Институт
Мормоны Номын сургаал ба номлол (Шашин судлал 275)


Мормоны Номын сургаал ба номлол (Шашин судлал 275)

Зураг
Есүс Христ нифайчууд дээр айлчилсан нь

Асуултууд

  1. Мормоны Ном таны амьдралд ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?

    Таны хариултад дараах зүйлс орсон байх ёстой. Үүнд:

    • Мормоны Номын гол зорилго ба үнэнийг тогтооход гүйцэтгэх үүрэг

    • Мормоны Номыг судалдаг хүмүүст амлагдсан адислал

    • Мормоны Номын бурханлаг гарал үүслийг ойлгох нь яагаад чухал болох

    • Энэ цуврал хичээлийн турш Мормоны Номыг судлах үедээ үзэж, мэдэрч, хүлээн авсан адислал

    • Энэ цуврал хичээлээр олж авсан таны туршлагад үндэслэвэл Мормоны Номыг хэрхэн илүү сайн судалж, хэрэгжүүлдэг болсон тухай

  2. Мормоны Номонд өгүүлснээр Христ танд өргөмжлөлийг хэрхэн боломжтой болгосон бэ?

    Таны хариултад дараах зүйлс орсон байх ёстой. Үүнд:

    • Христийн сургаалын тайлбар мөн сургаалын дагуу амьдардаг хүмүүст амлагдсан адислалын тайлбар

    • Христ бидний төлөө сүнслэг болон бие махбодын саадыг хэрхэн даван туулсан тухай

    • Энэ цуврал хичээлийн турш Есүс Христэд өгсөн амлалт, талархах сэтгэл тань хэрхэн нэмэгдсэн тухай

    • Та Есүс Христийг өөрийн Их Эзэн, Аврагч хэмээн хүлээн зөвшөөрдөг гэдгээ хэрхэн харуулдаг тухай

  3. Мормоны Номын ямар ямар үнэн танд нөлөөлсөн бэ?

    Та өмнөх хариулт дээрх санаагаа дэлгэрүүлэн эсвэл санаануудыг хооронд нь холбож эсвэл шинэ сэдвээр бичиж болно.

    • Энэ цуврал хичээлд оролцсоноор танд илүү утга учиртай болсон эсвэл сурч мэдэж авсан Мормоны Номын сургаал, зарчмаас гурваас тавыг жагсааж бич.

    • Жагсаалтаасаа аль нэг сургаал, зарчмыг сонгож мөн судрын жишээ, бошиглогчдын үгсийг ашиглан түүнийгээ гүнзгийрүүлэн тайлбарла.

    • Энэ сургаал, зарчим нь танд яагаад чухал санагдсан болон үүний дагуу хэрхэн үйлдэх тухай хуваалц.

    • Энэ цуврал хичээлийн турш Мормоны Номыг судалснаар мэдэж авсан зүйлийнхээ талаар гэрчлэлээ бич.

Сургаалын гол санаа

Энэ ангид үзэх хичээлд орсон гол гол санааг ашиглан, дараах мэдээллийг бүрдүүлсэн. Эшлэлүүдийн ард байрлах хаалтан доторх дугаарууд нь тухайн мэдэгдлийг Мормоны Номын сургаал ба номлол багшийн гарын авлага (2015) дээрээс олж болох хичээлийн дугаарыг харуулж байгаа болно. Хариултаа доорх мэдээлэлтэй харьцуул. Хэрэв танд энэ шалгалтын хариултандаа оруулалгүй үлдээсэн сургаалын гол санаа байвал хариултаа хураалгахын өмнө засаж өөрчил. Та энэ мэдээллийг үгчлэн хуулах хэрэггүй бөгөөд зөвхөн эдгээр сургаалыг ойлгож, ойлгосон зүйлээ буулган бичсэн эсэхээ хяна. 3-р асуултад илүү хувийн шинжтэй хариулт өгөх шаардлагатай тул гол санаа гэж байхгүй болно.

  1. Мормоны Ном таны амьдралд ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?

    Мормоны Номын гол зорилго ба үнэнийг тогтооход гүйцэтгэх үүрэг:

    • “Бурхан бүх хүнийг Есүс бол Христ гэдэгт итгүүлэхийн тулд хожмын өдрүүдэд Мормоны Номыг авчирсан” (1).

    • “Мормоны Ном нь Есүс Христийн сайн мэдээний бүрэн байдлыг агуулдаг” (6).

    • “Ариун Библи, Мормоны Ном хоёр хамтдаа Есүс Христийг гэрчилдэг” (7).

    Мормоны Номыг судалдаг хүмүүст амлагдсан адислал:

    • “Мормоны Номын бичээчид өнөө үед бидэнд тулгарч буй асуудлуудын талаар мэдэж байсан учраас уг номонд заасан зүйлс бидний хувьд агуу үнэ цэнтэй” (6).

    • “Бид Мормоны Номыг судалж, сургаалуудыг нь амьдралдаа хэрэгжүүлснээр өнөө үеийн чөтгөр, хуурамч сургаал, үзэл санааны эсрэг хүчирхэгжих болно” (11).

  2. Мормоны Номонд өгүүлснээр Христ танд өргөмжлөлийг хэрхэн боломжтой болгосон бэ?

    Христийн сургаалын тайлбар ба сургаалын дагуу амьдардаг хүмүүст амлагдсан адислалын тайлбар. Үүнд:

    • “Бид Христэд ирж, зарлигуудыг сахиснаар Түүнтэй болон Тэнгэр дэх Эцэгтэйгээ илүү адил болж, аврагдах болно” (3).

    • “Бид Христийн сургаалын дагуу амьдарснаар Цагаатгалын адислалуудаас хүртэн, мөнх амьдралыг хүлээн авч чадна” (8).

    • “Бид өршөөлийн нигүүлсэнгүй адислалыг хүлээн авахын тулд наманчлалд хүргэх Христэд итгэх итгэлийг хөгжүүлэх ёстой” (16).

    Христ бидний төлөө хэрхэн сүнслэг болон бие махбодын зовлон зүдгүүрийг даван туулсан талаар:

    • “Есүс Христ Цагаатгалынхаа ачаар бие махбодын болон сүнсний үхлийн үр дагавруудыг ялан дийлсэн” (5).

    • “Аврагч өөр дээрээ бидний өвдөлт, өвчин, сул дорой байдлыг авсан учраас биднийг мөнх бус байдлын зовлон бэрхшээлтэй нүүр тулгарах үед бидэнд туслах боломжтой болсон” (5).

    • “Есүс Христ үхлийн хүлээсийг тасчсан учраас бид бүгд амилуулагдан, үхэшгүй биеийг хүлээн авна” (18).

Хэвлэх