2013
Ахлагч Күүк Аивори арлын гишүүд болон сонирхогч нарт хандан үг хэлэв
Морь 2013


Ахлагч Күк Зааны ясан эргийн арлын гишүүд болон сонирхогчдод хандан үг хэлэв

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч Квинтин Л.Күк 2013 оны 2-р сард Зааны Ясан Эрэг улсын Абиджан хотод (Айвори арал) аялав. Айчлалынхаа үеэр тэр санваарын удирдагчдын чуулганд тэргүүлэн оролцож, гишүүд болон сонирхогчдод зориулсан онцгой цуглааныг явуулж, засгийн газрын томоохон албаны хүмүүстэй уулзав.

Ахлагч Күкийг Далын Ерөнхийлөгчийн зөвлөлийн Ахлагч Л. Витни Клэйтон; Далын гишүүн Африкийн Баруун бүсийн Ерөнхийлөгч Ахлагч Жон Б.Диксон; болон Африкийн Баруун бүсийн Ерөнхийлөгчийн зөвлөлийн нэгдүгээр зөвлөх Ахлагч Жозэф В.Ситати нар дагалдан явлаа.

Санваарын удирдагчдын чуулган болон гишүүд ба сонирхогчдын цуглаанд 619 сонирхогчдыг оруулаад нийт 9693 гишүүд оролцлоо. Олон гишүүд цуглаанд оролцохын тулд агуу золиослол хийв. Зааны Ясан Эрэг улсын Абиджан Номлолын Мигүи салбарын Виржини Оулаи Тонго эгчийн гэр бүл Төлөөлөгчийг очиж харахын тулд мөнгөө цуглуулжээ. “Бид 12 цаг аялсан ч би жаргалтай байна” гэж тэр хэлэв.

Чуулганд оролцсон олон хүн Сүнсийг маш ихээр мэдэрч, баяссанаа онцлон ярьж байна. Кокоди гадасны Докү тойргийн бишоп Леон Коуадио хэлэхдээ, “Бидний дунд Аврагчийн маань онцгой үйлчлэгч байсан гэдгийг би мэдэж байна” гэлээ.

Зааны Ясан Эрэг улс дахь сүмийн гишүүнчлэл 1984 онд байсан ганц гэр бүлээс өнөөдөр таван гадас, нэг дүүрэг болтлоо өссөн юм.

Сүүлийн хэдэн жил Зааны Ясан Эрэгийн гэгээнтнүүдийн итгэлтэй байдал, тэдний гэр бүлийн түүх болон ариун сүмийн ажилд бодьтойгоор харагдаж байна. Зааны Ясан Эрэг улсын таван гадаснаас гурав нь 2012 онд ариун сүмийн ёслолууд хийлгэх гэр бүлийн нэрс явуулсан насанд хүрэгчдийн эзлэх хувиараа сүмийн хэмжээнд эхний 25-д орсон юм. Сүмийн бүх гадаснуудаас Кокоди гадас нь нэг дор эсвэл өөр бусад үед ариун сүмийн ажилд зориулан нэрс илгээсэн насанд хүрэгчдийн тоогоороо хамгийн их хувийг эзэлжээ.

Өсвөр үеийнхэн мөн энэ ажилд идэвхтэй оролцож байна. Хэдийгээр тэдний хэн нь ч хувийн компьютер, интернеттэй холбогдох боломжгүй ч гэсэн ажлаа хийхийн тулд гадасны гэр бүлийн түүхийн төв рүү явах хэрэгтэй болдог бөгөөд өсвөр үеийнхний индексжүүлэх ажил хийж байгаа тоон үзүүлэлт сүмийн дунджаас хоёр дахин, бүр түүнээс ч өндөр байна.

Гэр бүлийн түүхийн ажил нь сайн мэдээний дагуу амьдрахын чухал хэсэг гэдгийг гишүүд заалгаж ирсэн байна. Тэд Ганийн Аккра Ариун сүм рүү хол замд явах автобусандаа суух хүртлээ гэр бүлийн нэрсийг бэлэн болгохын төлөө шаргуу ажилладаг ба ердийн тогтсон цөөнийг бус харин маш олон нэрс цуглуулаад авч явдаг.

Ахлагч Күк ба Ахлагч Клэйтон нар Гэгээнтнүүдийг Их Эзэн Есүс Христэд итгэх итгэлээ өсгөх, гэр бүлүүдээ хүчирхэгжүүлэх, бусадтай сайн мэдээ идэвхтэй хуваалцах мөн гэр бүлийн түүх ба ариун сүмийн ажлыг үргэлжлүүлэн хийхээр чармайх зэрэг үндсэн дөрвөн чухал зүйлийн төлөө тэмүүлэхийг уриалсан.