Бүлэг 1Лихай эрх чөлөөт нутгийн талаар бошиглов—Хэрэв тэд Израилын Ариун Нэгэнийг эсэргүүцэх аваас түүний үр удам тараагдаж бас бут цохигдох болно—Тэрээр хөвгүүддээ зөв шударгын хуяг өмсөхийг ухуулав. Ойролцоогоор МЭӨ 588–570 он. Бүлэг 2Гэтэлгэл Ариун Мессиагаар ирдэг—Сонгох эрх чөлөө нь оршин тогтнолд болон дэвшил хөгжилд зайлшгүй—Хүмүүс нь байж болохын тулд Адам унасан—Хүмүүс эрх чөлөө болон мөнх амьдралыг сонгох эрхтэй. Ойролцоогоор МЭӨ 588–570 он. Бүлэг 3Египет дэх Иосеф нифайчуудыг үзэгдэлд харсан болой—Тэрээр хожмын үеийн үзмэрч Иосеф Смитийн талаар; Израилыг чөлөөлөх Мосегийн талаар; мөн Мормоны Ном ирэх тухай бошиглосон буюу. Ойролцоогоор МЭӨ 588–570 он. Бүлэг 4Лихай өөрийн удамд сургамжилж мөн тэднийг адислав—Тэрээр нас эцэслэж бас оршуулагдав—Нифай Бурханы сайн сайханд баясав—Нифай Их Эзэнд найдвараа үүрд тавив. Ойролцоогоор МЭӨ 588–570 он. Бүлэг 5Нифайчууд өөрсдийгөө леменчүүдээс тусгаарлаж, Мосегийн хуулийг даган, мөн ариун сүм барив—Итгэлгүйнхээ учир, леменчүүд Их Эзэний оршихуйгаас тусгаарлагдаж, зүхэгдэж, мөн нифайчуудад цээрлэл болов. Ойролцоогоор МЭӨ 588–559 он. Бүлэг 6Иаков иудейчүүдийн түүхийг хүүрнэв: Вавилонд дарангуйлалд оршиж мөн эргэж ирсэн нь; Израилын Ариун Нэгэний тохинуулал мөн цовдлуулалт; харийнхнаас авсан тусламж; мөн Мессиад итгэсэн үед тохиох иудейчүүдийн хожмын өдрийн сэргээлт. Ойролцоогоор МЭӨ 559–545 он. Бүлэг 7Иаков Исаиагаас үргэлжлүүлэн уншив: Исаиа Мессиаг төлөөлөн ярив—Мессиа эрдэмтний хэлтэй байх болно—Тэрээр занчигчдад нуруугаа хандуулах болно—Тэрээр шившиглэгдэхгүй байх болно—Исаиа 50-тай харьцуул. Ойролцоогоор МЭӨ 559–545 он. Бүлэг 8Иаков Исаиагаас үргэлжлүүлэн уншив: Эцсийн өдрүүдэд, Их Эзэн Сионыг тайтгаруулж мөн Израилыг цуглуулах болно—Гэтэлгэгдэгсэд Сионд агуу их баяслын дунд ирэх болно—Исаиа 51 мөн 52:1–2–той харьцуул. Ойролцоогоор МЭӨ 559–545 он. Бүлэг 9Иудейчүүд амлалтын бүх нутагтаа цуглуулагдах болно хэмээн Иаков тайлбарлав—Цагаатгал хүмүүнийг Уналтаас чөлөөлөх ажгуу—Үхэгсдийн биес булшнаас мөн тэдний сүнснүүд тамаас мөн диваажингаас гарч ирэх болно—Тэд шүүгдэх болно—Цагаатгал нь үхлээс, тамаас, чөтгөрөөс мөн төгсгөлгүй тарчлалаас авардаг—Зөв шударгыг үйлдэгчид Бурханы хаант улсад аврагдах болно—Нүглүүдийн шийтгэлүүд нь танилцуулагдав—Израилын Ариун Нэгэн бол хаалганы сахиул мөн. Ойролцоогоор МЭӨ 559–545 он. Бүлэг 10Иудейчүүд Бурханаа цовдлох болно хэмээн Иаков тайлбарлав—Тэд Түүнд итгэж эхлэх хүртлээ тараагдах болно—Америк, ямар ч хаан захирахгүй эрх чөлөөт нутаг байх болно—Өөрсдийгөө Бурхантай эвлэрүүлэн, Түүний ач ивээлээр авралыг ол. Ойролцоогоор МЭӨ 559–545 он. Бүлэг 11Иаков өөрийн Гэтэлгэгчийг