Институт
Сэргээлтийн үндэс (Шашин судлал 225)


Сэргээлтийн үндэс (Шашин судлал 225)

Асуултууд

  1. Би үнэн, худал хоёрыг хэрхэн ялган таних вэ?

    Таны хариултад дараах зүйлс орсон байх ёстой. Үүнд:

    • Судрууд, өнөө үеийн бошиглогчдын үгс, Ариун Сүнс зэргийн үнэнийг тогтооход гүйцэтгэх үүрэг

    • Судлах, итгэлтэй байх, залбирах зэрэг нь үнэний тухай мэдэж авахад танд хэрхэн тусалж чадах тухай

    • Сүмийн түүхийн талаар болон Сүмийн илчлэгдсэн сургаалын тухай найдвартай эх сурвалжуудыг хэрхэн олж, үнэлж дүгнэн, ашиглах тухай

    • Та эсвэл таны мэддэг хэн нэгэн шийдвэрлэх асуудал, сорилт бэрхшээл, асуудалтай тулгарсан үед үнэн, худлыг ялган таних талаар олж мэдсэн зарчмуудаа амьдралдаа хэрхэн хэрэгжүүлж болох тухай

  2. “Иосеф Смит энэ дэлхийд хүмүүний авралын тулд, зөвхөн Есүс Христийг эс тооцвол үүн дээр амьдарч асан аль ч бусад хүнээс илүү ихийг хийсэн” гэдгийг ойлгох нь миний хувьд яагаад чухал байдаг вэ? (С ба Г 135:3).

    Таны хариултад дараах зүйлс орсон байх ёстой. Үүнд:

    • Анхны үзэгдлийн Сайн мэдээний сэргээлтэд болон цаг хугацааны бүрэн байдлын эрин үеийн эхлэлд гүйцэтгэсэн үүрэг

    • Иосеф Смитээр дамжин сэргээгдсэн үнэн таны амьдралыг хэрхэн адисалсан тухай

    • Иосеф Смитээр дамжин сэргээгдсэн санваарын түлхүүрүүд эсвэл авралын ёслолууд таны амьдралыг хэрхэн адисалсан тухай

    • Иосеф Смитийн Сэргээлтэд гүйцэтгэсэн үүрэг нь таныг хэрхэн Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт илүү ойр авчирсан тухай

  3. Сэргээлтийн тухай доорх чухал үйл явдлууд эсвэл сургаалуудын аль нэг нь таны амьдралыг хэрхэн адисалсан бэ?

    a) Мормоны Ном ирсэн нь, б) Сургаал ба Гэрээн дэх чухал хэсгүүд ба сургаалууд, в) Сүмийн илчлэгдсэн зохион байгуулалт, г) санваарын сэргээлт, д) ариун сүмүүд ба ариун сүмийн ажил. Таны хариултад дараах зүйлс орсон байх ёстой. Үүнд:

    • Та энэ ангид суралцсанаар энэ үйл явдал эсвэл сургаалын талаар юу мэдэж авсан тухай

    • Энэ үйл явдал эсвэл сургаал нь тэнгэр нээлттэй байгааг хэрхэн батлан харуулдаг тухай

    • Энэ үйл явдал эсвэл сургаал таны амьдралыг хэрхэн адисалсан эсвэл таны хувьд хэр чухал болох тухай

    • Сэргээгдсэн сайн мэдээний тухай мэдэж авсан зүйлсийн тань талаарх таны гэрчлэл

Сургаалын гол санаа

Энэ ангид үзэх хичээлд орсон гол гол санааг ашиглан, дараах мэдээллийг бүрдүүлсэн. Эшлэлүүдийн ард байрлах хаалтан доторх дугаарууд нь тухайн мэдэгдлийг Сэргээлтийн үндэс багшийн гарын авлага (2015) дээрээс олж болох хичээлийн дугаарыг харуулж байгаа болно. Хариултаа доорх мэдээлэлтэй харьцуул. Хэрэв танд энэ шалгалтын хариултандаа оруулалгүй үлдээсэн сургаалын гол санаа байвал хариултаа хураалгахын өмнө засаж өөрчил. Та энэ мэдээллийг үгчлэн хуулах хэрэггүй бөгөөд зөвхөн эдгээр сургаалыг ойлгож, ойлгосон зүйлээ буулган бичсэн эсэхээ хяна. 3-р асуултад илүү хувийн шинжтэй хариулт өгөх шаардлагатай тул гол санаа гэж байхгүй болно.

  1. Би үнэн, худал хоёрыг хэрхэн ялган таних вэ?

    Үнэнийг тогтооход судрууд, өнөө үеийн бошиглогчдын үгс, Ариун Сүнс зэргийн гүйцэтгэх үүрэг:

    • “Мормоны Ном болон Сургаал ба Гэрээ нь хүмүүний авралын төлөө Библийн хамтаар урагш авчрагдсан болно” (22).

    • “Бидний уншсан зүйл үнэн эсэхийг мэдэхэд Ариун Сүнс тусалж чадна” (10).

    • “Хэрэв бид бошиглогчдын үгсэд анхаарал хандуулбал дайсны эсрэг хамгаалагдах болно” (9).

    • “Их Эзэний үйлчлэгчид Ариун Сүнсний хүчээр ярих үед тэдний үг Их Эзэний хүслийг илчилдэг” (12).

    Судлах, итгэлтэй байх, залбирах зэрэг нь үнэний тухай мэдэж авахад танд хэрхэн тусалж чадах тухай:

    • “Бид суралцах үйл явцдаа итгэлтэй байвал Их Эзэний тусламжийг авах эрхтэй болдог” (10).

