2013
Бидний уулзалт тохиолдлынх байсан гэж үү?
2013 оны нэгдүгээр сар


Чуулганы түүхүүд

Бидний уулзалт тохиолдлынх байсан гэж үү?

Ерөнхийлөгч Томас С.Монсон, “Адислалуудын тухай тунгаан бод” Лиахона, 2012 оны 11-р сар, 88.

1983-84 оны нэг их хүйтэн бямба гарагийн орой Монсон эгч бид хоёр Ютагийн Мидвэй-ийн уулархаг нутагт очихоор гарсан юм. Бид тэнд нэг байшинтай бөгөөд тэр орой гадаа хасах 31 хэмийн хүйтэн байсан учир байшингаа шалгахаар явцгааж байгаа нь тэр юм. Тэнд очоод бүх юм хэвийн байсан тул тэр оройдоо буцаж Солт Лейк орохоор шийдэж билээ. Хурдны зам дээр гараад удаагүй байтал машин маань унтраад зогсчихлоо. … Их хэцүү байсан шүү. …

Хажуугаар машинууд сүнгэнэнэ. Дуртай дургүй бид хоёр ойролцоох хот руу алхаж эхлэв. Аз болоход бидний хажууд нэг машин зогсож дотор нь сууж явсан залуу бид хоёрт туслахыг санал болгосон. … Сайхан сэтгэлт нөгөөх залуу бид хоёрыг Мидвэйд дахь байшинд минь хүргэж өгч билээ. Би түүнд төвөг удсан учир хэдэн төгрөг өгөх гэсэн боловч тэр авсангүй. Тэр өөрийгөө скаут байсан учир аливаа сайн зүйл хийх ёстой гэж байв. Тэгэхэд нь би түүнд өөрийгөө танилцуулж, тэр бидэнд үйлчилсэндээ баяртай байгаагаа хэлсэн юм. Миний бодсоноор тэр номлолд явах насных байсан тул би түүнээс ийм төлөвлгөөтэй байгаа эсэхийг асуулаа. Тэр яг яах ёстойгоо арай шийдэж амжаагүй байна гэж хариулсан юм.

Дараагийн даваа гарагт нь би тэр залууд захиа бичиж, гаргасан сайхан сэтгэлд нь талархаснаа дахин илэрхийлсэн юм. Тэр захиандаа би түүнийг бүрэн цагийн номлогч болохыг урьж урмын хэдэн үг бичиж билээ. …

Ойролцоогоор долоо хоног өнгөрсний дараа тэр залуугийн ээж нь над руу залгасан юм. Тэрээр хүүгээ маш сайн хүн болохыг хэлээд хүүгийнх нь амьдралд тохиолдсон хэдэн зүйлээс болоод түүний номлолд үйлчлэх хүсэл нь буурсан талаар ярилаа. Түүний зүрх сэтгэлийг өөрчлөхийг хүсэн нөхөртэйгээ нийлэн мацаг барин залбирснаа ч тэр хэлэв. … Тэр нэгэн хүйтэн үдэш тохиолдсон явдал тэдний залбирлынх нь хариу байж гэдгийг тэр эх надад хэлсэн юм. Би санал нэг байсан.

Хэдэн сарын дараа, бас хэдэн захиа солилцсоны эцэст тэр залууг Канадын Ванкувер Номлолд гаргаж өгөхдөө Монсон эгч бид хоёр туйлын их баяртай байж билээ.

Тэрхүү жавар тачигнасан 12 сарын үдэш бид таарсан нь тохиолдлын хэрэг үү? Үгүй гэж би баттай хэлнэ. Бүр эсрэгээрээ, бид таарсан нь эцэг эх хоёрынх нь хүүгээ гэсэн чин сэтгэлийн залбирлын хариу байсан гэдэгт би итгэдэг.

Өөрийн бодол санааг тэмдэглэлийн дэвтэртээ бичиж, энэ талаар бусадтай харилцан ярилц.