2013
Гэрээнүүд дэх хүч
Морь 2013


Гэрээнүүд дэх хүч

Гэрээ бол амлалт бөгөөд бүхэлд нь авч үзвэл түүнээс ч илүү чухал зүйл юм.

Гэрээ гэдэг үгийг сонсоход санаанд чинь юу орж ирдэг вэ? Хэрэв та, гэрээ бол “Бурхантай хийсэн хоёр талын амлалт мөн” гэж ойлговол зөв болно.

Гэвч Тэнгэрлэг Эцэгтэй бидний хийсэн гэрээ бол мөн л маш чухал зүйл. Энэхүү ариун гэрээнд хүч чадал, аюулгүй байдал, амар амгалан оршдог билээ. Та амьдралдаа хийсэн болон хийх гэрээнүүдээ эргэцүүлэн бодох цаг гаргаж, өөрийн хүлээсэн үүргийг биелүүлбэл, өөрөөр бодож сэтгэж, өөрөөр амьдрах болно. Гэрээнүүд нь таны үйл ажиллагаанд болон сонголтууд хийхэд тань сүнслэгээр нөлөөлөх болно.

Гэрээнүүд өсвөр үеийнхний амьдралд хэрхэн өөрчлөлт гаргасныг хэдэн жишээн дээр авч үзье.

“Гэрээ таныг нарийн бөгөөд давчуу зам дээр байлгаж, амьдралаа сайжруулан, сайн мэдээг гүнзгий ойлгоход тань туслах болно.”

Maркус A., нас 17, Юта, АНУ

“Тэнгэрлэг Эцэгтэй байгуулсан миний гэрээнүүд сүнслэг байдлын хувьд өсч хөгжих, бат бөх итгэлтэй гишүүн байх боломжийг надад олгосон юм. Би ямар нэг зүйл хийх болгондоо Тэнгэрлэг Эцэгтэй байгуулсан гэрээнүүдээ санаж, баптисм хүртэх болон санваар авах үедээ Түүнд өгсөн амлалтуудаа биелүүлж байгаа бил үү гэдгийг өөрөөсөө асуудаг. Тэнгэрлэг Эцэгтэйгээ хийсэн миний гэрээнүүд сайн мэдээнд бат бөх итгэлтэй байх болон нэгэн цагт Түүнд эргэж очиход надад туслах болно.”

Эфран В., нас 14, Шинэ Зеланд

“Би баптисм хүртэхдээ өмнө нь хэзээ ч мэдэрч байгаагүй тийм их аз жаргалыг мэдэрсэн. Учир нь энэ бол миний анхны гэрээ байлаа. Дараа нь мөн ийм их аз жаргалтай мэдрэмж санваар авахад надад төрсөн. Би Бурхантай гэрээ байгуулснаа ойлгоод нүүр дүүрэн инээмсэглэж билээ. Хүүхдүүд манай Сүмийн тухай шоолон ярихыг сонссон үед би тэрхүү аз жаргалтай мэдрэмжийг болон хүмүүстэй биш, харин Бурхантай гэрээ хийснээ санадаг.”

Брадфорд A., нас 16, Aризона, АНУ

“Гэрээнүүд хийх нь бидэнд болон гэр бүлд маань үй олон адислалыг авчирдаг. Жишээ нь, баптисм хүртэх нь бидэнд өөрчлөгдөх, илүү сайн хүн болох чадварыг авчирдаг. Тэнгэрлэг Эцэгтэй хийсэн бидний гэрээнүүд сайн мэдээнд итгэлтэй хэвээр үлдэхэд бидэнд хэрэгтэй итгэлийг төлөвшүүлдэг билээ.”

Наоми A., нас 15, Гвадалахара, Meксик

“Би өнгөрсөн зун нас барагсдын өмнөөс баптисм хийлгэхээр Ариун сүмд олон удаа орсон. Ариун сүмд орж, зөв зүйлийг хийх замаар гэрээнүүдээ сахиснаар би адислагдсан. Би сургууль төгсөх шалгалтууддаа үнэхээр санаа зовж байлаа. Ариун сүмд орсон нь юм бүхэнд сайнаар нөлөөлсөн. Гэрээнүүдээ сахисан нь миний амьдралыг хөнгөн, илүү аз жаргалтай болгодог билээ.”

MкКенна M., нас 18, Калифорни, АНУ

“Би дикон болоод ариун ёслол түгээсэн анхны өдрөө сэтгэл их догдолж, сандарч билээ. Тэгээд баптисм хийлгэсэн өдрөө эргэн санатал Ариун Сүнсийг мэдэрсэн. Би тэр даруй тайвширч, ариун ёслолоо амжилттай түгээсэн.”

Сeт A., нас 12, Мехико хот, Мексик

“Би гэрээнүүдээ сахисны ачаар олон адислал хүлээн авсан. Баптисмын гэрээнүүдийн улмаас Ариун Сүнс надад зөв шийдвэр гаргахад тусалдаг. Чамайг санваар авсан үед гэрээ чинь бусдад тусалж, тэдэнд үйлчлэх үүргийг чамд ноогдуулдаг. Үйлчлэл хийснээр итгэл чинь улам өсч хөгжих болно.”

Эрик Н., нас 15, Aльберта, Канад

“Хэрэв чи хүссэн бүхнээ хийх юм бол, Бурхан Өөрийн амлалтыг биелүүлнэ гэж хүлээх хэрэггүй. Тэрээр чиний чадварыг мэддэг учраас чамаас илүү их зүйлийг хүсэн хүлээдэг. Энэ нь намайг үнэхээр өндөр түвшинд байлгадаг билээ.”

Хoлий Х., нас 15, Колорадо, АНУ