2013
Үнэнч шударга байдал
Морь 2013


Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимлоос заах нь

Үнэнч шударга байдал

Үнэнч шударга байдал нь “ямар ч нөхцөлд эсвээс бусад хүмүүс юу гэж бодох бол гэдгийг үл харгалзан үргэлж зөв зүйл хийх буюу хэлэхийг хүнээс шаарддаг” хэмээн энэ сарын дугаарын хуудас 48-49 дээрх өгүүлэлдээ Далын Ахлагч Бага Кристоффел Голден өгүүлжээ.

Энэхүү өгүүлэл Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч Жозеф Б.Вөртлиний (1917–2008) амьдралд тохиолдсон нэг үйл явдлын тухай юм. Ахлагч Вөртлин оюутан байхдаа Америк хөл бөмбөгийн аварга шалгаруулах нэг тэмцээнд оролцжээ. Бөмбөг түүн рүү ирэхэд тэр урагш ухасхийсэн ч гоолын шугамаас 5 см зайд зогсчээ. Тэр бөмбөгийг урагш нь шидэхийн оронд үргэлж зөвийг хийж байх ёстой гэсэн ээжийнхээ үгийг санан бөмбөгийг тэнд нь орхисон ажээ.

Дараах зөвлөмжүүд нь таны өөрийн үлгэр жишээний хамт сайн мэдээний эдгээр зарчмуудын тухай хүүхдүүддээ заахад тань танд тусалж болно.

Өсвөр үеийнхэнд заах зөвлөмжүүд

  • Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимол дахь үнэнч шударга байдлын тухай хэсгийг хүүхэдтэйгээ хамт унш. Үнэнч шударга байдлаас ирдэг адислалуудын тухай ярилц.

  • Гэр бүлийн үдэштээ зориулан “Чи яах ёстой вэ?” гэсэн үйл ажиллагааг бэлтгэхэд туслахыг өсвөр насны хүүхдээсээ хүс. Үнэнч шударга байдлыг харуулах боломжийг хүнд олгох нөхцөл байдлуудыг жагсаахад Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимлыг удирдамж болгон ашигла.

  • Ерөнхийлөгч Томас С.Монсон шударга зан чанарын тухай олон удаа ярьсан билээ. Түүний захиасуудаас нэгийг олж, гэр бүлтэйгээ хуваалц. Зарим эх сурвалжийг дор дурдав:

    “Бошиглогч Иосеф Смит: Үлгэр жишээгээр заадаг багш,” Лиахона, 2005 оны 11-р сар, 67.

    “Happiness—the Universal Quest,” Лиахона, 1996 оны 3-р сар, 2.

    “In Search of an Abundant Life,” Tambuli, 1988 оны 8-р сар, 2.

Хүүхдүүдэд заах зөвлөмж

  • Зарчимч байдалд өөртөө шударгаар хандах нь ордог. Үүнийг харуулахын тулд гэр бүлийн үдшийн үеэр хүүхдүүдийнхээ өмнө амттан тавь. Амттаныг идэж болно гэж таныг хэлэхээс өмнө идэж болохгүйг тэдэнд хэл. Тэгээд та нүдээ аних эсвэл нүдээ боогоод, “Би харж чадахгүй байгаа учраас одоо амттаныг идэх нь зөв үү?” гэж асуу. Бусдыг хараагүй байхад тэдний хийж болох зөв зүйлсийн тухай, жишээ нь хувийн залбирлын тухай ярилц. Тэнгэрлэг Эцэг тэднийг үргэлж харж байдгийг тэдэнд сануул.

  • Хүүхдүүдтэй хамт бэлтгэсэн “Чи яах ёстой вэ?” үйл ажиллагааг ашиглах эсвэл шударга байх, шударга бус байх гэж юу болохыг ойлгоход нь тэдэнд туслах, бага насны хүүхдүүдэд тохирсон үйл ажиллагааг зохиож ашиглахыг бод. Хариултыг нь тэднээр ярилцуул. Хэрэв танайд өсвөр болон бага насны хүүхэд аль аль нь байдаг бол өсвөр насны хүүхдүүдээр бага насны хүүхдүүдэд туслуул.