2013
Гэр бүлийн үдшийн санаанууд
Морь 2013


Гэр бүлийн үдшийн санаанууд

Энэхүү дугаарт гэр бүлийн үдэшт ашиглах өгүүлэл, үйл ажиллагаануудыг бичсэн байгаа. Зарим жишээг дор харуулав.

“Шударгаар буцааж өгсөн нь” хуудас 50: Та гэр бүлийнхээ хамт энэ түүхийг уншсаны дараа youth.lds.org-аас “Honesty: You Better Believe It!” (англи, испани, португаль хэл дээр байгаа) дүрс бичлэгийг татаж аван үзэж болно. Гэр бүлийн гишүүд энэ түүхээс эсвэл дүрс бичлэгээс сурч мэдсэн зүйлээ хуваалцаж болно. Та бас Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимлоос үнэнч шударга байдлын тухай уншиж болно (хуудас 19). Шударга зан чанар нь соригдож болох нөхцөл байдлуудын тухай үйл ажиллагааг гэр бүлийн гишүүд бодож олж болно. Эдгээр нөхцөл байдлуудыг зурвас цаасан дээр бичиж, аяган дотор хийгээд, хүн бүрээр ээлжлэн сугалуул. Хүн бүрээр цаасан дээр бичсэн нөхцөл байдлыг уншуулж, эдгээр нөхцөлд шударга байхын тулд юу хийх ёстойг яриул.

“Хивсний түүх,” хуудас 66: Энэ түүхэнд Кати эмээ Нанагаасаа залуу байхдаа гэр бүлийнхээ хамт юу хийх дуртай байсныг нь асууж байна. Тэд юу хийх дуртай байсан гэж Нана эмээ хэлсэн бэ? Нана эмээ дараа нь Катид хивс нэхэхийг зааж, хоёул нийлэн сайхан дурсамжуудыг бий болгожээ. “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-ийн долдугаар догол мөрийг уншихыг бод. Аз жаргалтай гэрлэлт болон гэр бүлүүд хэрхэн бий болж, төлөвшдөг гэж энд өгүүлсэн байна вэ? Эдгээр санаануудын нэг болох өрөвч сэтгэл сэдвийг сонгож, гэр бүлээрээ ярилц. Энэ сэдвээр ярилцахын тулд та гэр бүлийн гишүүдээсээ бие биедээ болон бусдад хэрхэн өрөвч энэрэнгүй хандах арга замуудыг жагсаан бичихийг хүсэж болно. Та энэ долоо хоногт илүү өрөвч энэрэнгүй байх зорилгыг тавьж, энэ зорилгоо хэрхэн хэрэгжүүлснийг дараагийн гэр бүлийн үдшээр ярилц. Та “Families Can Be Together Forever (Гэр бүлүүд үүрд хамт байж чадна)” дууллыг дуулж хичээлээ төгсгөж болно (Hymns, no. 300).

Төрөлх хэлээрээ

Лиахона болон Сүмийн бусад материалуудыг олон хэлээр www.languages.lds.org -аас үзэж болно