос бусдаар юуг ч үл хийдэг; мөн тэрээр тэднийг бүгд өөрт нь ирж мөн өөрийнх нь сайн сайхныг хүртэхийг урьдаг; мөн тэрээр хар ба цагаан, боол ба чөлөөт, эр болон эм, түүнд ирэх хэнээс боловч үл татгалздаг; мөн тэрээр үнэн Бурханыг мэддэггүй хүмүүсийг ч санадаг; мөн Иудей болон Харь аль аль нь, Бурханд бүгд адил буюу.