Институт
Хувиараа суралцах төслийн удирдамж


Хувиараа суралцах төслийн удирдамж

суралцагчид судар уншиж байгаа нь

Хувиараа суралцах төслөө гаргаж, багшаараа батлуул. Үүгээр дамжуулан та хичээлийн агуулгын талаар илүү гүнзгий ойлголттой болж, анги дээрээ мэдэж авсан сургаал, зарчмаа хэрэгжүүлэн, Есүс Христэд итгэх итгэлээ өсгөхийг эрэлхийлэх болно. Хувиараа суралцах төсөлд дараах зүйлс орж болно. Үүнд:

  • Хичээлээсээ сонирхолтой санагдсан сайн мэдээний сэдвийг судлах

  • Амьдралд тохиолддог бодит нөхцөл байдлыг олж тогтоон, хичээлийн агуулгыг нөхцөл байдалтай хослуулах

  • Бусдад үнэ цэнтэй санагдах хичээлийн агуулгад тулгуурлах эх сурвалжуудыг (олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, график, хөгжим гэх мэт) ашиглах

Эдгээр нь хэрэгжүүлж болох цөөн жишээ юм. Хичээлийн шаардлагыг биелүүлэхийн тулд төсөл дараах зүйлсийг багтаасан байх ёстой. Үүнд:

  • Багшаараа батлуулах

  • Хичээлийн сэдэвтэй уялдуулж, хувьдаа хэрхэн хэрэгжүүлэхээ багтаах

  • Юу хийсэн талаар мөн энэ нь танд болон бусдад ямар утга учиртай болох зэрэг юм.

Танд ямар төсөл үр дүнтэй байж болох талаар залбирч тунгаан бод. Та төслийн санаагаа ангийнхан, багш, гэр бүлийн гишүүд, санваарын удирдагчтайгаа ярилцаж болно. Хэрэв танд төслийн санааны талаар асуулт байвал багштайгаа ярилцана уу.