2013
Зэрэгцээ шугам зурах нь: Жинхэнэ хөрвөлт
2013 оны нэгдүгээр сар


Суралцах булан

Зэрэгцээ шугам зурах нь: Жинхэнэ хөрвөлт

Зарим маш чухал сэдвүүд ерөнхий чуулган дээр нэг биш удаа давтагдан яригддаг. Дөрвөн үг хэлэгч жинхэнэ хөрвөлтийн тухай ярьсан. Ерөнхий чуулган дээр хэлсэн үгсийг судлахдаа бусад төстэй яриануудыг хайхыг хичээгээрэй.

  • “Жинхэнэ хөрвөлт нь … Христийн шавь болох ухамсарт амлалтыг шаарддаг.”1 Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч Дэвид А.Беднар.

  • “Баптисм хийлгэхдээ бид ‘төгсгөл хүртэл түүнд үйлчлэх шийдвэртэйгээр, [Есүс] Христийн нэрийг өөрсдөдөө авна’ хэмээн амладаг. Moронай 6:3; тодотгол нэмсэн ] Ийм гэрээ нь зоригтой хичээл зүтгэл, тууштай ба үнэнч шударга байдлыг шаарддаг.”2—Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч Квинтин Л.Кук

  • “Бид бол Аврагч Есүс Христийн дагалдагчид юм. Тууштай мөн зорилготой хүчин чармайлтын үр дүнд ийм хөрвөлт ба итгэлтэй байдал бий болдог. Энэ бол маш хувийн шинж чанартай бөгөөд мөнхөд үргэлжлэх үйл явц юм.”3 Залуу Эмэгтэйчүүдийн Ерөнхий Ерөнхийлөгчийн Зөвлөлийн хоёрдугаар зөвлөх Анн М.Дибб

  • “Бидний гэрчлэл оюун бодол, зүрх сэтгэлд маань гүн суусан үед л бидний бусдыг хайрлах, бусдадаа үйлчлэх хүсэл тэмүүлэл Аврагчийнхтай адил болох болно.”4 — Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч М.Рассел Баллард

Эшлэлүүд

  1. Дэвид А.Беднар “Их Эзэнд хөрвөгдсөн нь,” Лиахона, 2012 оны 11-р сар, 107.

  2. Квинтин Л.Кук “Та нар одоо тийн мэдэрч чадаж байна уу?” Лиахона, 2012 оны 11-р сар, 9.

  3. Aнн М.Дибб “Би үүнийг мэднэ. Би үүний дагуу амьдардаг. Би үүнд хайртай.” Лиахона, 2012 оны 11-р сар, 10.

  4. М.Рассел Баллард “Санаа сэтгэлээ бүрэн зориулсан байх нь,” Лиахона, 2012 оны 11-р сар, 30.