2013
Гэр бүлийн түүхээсээ хуваалц
Морь 2013


Гэр бүлийн түүхээсээ хуваалц

Нанагийн хийсэн эрээн хивс Катитай түүхүүдийг хуваалцахад тусалсан ажээ (хуудас 66–67-г үзнэ үү). Танай гэр бүлийн гишүүд түүхүүдийг бие биентэйгээ хуваалцахад тусалж болох нэг тоглоомын тухай өгүүлье!

Шаардлагатай зүйлс:

  • Хэдэн жижиг, тод өнгөтэй зүйлс. Эдгээр юмс дор хаяж зургаан өөр өнгөтэй байх ёстой. Товчнууд, будсан жижиг чулуу, эсвэл өнгөтэй лаа байж болно.

  • Эдгээр зүйлсийг цүнхэнд хий.

Тэгээд:

  1. Энэ хуудасны төгсгөл дэх хүснэгтийг жижиг зүйл бүрийн өнгөөр будаж бөглө.

  2. Гэр бүлийн гишүүдийг тойрог болгон суулга. Жижиг зүйлс цүнхэнд хий.

  3. Цүнхийг тойрог болон суусан гэр бүлийн гишүүдэд дамжуулан өг. Тэд ээлж ээлжээр цүнхэн дотроос нэг зүйл аваад цүнхийг дараагийн хүнд дамжуулна. Цүнхэн дотроос авсан өнгөтэй тохирч байгаа зүйлд хариулна. Цүнхэн дотор нэг ч юм үлдэхгүй болтол тоглоомыг үргэлжлүүл.

Гэр бүлийн түүх хуваалцах хүснэгт

Өнгө бүрээр хүмүүсийн хуваалцсан өөр өөр түүхүүдийг санаж байна уу?

Хуваалцах зүйл:

Хамгийн сайн найзынхаа тухай бидэнд ярина уу.

Зоригтой байх шаардлага хэзээ танд тулгарч байсан бэ?

Өөрийнхөө хийсэн муухай эсвэл ичмээр ямар нэгэн тохиолдлын тухай бидэнд ярьж өгнө үү.

Сударт гардаг түүхүүдээс алинд нь чи дуртай вэ? Яагаад?

Өөрт чинь сонирхолтой байсан сургуулийн ямар нэгэн төслийн тухай бидэнд ярьж өгнө үү.

Хэрэв чи ямар нэг амьтан болж хувирвал, ямар амьтан болох байсан бэ? Яагаад?