2013
Миссурид тохиолдсон хүнд сорилтууд
Морь 2013


Бошиглогчийн мөрөөр

Миссурид тохиолдсон хүнд сорилтууд

Сүмийн түүхэн дэх нэг чухал газрыг бидэнтэй хамт судална уу!

Огайогийн Көртландаас Миссурийн Индепенденс рүү хийсэн аялал Иосеф Смитийн хувьд урт удаан, хүнд бэрх байлаа. Тэр морин тэргээр, завиар, эцэст нь өртөөний сүйх тэргээр явжээ. Сүүлчийн 402 километр газрыг явган явсан гээд бод л доо! Гэвч Их Эзэн түүнд Сионыг байгуулахын тулд Миссури рүү яв гэж хэлсэн учраас Иосеф Смит дуулгавартай дагасан юм.

Сүмийн бусад гишүүд Миссурид 1831 онд ирж эхэлсэн юм. Тэд газар хагалж, орон гэрээ барин, тариа тарьж, ургацаа хураан авчээ.

Сүмийн улам олон гишүүд Миссурийн Индепенденсэд ирэхэд тэнд өмнө нь амьдарч байсан зарим хүмүүс тэдэнд сэжиглэнгүй хандаж, уурлах болжээ. Танхайрагч бүлгүүд Гэгээнтнүүдийн гэр орныг дайрч, тэднийг тэндээс явахыг шаардах болжээ.