Шат шатаар
Сургаал ба Гэрээ 87:8
Энэ жилийн Мючелийн сэдэв хаана байвал аюулгүй болохыг бидэнд зааж байна.
Ариун газруудад зогсогтун та нар
“Надад ойр байгтун, мөн би та нарт ойр байх болно; намайг хичээнгүйлэн эрэлхийлэгтүн, мөн та нар намайг олох болно;” (С ба Г 88:63) хэмээн Их Эзэн биднийг урьдаг. Бид ингэснээр амьдралдаа Түүний Сүнсийг мэдэрч, хүч чадалтай, тууштай зөв шударга байж, “ариун газруудад зогсон … тэндээсээ хөдлөхгүй байх” хүсэл эрмэлзэл, зоригтой байх болно.
Ерөнхийлөгч Томас С.Монсон “Ариун газруудад байгтун” Лиахона, 2011 оны 11-р сар, 84.
Ариун газруудад
“‘Ариун газрууд’ гэж юу вэ? Ариун газруудад мэдээж хэрэг ариун сүм болон бид тэнд байгуулсан гэрээнүүдээ итгэлтэй сахих нь орно. Ариун газруудад мэдээж хэрэг хүүхдүүдийг эрхэмлэн дээдэлж, эцэг эхчүүдийг хүндэлдэг гэр бүл орно. Ариун газруудад мэдээж санваартны удирдагчдаас өгсөн үүргээ түүний дотор салбар, тойрог, гадсууд дахь номлолын үүрэг болон дуудлагаа итгэлтэйгээр биелүүлэх нь орно.
Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч Даллин Х.Өүкс, “Preparation for the Second Coming,” Лиахона, 2004 оны 5-р сар, 10; онцлон тэмдэглэлт нэмэгдсэн.
Ариун газраасаа бүү хөдөл
Ямар нэг зүйлийг хөдөлгөхгүй байх зарим арга замын тухай доор өгүүлэв:
-
Зангуу—“Найдвар нь … хүмүүсийн бодгальд зангуу болдог” (Ифер 12:4).
-
Бат бөх суурь—“Бурханы Хүү, Христ болох бидний Гэтэлгэгчийн хадан дээр … та нар сууриа тавих ёстой” (Хиламан 5:12).
-
Бат бөх байрлал—Та нэг хөлөөрөө Сион дээр нөгөө хөлөөрөө дэлхий дээр гишгэн зогсож чадахгүй. Учир нь “хоёр санаа өвөрлөгч бөгөөд бүх үйлдээ тогтворгүй байдаг юм” (Иaков 1:8).
-
Майхны гадсууд—Сионы майхны гадсууд нь: “Сионы газар нутагт, мөн түүний гадаснуудад хамтдаа цуглах нь батлан хамгаалалтын тулд, мөн шуурганаас, мөн энэ нь хольцгүйгээр бүхэл дэлхий дээр юүлэгдэх үед хилэгнэлээс хоргодох газар байж болохын тулд буюу.” (С ба Г 115:6).
Их Эзэний өдөр
Их Эзэний өдөр—Есүс Христийн Хоёр дахь Ирэлт
Энэ өдөр гэнэт ирнэ
“Бид [Хоёр дахь Ирэлтийн] тэмдгүүдийг ажиглан, итгэлтэй амьдрах ёстой. … Гэвч энэ үйл явдал болон үүнийг тойрсон бусад үйл явдлууд нэгэн цагт ирээдүйд тохиох учир бид сандарч үймэлдэх ёсгүй. Бид амьдралыг зогсоож чадахгүй. Харин ч бид урьд өмнөхөөсөө илүү сайн сайхан амьдрах ёстой.”
Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч Жеффри Р.Холланд, “This, the Greatest of All Dispensations,” Лиахона, 2007 оны 7-р сар, 19–20.