Бүлэг 17
Алма Абинадайн үгсэд итгэж мөн бичиглэв—Абинадай галд шатаж үхэв—Тэрээр өөрийн алуурчид дээр өвчнийг мөн шатаагдах үхлийг бошиглов. Ойролцоогоор МЭӨ 148 он.
1 Мөн эдүгээ улиран тохиох дор Абинадайг эдгээр үгээ дуусгахад, пристүүд түүнийг барьж мөн үхэлд хүргүүлэх ёстой хэмээн хаан зарлиг болгосон бөлгөө.
2 Гэвч тэдний дунд Алма гэж нэрлэгдсэн нэгэн байв, тэр бас Нифайн удам байлаа. Мөн тэрээр залуу хүн байв, мөн тэрээр Абинадайн ярьсан үгсэд итгэжээ, учир нь өөрсдийнх нь эсрэг Абинадайн гэрчилсэн алдсын талаар тэрээр мэдэж байв; тиймийн тул тэрээр Абинадайд уурлахгүй байхыг, харин түүнийг амар амгалан явахыг нь зөвшөөрөхийг хаанаас гуйж эхлэв.
3 Гэвч хаан илүү ихээр хилэгнэж, мөн Алмаг тэдний дундаас зайлуулав, мөн түүнийг алуулж болохын тулд зарц нараа араас нь илгээсэн бөлгөө.
4 Гэвч тэр тэдний өмнөөс зугтан мөн өөрийгөө нуусан учир тэд түүнийг олсонгүй. Мөн тэрээр олон өдөр нуугдаж байх зуураа Абинадайн ярьсан бүх үгийг бичиглэв.
5 Мөнхүү улиран тохиох дор хаан харуулуудаараа Абинадайг бүслүүлэн мөн баривчлуулав; мөн тэд түүнийг хүлж, шоронд хаяв.
6 Мөн гурав хоногийн дараа, пристүүдтэйгээ зөвлөсний дараа, тэрээр түүнийг өөрийнхөө өмнө дахин авчруулав.
7 Мөн тэрээр түүнд хэлэв: Абинадай, бид чиний эсрэг буруушаалыг оллоо, мөн чи үхвэл зохино.
8 Учир нь Бурхан өөрөө хүмүүсийн үрсийн дунд доош ирэх болно хэмээн чи хэлсэн; мөн эдүгээ, чи энэхүү шалтгааны улмаас, миний болон миний ард түмний талаар хилэнцтийг ярьсан тэр бүх үгээ буцаахгүй аваас, үхэлд хүргэгдэх болно.
9 Эдүгээ Абинадай түүнд хэлэв: Би та нарт хэлнэ, би энэ хүмүүсийн талаар та нарт ярьсан үгсээ буцаах нь үгүй, учир нь тэдгээр нь үнэн болой; мөн та нар тэдгээрийг гарцаагүй гэдгийг мэдэж болохын тулд би өөрийгөө та нарын гарт орохыг зөвшөөрсөн бөлгөө.
10 Тийм ээ, мөн би бүр үхэлд хүртэл тэвчих болно, мөн би өөрийн үгсийг буцаахгүй, бас тэдгээр нь та нарын эсрэг гэрчлэл болон зогсох болно. Мөн хэрэв та нар намайг албал та нар гэмгүй цусыг урсгах болно, мөн энэ нь түүнчлэн эцсийн өдөр та нарын эсрэг гэрчлэл болж зогсох болно.
11 Мөн эдүгээ Ноа хаан түүний үгээс айсан учир түүнийг суллах гэж байв; учир нь Бурханы шүүлтүүд өөр дээр нь ирэх вий хэмээн тэр айсан ажээ.
12 Гэвч пристүүд түүний эсрэг дуугаа өндөрсгөн, мөн түүнийг буруутгаж эхлэн: Тэр хааныг доромжилсон хэмээцгээв. Тиймийн тул хаан түүний эсрэг уур хилэнд өдөөгдөж, мөн тэрээр түүнийг хөнөөгдөж болохын тулд илгээв.
13 Мөнхүү улиран тохиох дор тэд түүнийг барьж мөн хүлээд, мөн арьсыг нь саваагаар, тийм ээ, бүр үхтэл нь ороолгов.
14 Мөн эдүгээ дөл түүнийг түлж эхлэхэд, тэрээр тэдэнд хашхирч, өгүүлсэн нь:
15 Болгоогтун, та нар намайг ингэсний тань адил, үүнчлэн улиран тохиох дор та нарын үр удам миний тэвчсэн өвдөлтийг, бүр галд шатаагдаж үхэхийн зовлонг олонд мэдрүүлэх болно; мөн үүний учир нь уг олон нь Их Эзэн Бурханыхаа авралд итгэдгээс байх болой.
16 Мөнхүү улиран тохиох дор та нар алдсуудынхаа улмаас төрөл бүрийн өвчний улмаас зовох болно.
17 Тийм ээ, мөн та нар тал бүрээсээ цохигдох болно, мөн нааш цааш бусниулагдаж мөн туугдах болно, бүр зэрлэг мөн догшин араатнуудад зэрлэг сүрэг туугддаг мэт байх болно.
18 Мөн тэр өдөр та нарыг агнах болно, мөн та нар дайснуудынхаа гарт баригдах болно, мөн тэгээд та нар, миний зовж буйн адил, шатаагдан үхэхийн өвдөлтөөр зовох болно.
19 Ийн Бурхан өөрийнх нь хүмүүсийг устгах тэдний дээр өшөө авалтаа хэрэгжүүлдэг болой. Ай Бурхан минь, сүнсийг минь хүлээн аваач.
20 Мөн эдүгээ, Абинадай эдгээр үгийг хэлээд, галд шатах үхлийг амсан, тэр унав; тийм ээ, тэрээр Бурханы зарлигуудыг үгүйсгээгүй учир үхлээр яллагдав, мөн өөрийн үгсийн үнэнийг амиараа лацдан баталжээ.