    • “Бид зарлигуудыг дуулгавартай дагаж, ялангуяа амьд бошиглогчдын үгс гэх мэт зохих мэдээллийн эх сурвалжуудыг судлан, залбирлаар дамжуулан удирдамж эрэлхийлж, итгэл мөн тэвчээрийг хөгжүүлснээр хамгийн агуу асуултууддаа хариулт авч чадна” (10).

    • “Бид сайн мэдээний тухай асуулт эсвэл эргэлзээтэй тулгарах үедээ үнэн гэдгийг нь аль хэдийн мэдсэн зүйлээсээ тууштай зууран барьж, үргэлжлүүлэн судалснаар хариулт олж чадна гэдэгт эсвэл Бурхан нэгэн өдөр хариултыг илчлэх болно гэдэгт итгэх хэрэгтэй” (4).

    Найдвартай эх сурвалжуудыг хэрхэн олж, үнэлж дүгнэн, ашиглах тухай:

    • “Бид интернэтэд ‘үнэнийг’ шалгах шүүлтүүр байхгүй гэдгийг үнэнийг олж мэдэхийг хүсэгчдэд сануулж болох юм. Зарим мэдээлэл хэчнээн үнэмшилтэй ч шуудхан хэлэхэд үнэн байх нь үгүй билээ” (10; Нийл Л.Андэрсэн, “Иосеф Смит,” Ensign эсвэл 2014 оны 10-р сарын Ерөнхий чуулган,, 31).

    • “Үнэнийг эрэлхийлэгч хүмүүс буруу эсвэл хуурамч мэдээлэлд хууртахаас зайлсхийхийн тулд Сүмийн болон Сүмийн түүхийн тухай найдвартай мэдээллийн эх сурвалжуудыг эрэлхийлэх ёстой” (2).

    • “Биднийг Бурханы үг болон Түүний амьд бошиглогчдын заасан зүйлст өгөгдсөн Бурханы төлөвлөгөө, захиас хэмээн бидний мэддэг зүйлсийн эсрэг орчин үеийн үзэл санааг хэмжиж эхлэхэд … энэ нь биднийг мөнхөд аюулгүй байх газарт аваачдаг гэдгийг бид мэддэг” (10; Даллин Х.Өүкс, “Тэрээр зүрх сэтгэлдээ тунгаахдаа” [Ахлагч Даллин Х.Өүкстэй хамт өнгөрүүлсэн нэгэн үдэш, 2013 оны 2-р сарын 8], lds.org/broadcasts).

  2. “Иосеф Смит энэ дэлхийд хүмүүний авралын тулд, зөвхөн Есүс Христийг эс тооцвол үүн дээр амьдарч асан аль ч бусад хүнээс илүү ихийг хийсэн” гэдгийг ойлгох нь миний хувьд яагаад чухал байдаг вэ? (С ба Г 135:3).

    Анхны үзэгдлийн Сайн мэдээний сэргээлтэд болон цаг хугацааны бүрэн байдлын эрин үеийн эхлэлд гүйцэтгэсэн үүрэг:

    • “Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг Иосеф Смит дээр ирэх үед мөнхийн үнэнүүд дэлхийд сэргээгдсэн юм” (2).

    • “Бид Иосеф Смит Бурхан Эцэг, Түүний Хүү Есүс Христийг харсан гэдэг гэрчлэлтэй болох юм бол Сайн мэдээний сэргээлт үнэн гэдгийг мэдэх болно” (2).

    • “Иосеф Смит бидний эрин үед сайн мэдээг сэргээхийн тулд Бурханаар дуудагдсан” (1).

    Иосеф Смитээр дамжин сэргээгдсэн үнэн таны амьдралыг хэрхэн адисалсан тухай:

    • “Есүс Христ бол амьд, алдар суутай бие юм. Есүс Христ бол Эцэгийн Төрсөн Ганц юм. Есүс Христ бол энэ дэлхийн мөн бусад дэлхийн Бүтээгч юм” (13).

    • “Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм нь дэлхий дээрх цорын ганц үнэн бөгөөд амьд сүм мөн” (6).

    • “Тэнгэрлэг Эцэгийнхээ хүүхдүүдийн хувьд бидэнд Түүнтэй адил болох чадавх байдаг” (17).

    • “Их Эзэн бошиглогч Иосеф Смитээр дамжуулан үнэний тухай бидний мэдлэгийг бататгаж, тодруулж, өргөжүүлсэн нэмэлт судрыг илчилжээ” (12).

    Иосеф Смитээр дамжин сэргээгдсэн санваарын түлхүүрүүд эсвэл авралын ёслолуудын тухай мөн тэдгээр нь таны амьдралыг хэрхэн адисалсан тухай

    • Иосеф Смит “номлолын ажил, мөнхийн гэр бүл, ариун сүмийн ажлын түлхүүрүүдийг” хүлээн авсан (14).

    • “Хувь хүн баптисм хүртэхээсээ өмнө өөрийгөө даруусгаж, наманчлан, Есүс Христийн нэрийг өөр дээрээ авахад бэлэн байж мөн эцсээ хүртэл Түүнд үйлчлэх шийдвэр төгс байх ёстой” (6).

    • “Бид селестиел хаант улсын хамгийн дээд зэрэглэлд хүрэхийн тулд гэрлэлтийн шинэ бөгөөд үүрдийн гэрээнд орсон байх ёстой” (19).