Франсис Ж.Монсон таалал төгсөв
“Би Франсисийг анх харсан өдрөө л зөв хүнээ олсноо мэдсэн юм” хэмээн Eрөнхийлөгч Томас С.Монсон өөрсдийн анх үeрхсэн тухайгаа дурсан ярьжээ.1 Тийн хэлсэн нь Франсис Бэвэрли Жонсон Монсоны амьдралынхаа турш нөхрийнхөө хамт хийсэн үйлчлэл болон түүнд түшиг тулгуур болж байснаар дахин дахин батлагдсан юм.
2013 оны 5-р сарын 17-ны өдөр Монсон эгч 85 насандаа амар амгалан таалал төгслөө. Ийнхүү түүний мөнх бус амьдрал эцэслэв.
Хэзээ ч бусдын анхаарлыг өөртөө татдаггүй байсан Монсон эгч, Eрөнхийлөгч Монсоныг өндөр настай, өвчтэй хүмүүсийг эргэн очиход нь үргэлж дагалдан явдаг байлаа. Тэрээр нөхрөө залуухан байхдаа бишопоор дуудагдах үед түүний эрч хүчний ундарга байсан бөгөөд 1959-өөс 1962 онд Канадын Номлолыг тэргүүлэхэд нөхрийнхөө хамт үйлчилсэн юм. Түүний хайрт “Томми”-г Eрөнхий эрх мэдэлтнээр дуудагдах, мөн Арванхоёрын Чуулга, Тэргүүн Зөвлөлд болон Сүмийн Eрөнхийлөгчөөр үйлчлэх үед тэрээр хамт тууштай үйлчилсээр байсан билээ.
“Эцгийг минь эрхэмлэн хайрлаж, түүнд өгөгдсөн авьяас билгийг олж харан, түүнийгээ хөгжүүлэхэд нь дэмжин туслахдаа тэр сэтгэл хангалуун байдаг байлаа” гэж охин Анн Монсон Дибб өгүүлжээ.2
Франсис нь 1927 оны 10-р сарын 27-ны өдөр Франц И.Жонсон болон Хилдэр Бүүт Жонсон нарын охин болон мэндэлжээ. Тэрээр 1948 оны 10-р сарын 7-нд Томас С.Монсонтой Солт Лэйкийн ариун сүмд гэрлэсэн. Тэрээр Нийгмийн Халамж болон Хүүхдийн хэсгийн дуудлагуудад үйлчилж байсан ба авьяаслаг хөгжимчин, хошин мэдрэмж сайтай нэгэн байсан бөгөөд эхнэр, ээж, эмээ, элэнц эх байхдаа хамгаас илүү дуртай байв.
Дибб эгч, ээжийнхээ талаар дурсан ярихдаа “Тэр ямар ч үед намайг сонсож, бас миний оронд байсан бол юу хийх байсан талаараа товчхон хэдэн үг хэлэх чухал хүн маань байлаа. … Түүний тууштай үлгэр дууриалал … миний амьдралд хамгийн ихээр нөлөөлсөн юм. Түүний юунд итгэж, юу хийх, бусдыг юу хийгээсэй гэж бодож байгаад ямар ч эргэлзээ төрдөггүй байлаа. Хожмын Үeийн Гэгээнтэн, Христийн шашинтны хувьд та бид ямар байх ёстойг тэр харуулсан юм”3 гэжээ.
“Миний Сүмийн үүрэг хариуцлагын талаар Франсис нэг ч удаа гомдоллож байсныг би огт санадаггүй” хэмээн Eрөнхийлөгч Монсон өгүүлсэн аж. Тэрээр эхнэрийнхээ талаар “төлөв даруу, маш их хүчирхэг итгэлтэй эмэгтэй” хэмээн хэлжээ.4