2022
Бид дэлхийд ирэхээсээ өмнө
2022 оны 1, 2-р сар


Судрын түүхүүд

Бид дэлхийд ирэхээсээ өмнө

Та нар энэ түүхийг Абрахам 3:22–27-оос уншиж болно.

Heavenly Father and Jesus

Бид төрөхөөсөө өмнө Тэнгэрлэг Эцэгтэйгээ хамт тэнгэрт амьдарч байсан. Тэр бидэнд Өөрийн аз жаргалын төлөвлөгөөний талаар заасан.

boy looking sadly at girl holding soccer ball

Биднийг бие махбодтой болохоор дэлхий дээр ирнэ гэдгийг Тэр бидэнд хэлсэн. Бид суралцаж бас сонголт хийх болно. Заримдаа бид алдаа гаргана. Бидэнд Аврагч хэрэгтэй болно.

girl holding out soccer ball to boy

Аврагч бидэнд хэрхэн амьдрахыг үзүүлнэ. Бид буруу сонголт хийсэн үедээ наманчлах боломжтой байх болно.

Jesus standing with arms outstretched in front of earth

Есүс “Намайг явуулаач. Би энд байна” гэж хэлэв. Тэнгэрлэг Эцэг Түүнийг бидний Аврагчаар сонгосон. Есүс дэлхий дээр ирж биднийг аврахаар амласан юм.

Jesus and Heavenly Father standing in beautiful garden

Би Есүсийг дагаж чадна. Хэзээ нэгэн цагт би буцаж Тэнгэрлэг Эцэгтэй хамт амьдарч чадна.

Зургийг Април Стотт