Институт
Суурийн чулуу ангийн асуултууд


Суурийн чулуу ангийн асуултууд

суралцаж байгаа суралцагчид

Багшид зориулсан заавар

Энэхүү Суралцахуйг өндөрт гаргах туршлагыг Суурийн чулуу ангид суралцаж буй институтийн суралцагчдад зориулсан болно. Уг суралцахуйн туршлага нь унших даалгавар гүйцэтгэх, ангид идэвхтэй оролцоход чухал нэмэлт материал болох цогц асуултуудаас бүрддэг. Суралцагчдын хариулт урт байх шаардлагагүй ч тэднийг хамгийн сайнаараа хичээж байгааг илэрхийлж байх ёстой. Суралцагчид хичээлийн туршид таны тусламжтайгаар эдгээр асуултад хариулж, эдгээрийг шалгаж, засаж өөрчлөн, хураалгах боломжтой байх болно. Хэдийгээр та суралцагчдыг ангиас гадуур хариултаа бичихийг нь дэмжиж болох ч хичээлийн тодорхой цагийг үр бүтээлтэй зарцуулахаар шийдэж болно.

Түүнчлэн хичээлийг хэрхэн удирдан явуулах, шалгах зэрэг нарийн ширийн зүйлийг хөтөлбөр бүрд оруулах хэрэгтэй ч дараах алхам нь танд болон танай суралцагчдад амжилттай туршлага олж авахад тусална.

  1. Бэлтгэ: Энэ цуврал хичээлийг эхлэхийн өмнө шалгах өдрийг болон суралцагчдын асуулт бүрийн хариултаа хураалгах эцсийн хугацааг тогтоож өг. Зарим багш улирлын сүүлчээр бүх хариултыг нэг өдөр хураан авч шалгах хүсэлтэй байхад зарим нь уг цуврал хичээлийн явцад тодорхой нэг хугацааны дараа хариултыг хураан авч, шалгаж байхаар шийдэж болно. Та суралцагчдад цуврал хичээлийн тодорхой материалтай холбоотой асуултуудад хариулахыг даалгахаасаа өмнө шаардлагатай материалыг заасан байх ёстой.

  2. Тавих шаардлагуудаа тодорхой болго: Хичээл эхлэхийн өмнө суралцагчдад Суралцахуйг өндөрт гаргах туршлагын товхимлын хувийг тарааж өг. Энэхүү хөтөлбөрийн зорилго, тавих шаардлага болон үзсэн хичээлийг шалгаж, хариултыг хураан авах огноо зэргийг цөөн минутад багтаан, тодорхой тайлбарла.

  3. Бататга: Ангид заах явцад Суралцахуйг өндөрт гаргах туршлагын хөтөлбөрийг тогтоосон хугацаанд хийж дуусгахад бүх суралцагчийг байнга урамшуулан дэмжиж, тусалж бай.

  4. Шалга: Шалгахаар төлөвлөсөн өдрүүддээ суралцагчдыг хариултуудаа ангид авчрахыг урьж мөн энэ тухай сануул. Шалгалтын зорилго нь суралцагчдад хариултуудаа үнэлж дүгнэн, ойлгож мэдсэн зүйлээ хуваалцахад туслах явдал юм. Суралцагчид нэг нэгнийхээ ажлыг хос хосоороо эсвэл жижиг бүлгүүдэд хуваагдан шалгавал илүү үр дүнтэй байж магадгүй. Та суралцагчдыг ойлгож мэдсэн зүйлээ тайлбарлах, хуваалцах, гэрчлэхэд урьснаар давтлагыг илүү үр дүнтэй болгох боломжтой (Сайн мэдээг заах ба судлах нь: Шашны институт, семинарын багш, удирдагчдад зориулсан гарын авлага [2012], 10-ыг үзнэ үү). Давтлагын үеэр та асуулт бүрд 10-аас 15 минут зарцуулах ёстой. Шаардлагатай бол суралцагчдыг эцсийн хариултаа хураалгахын өмнө засаж залруулахад урамшуулан дэмж.

  5. Хураалга: Анги төгсөх үед суралцагчид хариултуудаа танд өгч хураалгана. Суралцагчид багшийн үнэлснээр уг ангитай холбоотой бүх асуултад хариулахын тулд тодорхой хичээл зүтгэл гаргаж, бичиж мөн хянасны дараа хариултуудаа багшид хураалгасан бол Суралцахуйг өндөрт гаргах туршлагыг дүүргэсэнд тооцно. Хариултаа хураалгасан суралцагчдыг УХААЛАГ дүнгийн дэвтэрт бүртгэж ав.

Анхаарах зүйл: Онцгой хэрэгцээ, хөгжлийн бэрхшээлтэй эсвэл эрүүл мэндийн асуудалтай суралцагчдыг бусад суралцагчтай ижил түвшинд энэ шалгалтад оролцуулахын тулд тэдэнд зориулан шаардлагатай зохицуулалт хийсэн байхад анхаар. Хичээлийн материалыг том үсгээр хэвлэх эсвэл аудио бичлэг хэлбэрээр бэлтгэх зэргээр зохицуулж болох бөгөөд энэ нь суралцагчдад бусдын тусламжтай хариулах, хариултаа бичгээр биш амаар өгөх, бичээчээр бичүүлэх, дуу хураах төхөөрөмжөөр бичиж өгөх зэрэг боломж олгоно. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тусламж үзүүлэх талаар ерөнхий мэдээлэл олж авахын тулд lds.org/topics/disability вэбсайт руу орно уу.

Суралцагчдад зориулсан заавар

Энэхүү Суралцахуйг өндөрт гаргах туршлага хөтөлбөр нь таныг хичээлдээ оролцож, уншихаар даалгавар болгосон материалыг судлахад нэлээд тус нэмэр болох иж бүрэн асуултуудаас бүрдэж байна. Тухайн цуврал хичээлийн туршид эдгээр асуултын хариултан дээр ажиллах нь ойлгож мэдсэн зүйлийнхээ талаар тунгаан бодож, хуваалцахдаа сайн мэдээний талаар илүү гүнзгий ойлголттой болж, илүү сайн хэрэгжүүлэхэд тусална. Асуулт тус бүрд хариулахдаа дараах алхмыг хийж гүйцэтгэ. Үүнд:

  1. Асуулт бүрд өөрийн үгээр цэгцтэй хариулж бич. Хариултуудаа судар болон бошиглогчдын үгсээр бататга. Таны хариулт бусадтай хуваалцахуйц зохистой эсэхийг бататга.

  2. Хариултаа багшийнхаа тогтоосон өдөр ангид авчирч, шалга.

  3. Шаардлагатай бол шалгасныхаа дараа хариултаа засаж өөрчил.

  4. Бүх асуултын эцсийн хариултыг багшийнхаа тогтоосон өдөрт багтаан хураалга.

Хэрэв өөрөөр заагаагүй бол та хариултаа ангиас гадуур хийж гүйцэтгэх ёстой. Хэрэв та онцгой хэрэгцээ, хөгжлийн бэрхшээлтэй эсвэл эрүүл мэндийн асуудалтай бол багштайгаа ярилцан, энэ хөтөлбөрт хамрагдаж төгсөхөд тань тус болох зохицуулалтыг хийлгээрэй. Багш тань таныг энэ хөтөлбөрт амжилт гаргаасай гэж хүсэж байгаа бөгөөд амжилт гаргахад тань туслахад бэлэн байна.