2013
Бидний хуудас
Морь 2013


Бидний хуудас

Би сүмдээ бас Хүүхдийн Хэсгийн хичээлд явах дуртай. Бид одоо уншиж сурч байгаа. Мормоны Номын түүхүүдэд би дуртай. Би бяцхан эмэгтэй дүүтэйгээ хамт ээждээ туслах дуртай. Бид хоёр Лиахонагийн хүүхдүүдэд зориулсан хэсгийг унших дуртай. Дүү бид хоёр Ерөнхийлөгч Монсон, Монсон эгч хоёрын төлөө залбирдаг.

Aлисон A., нас 6, Хуана A., нас 3, Aргентин

Манай Хүүхдийн Хэсэг нэг өдөр Бразилын Сан Пауло Ариун сүм дээр очиж үзсэн. Би тийм гоё цэцэрлэгийг хэзээ ч үзээгүй. Бид Ариун сүмд хийсэн гэрээнүүдээрээ дамжуулан гэр бүлтэйгээ үүрд хамт амьдарч чадна. Ариун сүмийн ерөнхийлөгч хүлээлгийн өрөөнд бидэнд хандан үг хэлсэн. Тэр өрөөнд бид олон гоё зураг үзсэн. Надад үнэхээр сайхан санагдсан. Ээж үүнийг Ариун Сүнс надад миний мэдсэн зүйлс үнэн гэдгийг гэрчилж байгаа нь тэр гэж ярьсан. Би Ариун сүм бол Их Эзэний өргөө гэдэг гэрчлэлтэй болсон.

Ренато Б., нас 8, Бразил

Ариун сүмийг гаднаас нь харахад маш гоё. Эргэн тойрондоо олон гоё цэцэгтэй. Гэвч би гэр бүлтэйгээ лацдан холбуулахаар дотор нь ороод Ариун сүм дотроо гадна талаасаа илүү гоё болохыг харсан.

Николас M., нас 5, Колумб