Институт
Судлах тэмдэглэл


Судлах тэмдэглэл

тэмдэглэл ба хүснэгт

Та ойлгож мэдсэн зүйлсээ болон үүнийг хэрхэн хэрэгжүүлж байгаагаа мөн энэ нь таны Есүс Христэд итгэх итгэлийг хэрхэн өсгөн нэмэгдүүлсэн талаар байнга бичиж тэмдэглэдэг судлах тэмдэглэлээ үргэлжлүүлэн хөтөл. Энэ нь танд Бурханаас хүлээн авсан олон адислалаа эргэн харж мөн таних боломжийг олгоно. Энэ тэмдэглэл нь сүнслэг өдөөлт болон хүч чадлын эх сурвалж болж чадна. Курс төгсөх үеэр та судлах тэмдэглэл тогтмол хөтөлсөн эсэхээ мөн энэ туршлага таны Есүс Христэд итгэх итгэлийг хэрхэн нэмэгдүүлсэн талаар багшдаа тайлагнах болно.

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Ричард Г.Скотт (1928–2015)

Ахлагч Ричард Г.Скотт

“Сүнснээс ойлгож авсан чухал зүйлсээ найдвартай газарт тэмдэглэж бай. Та үнэ цэнтэй сэтгэгдлээ бичиж байх тусам тийм сэтгэгдэл илүү олноороо ирэхийг харах болно. Мөн та олж авах мэдлэгээ амьдралынхаа турш ашиглах боломжтой байх болно” хэмээн заасан (Ричард Г.Скотт, “To Acquire Knowledge and the Strength to Use It Wisely,” Ensign, 2002 оны 6-р сар, 32).

Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Хэнри Б.Айринг мөн сүнслэг мэдрэмжээ тэмдэглэхийн ач холбогдлын талаар дараах зүйлийг хэлжээ.

Ерөнхийлөгч Хэнри Б.Айринг

“Би Сүмийн ажлаас гэртээ оройтож ирэв.

… Би хаалган дээрээ ирээд, ‘эдгээр туршлагыг зөвхөн чамд өгөөгүй юм. Тэдгээрийг бичээд ав’ гэх дуу хоолойг оюун санаандаа сонссон юм.

… Ингэснээр би оюун санаанд минь сонсогдсон тэр захиасыг ойлгов. Би хүүхдүүддээ уншихад нь зориулж бичих ёстой байлаа. Тэгснээр Бурханы гар гэр бүлийг маань хэрхэн адисалсныг тэд харах болно. …

Би өдөр бүр цөөн хэдэн мөрийг олон жилийн турш бичсэн билээ. … Мөн би бичихээсээ өмнө ‘Би өнөөдөр Бурханы гар бидэнд, хүүхдүүдэд маань эсвэл гэр бүлийнхэнд маань хүрснийг харсан уу?’ гэсэн асуултыг эргэцүүлэн боддог. Намайг ингэж хөтөлж байхад зарим зүйл тохиолдож эхэлсэн. …

Талархлаас илүү зүйл зүрхэнд маань өсөж эхэлсэн юм. Гэрчлэл өссөн. Би Тэнгэрлэг Эцэг залбирлуудыг маань сонсож мөн хариулдагт илүү итгэлтэй болсон. Би Аврагч Есүс Христийн Цагаатгалаар ирдэг зөөлрүүлэлт болон цэвэршүүлэлтэд илүү хүндэтгэлтэй хандах болсон. Мөн би Ариун Сүнс бидэнд бүх зүйлийг, бүр тохиолдож байхад нь анзаараагүй юм уу анхаарал хандуулаагүй зүйлсийг хүртэл сануулдагт илүү итгэлтэй болсон (Хэнри Б.Айринг, “O Remember, Remember,” Ensign эсвэл Liahona, 2007 оны 11-р сар, 66–67).

Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах бол 1 Нифай 1:1–3; 6:3–6; Алма 37:8–9; 3 Нифай 23:6–13; Мосе 6:5, 45-46-г үзнэ үү.