Институт
Есүс Христ ба үүрдийн сайн мэдээ (Шашин судлал 250)


Есүс Христ ба үүрдийн сайн мэдээ (Шашин судлал 250)

Есүс Христ

Асуултууд

  1. Би Тэнгэрлэг Эцэгийн хүсэлд дуулгавартай байх талаар Аврагчаас юу мэдэж сурч болох вэ?

    Таны хариултад дараах зүйлс орсон байх ёстой. Үүнд:

    • Аврагчийн мөнхийн тохинууллаас Тэнгэрлэг Эцэгт дуулгавартай байсныг нь харуулах сургаал эсвэл жишээнүүд

    • Тэнгэрлэг Эцэгтээ үзүүлсэн Есүсийн дуулгавартай байдал хэрхэн таны шавь байхтай холбоотой тухай

    • Аврагчийн дуулгавартай байдлын жишээ яагаад танд чухал болох мөн хэрхэн Тэрээр танд илүү хүчирхэг шавь байхын тулд хийх хэрэгтэй алхмыг хийхэд тань туслах тухай

    • Аврагчийн дуулгавартай байдлын жишээ Тэнгэрлэг Эцэгийн хүсэлд дуулгавартай байхад тань хэрхэн тусалдаг тухай

  2. Аврагч яагаад надад хэрэгтэй вэ?

    Таны хариултад дараах зүйлс орсон байх ёстой. Үүнд:

    • Унасан байдлаасаа болж бидний даван гарах ёстой гол шалгуурууд.

    • Мөнхийн тохинууллынхаа турш гүйцэтгэж байсан Аврагчийн олон үүрэг Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдэд эдгээр шалгуурыг давж гарахад хэрхэн тусалдаг тухай

    • Бид Аврагчийн тусламжийг хүлээн авч, урьж авчрахын тулд ямар зүйл хийх хэрэгтэй тухай

    • Сорилт бэрхшээл, шалгууртай тулгарахдаа Аврагчийн тэнгэрлэг тусламжийг мэдэрч байсан доод тал нь нэг арга замын тухай

  3. Би энэ ангид суралцсанаар Есүс Христ болон үүрдийн сайн мэдээ миний амьдралыг адисалсан ямар зүйлийг ойлгож мэдсэн бэ?

    Та өмнөх хариулт дээрх санаагаа дэлгэрүүлэн эсвэл санаануудыг хооронд нь холбож эсвэл шинэ сэдвээр бичиж болно.

    • Нэг эсвэл хоёр өгүүлбэрт багтаан, ойлгож мэдсэн сургаалаа найруулан бич.

    • Энэхүү сургаалаа судруудаас авсан жишээ эсвэл бошиглогчдын үгсийг ашиглан тайлбарла.

    • Аврагчийн сургаал, жишээ мөн Цагаатгал хэрхэн таны амьдралыг адисалсан тухай хуваалц.

    • Есүс Христ болон үүрдийн сайн мэдээний тухай сурч мэдсэн зүйлээ гэрчилж бич.

Сургаалын гол санаа

Энэ ангид үзэх хичээлд орсон гол гол санааг ашиглан, дараах мэдээллийг бүрдүүлсэн. Эшлэлүүдийн ард байх хаалтан доторх дугаарууд нь Есүс Христ ба үүрдийн сайн мэдээ гарын авлага (2015) дээрээс олж болох хичээлийн дугаарыг харуулж байгаа болно. Хариултаа доорх мэдээлэлтэй харьцуул. Хэрэв танд энэ шалгалтын хариултандаа оруулалгүй үлдээсэн сургаалын гол санаа байвал хариултаа хураалгахын өмнө засаж өөрчил. Та энэ мэдээллийг үгчлэн хуулах хэрэггүй бөгөөд зөвхөн эдгээр сургаалыг ойлгож, ойлгосон зүйлээ буулган бичсэн эсэхээ хяна. 3-р асуултад илүү хувийн шинжтэй хариулт өгөх шаардлагатай тул гол санаа гэж байхгүй болно.

  1. Би Эцэгийн хүсэлд дуулгавартай байх талаар Аврагчаас юу мэдэж авч болох вэ?

    Аврагчийн тохинуулал дахь Тэнгэрлэг Эцэгт дуулгавартай байсныг харуулах сургаал эсвэл жишээнүүд

    • “Иехова бүр эхлэлээс сонгогдсон байсан. Иехова сонгогдох болсон нэг шалтгаан бол Тэрээр Эцэгийн хүслийг биелүүлж, Эцэгт бүх алдар сууг өгөхийг эрэлхийлсэн явдал юм” (2).

    • “[Есүс Христ] нүгэлгүй байсан ч бүх зөв шударга ёсыг гүйцэлдүүлэхийн тулд баптисм хүртсэн юм” (8; “Амьд Христ: Төлөөлөгчдийн гэрчлэл,” “Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм,” Ensign эсвэл Liahona, 2000 оны 4-р сар, 2).

