Есүсийг хамтдаа дагах нь
Уэльсийн Денбигшир дэх Хүүхдийн хэсгийнхэн Анхны үзэгдлийн талаарх энэхүү зургийг бүтээсэн!
Би шинэ зүйл сурахын тулд өдөр бүр судраас уншдаг. Би номлолд явахыг тэсэн ядан хүлээж байна!
Рашад Э., 10 настай, АНУ-ын Баруун Виржиниа муж
Миний сэтгэл түгшдэг. Ээж маань үүнийг багасгах хэд хэдэн санаа хэлж өгсөн ч бүрэн арилаагүй. Тусламж хүсэн залбирахад миний сэтгэлийн түгшүүр алга болж эхэлсэн!
Фэликс Г., 10 настай, АНУ-ын Калифорни муж
Би хайрцаг чимэглээд, үүнийгээ савтай ус мөн гар дулаацуулагчаар дүүргэж, манай байранд ирсэн хүргэлтийн хүмүүст өгдөг. Би Есүс шиг үйлчлэхийг хичээдэг.
Элли Рөүз М., 6 настай, АНУ-ын Нью-Йорк хот
Бид сургууль дээрээ Саскачеван мужийн талаар сурч байв. Эгч маань тэнд номлогчоор үйлчилж байгааг би ангийнхан болон багштайгаа хуваалцах боломжтой байсан!
Жакоб С., 7 настай, Канадын Альберта муж
Бид завь хийсэн! Нэг нь зургаа дахь үеэс өмнөх өвөг дээдэс маань Шведээс АНУ-д цагаачилж байхдаа хөвж явсан завь байсан.
Аксэл.М, 6 настай, Дэклан М., 9 настай, АНУ-ын Хойд Каролина муж
Таагүй сэтгэгдэл төрүүлсэн муухай үгсийг би сонссон юм. Гэртээ ирээд би эдгээр үгийг мартахын төлөө залбирав. Тэнгэрлэг Эцэг миний залбиралд хариулсан.
Эмрий Х., 10 настай, АНУ-ын Орэгон муж
Ангийн маань нэг хүүхэд сургуульд явахаас айдаг байлаа. Би өдөр бүр эрт ирээд, түүнийг хүлээдэг. Тэгснээр тэр ганцаардахгүй. Би Есүсийг дагаж байгаа учраас бусдад туслах нь намайг аз жаргалтай болгодог.
Фэнг З., 6 настай, Тайванийн Хсинчу хот
Эмми С., 8 настай, АНУ-ын Мичиган муж
Маадэлин Х., 9 настай, Монголын Улаанбаатар хот
“Миний гэр бүл,” Жанус С., 7 настай, Австралийн Нью Саут Уэльс