2023
Бурханаас зорилго, удирдамж хай
2023 оны 9-р сар


“Бурханаас зорилго, удирдамж хай,” Лиахона, 2023 оны 9-р сар.

Эцэг эхчүүдэд зориулав

Бурханаас зорилго, удирдамж хай

Зураг
Залбирч буй гэр бүл

Хүндэт эцэг эхчүүд ээ,

Тэнгэр дэх Эцэг маань биднийг удирдамжгүйгээр дэлхий рүү илгээгээгүй. Судар, залбирал, амьд бошиглогчид, бусад хүн зэрэг олон тэнгэрлэг бэлгүүдээр дамжуулан бид Бурханаас зорилго, удирдамж хайж чадна. Лиахонагийн энэ дугаарыг уншихдаа, энэ амьдралдаа утга учиртай амьдарч, ирэх амьдралд Түүнд буцаж очиход туслах Түүний бидэнд өгсөн эх сурвалжуудын талаар тунгаан бод.

Сайн мэдээний хэлэлцүүлэг

Бурханы төлөвлөгөөн дэх бидний нэгдмэл үүрэг

Та гэр бүлээрээ 1 Коринт 11:11-ийг уншаад, утгыг нь ярилцаж болно. Авралын төлөвлөгөөн дэх эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн нэгдмэл үүргийг тайлбарласан ахлагч Гэррит В.Гонгийн өгүүллээс (4-р хуудас) хуваалц. Хэрхэн бидний ялгаатай байдал биднийг талцуулах бус нэгтгэж болох вэ?

Итгэлийн эдгээх хүч

Матай 15:21–28-аас канаан эмэгтэйн тухай түүхийг хамтдаа унш. Яагаад түүний итгэл охиныг нь эдгэхэд хүргэсэн гэж та бодож байна вэ? Их Эзэний хүчийг олж авахад номхон дөлгөөн байдал болон итгэл ямар үүрэгтэйг илүү сайн ойлгохын тулд 8-р хуудсан дахь ерөнхийлөгч Камилл Н.Жонсоны нийтлэлийг уншаарай.

Есүс Христийн тухай өдөр тутмын сануулга

Гэр бүлийнхнээсээ “Аврагчийг амьдралдаа хэрхэн дурсан санадаг вэ?” гэж асуу. Дурсан санахын ач холбогдлын тухай 38-р хуудасны нийтлэлийн гол хэсгүүдийг унш. Христийг санагдуулсан зураг эсвэл эшлэлийг гэртээ байрлуулах талаар бодож үз.

Ирээд, Намайг дага Гэр бүлийн хөгжилтэй үйл ажиллагаа

Өдөр бүр Христийн адислалуудыг сана

1 Коринт 15

Паул Коринтын гэгээнтнүүдэд “Христ бидний нүглийн төлөө үхсэн … бөгөөд оршуулагдан, … гурав дахь өдөртөө амилуулагджээ” (1 Коринт 15:3–4) хэмээн заажээ. Тэрээр тэднийг өөрийн тунхагласан сайн мэдээг “баримт[лахад]” (1 Коринт 15:2) урамшуулсан. Гэр бүлийнхнээ доорх ой тогтоолтын тоглоомыг тоглоход урь.

  1. Дараах асуултуудын товч хариултыг бичих хугацааг хүн бүрд олго. Асуулт: Аврагчийн Цагаатгалын ачаар та нарын хүлээн авсан сайн мэдээний адислал юу вэ? (Зарим санааг 1 Коринт 15:19–29-өөс үзнэ үү.)

  2. Өмнөх хүнийхээ бичсэн зүйлийг өөрийнхөө бичсэнтэй хамт цээжээр ээлжлэн хуваалц.

Хэлэлцүүлэг: Христийн бидэнд өгсөн адислалуудыг бид хэрхэн илүү сайн дурсан санаж чадах вэ? Христ амьдралыг тань адисалсан нэг арга замыг өдөр бүр бодох гэр бүлийн төлөвлөгөө гаргах талаар тунгааж үз.

Хэвлэх