    • “Авралын төлөвлөгөө нь Цагаатгалыг гүйцэлдүүлэхийн тулд төгс дуулгавартай байхыг Есүсээс шаардаж байв” (9).

    • “Би Өөрийн санаагаар юуг ч хийдэггүй, харин Эцэгийн надад зааснаар … ; Би үргэлж Түүнд тааламжтай зүйлсийг үйлддэг” (Иохан 8:28–29).

    Есүс Эцэгт дуулгавартай байсан нь таны шавь байхтай хэрхэн холбоотой болох тухай:

    • “Аврагчийн адил бид үүрдийн сайн мэдээний ёслол, гэрээнүүдэд захирагдах үед зөвт байдлыг гүйцэлдүүлдэг” (8).

    • “Есүс Христийн шавь байх нь дуулгавартай байдал, золиослолыг шаарддаг. … Шавь байх нь бүгдийг орхиод, Есүс Христийг дагах хүслийг шаарддаг” (10).

    • “Бид өөрсдийнхөө тааллын оронд Эцэгийн тааллыг эрэлхийлсэн Есүс Христийн жишээг дагаснаар уруу таталтыг ялж гаран, дуулгавартай байх хүч чадлыг олж авч чадна” (9).

  2. Аврагч яагаад надад хэрэгтэй вэ?

    Унасан байдлаасаа болж бидний даван гарах ёстой гол шалгуурууд:

    • “Бид бүгдээрээ Бурханы оршихуйгаас салан тусгаарлагдаж, сүнсний үхлийг туулдаг бөгөөд бие махбодын үхэл болох зуурдын үхэлд харьяалагддаг (Алма 42:6–9; С ба Г 29:41–42)” (Итгэлдээ үнэнч байх нь: Судрын заалт [2004], 15).

    • “Бид уналтын байдалд эсрэг тэсрэг байдал болоод уруу таталтад ордог. Бид уруу таталтад бууж өгөхдөө Бурханаас өөрсдийгөө холдуулдаг (Ром 3:23)” (Итгэлдээ үнэнч байх нь: Судрын заалт, 15).

    Мөнхийн тохинууллынхаа туршид гүйцэтгэж байсан Аврагчийн олон үүрэг Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдэд эдгээр шалгуурыг давж гарахад хэрхэн тусалдаг тухай:

    • “Иехова Бурханы хүүхдүүдэд амьдарч, мөнх амьдралд хүрэхээр өсөж хөгжих газaр өгөхийн тулд дэлхийг бүтээсэн” (4).

    • “Есүс Христ маханбодод орших Бурханы Төрсөн Ганц Хүүгийн хувьд Түүнээс өөр ямар ч мөнх бус хүмүүний давж гарч чадахаас хавьгүй их зүйл шаардаж байсан цагаатгагч золиослолыг хийх боломжтой байсан ба ингэснээрээ Эцэгийн төлөвлөгөөн дэх Өөрийн үүргийг гүйцэтгэсэн юм” (7).

    • “Бид Есүс Христийн Цагаатгалын ачаар ‘бүх төрлийн өвчин мөн зүдгүүрүүд мөн уруу таталтуудыг’ (Алма 7:11) тэвчих тайтгарал, хүч чадлыг Ариун Сүнсээр дамжуулан хүлээн авч чадна” (16).

    • “Мөнх бус байдалд төрсөн хүн бүр Есүс Христийн Цагаатгал, Амилалтын ачаар амилуулагдаж” мөн шүүгдэхээр Бурханы оршихуйд буцаан авчрагдах болно (19).

    • “Есүс сүнсний дэлхийд байхдаа нас барагсдын төлөөх авралын ажлыг зохион байгуулсан” (18).

    • “Есүс Христ Эцэгийн өмнө бидний Өмгөөлөгч болой” (24).

    • “Аврагч биднийг үг, бодол, үйлс, зүрх сэтгэлийн хүслийн маань дагуу шүүх болно” (26).

    Бид Аврагчийн тусламжийг хүлээн авч, урьж авчрахын тулд ямар зүйл хийх хэрэгтэй тухай:

    • “Бид Цагаатгалыг хийсэн Есүс Христэд түшиглэн, гэрчлэлээ хуваалцаж, гэрчлэлдээ үнэнч байснаар Сатаныг ялж чадна” (3).

    • “Бид энэ дэлхийд байхдаа Аврагчийг амьдралынхаа төвд байлгах сонголтыг хийснээр мөнх амьдралд илүү агуу адислалуудыг хүлээн авах болно” (2).

    • “Хэрэв бид ариун ёслолоос залбирч мөн наманчлалын сүнстэй хүртвэл баптисм хүртэх үедээ хүлээн авсантай адил нүглийнхээ ангижралыг хүлээн авч чадна” (15).

    • “Бид Есүс Христийг хүлээн зөвшөөрч, Бурханы зарлигуудыг дагах гэрээ хийж, сахиснаар Христийн төрсөн охид, хөвгүүд болдог” (24).