Бошиглогчийн хөрөг
Иосеф Ф.Смит
Иосеф Ф.Смит Иллинойн Наувугаас Ютагийн Солт Лейк хот руу гэр бүлийнхээ үхэр тэргийг жолоодож явахдаа долоо настай байлаа. 15-тай байхдаа, тэр Хавайд номлолд үйлчилжээ. Хожим нь тэр Сүмийн Ерөнхийлөгч байхдаа Хавайн Лаиэгийн Ариун сүм баригдсан газрыг адисалсан ажээ. Хэрэв хүмүүс Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн итгэлийг ойлгох юм бол Сүмийг хавчих нь бага байх болно гэдэгт Иосеф итгэдэг байлаа. Сүмийн итгэлийг тайлбарласан түүний сургаалын заримыг Gospel Doctrine (Сайн мэдээний сургаал) номонд түүвэрлэн оруулжээ.