Мөнхийн гэр бүл (Шашин судлал 200)
Асуултууд
-
Гэр бүл яагаад Тэнгэрлэг Эцэгийн аз жаргалын төлөвлөгөөний төвд байдаг вэ?
Таны хариултад дараах зүйлс орсон байх ёстой. Үүнд:
-
Авралын төлөвлөгөөний үндсэн зорилгуудын тодорхойлолт
-
Зөв шударга гэр бүлүүд эдгээр зорилгыг мөнхөд биелэхэд хэрхэн тусалж чадах талаарх тайлбар
-
Яагаад гэр бүлийн тухай сургаал танд болон таны мөнхийн хөгжилд чухал болох тухай тайлбар
-
Авралын төлөвлөгөөн дэх гэр бүлийн чухал үүргийг ойлгох нь энэ амьдралдаа хийдэг сонголтуудад тань хэрхэн нөлөөлж чадах талаарх тайлбар
-
-
Гэрлэлтийн талаар Их Эзэний ямар ямар жишиг байдаг вэ?
Таны хариултад дараах тайлбар орсон байх ёстой. Үүнд:
-
Эхнэр нөхөр, эцэг эхчүүдийн тэнгэрлэг үүрэг, хариуцлага;
-
Гэрлэлт, гэр бүл дэх Аврагчийн үүрэг;
-
Гэрлэлт дэх ариун, үнэнч байдлыг бий болгодог хуулиуд ба эдгээр хуулийн мөнхийн шинж чанар;
-
Таны гэрлэж, гэр бүлтэй болоход бэлтгэхийн тулд эсвэл гэрлэлт, гэр бүлээ батжуулахын тулд эдгээр зарчмыг хэрэгжүүлж чадах арга замууд
-
-
“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг” (Ensign эсвэл Liahona, 2010 оны 11-р сар, 129) нь энэ ангийн турш таны амьдралд хэрхэн эергээр нөлөөлсөн бэ?
Та өмнөх хариулт дээрх санаагаа дэлгэрүүлэн эсвэл санаануудыг хооронд нь холбож эсвэл шинэ сэдвээр бичиж болно. Таны хариултад дараах зүйлс орсон байх ёстой. Үүнд:
-
Гэр бүлийн тунхгаас тодорхой нэг зарчим эсвэл сургаалыг судар юм уу хожмын үеийн бошиглогчдын үгсийг ашиглан тайлбарласан тайлбар
-
Бошиглогчдын зөвлөгөөг дагах нь таны сонгосон зарчим эсвэл сургаалыг ойлгоход танд хэрхэн тусалсан тухай жишээ
-
Та нар өөрсдөө эсвэл өөр хэн нэгэн хүн гэр бүлийн тунхаг дээрх зөвлөгөөг анхааран сонссоноор адислагдсан жишээнүүд
-
Та сонгосон зарчим эсвэл сургаалынхаа дагуу илүү бүрэн дүүрэн амьдрахын тулд юу хийж чадах тухай
-
Сургаалын гол санаа
Энэ ангид үзэх хичээлд орсон гол гол санааг ашиглан, дараах мэдээллийг бүрдүүлсэн. Эшлэлүүдийн арын хаалтан доторх дугаарууд нь тухайн мэдэгдлийг Мөнхийн гэр бүл багшийн гарын авлага (2015) дээрээс олж болох хичээлийн дугаарыг харуулж байгаа болно. Хариултаа доорх мэдээлэлтэй харьцуул. Хэрэв танд энэ шалгалтаар хариултандаа оруулалгүй үлдээсэн сургаалын гол санаа байвал хариултаа хураалгахын өмнө засаж өөрчил. Та энэ мэдээллийг үгчлэн хуулах хэрэггүй бөгөөд зөвхөн эдгээр сургаалыг ойлгож, ойлгосон зүйлээ буулган бичсэн эсэхээ хяна. 3-р асуултад илүү хувийн шинжтэй хариулт өгөх шаардлагатай тул гол санаа гэж байхгүй болно.