харав—Мосегийн хууль Христийг бэлгэдэж мөн Түүний ирэхийг нотолдог. Ойролцоогоор МЭӨ 559–545 он. Бүлэг 12Исаиа хожмын үеийн ариун сүм, Израилын цугларалт мөн мянган жилийн шүүлтийг болон энх амгаланг харав—Бардамнагчид мөн ёс бусыг үйлдэгчид Хоёр дахь Ирэлтээр даруусгагдах болно—Исаиа 2-той харьцуул. Ойролцоогоор МЭӨ 559–545 он. Бүлэг 13Иуда болон Иерусалим дуулгаваргүй байдлынхаа улмаас шийтгэгдэх болно—Их Эзэн Өөрийн хүмүүсийг өмгөөлж мөн шүүх бөлгөө—Сионы охид дэлхийн байдалд дуртайн улмаас зүхэгдэж бас тарчлагдах болно—Исаиа 3-тай харьцуул. Ойролцоогоор МЭӨ 559–545 он. Бүлэг 14Сион болон түүний охид Мянганы өдөр гэтэлгэгдэж мөн цэвэршигдэх болно—Исаиа 4-тэй харьцуул. Ойролцоогоор МЭӨ 559–545 он. Бүлэг 15Их Эзэний жимсний талбай (Израил) зэлүүд болж, мөн Түүний хүмүүс тараагдах болно—Тэдний урвасан мөн тараагдсан байдалд, тэдний дээр халаг ирэх болно—Их Эзэн далбаа өргөж мөн Израилыг цуглуулах болно—Исаиа 5-тай харьцуул. Ойролцоогоор МЭӨ 559–545 он. Бүлэг 16Исаиа Их Эзэнийг харав—Исаиагийн нүглүүд өршөөгдөв—Тэрээр бошиглохоор дуудагдсан буюу—Тэрээр Христийн заадаг зүйлсээс иудейчүүд татгалзахыг бошиглов—Үлдэгдэл хэсэг нь эргэж ирэх болно—Исаиа 6-тай харьцуул. Ойролцоогоор МЭӨ 559–545 он. Бүлэг 17Ефраим болон Сири, Иудагийн эсрэг дайн өдөөв—Христ онгон бүсгүйгээс төрөх болно—Исаиа 7-той харьцуул. Ойролцоогоор МЭӨ 559–545 он. Бүлэг 18Христ тээглэх чулуу мэт мөн бүдрэх хад мэт байх болно—Гонгинох илбэчдийг бус, Их Эзэнийг хайцгаа—Удирдамжийн төлөө хуульд мөн гэрчлэлд ханд—Исаиа 8-тай харьцуул. Ойролцоогоор МЭӨ 559–545 он. Бүлэг 19Исаиа Мессиаг төлөөлөн ярив—Харанхуй дахь хүмүүс агуу гэрлийг харах болно—Бидний төлөө хүүхэд төрөх болно—Тэрээр Энх Амгалангийн Ханхүү байх болно, мөн Давидын сэнтий дээр хаанчлах болно—Исаиа 9-тэй харьцуул. Ойролцоогоор МЭӨ 559–545 он. Бүлэг 20Ассирийн устгал нь Хоёр дахь Ирэлтийн үе дэх ёс бусыг үйлдэгчдийн устгалын бэлгэдэл болой—Их Эзэнийг дахин ирсний дараа цөөн хүн үлдэх болно—Иаковын үлдсэн хүмүүс тэр өдөр эргэж ирэх болно—Исаиа 10-тай харьцуул. Ойролцоогоор МЭӨ 559–545 он. Бүлэг 21Иессийн гол иш (Христ) зөв шударгаар шүүх болно—Бурханы мэдлэг Мянган жилд энэ дэлхийг бүрхэх болно—Их Эзэн далбаа босгож, Израилыг цуглуулах болно—Исаиа 11-тэй харьцуул. Ойролцоогоор МЭӨ 559–545 он. Бүлэг 22Мянганы өдөр бүх хүн Их Эзэнийг магтан дуулах болно—Тэрээр тэдний дунд орших болно—Исаиа 12-той харьцуул. Ойролцоогоор МЭӨ 559–545 он. Бүлэг 23Вавилоны устгал бол Хоёр дахь Ирэлтийн үе дэх устгалын бэлгэдэл болой—Тэр нь уур хилэн, өшөө авалтын өдөр байх болно—Вавилон (дэлхий) үүрд унах болно—Исаиа 13-тай харьцуул. Ойролцоогоор МЭӨ 559–545 