Институт
Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдад зориулан зохицуулалт хийх нь


Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдад зориулан зохицуулалт хийх нь

ангид буй суралцагчид

Суралцахуйг өндөрт гаргах туршлагад (СӨГТ) зохицуулалт хийх зорилго бол тусгай хэрэгцээ, хөгжлийн бэрхшээлтэй эсвэл эрүүл мэндтэй холбоотой асуудал бүхий суралцагчдыг үнэлгээний шалгалтад бусад суралцагчтай ижил түвшинд оролцуулахад оршино. Багш нар суралцагчдынхаа тусгай хэрэгцээ, хөгжлийн бэрхшээл, эрүүл мэндтэй холбоотой асуудлуудад зохих зохицуулалтыг хийх ёстой. Дараах зүйлс нь суралцагчдадаа зориулан зохицуулалт хийхэд удирдамж болно. Үүнд:

  • Тусгай хэрэгцээтэй эсвэл хөгжлийн бэрхшээлтэй байж болох суралцагчдыг олж тодорхойл. Суралцагч бүрийн онцгой хэрэгцээг олж мэдэхийн тулд ганцаарчлан ярилц. Анхааралтай сонсож, эерэг ханд.

  • Эцэг эх, Сүмийн удирдагчидтай хамтран суралцагчийн тусгай хэрэгцээнд тохируулан, зохицуулалт хийх төлөвлөгөө гарга. Суралцахуйг өндөрт гаргах туршлагыг суралцагчдад гэрт нь хийлгэхээр өгч болох боловч эцэг эхэд нь хүндрэлтэй байж болзошгүй тул болгоомжтой хандах хэрэгтэй. Суралцагчид, эцэг эхчүүдийн хувьд хамгийн үр дүнтэй байж болох шийдлийг тодорхойлохдоо хамгийн сайнаараа хичээнэ үү.

  • Зохицуулалт хий. Хувь хүмүүст үзүүлсэн тусламжийн талаарх мэдээллийн нууцлалыг чандлан хадгалах ёстой. Боломжтой бүх зохицуулалтыг жагсаан бичих боломжгүй ч тодорхой хэдэн жишээг доор үзүүлэв.

    • Танилцуулга: СӨГТ-ын аудио бичлэгийг өгөх, удирдамжийг болон СӨГТ-ыг амаар уншиж танилцуулах, СӨГТ-ын том үсгээр хэвлэсэн хувилбарыг өгөх

    • Хариулт: Суралцагчид СӨГТ-ын хариултуудыг амаар өгөх, бичээчээр бичүүлэх, дуу хураах төхөөрөмжөөр бичиж өгөх зэрэг боломж олгоно.

  • Суралцагчийн сурлагын түвшинг бууруулах эсвэл өөрчлөх зохицуулалт хийхээс зайлсхий.

  • Суралцагч бүрд Христийнхтэй адил хайрыг үзүүлж, тэдний хэрэгцээнд нийцүүлэн зохицуулалт хийхдээ Сүнсний өдөөлтийг дага.

  • Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тусламж үзүүлэх талаар ерөнхий мэдээлэл олж авахын тулд lds.org/topics/disability вэбсайт руу орно уу.