2013
Гэр бүл бол Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний нэг хэсэг
Морь 2013


Хүүхдийн Хэсгийг гэртээ авчрах нь

Гэр бүл бол Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний нэг хэсэг

Хүүхдийн Хэсгийн энэ сарын сэдвийн тухай илүү ихийг мэдэхийн тулд та энэхүү хичээл болон үйл ажиллагааг ашиглаж болно.

Амаликая гэдэг ёс бус хүний тухай Мормоны Номонд өгүүлдэг. Тэр Сүмийг устгаж, нифайчуудыг захирах хаан нь болохыг хүсч байлаа.

Ахмад Моронай бол Нифайн их цэргийн хүчтэй бөгөөд шударга удирдагч байлаа. Ахмад Моронай хүмүүст гэр бүл болон итгэлээ хамгаалах нь хэчнээн чухал болохыг сануулахыг хүсчээ. Тиймээс тэр хувцсаа урж, туг хийгээд туган дээрээ дараах үгсийг бичжээ:

“Бурханы минь, мөн бидний шашин шүтлэгийн, мөн бидний эрх чөлөөний, мөн бидний энх амгалангийн эхнэр, мөн хүүхдүүдийн минь тухай санамж болгоё.”

Тэр хийсэн тугаа “эрх чөлөөний туг” гэж нэрлэн савааны үзүүрт бэхэлжээ. Тэгээд тэр хүмүүс эрх чөлөөтэй байж, Бурханыг шүтэн биширч Түүний адислалуудыг хүлээн авсан хэвээр байхын тулд өвдөг сөгдөн залбирчээ (Алма 46:3–18-ыг үзнэ үү).

Өнөөдөр бидний гэр бүл, бидний итгэл хэчнээн чухал болохыг бидэнд сануулдаг зүйл бий. Энэ бол “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг” юм. Уг тунхгаас энд хэдэн үгийг эш татья:

“Гэр бүл нь Түүний хүүхдүүдийн мөнхийн хувь заяаны төлөөх Бүтээгчийн төлөвлөгөөний төвд байдаг. … Гэр бүл Бурханаас заяагддаг.”