2013
Сайн мэдээг хуваалцахуй
Морь 2013


Ахын минь гэрчлэл

Исадора A., Бразил

Ээж минь өдөр бүр 3 цагаас 11 цаг хүртэл ажил хийдэг. Тэр хэдий даваа гарагийн орой гэртээ байж чаддаггүй ч ах бид хоёр хоёулаа л гэр бүлийн үдшээ хийж байхаар шийдлээ. Ах минь найман жилийн турш сүмд идэвхгүй байсан ч институтэд явж нэгэн даваа гарагийн орой нэг мессеж хуваалцахаар шийдэв. Тэр Мормоны Номын түүхээс сүнслэг бодлоо хуваалцсан нь миний урьд өмнө огт бодож байгаагүй зүйл байлаа. Би дөрвөн жил семинарт явж Хувийн хөгжил дэвшлийн хөтөлбөр дээр ажилласан байсан. Миний мэдэрсэн сүнс бол би гэртээ зохистой санваарын атгагчтай байх цаг ирнэ гэдэгт итгэн найдаж байсан юм шиг санагдлаа.

Тэнгэрлэг Эцэг надад гэр бүлийн үдшээр дамжуулан долоо хоног бүр гэр бүлийг минь хүчирхэгжүүлэх боломж өгсөнд нь би талархалтай байна. Би Есүс Христийн сайн мэдээнд хайртай бөгөөд ахтайгаа хамт энэ даруухан гэр бүлийн үдшийг хийсэндээ баяртай байна.