он. Бүлэг 24Израил цуглуулагдаж мөн мянган жилийн амгаланг эдлэх болно—Люсифер эсэргүүцлийн улмаас тэнгэрээс зайлуулагдсан билээ—Израил Вавилоныг (дэлхийг) ялан дийлэх болно—Исаиа 14-тэй харьцуул. Ойролцоогоор МЭӨ 559–545 он. Бүлэг 25Нифай энгийн тодорхой байдалд баясав—Исаиагийн бошиглолууд эцсийн өдрүүдэд ойлгогдох болно—Иудейчүүд Вавилоноос эргэн ирнэ, Мессиаг цовдлон, мөн тараагдан мөн цээрлүүлэгдэх болно—Тэд Мессиад итгэх үедээ сэргээгдэх болно—Лихай Иерусалимыг орхисноос зургаан зуун жилийн дараа Мессиа анх удаа ирэх болно—Нифайчууд Мосегийн хуулийг дагаж мөн Израилын Ариун Нэгэн болох Христэд итгэв. Ойролцоогоор МЭӨ 559–545 он. Бүлэг 26Христ нифайчуудад тохинуулах болно—Нифай өөрийн ард түмний устгалыг угтан харав—Тэд газар шорооноос ярих болно—Харийнхан хуурамч сүмүүд мөн нууц хуйвалдаанууд байгуулах болно—Их Эзэн санваарын байр суурийг урвуулан ашиглахыг хүмүүст хориглов. Ойролцоогоор МЭӨ 559–545 он. Бүлэг 27Эцсийн өдрүүдэд харанхуй болон урвалт дэлхийг бүрхэх болно—Мормоны Ном авчрагдах болно—Гурван гэрч уг номыг гэрчлэх болно—Эрдэмт хүн тэрээр лацдагдсан номыг уншиж чадахгүй хэмээн хэлэх болно—Их Эзэн ер бусын ажил мөн гайхамшгийг үйлдэх болно—Исаиа 29-тэй харьцуул. Ойролцоогоор МЭӨ 559–545 он. Бүлэг 28Эцсийн өдрүүдэд олон хуурамч сүм байгуулагдах болно—Тэд хуурамч, хоосон, мөн мунхаг сургаалууд заах болно—Хуурамч багш нарын учир урвалт элбэг байх болно—Чөтгөр хүмүүсийн зүрхийг эзэгнэх болно—Тэр бүх төрлийн буруу сургаалууд заах болно. Ойролцоогоор МЭӨ 559–545 он. Бүлэг 29Олон харийнхан Мормоны Номыг эсэргүүцэх болно—Бидэнд илүү Библи хэрэггүй хэмээн тэд хэлэх болно—Их Эзэн олон үндэстэнд ярьдаг—Тэрээр бичигдэх тэрхүү номуудаас энэ дэлхийг шүүх болно. Ойролцоогоор МЭӨ 559–545 он. Бүлэг 30Хөрвүүлэгдсэн харийнхан гэрээт хүмүүстэй хамт тоологдох болно—Олон леменчүүд мөн иудейчүүд үгэнд итгэж мөн тааламжит болох ажгуу—Израил сэргээгдэж, ёс бусыг үйлдэгчид устгагдах болно. Ойролцоогоор МЭӨ 559–545 он. Бүлэг 31Христ яагаад баптисм хүртсэнийг Нифай хэлэв—Хүмүүс аврагдахын тулд Христийг дагаж, баптисм хүртэж, Ариун Сүнсийг хүлээн авч, мөн эцсээ хүртэл тэвчих ёстой—Наманчлал болон баптисм нь давчуу бөгөөд нарийн замын хаалга болой—Баптисм хүртсэнийхээ дараа зарлигуудыг сахих тэдэнд мөнх амьдрал ирдэг. Ойролцоогоор МЭӨ 559–545 он. Бүлэг 32Тэнгэр элч нар Ариун Сүнсний хүчээр ярьдаг—Хүмүүс залбиран мөн Ариун Сүнснээс өөрсдөдөө мэдлэг авах ёстой. Ойролцоогоор МЭӨ 559–545 он. Бүлэг 33Нифайн үгс үнэн—Тэдгээр нь Христийг гэрчилдэг—Шүүхийн индрийн өмнө гэрч болж зогсох үгс болох Нифайн тэрхүү үгсэд Христэд итгэдэг тэд итгэх болно. Ойролцоогоор МЭӨ 559–545 он.