2023
Төлөөлөгч Паулын захидлууд
2023 оны 9-р сар


“Төлөөлөгч Паулын захидлууд, 2-р хэсэг,” Лиахона, 2023 оны 9-р сар.

Ирээд, Намайг дага

Төлөөлөгч Паулын захидлууд

2-р хэсэг

Зураг
Илгэн цаас, бэхний аяга ба бичгийн хэрэгсэл

Зураг чимэглэлийг Элспэд Янг

Ефес

  • Ефес (орчин үеийн Туркийн хот) дэх Сүмийн гишүүдэд

  • МЭ 60–62 оны үед Ромоос бичсэн

  • Зорилго: Хөрвөгчдөд зааж, эв нэгдлийг ухуулах, гэгээнтнүүдийг муугийн эсрэг тууштай байхад урамшуулах

  • Гол сургаал: Цаг хугацааны бүрэн байдлын эрин үе, нигүүлслээр ирэх аврал, Сүмийн зохион байгуулалт ба зорилго, гэр бүлийн амьдрал дахь дэг журам

Филиппой

  • Филиппи (орчин үеийн Грекийн хот) дахь Сүмийн гишүүдэд

  • МЭ 60–62 оны үед Ромоос бичсэн

  • Зорилго: Гэгээнтнүүдийг итгэл, золиосных нь төлөө магтаж, хуурамч Христэд итгэгчдийн талаар сэрэмжлүүлэх

  • Гол сургаал: Зөв шударга амьдрах, авралыг Христээс хайх, сайн мэдээний төлөө золиос гаргах зарчмууд

Колоссай

  • Колосса (орчин үеийн Туркийн хот) дахь Сүмийн гишүүдэд

  • МЭ 60–62 оны үед Ромоос бичсэн

  • Зорилго: Бардамналыг сэрэмжлүүлж, гэтэлгэл Христээр дамждаг гэдгийг онцлох

  • Гол сургаал: Христийн мөн чанар, Түүн дээр сууриа босгох, Христийнхтэй адил зан чанаруудыг хөгжүүлэх

1 Тесалоник

  • Тесалоник (орчин үеийн Грекийн хот) дахь Сүмийн гишүүдэд

  • МЭ 50–51 оны үед Коринт (орчин үеийн Грекийн хот)-оос бичсэн

  • Зорилго: Хоёр дахь ирэлтийн талаарх асуултуудад хариулах, урам зориг өгөх

  • Гол сургаал: Бие биеэ хайрлах, Амилалт, Хоёр дахь ирэлт

2 Тесалоник

  • Тесалоник (орчин үеийн Грекийн хот) дахь Сүмийн гишүүдэд

  • МЭ 50–51 оны үед Коринт (орчин үеийн Грекийн хот)-оос бичсэн

  • Зорилго: Итгэлийг хүчирхэгжүүлж, Хоёр дахь ирэлтийн талаарх буруу ойлголтыг залруулах

  • Гол сургаал: Зөвт бус хүмүүсийн хувь тавилан, Их урвалт, амьдралынхаа хэрэгцээг хангахын тулд ажиллаж хөдөлмөрлөхийн ач холбогдол

Хэвлэх