2022
Каролина гараа сунгав
2022 оны 1, 2-р сар


Каролина гараа сунгав

Каролина найздаа хэрхэн тусалсан бэ?

girl playing hopscotch with boy who is bald

Тэр багшийгаа сонсохыг хичээсэн ч Рамон гэх найзыгаа харахгүй байж чадахгүй байлаа. Түүний толгойд нэг ч үс байхгүй!

Үс нь унаад удаж байна. Одоо тэр халзан болсон.

Каролина ард нь чимээ гарахыг сонсов. Сийзэр, Лүис хоёр инээлдэж байлаа. Тэр хоёр Рамоныг шоолоогүй байгаасай гэж тэр найдаж байв.

Рамон өглөөжин тонгойн суув. Тэр гараа өргөсөнгүй. Тэр гунигтай харагдаж байлаа. Каролина түүний сэтгэл санааг өргөхийг хүсэв.

Эцэст нь гадаа тоглох цаг боллоо. Рамон хамгийн түрүүнд ангиас гарав. Каролина гадаа гараад, Рамоныг олохгүй байлаа. Тэр хөл бөмбөгийн талбайд байсангүй. Тэр авирдаг тоглоом дээр ч байсангүй. Мөн тэр багшийн хажууд черта тоглож буй хүүхдүүд дунд ч байсангүй.

Тэр тэнд байна! Рамон талбайн захад зогсож байлаа. Сийзэр, Лүис хоёр мөн тэнд байв. Каролина ойртож очив.

“Ямар том толгойтой юм бэ!” гэж Сийзэр шоолов.

Лүис инээж байлаа. “Ийм муухай үстэй байсан бол би ч бас үсээ хусах байсан” гэцгээхэд,

Рамон гараа зангидаад, яг уйлах гэж байгаа юм шиг харагдаж байлаа.

Каролина Рамон руу гүйж очоод, “Хоёулаа тоглох уу?” гэж асуув. Тэр түүний гарыг хөтлөөд, хамтдаа цааш явлаа. Тэд багшийнхаа дэргэд очих хүртлээ цуг алхав. Тэнд хэн ч тэдэнд төвөг удахгүй.

“Чи черта тогломоор байна уу?” гэж Каролина асуулаа.

Рамон толгой дохив. Каролина газарт шохойгоор зураад,

“Чи зүгээр үү?” гэж асуулаа.

Рамон инээмсэглэн, “Би одоо зүгээр ээ, Надад тусалсанд баярлалаа!” гэв.

Каролина инээмсэглэв. Тэр найздаа туслах зоригтой байсандаа баяртай байлаа.

Page from the January/February 2022 Friend Magazine.

Зураг чимэглэлийг Холли Хиббэрт