2013
Иосеф Смитийн амьдарч байсан хоёр байшин
2013 оны нэгдүгээр сар


Бошиглогчийн мөрөөр

Иосеф Смитийн амьдарч байсан 2 байшин

Сүмийн түүхэн дэх онцгой ач холбогдолтой нэг газрыг судалцгаая!

Нью-Йоркийн Палмира бол Есүс Христ Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм 193 жилийн өмнө сэргээгдсэн газар юм. Лук, Рахел, Жюлия С. гурав Бошиглогч Иосеф Смитийн амьдарч байсан газрын тухай болон дэлхий дээр Сүмийг сэргээхэд тэрээр хэрхэн тусалсан тухай илүү их зүйлийг мэдэхийн тулд энэхүү онцгой газарт очиж үзсэн ажээ.

Дүнзэн байшин

Энэ дүнзэн байшинг Иосефыг бага байхад барьсан бөгөөд 12-19 настай байх үедээ тэр энд амьдарч байжээ.

1. Иосеф найман ах, эгч дүүстэй байжээ. Энэ жижигхэн байшинд 11 хүмүүс амьдарч байсан гэнэ!

2. Эднийхэн Библиэс уншихаар хоолныхоо ширээний ард байнга цугладаг байсан гэнэ. Иосеф 14-тэй байхдаа, Иaков 1:5-аас: “Та нарын хэн нэгэнд нь мэргэн ухаан дутвал Бурханаас гуйг” гэж уншжээ. Бурханаас асуух чухал асуулт түүнд байлаа.

3. 1820 оны хаврын эхэн сарын нэг өдөр Иосеф дүнзэн байшингийнхаа ойролцоох ойн цоорхой руу очиж, аль сүмд элсэх тухайгаа асуун залбирчээ. Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр түүн дээр хүрч ирэн тэр үед байсан сүмүүдийн алинд нь ч элсэхгүй байхыг түүнд хэлсэн ажээ. Дэлхий дээр Их Эзэний Сүмийг дахин бий болгоход Иосеф туслах болно гэдгийг Есүс түүнд хэлжээ.

4. Тэдний зургаан хөвгүүн бүгдээрээ дээд давхрын өрөөнд унтдаг байв. Иосефыг 17-той байхад тэнгэр элч Моронай түүн дээр гурван удаа ирж, алтан ялтсууд болон тэдгээр ялтсуудаас тэр Мормоны Номыг орчуулж хэвлүүлэх болно гэдгийг түүнд хэлэв. Иосеф дөрвөн жилийн дараа ялтсуудыг хүлээн авчээ.

Банзан байшин

Иосефыг 19-тэй байхад тэднийх шинэ байшинд оржээ. Тэр Кумора гүвээнээс алтан ялтсуудыг авах үедээ энэ байшинд амьдарч байв.

5. Зарим хүмүүс алтан ялтсуудыг хулгайлахаар завдаж байв. Иосеф ялтсуудыг пийшингийнхээ өмнө тоосгонууд доор нуудаг байв.

6. Иосефын эмэгтэй дүү Софрония, Катерин хоёр унтлагын энэ жижигхэн өрөөнд унтдаг байв. Иосеф нэг шөнө ялтсуудыг даавуунд ороож, хоёр охины орны хооронд нуусан ажээ.

Гэрэл зургуудыг Брент Уолтон; Тэнгэр элч Моронай Иосеф Смит дээр хүрч ирсэн нь, Том Ловелл© 2003 IRI