Бидний хуудас 11 настай Каролина Есүс Христ Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд өссөн бөгөөд Венесуэлийн Каракасын Ариун сүмд явахыг үргэлж хүсдэг байжээ. 2012 оны 3-р сард тэрээр анх удаа ариун сүмд оржээ. Ариун сүмд орсондоо тэр маш их баяртай байжээ. Манай гэр бүл бол маш сайхан гэр бүл юм. Сүм манайхаас зургаан цаг явж хүрэх газарт байдаг ч бид тэнд хүрч очиж чадна. Манай аав ням гараг бүр ариун ёслолыг адисалдаг бол ээж Хүүхдийн Хэсэгт заадаг. Бид Бразилын Ресифе Ариун сүмд жилд нэг удаа явж байна. Би насанд хүрэхээрээ номлолд явна. Би судруудыг өдөр бүр судалж, өдөр бүр залбирдаг. Би сайн хөвгүүн байснаараа Тэнгэрлэг Эцэгээ баярлуулахыг хичээдэг. Би сайн мэдээнд маш их дуртай. Keвин Л., нас 8, Бразил Ээж маань найзтайгаа ариун сүмийн ёслолд оролцох зуур би аав болон ах Раянтайгаа ариун сүм дээр цагийг сайхан өнгөрөөсөн. Би ариун сүмийн хүлээлгийн өрөөнд байхдаа маш их хүндлэл бишрэлтэй байсан. Тэнгэрлэг Эцэгийнхээ гэрт очиж, Сүнсээр дамжуулан Түүний хайр энэрэл, нинжин сэтгэлийг мэдрэхдээ сэтгэл маш их догдолсон. Би Их Эзэний өргөөнд дуртай. Хорхе M., нас 6, Коста Рика Миний бяцхан дүү Омега бид хоёр ариун сүмийг харах дуртай. Манай тойргийнхон Мексикийн Монтерри Ариун сүм рүү явахаар шөнө дунд хөдөлж, зургаан цаг явж билээ. Ариун сүм бол гэр бүлүүд мөнхөд холбуулж чадах газар гэдгийг би мэднэ. Бид удахгүй Такстла Гвитиррез рүү шилжинэ. Тэнд ариун сүмтэй учраас бид ариун сүмд байнга орох боломжтой болно. Бидэнд ариун сүм байдагт би баярладаг. Хелем Н., нас 4, Мексик Сoлин С., нас 6, Бразил Энэ бол Парагвайн Асунсионы Ариун сүмийн зураг. Бид удалгүй мөнхийн гэр бүл болон холбуулах гэж байгаадаа их баяртай байна. Надад сайхан гэр бүл өгсөнд би Тэнгэрлэг Эцэгтээ талархаж байна. Aнжело Н., нас 5, Парагвай Би Гватемалын Квиетзалтенанго Ариун сүмд орсон даруйдаа л амар амгаланг мэдэрсэн. Онцгойлон адислалтын үед би бүр ч их баяртай байсан. Онцгойлон адислалтын үеэр хэлсэн үгс миний зүрх сэтгэлийн гүнд нэвтрэн орж билээ. Хуан Г., нас 11, Гватемал