Институт
Институтийн суралцахуйг өндөрт гаргах туршлагын оршил


Институтийн суралцахуйг өндөрт гаргах туршлагын оршил

Энд дарж, гарын авлагын PDF файлыг татаж авна уу.

Суралцахуйг өндөрт гаргах туршлага нь (СӨГТ) суралцагчдад Бурханы үгтэй холбоотой учир утгатай туршлага олж авах боломжийг олгох зорилготой. Суралцагчид Есүс Христийн сургаалыг илүү бүрэн дүүрэн ойлгож, амьдралдаа хэрэгжүүлэн, бусадтай хуваалцсанаар энэхүү зорилгод хүрэх боломжтой. Курс бүрээс кредит оноо цуглуулахын тулд СӨГТ-ын дараах гурван сонголтоос аль нэгийг хийж дуусгах шаардлагатай. Үүнд:

  1. Суралцахуйг өндөрт гаргах асуултууд: Суралцагчид хичээлийн турш судлах асуултуудыг тунгаан бодож, хариулна. Энд дөрвөн Суурийн чулуу анги тус бүрийн онцлогт тохирсон асуултууд байхаас гадна бусад бүх ангид зориулан сонгосон ерөнхий асуултын хувилбар ч бас байна. Судлах асуултуудын холбоосыг доор оруулав.

    Мөнхийн гэр бүл (Шашин судлал 200)

    Сэргээлтийн үндэс (Шашин судлал 225)

    Есүс Христ ба үүрдийн сайн мэдээ (Шашин судлал 250)

    Мормоны Номын сургаал ба номлол (Шашин судлал 275)

    Сонгон суралцах ерөнхий ангиуд

  2. Судлах тэмдэглэл: Суралцагчид ойлгож мэдсэн зүйлсээ болон эдгээрийг амьдралдаа хэрхэн хэрэгжүүлж байгаагаа мөн тэдний туршлага Есүс Христэд итгэх итгэлийг нь хэрхэн хүчирхэгжүүлж байгааг бичиж тэмдэглэнэ.

  3. Хувиараа суралцах төсөл: Суралцагчид багшийн хүлээн зөвшөөрсөн хувиараа суралцах төсөл хийх төлөвлөгөө гарган, хийж гүйцэтгэнэ. Энэ төсөл нь ангид ярьсан сургаал, зарчмуудыг хэрхэн судлах мөн хэрэгжүүлэхийг тайлбарладаг бөгөөд суралцагчдын Есүс Христэд итгэх итгэл хэрхэн хүчирхэгжсэнийг дүгнэнэ.

Суралцахуйг өндөрт гаргах туршлагыг хэрхэн ашиглах талаарх сургалтыг “How to Use the Elevate Learning Experience” (LDS.org) видео бичлэгээс үзнэ үү.

Суралцагчид эрт эхэлж, үүн дээрээ тогтмол ажиллан, бусдын санал зөвлөгөөг эрэлхийлж мөн олж авсан туршлагаа гэр бүлийнхэн, найз нөхөдтэйгөө болон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хуваалцсанаар илүү сайн үр дүнд хүрнэ. Суралцагчдад Есүс Христийн тухай болон Түүний сайн мэдээний талаар мэдэж авсан зүйлсээ тайлбарлах, хуваалцах, гэрчлэх боломжуудыг олгохоор тооцоолж, хичээлийн цагийг төлөвлөж болно. Хичээл бүрийн дараа суралцагчид сайн мэдээний үзсэн зарчмынхаа талаар ойлгож авсан зүйл, түүнийг амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэх зэргийг тусган, хувиараа суралцах төсөл дээрээ санаа оноогоо нэмэх юм уу засаж залруулах боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээллийг Институтийн суралцахуйг өндөрт гаргах туршлагын талаарх түгээмэл асуултууд-аас олж авна уу.

Санал хүсэлтээ la-feedback@ChurchofJesusChrist.org хаягаар ирүүлнэ үү.

Хэвлэх