2022
Есүстэй адил туслах
2022 оны 1, 2-р сар


Найзаас найзад

Есүстэй адил туслах

girl pushing young boy in stroller

Намайг Хүүхдийн хэсэгт байхад эрэгтэй дүү маань дөнгөж хөлд орж, эмэгтэй дүү маань нялх байсан юм. Ээж маань дүү нарыг асраад тун завгүй байдаг байсан тул сургуулиасаа ирээд би түүнд тусалдаг байлаа. Би эрэгтэй дүүгээ тэргэн дээр суулгаад, байраа тойрон олон удаа түрж алхдаг байв. Бид хамтдаа үзэсгэлэнтэй дэлхийн талаар ярилцаж, шувууд, шавж, хөршийнхөө тэжээвэр амьтад зэргийг хардаг байсан. Энэ нь хэдий багахан тус байсан ч том өөрчлөлт авчирсан юм! Ээж маань миний тус нэмэрт баярлаж мөн үүний ачаар амарч чаддаг байлаа. Миний тус гэр бүлийнхэнд маань бүгдэд нь нэмэр болсон. Энэ бол Есүсийн биднээс хүсдэг туслах арга байсан.

Чи яаж тусалж чадах вэ?

Jesus with children

Хүүхдийн хэсгийн хүүхдүүдийн хувьд нинжин сэтгэлийн багахан үйлдлүүд тань том өөрчлөлт гаргаж чадна. Та нар бусдад тусламжийн гараа сунгах үедээ Есүс Христийг төлөөлж байдаг. Та нар Түүний хайрыг мэдрэхэд нь бусдад тусалж байна.

Есүсийн тухай түүхүүдээс суралц. Тэгээд “Есүс яах байсан бол?” гэж өөрөөсөө асуу. Эргэн тойронд чинь тусламж хэрэгтэй хүмүүс байгаа. Тэдгээрийн зарим нь гэрт чинь, зарим нь гудамжны цаана байгаа.

Бусдад туслах энгийн үйлдэл хийх үед Ариун Сүнс та нарыг дотроо сайхан зүйл мэдрэхэд тусална. Есүсийн хийх байсны адил үйлдсэнээ чи мэдэх болно.

Бусдын тусламжийг хүлээн авах нь бас чухал. Тэднийг бидэнд туслах үед бид Аврагчийн биднийг гэх хайрыг мэдрэх боломжтой.

Би та нарт хайртай! Есүс Христ чамайг хайрладаг гэдгийг би мэднэ. Бусдад тусламжийн гараа сунгах үедээ та нар Түүний хайрыг мэдрэх болно.

Чиний тусч гар

Чиний тухай бүрэн мэдээлэл

Нас:

Хэнээс:

Хэл:

Гэр бүл:

Зорилго ба мөрөөдөл:

Гэртээ эсвэл нийгэмдээ тусалж байсан үеийнхээ талаар бидэнд ярьж өгөөрэй.

Бусдад туслахад эсвэл Есүсийг дагахад чамд ямар санагддаг вэ?

Чиний дуртай зүйлс

Газар:

Есүсийн тухай түүх:

Хүүхдийн хэсгийн дуу:

Хоол:

Өнгө:

Хичээл:

Page from the January/February 2022 Friend Magazine.

Зураг чимэглэлийг Симини Блокэр