2013
Их Эзэн дуудсан хүнээ тэнцэхээр болгодог
Морь 2013


Бид юунд итгэдэг вэ?

Их Эзэн дуудсан хүнээ тэнцэхээр болгодог

Сүмийн ихэнх гишүүд “дуудлага” буюу үйлчлэх үүрэг хүлээн авах олон боломжтой байх болно. “Бусад хүмүүс бидний авьяас чадвар, нөлөөгөөр адислагдахын тулд Их Эзэн Түүний Сүмд дуудлагатай байхыг бид бүгдээс хүсэн хүлээдэг” гэж Ерөнхийлөгч Эзра Тафт Бенсон (1899–1994) хэлжээ.1

Өөрсдөө үйлчлэхээр дуудагдсан Сүмийн удирдагчид санал болгосон дуудлагуудыг нь бусад гишүүд хүлээн авч биелүүлэхэд итгэлтэй байдаг. Шинэ дуудлага бүр нь үйлчлэх ба өсөн хөгжих боломж бөгөөд уг дуудлагад даруухнаар залбиралтайгаар хандах ёстой. Сүмд үйлчлэх дуудлагыг санваартны удирдагчид Их Эзэнээс сүнсний удирдамж эрэлхийлсний үндсэн дээр өгдөг. Тэргүүн Зөвлөлийн нэгдүгээр зөвлөх, Ерөнхийлөгч Хенри Б.Айринг, “Таныг Бурханаас дууддаг. Их Эзэн таныг мэддэг. Өөрийн Сүм дэх албан тушаал бүрт хэнийг дуудахаа Тэрээр мэддэг. Тэрээр таныг сонгосон юм” гэж хэлжээ.2

Бид дуудлагадаа Аврагчийг төлөөлдөг бөгөөд бидний хийдэг ажил хэчнээн өчүүхэн ч байлаа гэсэн мөнхийн үр дагавартай байдаг. Жишээ нь, дуудлагаа эрхэмлэн биелүүлдэг Хүүхдийн Хэсгийн багш хүүхдэд нэгэн цагт номлолд үйлчлэхэд нь сүнслэг нөлөө үзүүлж чадна. Цуглааны байрны хаалган дээр нөхөрсгөөр мэндлэх нь итгэлийнхээ төлөө тэмцэж байгаа гишүүнд сүм дээр санаа сэтгэл сайхан байхад нь тусалж болно.

Их Эзэн бидэнд ялангуяа, ажил үүрэг хэт их байгаа юм шиг санагдсан үед туслах болно. Биднийг Тэнгэрлэг Эцэгт хандан удирдамж хүсч залбирахад Тэрээр сүнсний нөлөөгөөр дамжуулан биднийг удирдахын хамт үйлчлэлийн төлөө биднийг адислах болно. Их Эзэн Өөрт нь үйлчилдэг хүмүүст тусалж, Өөрийн хүчийг тэдний хүчин чармайлт дээр нэмэх болно (С ба Г 84:88-ыг үзнэ үү). Ерөнхийлөгч Томас С.Монсон, “Бид Их Эзэний зараалд байгаа үед Түүний тусламжийг авах эрхтэй юм. Их Эзэн дуудсан хүнээ дуудлагадаа тэнцэхээр болгодгийг санагтун” гэжээ.3

Бид Их Эзэний үйлчлэлийн үлгэр жишээг дагаж, дуудлага болон Сүмийн ажил үүргээ хичээнгүйлэн биелүүлбэл бидний амьдрал адислагдаж, бид Бурхантай илүү адилхан байх болно (Moронай 7:48; С ба Г 106:3-ыг үзнэ үү).

  • Бид ажил үүрэгтээ суралцаж, асуултууддаа хариу авахын тулд гарын авлагууд, Сүмийн удирдагчдын зөвлөгөө болон бусад эх сурвалжуудыг үзэж болно.

  • Бид дуудлагыг өөрсдөө хүсч авдаггүй бас санваарын зохих эрх мэдлээр дамжин ирж байгаа дуудлагаас татгалзах ёсгүй. (Moсе 6:31–32-ыг үзнэ үү).

  • Бид Их Эзэний ажлыг хийхэд тусалж байгаа үедээ, Түүний тусламжийн төлөө залбирч мөн хүлээн авч чадна (С ба Г 84:88-ыг үзнэ үү).

  • Дуудлагаа биелүүлэх нь бидний амьдралд олон адислал болон баяр баясгаланг авчирдаг (Maтай 25:23-ыг үзнэ үү).

  • Бүх дуудлага адилхан чухал юм. Сүмд хүүхэд асрах удирдагчид Нийгмийн Халамжийн Бүлгийн ерөнхийлөгчидтэй адилхан хэрэгтэй байдаг (1 Коринт 12:14–18-ыг үзнэ үү). Бидний хэрхэн үйлчилж байгаа нь хаана үйлчилж байгаагаас маань илүү чухал юм.

Эшлэл

  1. Эзра Тафт Бенсон, Диетер Ф.Угдорф, “Зогсож байгаа газраасаа өргө,” Лиахона, 2008 оны 11-р сар, 54.

  2. Хенри Б.Айринг, “Дуудлагаа өндөрт өргөгтүн,” Лиахона, 2002 оны 11-р сар, 76.

  3. Toмас С.Монсон, “Duty Calls,” Лиахона, 1996 оны 7-р сар, 42.