-
Яагаад гэр бүл Тэнгэрлэг Эцэгийн аз жаргалын төлөвлөгөөний төвд байдаг вэ?
Авралын төлөвлөгөөний үндсэн зорилгууд. Үүнд:
-
“Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөө нь биднийг Тэнгэрлэг Эцэг эхтэйгээ илүү адилхан болох арга замаар хангадаг (3).
-
“Бурханы хүүхдүүдийн үхэшгүй байдлыг хийгээд мөнх амьдралыг тохиолгон авчрахад туслах зорилгоор дэлхийг бүтээсэн” (4).
Зөв шударга гэр бүлүүд эдгээр зорилгыг мөнхөд биелүүлэхэд хэрхэн тусалж чадах вэ?
-
“Гэр бүл нь Бурханы мөнх бус байдлын өмнөх амьдрал, мөнх бус байдал, мөнх амьдралд зориулсан төлөвлөгөөний төвд байдаг” (6).
-
“Адам, Ева хоёр унасан учраас хүүхэдтэй болж, тэдний үр удам мөнх амьдрал өөд өсөж хөгжих боломжтой болсон” (4).
-
“Бид бие махбодоор дамжуулан биднийг мөнх амьдралд бэлтгэж чадах мөнх бус амьдралын нөхцөл байдлуудыг үзэж туулдаг” (5).
-
“Бид гэрлэлтийн шинэ бөгөөд үүрдийн гэрээнд орсноор селестиел хаант улсын хамгийн дээд зэрэглэлд өргөмжлүүлж чадна” (15).
-
-
Гэрлэлтийн талаар Их Эзэний ямар ямар жишиг байдаг вэ?
Эхнэр нөхөр, эцэг эхчүүдийн тэнгэрлэг үүрэг, хариуцлагууд. Үүнд:
-
“Эхнэр, нөхөр хоёр бие биеэ хайрлан, халамжлах хариуцлага хүлээнэ” (“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” 129).
-
“Эхнэр, нөхөр хоёр дэлхийд хүүхдүүдийг авчрах замаар Тэнгэрлэг Эцэгийн аз жаргалын төлөвлөгөөний нэг хэсгийг биелүүлдэг” (17).
-
“Бие биенээ хайрлаж, бие биедээ үйлчлэхийг мөн Бурханы зарлигуудыг сахиж, хуулиа дээдлэн сахидаг иргэд байхыг хүүхдүүддээ заах ёстой хэмээн эцэг эхчүүдэд зарлигладаг” (22).
Гэрлэлт ба гэр бүл дэх Аврагчийн үүрэг. Үүнд:
-
“Есүс Христийн Цагаатгал нь эцэстээ Тэнгэр дэх Эцэгийн амласан бүх адислалыг хүлээн авах боломжийг бидний хүн нэг бүрд олгодог” (24).
-
“Гэр бүлүүд Есүс Христ дээр сууриа тавивал Сатанд тэднийг устгах хүч байхгүй байх болно” (19).
Гэрлэлт дэх ариун, үнэнч байдлыг бий болгодог хуулиуд болон эдгээр хуулийн мөнхийн шинж чанар. Үүнд:
-
“Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын гэрлэлт нь Бурханаас заяасан (“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” 129).
-
“Үр удмаа үлдээх энэхүү нандин хүч нь зөвхөн хууль ёсоор гэрлэсэн эхнэр, нөхөр болох эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хооронд байх ёстой хэмээн Бурхан зарлигласан” (“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” 129) (16).
-
“Иргэний хуулинд орсон өөрчлөлт Бурханы тогтоосон ёс суртахууны хуулийг өөрчлөхгүй мөн өөрчилж ч чадахгүй. Бурхан нийгмийн өөр өөр үзэл санаа, чиг хандлагаас үл хамааран биднийг Өөрийнх нь зарлигуудыг дагаасай хэмээн хүсдэг” (Gospel Topics, “Same-Sex Marriage,” lds.org/topics) (7).
-