2022
Чи бол Бурханы хайртай хүүхэд
2022 оны 1, 2-р сар


Тэргүүн Зөвлөлөөс

Чи бол Бурханы хайртай хүүхэд

Хүүхдүүдэд зориулсан 2021 оны Найзаас найзад нэвтрүүлгээс авав. Нэвтрүүлгийг ChurchofJesusChrist.org/broadcasts холбоосоор орж үзээрэй.

pictures of children’s faces

Хүндэт залуу найзууд аа, би та нарт хайртай. Та нарыг харахаараа би ач, гучаа боддог. Манай гэр бүлд 12-оос доош насны 100 гаруй ач гуч байдаг гэдгийг та нар мэдэх үү? Тэд яг та нартай адил ухаантай бас маш эрхэм нандин хүүхдүүд юм.

Та нар бол Бурханы хайртай хүүхдүүд. Үүнийг санаж яваарай. Хэрвээ та нар энэ чин үнэнийг байнга санаж явбал, ямар ч асуудал тулгарсан итгэлтэй, зоригтой байж чадна.

Та нар баптисм хүртэж, гишүүнээр батлуулснаар Их Эзэнийг дагана гэдэг амлалтыг өгсөн. Тэрээр та нарыг чиглүүлэхээр Өөрийн Сүнсийг илгээнэ хэмээн амладаг. Есүс Христийн итгэлтэй дагалдагчийн хувьд та нар дэлхийд авчирч болох гэрэл, хайрынхаа талаар бодоод үзээрэй!

Залуухан, хайрт найзууд минь ээ, би та нарын хүн нэг бүрээр маш их бахархаж байна. Тэнгэрлэг Эцэг та нарыг харж ханддаг гэдгийг би мэднэ. Тэрээр та нарт хайртайн адил, би ч бас та нарт хайртай.

Тэнгэрлэг Эцэгийн аз жаргалын төлөвлөгөө

Page from the January/February 2022 Friend Magazine.

Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний талаар илүү ихийг мэдэж авахын тулд зургуудыг будаарай. Абрахам 3–5-р бүлгээс илүү ихийг уншаарай.

Бид төрөхөөсөө өмнө Тэнгэрлэг Эцэгтэй хамт амьдарч байсан.

Тэр Есүс Христээс бидэнд зориулж дэлхийг бүтээхийг хүссэн.

Есүс гэрэл өгөхийн тулд нар, сар, оддыг бүтээжээ.

Есүс дэлхийг мод, цэцэгсээр чимэн гоёсон. Тэр загас, шувуу, амьтдыг бүтээв.

Дараа нь Тэнгэрлэг Эцэг дэлхий дээр бидний анхны эцэг эх болох Адам, Ева хоёрыг суурьшуулсан билээ.

Тэнгэрлэг Эцэг надад хайртай бөгөөд намайг харж ханддаг.

Зураг чимэглэлийг Элийз Блак