Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимлоос заах нь
Боловсролын үнэ цэнэ
Боловсрол бол сайн мэдээний нэн чухал хэсэг бөгөөд нийгмийн амьдралд оролцох, өөрийгөө болон гэр бүлээ тэтгэхэд хувь хүнийг бэлтгэдэг.1 Далын Ахлагч Крейг А.Кардон энэ дугаарын 54–55-р хуудас дээр боловсролын ач холбогдлын тухай өгүүлсэн байна.
“Улам нарийн, ээдрээ төвөгтэй болж байгаа энэ дэлхийд боловсрол амьдралын чухал шаардлага, шалгууруудын нэг болж байна. Сайн боловсролтой болох нь материаллаг аж байдлын хувьд илүү сайн амьдрах боломжийг бидэнд олгохын хамт өндөр мэдлэг боловсрол нь Их Эзэний зорилгуудыг биелүүлэхэд илүү их нөлөө үзүүлэх боломжоор биднийг хангадаг.”
Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимолд: “Та нарын боловсролд сүнсээр суралцах мөн багтана. Судруудаас мөн хожмын үеийн бошиглогчдын үгсээс суралц. Институт, семинарт хамрагд. Амьдралынхаа турш Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний тухай үргэлж суралц. Энэ сүнслэг сургалт та нарыг амьдралын саад бэрхшээлүүдэд хариултыг олоход тусалж, Ариун Сүнсний нөхөрлөлийг урих болно.2
Залуучуудад заах хэдэн зөвлөмж
-
Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимлын боловсрол хэсгийг унш. Хичээл сурлага болон сайн мэдээнээс суралцах талаар өөрийн хуримтлуулсан эерэг туршлагаа хуваалц. Ингэх нь энэхүү жишгийг үе тэнгийнхэнтэйгээ ярилцаж, тэдний асууж болох асуултуудад хариулах боломжийг чамд олгох болно.
-
Үе тэнгийнхээ найзад авьяас чадвар, сонирхдог зүйл дээрээ үндэслэн ажил мэргэжлийн болон боловсролын зорилго тавьж хэрэгжүүлэхэд нь тусал. Тавьсан зорилгоо хэрэгжүүлж эхлэх алхмуудыг төлөвлөхөд түүнд тусал.
-
Боловсролын ач холбогдлын талаар гэр бүлийн үдэш зохион байгуулахыг бод (энэ тухай чухал материал бол ахлагч Даллин Х.Өүкс, Кристен М.Өүкс нарын, “Learning and Latter-day Saints,” өгүүлэл юм Лиахона, 2009 оны 4-р сар, 26–31).
-
youth.lds.org-т орж, Залуучуудын цэсийн доорх “For the Strength of Youth” дээр дар. “Education”-ээс та нар боловсролын тухай судрууд, видеонууд (жишээ нь, “Давалгаагаар тэших үү эсвэл семинарт явах уу?”), Mormon Channel радиогийн хөтөлбөрүүд, асуулт хариултууд, өгүүллүүд түүний дотор Ерөнхий эрх мэдэлтнүүдийн хэлсэн үгсийг олж үзэх болно.
Хүүхдүүдэд заах хэдэн зөвлөмж
Шинэ зүйлсийг сурах нь хүүхдүүдэд зугаатай ч, энэ нь хэцүү байж болно. Энэ сарын дугаарт “Уншихад бэлэн” нэртэй өгүүлэл байгаа (хуудас 66). Чанга уншиж сайн чаддаггүй сэтгэцийн сааталтай нэг охины тухай бас Хүүхдийн Хэсгийн хүүхдүүд хэрхэн түүнд урам хайрлан дэмжсэн тухай энэ түүхэнд өгүүлдэг. Энэ түүхийг хүүхдүүдтэй хамт уншиж, дараах асуултуудын тухай хамтдаа ярилц:
-
Ямар нэг хэцүү зүйлийг хийх гэж хичээх нь Мэрид ямар санагдсан бэ? Суралцах нь хэцүү ч гэсэн байнга сурч судалж байх нь яагаад чухал вэ?
-
Мэрид туслахын тулд бусад хүүхдүүд юу хийсэн бэ? Гэртээ, сүм дээр болон сургууль дээр суралцахад нь бусдад туслахын тулд чи юу хийж болох вэ?